МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Х.Цэвэлмаа, Ч.Хашчулуун
"МЕГАТӨСЛҮҮД БОЛОН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ", Монгол - Британийн хамтын ажиллагаа 60 жилд, 2024-1-14, vol. 37, pp. 12

Хураангуй

Эдийн засгийн дипломат үйл ажиллагаа нь хөгжиж буй орнуудад аж үйлдвэржилтийг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх байр сууриа олох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдааг өргөжүүлэх боломжийг нээж өгдөг. Хөгжиж буй орнуудад хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мегатөслүүд нь дипломат харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд эдийн засгийн дипломат үйл ажиллагаа нь олон янзаар илэрч болохыг харуулах болсон. Энэхүү ажлаар мегатөслүүд болон эдийн засгийн дипломат үйл ажиллагаа идэвхжиж байгааг харуулахдаа: эхлээд глобал өөрчлөлт ба мегатөслүүдийн дүр зургийг хөрш орнууд болон бусад орнуудын хэмжээнд тоймлон үзүүлнэ. Үүний дараа Монгол улс ийм глобал өөрчлөлт рүү шилжин орж, дасан зохицох институцийн өөрчлөлт хийсээр ирснийг товч тусган харуулна. Сүүлд нь, 2009 оноос хойш хэрэгжүүлээд явж буй ОТ – мегатөсөл нь эдийн засгийн дипломат үйл ажиллагааг худалдааны бодлого ба тогтвортой хөгжил, бизнес ба хүний эрх, нийгмийн сайн сайхан байдал гэсэн асуудлаар тайлбарлаж, нэгтгэн дүгнэнэ.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа, Ч.Хашчулуун
"Мегатөслүүд ба дипломат харилцаа" Мөнгө, баялаг, санхүү, vol. 2024, no. 37, pp. 34-51, 2024-1-8

https://www.mongolbank.mn/mn/research/

Хураангуй

Эдийн засгийн дипломат үйл ажиллагаа нь хөгжиж буй орнуудад аж үйлдвэржилтийг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх байр сууриа олох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдааг өргөжүүлэх боломжийг нээж өгдөг. Хөгжиж буй орнуудад хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мегатөслүүд нь дипломат харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд эдийн засгийн дипломат үйл ажиллагаа нь олон янзаар илэрч болохыг харуулах болсон. Энэхүү ажлаар мегатөслүүд болон эдийн засгийн дипломат үйл ажиллагаа идэвхжиж байгааг харуулахдаа: эхлээд глобал өөрчлөлт ба мегатөслүүдийн дүр зургийг хөрш орнууд болон бусад орнуудын хэмжээнд тоймлон үзүүлнэ. Үүний дараа Монгол улс ийм глобал өөрчлөлт рүү шилжин орж, дасан зохицох институцийн өөрчлөлт хийсээр ирснийг товч тусган харуулна. Сүүлд нь, 2009 оноос хойш хэрэгжүүлээд явж буй ОТ – мегатөсөл нь эдийн засгийн дипломат үйл ажиллагааг худалдааны бодлого ба тогтвортой хөгжил, бизнес ба хүний эрх, нийгмийн сайн сайхан байдал гэсэн асуудлаар тайлбарлаж, нэгтгэн дүгнэнэ.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд соёлын эдийн засгийн оруулах хувь нэмэр", Тинк Танк Форум, 2023-9-7, vol. 1, pp. 9

Хураангуй

Тогтвортой хөгжилд нөлөө үзүүлэх соёлын эдийн засгийн хэрэглээг хэлэлцүүлнэ.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа, Ч.Хашчулуун
"Economic perspectives of Mongolia 2024", Хөрөнгөтөн Форум, 2023-8-6, vol. 1, pp. 21

Хураангуй

Монголын эдийн засаг 2023 онд эдийн засгийн өсөлт, хөгжлийн хоёр том хандлагатай тулгарсан байна. Нэгдүгээрт, цэвэр экспорт ихээхэн өсөж, нийт макро эдийн засгийн хэмжээнд 2023 оны 1-р улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 7.9%-тай тэнцэж, 2022 оны 4-р улирлаас өсөлт нь идэвхжсэн байдалтай байна. Монгол Улсын эдийн засаг 2022 оны сүүлээр тодорхой хэмжээгээр сэргэж эхэлсэн бөгөөд 2022 оны урьдчилсан статистикийн үзүүлэлтүүдийг харахад, ДНБ ойролцоогоор 5%-иар өссөн, 2022 оны 3-р улиралд өсөлтийн хувь 3.7% байсан бол оны эцсээр эдийн засаг сэргэх шатанд орж байгаа нь тодорхой болж байгаа. 2022 онд ХАА нийт өсөлтөд 1.7% өсөлтийн хувь, барилга 0.8% хувь, үйлчилгээ 3.2% хувийн өсөлтийг хангаж, харин уул уурхай -2.1% бууралтыг үзүүлсэн байна. Оны үнээр манай улсын ДНБ 53.9 их наяд төгрөгт хүрчээ. Нэрлэсэн ДНБ 22.8%-иар өссөн байна.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Шинэ эриний босгон дээрх Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, ", “ШИНЭ ЭРИНИЙ МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА: УЛС ХООРОНДЫН ҮЛГЭР ЖИШЭЭ ХАРИЛЦААГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЯТАД-МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, 2023-6-5, vol. 1, pp. 23-28

Хураангуй

Шинэ зууны эхний 25 жил дотор Монгол болон Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу шилжиж эхэлснийг эх сурвалж тэмдэглэх болсон. Гол анхаарал бол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан өрсөлдөх давуу талтай бүтээгдэхүүний худалдаа ба хөрөнгө оруулалтын урт хугацааны үр өгөөжийг харилцан нэмэгдүүлэхэд чиглэж болох талтай. Ийм өрсөлдөх давуу талтай бүтээгдэхүүн нь хоёр орны шинэ үеийнхний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг хэрхэн хангаж байгаа эсэхийг шууд тодорхойлох боломжгүй. Ерөнхийдөө, харилцан өрсөлдөх давуу талтай бүтээгдэхүүн нь урт хугацаандаа хоёр орны хүн амын эрэлт хэрэгцээг тасралтгүй хангах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай нэмэгдүүлэх, салбарын өсөлтийг тогтвортой хадгалах, байгалийн нөөцөө үр ашигтай ашиглан тэнцвэртэйгээр нөхөн сэргээх үр нөлөөтэй гэдгээрээ эдийн засаг болон нийгмийн хөгжил дэвшлийг нэгэн зэрэг дэмжинэ, мөн харилцан бие биедээ нөлөөлнө. Бодит байдалд, үнэн хэрэгтээ сүүлийн 10 жилийн хугацаанд харилцан нөөцийн өрсөлдөх давуу талтай гэж үзэж болох зарим бүтээгдэхүүнд экспорт болон импортын өсөлтийн тренд харагдахгүй байна. Үүний зэрэгцээ худалдааны тэнцлийн алдагдал хоёр орны аль алинд нүүрлээд байгааг тэмдэглэж болно. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна нөөцийн өрсөлдөх чадвартай, нөхөн сэргээх боломжтой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон бүтээлч салбарын бүтээгдэхүүний экспорт, импортыг харилцан нэмэгдүүлэхийн тулд хоёр орны хэрэглэгчдээс шинэ үеийнхний эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг онцлон судлах чиглэл “нээлттэй” гэж харж байна. Магадгүй, ийм судалгааг ӨМӨЗО-ы залуу үеийнхний хэрэглээ, түүнд гарч буй өөрчлөлтийг Монголын залуу үеийнхний хэрэглээ, өөрчлөлттэй харьцуулан судалж болох юм. Хэрвээ хоёр орны залуу үеийнхний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон бүтээлч салбарын бүтээгдэхүүний шинэ шинэ эрэлт хэрэгцээг судлан шинжилбэл шинэ зууны эхний 25 жилд багтаан хамтарсан эдийн засгийн судалгааны суурь хөрсийг тавьж, цаашид хүрээлэн буй орчин, нийгэм, соёл, социологи гээд олон салбар хоорондын судалгаа руу шилжих боломж нээгдэнэ. Иймд хоёр орны экспорт болон импортын өсөлтийн трендийг дараагийн 10 жилд өөрчлөхийн тулд харилцан өрсөлдөх давуу талтай бүтээгдэхүүнийг шинээр тодорхойлохын зэрэгцээ хоёр орны харилцан ойлголцлын “шинэ хөтөч”-ийн боломж болон сорилтыг олон талаас хэлэлцүүлэх эхлэлийг тавьж байна.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Mining Cluster and local development", Workshop on the Mining Sector and Foreign Aid in Mongolia, 2023-5-17, vol. Proceedings, pp. 1

Хураангуй

Mega projects in mining industry is a potential engine in economic performance and prosperity of the country. Mining cluster of Mongolia has been contributing its economic performance to the country's development since 1972, particularly, mining cluster through multinational corporation like Rio Tinto has concentrated in Khanbogd soum for a last decade. Local development is sharply upgraded through mining cluster in Mongolia. This real case that might be long-term positive externality to other marketplace of Mongolia.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"FRUIT AND BERRY CLUSTER CONFIGURATION AND COORDINATION IN MONGOLIA", Agroecology and Sustainable Agriculture, Монгол, 2022-11-8, vol. Proceeding, pp. 9

Хураангуй

This paper evaluates the role of traditional cluster composition in the national economic development through Sea buckthorn cluster performance. On the other hand, increasing returns to upgrading niche industry in a particular location can result in collaborative actions: the growth of local clusters on primary activities of the sea buckthorn value chain may be in attracting specific supporting activities. At the same time, positive externalities across complementary economic activities can be integrated through functional coordination. Building on Porter (1998, 2003, 2011), we consider a systematic framework of the Sea buckthorn cluster – groups of closely related and supporting actors and stakeholders operating within the value chain – in its economic performance. We indicate that after collaborative actions of facilitator-driven cluster model, there is significant evidence for the cluster initiative organization and program. Business entities participating in an export cluster such as sea buckthorn need an export competitive strategy in the national level (bottom-up approach), at the same time, focus on significant employment growth in the sea buckthorn value chain, a significant number of establishments in related and supporting industries, attractiveness of FDI and patenting (main principles of cluster development). In the long run, industry, and cluster level growth increases with the strength of traditional as well as niche industries in the regions and industries emerge where there is a strong cluster collaboration and coordination. Our studies on sea buckthorn cluster performance suggest that cluster organizations including firms, government organizations, research institutions and universities, industrial and professional associations, and financial institutions can collaborate regard with enhancing competitive advantages of the sea buckthorn cluster and perform their role and functions through cluster competitive strategy. Obviously, it is costly and risky, but competitive advantage of sea buckthorn cluster can be achieved in long-term collaboration and coordination.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Өрсөлдөөний эрх зүй: Онол ба практик", 2022-9-22
Зохиогч(ид): Ш.Энхтуул, Х.Цэвэлмаа
"Sustainable Upgrading Paths Towards Competitiveness: Cashmere Cluster of Mongolia", TCI / MOC Asian Chapter Summer Conference 2022, Taiwan, 2022-7-1, vol. https://www.tci-network.org/tciasia/, pp. 2

Хураангуй

Sustainable Upgrading Paths Towards Competitiveness: Cashmere Cluster of Mongolia Cashmere is rare luxury animal textile in the world. China produces 55% of goat cashmere, followed by Mongolia 40% and 5% by Iran and Afghanistan. However, as of 2021, Mongolia supplies 87 percent of washed cashmere, 73 percent of combed cashmere to the international market, but 0.16 percent of cashmere yarn, and 0.1 percent of cashmere finished cashmere products to the world market. Mongolia as a biggest raw cashmere supplier to the world market, sustainable domestic supply chain activity is crucial to Mongolia’s competitiveness. Cashmere cluster competitiveness developed using Porters’ Diamond Model to measure and take necessary steps to greener and more value added production on international market. Key words: Cashmere cluster competitiveness, sustainable cashmere supply chain

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Микро эдийн засгийн үндэс", 2022-5-18
Зохиогч(ид): Ш.Энхтуул, Х.Цэвэлмаа
"The Regional Economic Performance of Mongolia", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Монгол улс, 2021-12-17, vol. Zoom meeting: 82293725085, pp. 13

Хураангуй

ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ Ш.Энхтуул, ахлах багш, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим Х.Цэвэлмаа, доктор проф., МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхим Монгол улсын хөгжил нь уул уурхайн салбарын үйлдвэрлэл, түүний экспортоос ихээхэн хамаарах хэдий ч уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх нь өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, далайн гарцгүй манай улсын хувьд томоохон сорилт болдог. Монгол улсад дотоодын шилжих хөдөлгөөн эрчимжиж, хотжилтын асуудал нь эдийн засгийн үйл ажиллагааны төрөлжилтийг кластерт суурилсан эдийн засгийн стратеги болон бүс нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг хөгжлийн чиг баримжаа болгож байна. Энэхүү ажлаар 2010-2020 онуудад Монгол улсын үндэсний болон бүс нутгийн /аймгийн/ эдийн засгийн салбаруудын ангиллын ISIC2 түвшинд үйлдвэрлэлийн бодит хэмжээнд тулгуурлан өсөлт болон төрөлжилтийг, ажиллах хүчний оролцоонд тулгуурлан, эдийн салбаруудын өнөөгийн хөгжлийн түвшин болон кластерийн хөгжлийн тогтвортой байдлыг жилийн дундаж өсөлтийн хувь болон LQ-гээр харуулна. Монгол улсын эдийн засгийн үйл ажиллагааг газарзүйн байршлаар харуулснаараа тогтвортой байдал зайлшгүй болохыг харуулахаас гадна дараагийн түвшний шинжилгээний суурь болох юм. Түлхүүр үг: байршлаарх эдийн засгийн үйл ажиллагаа, CAGR, LQ, кластерийн тогтвортой байдал THE REGIONAL ECONOMIC PERFORMANCE OF MONGOLIA Enkhtuul Sharavdemberel, Department of Management, National University of Mongolia Tsevelmaa Khyargas, Department of Economics, National University of Mongolia Although Mongolian economy heavily depend on mining production and its export, the development of the non-mining sector is a major challenge for our large, sparsely populated and landlocked country. Meantime internal migration drives urbanization has become one of the country’s most critical development issues. Therefore, de-population in rural area leads to urgency to regional development policy same as a cluster based economic strategy. This paper addresses the issues of growth, diversification of sectors of Mongolia at the national and regional (aimags) level over the period of 2010-2020. Recently, economic performances of cluster at national or in regional level well documented in US and European countries based on Cluster Mapping approach, using GDP output, employment growth, rate of average wages and productivity as a main measurement. In this study, we used existing data based on ISIC-2 of employment growth and real GDP output at the national level, and annual GDP output adjusted by CPI at the regional level to explore growth and diversification of sectors and furthermore, identify location based clusters using CAGR and LQ tools. The purpose of this study is to demonstrate sustainability of economic activities on geographical location, but also can be used for the next level of analysis of cluster developments issues. Key words: location based economic activity, CAGR, LQ, sustainability of cluster

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Science policy at the crossroads of global change research: Mongolia" Proceedings of Mongolian Academy of Sciences, vol. Vol. 61 , no. No 03 (239) , pp. 1-15, 2021-9-22

https://www.mongoliajol.info/index.php/PMAS/article/view/1818

Хураангуй

In the last more than half a century, the science policies of countries have been interchanging in a cyclical manner between science, technology and innovation policies. In the early period of the evolution of the science policy, priority attention was given to policy matters, and the process of new knowledge generation proceeded at a rapid pace. Highly industrialised countries directly linked science policy with the growth and development of industry, and innovation gradually became the key catalyst of industrial development. But in the developing countries, science policy had a mixed impact on the process of industrialisation, where decision making by the Government had had a powerful impact on their science policy. Science is involved in the introduction and domestication of new knowledge in the education sector, experimentation and application of technology in local development, and guiding the government on its decisions that are economically efficient, environmentally safe, and promotes equality in the society. In this sense, if we regard scientific research as the key resource of “research industry,” then countries need to define a science strategy and policy that would meet this supply and demand, identify and apply the competitive edge of science. The main objective of this study is to evaluate the science policy of Mongolia in the last 50 years in the context of global change based on facts, and to compare it with the historical experience of science policy development in industrialised countries.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа, Ш.Энхтуул
"Cluster sustainability in Mongolia", Driving Forward on the Road to Recovery: Green, Social & Digital Collaboration in Asia, Камбож, 2021-7-2, vol. https://sjsu.zoom.us/j/85957302837, pp. 10

Хураангуй

Presentation highlights the present situation of cluster process in Mongolia.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
""Шинэ нѳхцѳл байдал дахь эрдэс баялгийн салбар ба орон нутгийн хѳгжил: OT тѳслийн жишээн дээр", ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР: ШИНЭ ХЭВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, 2021-4-10, vol. дугаар одоогоор тодорхойлогдоогүй, pp. 10

Хураангуй

Уул уурхайн салбарын хѳгжлийн орон нутгийн хѳгжилд үзүүлж буй нѳлѳѳг ОТ тѳслийн жишээгээр үзүүлнэ.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"МОНГОЛ-БНСУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨРГӨЖИЛТ БА ХАМТЫН ХҮЧИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ", Солонгос-Монгол ирээдүйн хамтын ажиллагааны шинэ алсын хараа, Ѳмнѳд Солонгос, 2020-12-10, vol. https://www.youtube.com/watch?v=DJ4JvxALbuA&t=389s, pp. 12

Хураангуй

Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах чиглэлийн талаар санал болгоно.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Глобал өөрчлөлтийн судалгааны огтлолцол дээрх шинжлэх ухааны бодлого: Монгол Улс" Proceeding of the Mongolian Academy of Sciences, vol. Vol.60 No.02 (234) 2020, pp. 14-24, 2020-5-5

https://www.mongoliajol.info/index.php/PMAS

Хураангуй

Улс орны хөгжилд бодлогын шинжлэх ухаан ба шинжлэх ухааны бодлого гэсэн ойлголт ялгаатай байр суур эзэлнэ. Шинжлэх ухааны бодлого нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын мөчлөгт харилцан шилжсээр иржээ. Шинжлэх ухааны бодлогын хүрээнд судалгааны бодлогод голлон анхаарал хандуулж, шинэ мэдлэг үйлдвэрлэх процесс эхэн үедээ ихээхэн хүчтэй явагдсан. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд шинжлэх ухааны бодлогыг аж үйлдвэрийн салбарын хөгжил дэвшилтэй шууд холбож, аажимдаа инноваци нь аж үйлдвэрийн хөгжлийн гол хурдасгуур болсон. Харин хөгжиж буй орнуудын аж үйлдвэржих үйл явцад шинжлэх ухааны бодлого харилцан адилгүй үр нөлөөтэй байна. Хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны бодлогод Засгийн газрын шийдвэр гаргалт хүчтэй нөлөөлсөөр ирсэн. Шинээр үүсэж буй шинжлэх ухааны мэдлэгийг боловсролд нутагшуулах, орон нутгийн нөхцөл байдалд шинэ техник, технологийг туршин нэвтрүүлэхэд дэмжлэх үзүүлэх гэх зэргээр шинжлэх ухааны ололт, дэвшлийг үйлдвэр рүү чиглүүлэхэд эдийн засгийн үр ашигтай, бас байгаль орчинд ээлтэй, үр өгөөжтэй, нийгэмд эрх тэгш байдлыг хангана. Иймд Монгол улс шинжлэх ухааны судалгааг “судалгааны үйлдвэр”-ийн гол нөөц гэж үзвэл глобал өөрчлөлтөд дасан зохицохын тулд энэхүү салбарын эрэлт, нийлүүлэлтийг хангахуйц шинжлэх ухааны стратеги, бодлогыг дахин томъёолж, өрсөлдөх давуу талаа илрүүлж, ашиглах ёстой. Судалгааны ажлын гол үр дүн бол глобал өөрчлөлтийн дагуу Монгол улсын шинжлэх ухааны салбарын сүүлийн 50 жилийн бодлогыг баримтанд тулгуурлан авч үзэж, өндөр хөгжилтэй улс орнуудын шинжлэх ухааны бодлогын хөгжлийн түүхэн туршлагатай харьцуулан шинжилснээр бодит байдалд үнэлэлт өгөхөөс гадна шинжлэх ухааны мөн чанар, хувьсал, дасан зохицох чадвараа бэхжүүлэх, улмаар судалгааны орчинд гарч буй судалгаатай холбоотой өөрчлөлтийг зөв чиглүүлэхэд туслах боломжтой юм.

Зохиогч(ид): Ш.Энхтуул, Х.Цэвэлмаа
"Analysis of Macro and Micro Competitiveness of Mongolia: 2010-2018", Trade and Sustainable Development IV, Монгол улс, 2019-11-10, vol. 1, pp. 5

Хураангуй

"ANALYSIS OF MACRO AND MICRO COMPETITIVENESS OF MONGOLIA: 2010-2018" Enkhtuul Sharavdemberel , Tsevelmaa Khyargas In current years, government of Mongolia and private entities focused on development of non- mining resource based industries, such as wool, cashmere and meat processing and tourism sector. Meantime internal migration drives urbanization has become one of the country’s most critical development issues. Therefore, de-polutation in rural area leads to urgency to regional development policy same as a cluster based economic strategy. This paper addreses the issues of growth, diversification and competitiveness using the national and regional development data of Mongolia over the 2010-2018. Country background is provided to indicate the starting point for growthwhich relates to the industrial legacy of central planning, dependence on the resources base and government policy is to promote industry and employment. The methological approach is analysis of the existing official data on volume growth and employment growth by economic sectors using Power BI program. The importance of this analyzis outcome, that it summarizes the Macro and Mezo economic competitiveness issues and indications but also defining cluster development status, levels in regional level. Key words: competitiveness, regional development, sector growth, diversification Сүүлийн жилүүдэд манай улсын төрийн бодлого болон компаниуд нөөцөд суурилсан, уул уурхайн бус салбарын болох ноос ноолуур, мах болон аялал жуучлал гэх мэт салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Мөн дотоодын шилжих хөдөлгөөн эрчимжиж хотжилтын асуудал манай улсын томоохон асуудлуудын нэг болж байна. Иймээс, кластерт суурилсан эдийн засгийн стратеги болон бүс нутгийн хөгжил бодлого төлөвлөлтийг хөгжлийн чиг баримжаа болгож байна. Энэхүү судалгаагаар 2010-2018 онуудад Монгол улсын үндэсний болон бүс нутгийн /аймгийн/ түвшинд эдийн засгийн салбаруудын өсөлт болон төрөлжилтийг бодит үйлдвэрлэлийн хэмжээ, ажиллах хүчний хэмжээнд тулгуурлан тооцов. Судалгааны үр дүнд макро болон мезо эдийн засгийн өрсөлдөх чадварыг зарим үзүүлэлтийг тодорхойлсон ба манай улсын кластержилтийн түвшинг бүс нутгийн хэмжээнд үзүүлснэрээ ач холбогдолтой. Түлхүүр үг: өрсөлдөх чадвар, кластержилт, бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн кластер

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"Монгол-Хятадын худалдааны хѳгжлийн шинэ үе шатны сорилт, боломж: 2000 оноос хойшхи үе шатны онцлог", “БНХАУ-ын Монгол Улсыг судлах нийгэмлэгийн 2019 оны хурал ба Монгол Улс судлалын өнгөрсөн, ирээдүй”., БНХАУ, 2019-9-22, vol. 1, pp. 10

Хураангуй

Монгол, Хятад улс худалдааны түүхэн уламжлалтай. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилго (МХЗ, 2000) болон Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ, 2015) нь шууд бус замаар дэлхийн улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг дэмжиж байна. Энэхүү ажлын хүрээнд дээрх хоёр зорилготой холбоотойгоор Монгол улсын Хятад улстай хийж буй худалдааны боломж ба сорилтыг хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээний хүрээнд авч үзнэ. Хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээний зорилгод (ТХЗ 12) хүрэх арга механизмыг олон талаас хэлэлцэж байгаа бөгөөд харилцан ашигтай худалдаа нь төрөл бүрийн материалын хэрэглээ, нөөцийн үр ашиг, тогтвортой аж байдлын хэвшил, нүүрсхүчлийн хий багатай эдийн засаг руу чиглүүлэх гол хөшүүрэг болох талтай. Тиймээс ТХЗ 12-д хүрэхийн тулд тулгарч буй гадаад худалдааны сорилт болон боломжийн талаар хэлэлцүүлнэ. Энэхүү ажлын үр дүнд 2000 оноос хойш хоёр орны хооронд хийгдэж буй гадаад худалдааны чиг хандлага, гол онцлогийг хоёр гол бодлогын чиглэлийн хүрээнд харьцуулан харуулж, хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээ рүү чиглүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлийг эрэмбэлж үзүүлнэ.

Зохиогч(ид): Х.Цэвэлмаа
"The experience of protecting small-medium entities from unfair business practices through competition policy: A Case of Mongolia", THE 12TH EAST ASIA CONFERENCE ON COMPETITION LAW AND POLICY, Монгол улс, 2019-7-10, vol. 07.09.2020, pp. 14

Хураангуй

Энэхүү илтгэлд 3 асуудлыг хэлэлцүүлсэн. Нэгдүгээрт, Монголын ЖДҮҮ-ний өрсөлдөөний орчны сүүлийн 20 жилийн өөрчлөлтийг авч үзсэн. Хоёрдугаарт, өрсөлдөөний орчны сорилтуудыг харуулсан. Төгсгөлд нь, өрсөлдөөний бодлого ба хууль эрх зүйн зохицуулалтын харилцан хамаарлын асуудлаар санал дэвшүүлсэн.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар