МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТЭНЦЭЛ БА КОМПАНИЙН ӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ТОГТМОЛ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ" Мөнгө санхүү, vol. 19, no. 1, pp. 28, 2026-5-15

https://catalog.num.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=120908

Хураангуй

Хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын компанийн өрийн санхүүжилт нь ихэвчлэн төсвийн мөчлөгтэй хамт хэлбэлздэг хэмээн Олон Улсын Валютын Сангийн “Хөгжиж буй зах зээлийн мөчлөг: Хос баланс тайлан ба санхүү-эдийн засгийн уялдаа холбоо” судалгаа нь дүгнэсэн байдаг. Харин энэхүү дүгнэлт нь Монгол Улсад ижил хэрэгждэг эсэхийг шинжлэхийн тулд, Монголын Хөрөнгийн Бирж дээрх I, II зэрэглэлийн 18 компаниудын 2013 – 2023 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг цуглуулан, панел өгөгдөл ашиглаж Монгол Улсын төсвийн тэнцэл компанийн өрийн санхүүжилтэд хэрхэн нөлөөлж буйг тогтмол нөлөөллийн загвараар үнэлэв. Үр дүнд, компанийн санхүүжилтийн орчин нь Монгол Улсын төсвийн тэнцлээс илүүтэйгээр тухайн компанийн дотоод хүчин зүйлсээр буюу ашигт ажиллагаа, компанийн хэмжээ, өнөөгийн зээлийн түвшингөөр тодорхойлогдож байна. Дэлгэрүүлбэл, компанийн хэмжээ болон зээл нь тус компаниудын өрийн санхүүжилтэд хүчтэй нөлөө үзүүлдэг бол ашигт ажиллагаа нь эерэг хэдий ч, сул нөлөө үзүүлдэг байна. Харин, төсвийн тэнцэл болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд болох инфляц, бодлогын хүү, эдийн засгийн өсөлт, мөн ханшийн хэлбэлзэл зэрэг нь статистикийн хувьд ач холбогдол бүхий нөлөө үзүүлсэнгүй. Энэхүү үр дүн нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, өрийн санхүүжилтийн шийдвэр гаргалтыг дотоод санхүүгийн бүтэцдээ тулгуурлан гаргадаг бөгөөд төсвийн тэнцэл аливаа хувийн хэвшлийн өрийн санхүүжилтэд үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал болохыг илтгэнэ.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"THE IMPACT OF ECONOMIC UNCERTAINTY ON A COMPANY’S CAPITAL STRUCTURE" Бизнес ба инноваци, vol. 12, no. 2, pp. 20, 2026-5-6

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/

Хураангуй

Economic uncertainty directly influences debt-or-equity financing decisions. This study examines how economic uncertainty in Mongolia affects the capital structure of companies operating in the light and heavy industrial sectors. Financial data spanning 10 years from 18 Tier I and Tier II companies listed on the Mongolian Stock Exchange, along with Mongolia's economic uncertainty data from the World Uncertainty Index /WUI/, were collected, processed, and estimated using a Fixed Effects /FE/ model. The results indicate that companies operating in both sectors tend to favour debt financing over equity financing during periods of economic uncertainty, and – depending on the nature of their operations – tend to prefer long-term debt over short-term debt financing.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"ЭДИЙН ЗАСГИЙН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ КОМПАНИЙН КАПИТАЛЫН БҮТЦЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ", Санхүүгийн зах зээл: сорилт, инновац, тогтвортой хөгжил, 2026-4-24, vol. 1, pp. 19

Хураангуй

Өр эсвэл өмчийн санхүүжилтийн шийдвэр гаргахад, тухайн эх үүсвэрүүдийн зардал, хөрөнгө оруулалтын боломж, мөнгөний бодлого, зээлийн хүртээмжтэй байдал, эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлүүдийг зайлшгүй харгалзаж үздэг хэдий ч, эдийн засгийг төлөөлөх, анхдагч индикаторуудын ирээдүйн төлөв байдал, төлөвлөсөн ёсоор гардаггүй болохыг, бид ойрын жилүүдэд харж байна. Энэхүү судалгаагаар, Монгол Улсын эдийн засгийн тодорхой бус байдал, хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын капиталын бүтцэд ямар нөлөө үзүүлж буйг шинжилсэн. Судалгаанд, Монголын Хөрөнгийн Биржээс I, II-р зэрэглэлийн 18 компаниудын 10 жилийн санхүүгийн үзүүлэлтүүд болон Дэлхийн тодорхой бус байдлын индексээс /WUI/ Монгол Улсын эдийн засгийн тодорхой бус байдлын өгөгдлүүдийг цуглуулан судалгааны зорилгод нийцүүлэн боловсруулж, тогтмол нөлөөллийн загвараар /FE/ үнэлсэн. Үр дүнд, эдгээр 2 салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь эдийн засгийн тодорхой бус байдлын үед, өмчийн санхүүжилтээс илүү өрийн санхүүжилт ашиглах, мөн компаниудын явуулж буй үйл ажиллагааны чиглэлээс хамаарч богино гэхээс илүү урт хугацаат өрийн санхүүжилт ашиглах хандлагатай байдаг байна.

Зохиогч(ид): Б.Мягмарсүрэн, Б.Отгонтөгс, Д.Хишигт, Б.Нарантунгалаг
"Mapping the Care System in Mongolia: What do We Know?" Эдийн засаг: онол, практик, vol. 39, pp. 19-97, 2025-12-9

https://journal.num.edu.mn/econjournal/article/view/9937

Хураангуй

We aimed to map paid and unpaid care work in the context of the national economic, social assistance and social welfare policy of Mongolia. We used the secondary data including the Mongolian Time Use Survey 2015, 2019, Labor Force Survey 2018, Household Socio-Economic Survey 2018, health, education sector statistics available at the National Statistical Office information platform on www.1212.mn, and data and reports published by the line ministries and international organizations and reveiwed findings by other researchers. Based on the research review, we found that about 30 percent of the central government budget in 2021 was spent on care services including education, health, and directly paid cash allowance and financing care homes for elders, children and people with disabilities. Moreover, the unpaid care sector produces value equal 15.3- 17 percent of the country’s Gross Domestic Product in 2015 and 2019. We identified data gaps for measuring paid and unpaid care. Mongolia has relatively good data for examining the care sector, but faces limitations on understanding paid care for elders and disabled people, particularly the extent of informal paid care, and also informal paid care for children 0-2.9

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Мөнгөний онол, бодлого хичээлийн гарын авлага ", 2025-5-1
Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө", Шинжлэх ухаан технологийн сэргэлт:Бүс орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудлууд, Монгол , 2024-6-7, vol. 1, pp. 25

Хураангуй

Монгол улсын агаарын дундаж температур 1940-2015 оны хооронд 2.24°C өссөн бөгөөд хүйтэн өдрүүдийн тоо буурч, халуун өдрүүдийн тоо нэмэгджээ. Өвлийн цасны хэмжээ нэмэгдсэн атлаа хур тунадасны жилийн дундаж хэмжээ 7 хувиар буурсан байна. Монгол орны ихэнх нууруудын усны түвшин сүүлийн 1996-2020 оны 25 жилд буурах явцтай байна. Тухайлбал: Энэ зууны эхээр 3000 орчим усны эх үүсвэр ширгэсэн хэмээн бүртгэгдсэний дотор 680 гол, 760 нуур цөөрөм багтжээ. Монгол Улсын урьдчилан тооцоолсон дулаарал энэ зууны эцэст цельсийн 5°C давж болзошгүй.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"“Impact of climate change in Mongolia”", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол Улс , 2024-5-24, vol. 1, pp. 8

Хураангуй

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн бүх бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нийгэм-эдийн засаг, ядуурал, эрүүл мэнд, хоол хүнсний аюулгүй байдал, түүгээр ч үл барам уламжлалт соёл, зан заншилд нөлөөлөх боллоо. Дэлхийн хэмжээгээр агаар мандлын гаралтай гамшгийн болон экстремаль үзэгдэл (далайн хар салхи, үер, догшин хуй салхи, хүчтэй аадар бороо, ган, зуд зэрэг)-ийн давтамж нэмэгдэж, далайн усны төвшин нэмэгдэх, байгалийн экосистем, хөдөө аж ахуйн ургамал бэлчээр, ой, байгалийн бүс бүслүүр, амьтан ургамлын олон янз байдал, амьдрах чадвар, тархалт, янз бүрийн өвчин дамжуулагчдын тархалт зэрэгт сөрөг нөлөө үзүүлж байна . Монгол орон нь газарзүйн байршил, экосистем, ард түмний амьдралын хэвшил, эдийн засгийн тогтолцооны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг юм. Уур амьсгалын хувиралт, өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр сүүлийн жилүүдэд Монгол нутагт гол ус дундрах, бэлчээр доройтох, ургамлын зүйлийн олон янз байдал цөөрч, цөлжих үйл явц идэвхжин, зэрлэг ан амьтдын тоо толгой буурч, тэдний тархалтын бүс өөрчлөгдөх, ойн нөөц хомсдох зэргээр байгаль орчин доройтсон. Байгаль орчин доройтохын хирээр мал давжаарч, мал сүргийн ашиг шим буурч, улмаар иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэнд доройтох зэрэг уур амьсгалын өөрчлөлийн нийгэм эдийн засгийн нэн таагүй үр дагавар улам даамжирч байна. Мөн үүний зэрэгцээ байгалийн гамшгийн давтамж, эрч хүч нэмэгдэж байна. Улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судлах, сааруулах, тус өөрчлөлтөд дасан зохицох бодлого, арга хэмжээг цаг алдалгүй авч явуулах шаардлагатай болж байна.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Тойргийн эдийн засаг ", Seventh Economic Summer School and Workshop of Ulaanbaatar, Монгол Улс , 2023-7-28, vol. 7, pp. 22

Хураангуй

2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орсон. Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт өртөө хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, Тавантолгой, Гашуунсухайт дээрх 2 өртөө, 6 зөрлөгтэй, замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм байна. Монгол Улс тус төмөр замаар жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлож, БНХАУ руу экспортлох нүүрсний тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болгож, тонн тутамд 4 дахин бууруулах, 2000 орчим тогтмол ажлын байрыг нэмэгдүүлэх эдийн засгийн үндэслэлээр барьж байна . Өнөөдөр тухайн зам нь Гашуунсухайт өртөөний хилийн гарц хүртэл тавигдсан ба одоо БНХАУ-ын Ганцмод боомттой холбох холболтын төмөр замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Ажлын зургийг БНХАУ-ын төмөр замын 3-р товчооны оролцоотой хийхээр төлөвлөгдөж байна.Үүнтэй уялдан Монгол улсад уг хил холболтын төмөр зам тавигдсанаар Гашуун сухайт өртөөг орон нутгийн зориулалттай хилийн гарц төдий өнөөгийн түвшнээс логистикийн олон зориулалттай олон улсын боомт болгох хөгжлийн ойрын зорилт тавигдаж байна. Гашуунсухайт өртөөнд зөвхөн төмөр замын төдийгүй авто тээврийн, түүний дотор орчин үеийн жолоочгүй тээврийн логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөлт хийгдэж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нь холболтын замаар Таван толгой-Зүүнбаян- Сайншандын замтай холбогдон Орос- Монголын хамтарсан Улаанбаатар Төмөр Замын төв сүлжээтэй холбогдох боломжтой болж байгаа нь уг замын бүс нутгийн тээвэр логистикийн ач холбогдлыг ихээхэн нэмэгдүүлж байна. 2022 онд Монгол улсад Гашуун-сухайтад тээвэр логистикийн томоохон нэгдсэн терминал байгуулах төлөвлөлтийн баримт бичиг боловсруулагдсан бөгөөд ингэснээр шинэ төмөр замын сүлжээ нь зөвхөн Тавантолгойн бүлэг ордоос хил руу нүүрс зөөх чиглэлээр бус, мөн БНХАУ-ын хилээр дамжуулан импортын олон зориулалтын барааг Монгол улс руу оруулж ирэх нэг гол гарц болох боломж бүрдэнэ. Ингэснээр Эрээн- Замын үүдийн олон улсын хилийн боомтуудын ачааллыг бууруулан, ирээдүйд ковид-19 шиг давагдашгүй хүчин зүйлийн эрсдлийг бууруулах нөхцлийг бодитой бүрдүүлж чадна.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Таван толгой –Гашуун Сухайтын төмөр зам, түүнийг дагасан логистик, дэд бүтцийн хөгжлийн асуудал", ШИНЭ ЭРИНИЙ МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА: УЛС ХООРОНДЫН ҮЛГЭР ЖИШЭЭ ХАРИЛЦААГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ" ХЯТАД-МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, 2023-6-4, vol. 1, pp. 10

Хураангуй

2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орсон. Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт өртөө хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, Тавантолгой, Гашуунсухайт дээрх 2 өртөө, 6 зөрлөгтэй, замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм байна. Монгол Улс тус төмөр замаар жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлож, БНХАУ руу экспортлох нүүрсний тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болгож, тонн тутамд 4 дахин бууруулах, 2000 орчим тогтмол ажлын байрыг нэмэгдүүлэх эдийн засгийн үндэслэлээр барьж байна . Өнөөдөр тухайн зам нь Гашуунсухайт өртөөний хилийн гарц хүртэл тавигдсан ба одоо БНХАУ-ын Ганцмод боомттой холбох холболтын төмөр замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Ажлын зургийг БНХАУ-ын төмөр замын 3-р товчооны оролцоотой хийхээр төлөвлөгдөж байна.Үүнтэй уялдан Монгол улсад уг хил холболтын төмөр зам тавигдсанаар Гашуун сухайт өртөөг орон нутгийн зориулалттай хилийн гарц төдий өнөөгийн түвшнээс логистикийн олон зориулалттай олон улсын боомт болгох хөгжлийн ойрын зорилт тавигдаж байна. Гашуунсухайт өртөөнд зөвхөн төмөр замын төдийгүй авто тээврийн, түүний дотор орчин үеийн жолоочгүй тээврийн логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөлт хийгдэж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нь холболтын замаар Таван толгой-Зүүнбаян- Сайншандын замтай холбогдон Орос- Монголын хамтарсан Улаанбаатар Төмөр Замын төв сүлжээтэй холбогдох боломжтой болж байгаа нь уг замын бүс нутгийн тээвэр логистикийн ач холбогдлыг ихээхэн нэмэгдүүлж байна. 2022 онд Монгол улсад Гашуун-сухайтад тээвэр логистикийн томоохон нэгдсэн терминал байгуулах төлөвлөлтийн баримт бичиг боловсруулагдсан бөгөөд ингэснээр шинэ төмөр замын сүлжээ нь зөвхөн Тавантолгойн бүлэг ордоос хил руу нүүрс зөөх чиглэлээр бус, мөн БНХАУ-ын хилээр дамжуулан импортын олон зориулалтын барааг Монгол улс руу оруулж ирэх нэг гол гарц болох боломж бүрдэнэ. Ингэснээр Эрээн- Замын үүдийн олон улсын хилийн боомтуудын ачааллыг бууруулан, ирээдүйд ковид-19 шиг давагдашгүй хүчин зүйлийн эрсдлийг бууруулах нөхцлийг бодитой бүрдүүлж чадна.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Environmental Issues in the Mining Sector of Mongolia", Workshop on the Mining Sector and Foreign Aid in Mongolia, 2023-5-17, vol. 1, pp. 1

Хураангуй

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хувьд алт олборлолтын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, холбогдох технологийн дарааллыг чанд мөрдөж, нөхөн сэргээлтийн ажлыг цаг тухайд нь чанд мөрдөж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн баялгаа цаашид хөгжүүлэхэд зүй зохистой ашиглаж, олборлосон талбайгаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй болтол нь сайтар нөхөн сэргээдэг өндөр хөгжилтэй орнуудын хариуцлагатай уул уурхайн практикт суралцаж, хэрэгжүүлэх цаг Монголын уул уурхайн компаниудад хэдийнэ иржээ.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Макро эдийн засгийн үндэс", 2022-5-23
Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Микроэкономиксийн үндэс ", 2022-5-23
Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"БНХАУ-ын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх бодлого, туршлага " Олон улсын харилцаа, vol. №2/2021 , no. 2, pp. 1-6, 2021-5-20

http://sirpa.num.edu.mn

Хураангуй

Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт нь байгаль орчинтой холбоотой томоохон асуудлыг үүсгэсээр ирсэн. Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдол, гүний болон гол мөрний усны бохирдол, хөрсний бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хятад улсын хувьд "экологийн соёл иргэншил" -тэй байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 2014 онд БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көчян “бохирдлын эсрэг дайн” зарлаж, агаарын тоосонцорт бохирдлыг бууруулах, томоохон хүчин чадал бүхий ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлийг бууруулах, нүүрсний эрчим хүчээс татгалзах, сэргээгдэх эрчим хүч, нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Мөн “Байгаль орчныг бохирдуулах тухай хууль”-ийг шинэчилсэнээр бохирдуулагчдад оногдуулах шийтгэлийг нэмэгдүүлж, байгаль орчны талаарх ажлын гүйцэтгэлийг орон нутгийн албан тушаалтнуудын ажил, албан тушаал ахиулах хэмжүүрт тусгаж өгсөнөөр бохирдлын эсрэг бодлогын хэрэгжилтийг улам бэхжүүлсэн байна.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"БНХАУ-ын ядуурлыг бууруулсан туршлага, үр дүн" Олон улсын харилцаа, vol. №1/2021 , no. 1, pp. 1-7, 2021-5-20

http://sirpa.num.edu.mn

Хураангуй

БНХАУ-ын засгийн газрын 2012 оноос хойшхи шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд хятадын ядуу иргэдийн амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилж, ядуу бүс нутгийн хоцрогдмол байдал өөрчлөгдөж, ядуу иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууц, ундны усны нөхцөл сайжирчээ. Тухайлбал БНХАУ нь 832 ядуу хошуу, 128 мянган ядуу тосгоны 98.99 сая хөдөөгийн иргэдийг туйлын ядуурлаас гаргаж, Хятад улс ядуурлын эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэл хийж, ялалт байгуулсан гэдгээ зарлаж байна .

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
" “Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэх” талаарх Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого " Монголын хүн амын сэтгүүл, vol. 2020/30 (525), pp. 1-10, 2020-6-20

МУИС-ийн Монголын хүн амын сэтгүүлд 6 сард хэвлэгдэнэ. accepted

Хураангуй

Монгол орон байгалийн унаган төрхөө харьцангүй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагаа болон байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан байгаль орчин доройтон бохирдох, байгалийн нөөц баялаг хомсдох улмаар зарим газар нутагт экосистемийн тэнцвэр алдагдаад байна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрийн орны онцлогт тулгуурлан хөгжихдөө байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцлийг бүрдүүлэн хүний амьдралын чанарыг сайжруулах нь бидний эрхэм зорилго мөн. Иймд Монгол орны газар нутгийн байгалийн болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, нөөц, ачаалал даах чадамж, амьдрал тэтгэх хязгаарын босгыг тогтоож хамгаалах, нөхөн сэргээх, судалгаанд суурилан хөгжлийн төлөвлөлтийг уялдуулж төрийн зохицуулалттайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай тулгарч байна.

Зохиогч(ид): Б.Нарантунгалаг
"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэслэл ба боломж, арга хэрэгслүүд", АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН СОРИЛТ, Монгол, 2019-6-12, vol. 1, pp. 1-7

Хураангуй

Хураангуй: Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хувьд нилээд жинтэй хувь нэмрийг эзэлдэг салбар юм. Олон улсын болон дотоодын аялал жуучлалын хурдтай өсөлт, богино хугацаанд хол аялах хандлага, эрчим хүч зарцуулсан тээврийг эрхэмлэдэг байдал нь байгалийн баялгийн хэрэглээг өсгөж байна. Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих зөв бодлого нь ажлын байрыг бий болгож, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг хөгжүүлж, ТХЗ-ийн зорилтуудыг хангах боломжуудыг агуулдаг.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар