Бидний тухай
Багш ажилтан
Японы аралд хүн амьдрах болсон чулуун зэвсэг, шавар сав суулгын үеэс эхлээд өнөөг хүртэлх түүхтэй танилцана. Хичээлийг Японы түүхчдийн баримталдаг эрт үе, дундад зуун, ойрхи үе, орчин үе, шинэ үе гэх үечлэлээр хуваан авч үзэх бөгөөд Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёл, боловсролын талаар мэдлэг олгох юм. Түүнчлэн түүхэн тодорхой үеүдэд гадаадын улс орнуудтай харилцаж ирсэн түүх болон Японы соёлд эх газрын соёлын нөлөө хэрхэн туссан талаар судална.
Японы түүхийн талаар суурь мэдлэг олгоно.
Үгийн утга бол ямар нэг үзэгдэл юмсын талаар хамгийн анхны ойлголт, төсөөллийг бий болгодог маш чухал нэгж юм. Ойлголт үүсэхгүй бол хэлний харилцаа явагдахгүй. Уг хичээлээр япон хэлний үгийн ангилал, бүтэц, үг бүтэх ёс, үгийн сангийн өөр өөр түвшингүүдийн талаар ойлголттой болно. Улмаар, байгаль, ахуй амьдрал, хүний бие, өрх гэр, нийгэмтэй холбоотой үг хэлээг, энгийн ярианы үг хэллэг, хүндэтгэлийн үг хэллэг гэх мэт харилцааны өргөн хүрээний үг хэллэгийн онцлогийн талаарх мэдлэгтэй болно.
Тус хичээлийн зорилго нь япон хэлний үгийн сангийн утгазүйн үндсэн ойлголтуудын талаар мэдлэгтэй болох, үгийн сангийн онцлогийн талаар ойлгож мэдэх, үгийн олон талт утга, түүний хэрэглээ нь япончуудын сэтгэлгээ, соёлын шууд илэрхийлэл болох тухай ойлголттой болно.
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үндсэн чиг баримтлалд тулгуурлан, япон хэлний хирагана, катакана цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, 150 орчим дүрс үсгийн унших, бичих, хэрэглэх арга, япон хэлний хэл зүйн айн үндсэн ойлголтууд, япон хэлний тэмдэг нэр, үйл үгийн хувилах хэлбэрийн дүрмүүд, өгүүлбэрийн бүтэц, найруулга зэргийг судална. Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал зэрэг сэдвийн хүрээнд Can-Do statements-Би чадна илэрхийллийн дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурна.
“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үзэл баримтлалд тулгуурлан, хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А1 шатны суурь мэдлэг, чадвар олгох зорилготой. Can-Do statements-Би чадна илэрхийллээр томьёолсон хичээлийн зорилтын дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурахад хичээлийн ач холбогдол оршино.
Судлахуун, ХХШ-д нийгэм, соёл болон хам бичвэр зэрэг олон хүчин зүйл хамаарах нь, Хэл ба хөрвүүлэг, Хэлийг хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс тодорхойлох нь, Түгээмэл хэлзүйн (UG) байгалийн мөн чанар, Зарчим хэмжихүүний онолын үндсэн ойлголтууд, Хэл сурахуйн ерөнхий ухагдуунууд, Хоёрдахь хэл эзэмших ба түгээмэл хэлзүй, Өгүүлбэрийн бүрэлдүүний бүтэц, Хувиргал өгүүлбэрзүй, Цахим хэл шинжлэл гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд орчин цагийн хэлний онолын нийтлэг чиг хандлагыг илэрхийлэх хэрэглээний хэл шинжлэлийн суурь ойлголтыг эзэмшинэ.
Уг хичээлийг үзсэнээр магистрант, докторантуудад хэрэглээний хэл шинжлэлийн дэлхийн чиг хандлагатай танилцах, судалгаа хийх, судалгааны материал боловсруулах онолын мэдлэгээ өргөжүүлэх боломж олгоно.
Хэлэхүйн чадваруудыг хөгжүүлэх аргазүйн түүхэн хөгжил, онолын үзэл баримтлалууд, уламжлалт арга ба шинэлэг хандлага, хэлэхүйн чадваруудыг бүрдүүлэх чадварууд, зарчмууд, сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжүүлэх аргазүйн мэдлэг чадварыг эзэмшүүлнэ. Түүнчлэн дотоодод хийгдсэн хэлэхүйн чадваруудыг хөгжүүлэх аргазүйн судалгаатай танилцаж, олон улсын гадаад хэлний стандартад /CEFR, JF/ хэлэхүйн чадваруудыг хэрхэн авч үзэж буй талаар авч үзнэ.
Дэлхийн болон дотоодын гадаад хэлний сургалтанд хэлэхүйн үндсэн чадварууд болох сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжүүлэх аргазүйн талаар баримталж буй гол үзэл баримтлалууд, хэрэглэгдэж буй аргуудын мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
Харилцааны хэм хэмжээ, харилцааны бүс, үе хоорондын харилцааны соёл, албан харилцааны соёл болон монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, чадварыг хөгжүүлнэ. Мөн түүнчлэн бусдын соёлд хүндэтгэл, хүлээцтэй хандах харилцааны дадал бий болно. Ярих ур чадвар, ярианы найруулга, илтгэлийн төрөл, хэлбэр, илтгэлийн бүтэц, илтгэх арга, илтгэх бичих аргуудыг таниулж, илтгэх чадварыг хөгжүүлнэ. Эсээний үүсэл, хөгжил, төрөл хэлбэр, бүтэц, эсээ бичих арга барил, үе шатуудыг танилцуулж, эсээ бичих арга барилд сургана. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийн хэл найруулга, эшлэл авах, ном зүй бичих зэргийг таниулна.
Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд нийтийн өмнө ярих, мэдээлэл хийх, илтгэх, эсээ бичих, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл унших чадвартай болно.
Бичгийн чадварыг хөгжүүлэхэд дараах хүрээг авч үзнэ: хүндэтгэлийн үг хэллэг, ажилд ороход өөрийгөө танилцуулах захиа, анкет, намтар, компани хоорондын албан бичиг (талархал, захиалга, тодруулга, гомдол гаргах, нэхэмжлэх, уучлалт хүсэх, мэйл г.м.), компанийн дотоод албан бичиг, хувь хүмүүсийн харилцааг дэмжих захидал, бичвэр.
Япон хэлний дээд шатны буюу Япон хэлний боловсролын стандартын ангилалаар B2, С1 түвшний бичгийн хэлийг эзэмшүүлэх хүрээнд албан ажил хэрэг явуулахад шаардлагатай бизнесийн япон хэлний бичгийн хэлний хүрээг авч үзэн судална. Албан ажлын хүрээнд шаардагдах бичгийн болон харилцааны мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.
Гадаад хэлний сургалтын үнэлгээний түүхэн хөгжил, онолын үзэл баримтлалууд, үнэлгээний төрөл, хэлбэр, зарчмуудын талаарх мэдлэгийг эзэмшин, үнэлгээг хэл сургахуйтай холбон дүн шинжилгээ хийж, сургалт судалгааны онолын үндэслэл болгон ашиглах мэдлэг чадвар эзэмшинэ. Гадаад хэлний сургалтын үнэлгээн дэх сорилгын төрлүүд, сорилгын зохимжтой хэрэглээ, даалгаврын төрлүүдийн талаар үзэж судална. Мөн хэлэхүйн дөрвөн чадвар болон хэл зүй, үгийн сангийн мэдлэгийг үнэлэх аргуудыг эзэмшинэ.
Дэлхийн болон дотоодын гадаад хэлний сургалтанд баримталж буй гол гол үнэлгээний онол, аргазүй, хэрэглэгдэж буй аргуудын талаар мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.