Бидний тухай
Багш ажилтан
:(Эрх зүйн философийн хичээлээр эрх зүйг философийн үүднээс авч үзэн судалж, түүний судлах зүйл, судлагдахуун хийгээд эрх зүйн хандлагын зарчимын үндсэн төрлүүд, ангилан, эрх зүйг хэрхэн ойлгох талаар хэдэн хэдэн хандлагыг харуулж, эрх зүй Төртэй хэрхэн холбогддог тухай тайлбарлах юм. Үүний зэрэгцээ эрхийг онтологи Эрхзүйн аксиологи, танин мэдэхүйн асуудал (гносеологи)-ын үүднээс тайлбарлах юм.Нийтлэг сайн сайхан (благо) гэх ойлголт, Эрх зүйт төрийн тухай үндсэн ойлголтыг өгч, эрх зүйн сэтгэлгээний түүхийг Эртний Грек, Ромын үе, Дундад зууны үе, Шинэ үе, Орчин үе ба хорьдугаар зууны үеийн эрх зүйн үзэл, номлолууд гэж түүхчлэн авч үзээд Комунист үзэл суртлын эрх зүй, Социализм ба эрх зүй, Монголын эрх зүйн тогтолцоотүүх, өнөөгийн байдлы эцэст нь хөндөж тайлбарлах юм.)
(Хичээлийн зорилго бол эрх зүйн мөн чанар болон түүний үндсэн төрөл зүйлийг судалж ёс зүй, эрх мэдэл, ухамсар, мэдлэг, эрх чөлөө, шудрага ёс зэрэгтэй ямар харилцаа хамааралтай байдаг талаар ойлголттой болно. Мөн эрх зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурийг судалж мэднэ. Тэр дундаа хувь хүн төр, эрх мэдлийн хоорондох харилцан хамаарлыг онцгойлон авч үзэж судална. Төрийн үүсэл, үндсэн функцийг танин мэднэ. Цаашлаад эрх зүйн сэтгэлгээний түүх, зүй тогтлын талаар ойлголттой болгохыг зорьсон болно.)
Удиртгал энэхүү хичээлээр оюутнууд философийн үндсэн суурь асуудал руу нэвтэрч, философийн чухал сэдвүүдийг судалж, философи сэтгэлгээний түүхэн дэх томоохон сэтгэгчидтэй танилцана. Бодол төрүүлсэн харилцан яриа, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсноор философийн үндэслэгээг задлан шинжлэх, шүүмжлэлтэй үнэлэх чадварыг эзэмшинэ. Энэхүү хичээл нь метафизик, танин мэдэхүй, ёс зүй, гоо зүй, нийгэм, улс төрийн философийг багтаасан философийн өргөн хүрээний салбаруудыг хамарна.
Бодит байдал гэж юу вэ? Түүнийг хэрхэн танин мэдэх вэ? Мэдэж буйгаа үнэн гэдгийг хэрхэн тогтоох вэ? Би хэн бэ? Яагаад сайн байх ёстой вэ? гэх зэрэг философийн гол асуултуудад хариулсан философичдийн үзэл баримтлалыг энэ хичээлээр судлах зорилготой. Философид суралцаж, ялгаатай үзэл санаануудад шүүмжлэлтэй, хүндэтгэлтэй хандаж, асуудлыг тал бүрээс шинжин, үндэслэлтэй шийдэл дэьшүүлэх, мэтгэлцэх чадварт сургадагаараа ач холбогдолтой.
ХХ зууны 60-70-аад онуудаас хойш үүсэн бүрэлдсэн постструктурализм ба постмодернизмийн хамгийн чухал байр суурьтай төлөөлөгчдийн үзлийг суралцагчдаар судлуулна. Эдгээр философидолтын агуулга нь Деррида, Лиотар, Бодрийар, Рорти нарын бүтээлд хамгийн чухал илэрдэг тул үүнийг сургалтандаа харгалзна. Постструктурализм, постмодернизм хоёрын гол гол зохиогч нь нэг хүн байдаг тул эдгээр философидолтын агуулгад залгамж холбоо байдгийн зэрэгцээ аргазүйн ялгаа байдгийг хичээл дээр тайлбарлана.
Постструктуралист-постмодернист философидолтын агуулгаар гүнзгий мэдлэгтэй болгож, үүний үндсэн дээр янз бүрийн төрлийн бичвэр (текст)- ийн утгыг зохиогчийнх нь бодлын дагуу зөв ухаардаг байх чадварыг эзэмшихэд нь тэдэнд тусална. Сургалтын төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр дараахь сэдвүүдээр магистрант нараар бие даалтын ажил хийлгэнэ. Үүнд: - Нэр гэж юу болохыг Жак Деррида авч үзсэн нь - Жак Дерридагийн философидолт дахь “тэчьяадал” гэдэг ойлголт - Платоны “хора” гэдэг философи ойлголтыг Ж.Деррида шинжилсэн нь - Э.Гуссерлийн феноменологид Ж.Деррида анализ хийсэн нь - Ж.Дерридагийн философидолт дахь “дуу хоолой” гэдэг ойлголт - “Солиорлын түүх” гэдэг М.Фукогийн үзэлд Ж.Деррида анализ хийсэн нь - Ж.Деррида ба гегельч философи - Шинжлэх ухааны тухай Ж.-Ф.Лиотарын философи үзэл - Нарратив мэдлэгийн тухай Ж.-Ф. Лиотарын философи үзэл - “Хэлний тоглоом” гэдэг лингвистик философи үзэл ба Ж.Ф.Лиотар - Онтологийг Р.Рорти хэрхэн үнэлсэн нь - Эпистемологийг Р.Рорти хэрхэн үнэлсэн нь - Р.Рортигийн философидолт дахь аргын асуудал
• К.Леви- Стросын боловсруулсан философийн структурализм • “Төгс хэл” зохиох Б.Рассел, Л.Витгенштейн нарын төлөвлөгөө, түүний хувь заяа • Л.Витгенштейний боловсруулсан лингвистик философи. • Г.Райлын боловсруулсан лингвистик философи баримтлалууд. • Постструктурализм ба тэмдгийн тухай онол • Постструктурализм хүмүүнлэгийн мэдлэгт анализ хийсэн нь. • Дж.Деррида бол постструктурализмыг үндэслэгч мөн. • Эрх мэдлийн тухай постструктуралист үзэл • Постмодернизмийн нониерагхи зарчим • Философи гэж юу болох тухай Ж.Делёз, Ф.Гваттари нарын үзэл. • Постмодернист симулятив онол. • Постмодернист ба Ф.Рорти
ХХ зууны сүүлийн хагасаас хойш утгат чанар бүхий аливаа тэмдэглээг хэл гэж үзэх болсон билээ. Чухам тийм утгаар дурдан буй үеэс хойш үүссэн олон философи чиглэл хэрэг дээрээ бүгд хэлийг үндсэн объектоо болгож ирсэн байна. Тэдгээр чиглэлийн дотор гол төлөөллүүд нь структурализм, постструктурализм, постмодернизм гурав мөн. Гэвч энэ гурван философидолт болбоос тодорхой утгаар хэлний функци бүхий байдаг аливаа тэмдэг хүмүүнлэгийн мэдлэгт ямар гүйцэтгэл бүхий байдгийг бие биеэсээ ялгаатай тайлбарладаг бөгөөд үүнийг авч үзэх нь энэ хичээлийн хамгийн гол зорилго мөн. Ийм учраас эл хэлний тухай философи бол философи, хэл шинжлэлийн төдийгүй ер нь аливаа салбарын суралцагчдын мэргэжлийн онолд арга зүйн чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал философийн салбарын оюутнуудын хувьд мэргэжлийн заавал үзэх хичээлүүдийн нэг байх бүрэн үндэстэй. Гэвч манай философийн салбарын сургалтын төлөвлөгөөнд заасан багц цагийн хэмжээг харгалзаж философийн энэхүү бүрэлдэхүүнийг уг төлөвлөгөөнд сонгон судлах хичээл болгон тусгасан байгаа. Угтаа бол Витгенштейн, Райл, Стросон, Остин нарын философийг эзэмшихгүйгээр философийн жинхэнэ мэргэжилтэн болж чадахгүй гэдгийг харгалзан энэ хичээлийг философийн мэргэжлээр төгсөгч бүх оюутан сонгодог байгаасай хэмээн энэ хөтөлбөрийг боловсруулагч багшийн зүгээс оюутнуудад зөвлөе.