МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Promoting Human Rights Education for Youth through Philosophy
Бүртгэлийн дугаар: P2024-4858
Санхүүжүүлэгч: Монголын Эмнести Интернэшнл
Мөнгөн дүн: 8.0 сая ₮
Хугацаа: 2025.02.15 - 2025.08.31
Захиалагч: Монголын Эмнести Интернэшнл
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Хүн эрүүл, аюулгүй оршин амьдрах, эрхээ эдлэх үйл ажиллагааны явцад хүний эрхийн боловсрол зайлшгүй хэрэгцээтэй. Хүний эрх, ёс суртахууны хүрээнд хувь хүн төдийгүй дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудад ёс зүй, танин мэдэхүй, улс төр, философийн үүднээс хандах нь хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлж, хүний эрхийг хангах нэг хөшүүрэг болох юм. Хүний бие даасан байдлыг хүндэтгэх, эрхэмлэн үзэх, эрхийг нь дээдлэх, хамгаалахад рационал дискурс, ёс суртахууны түгээмэл зарчмууд, ёс суртахууны суурь зарчимын тухай эргэцүүлэх, бүтээлч үндэслэл дэвшүүлэх, шалтгаан холбоог илрүүлсэн дүгнэлт гаргах, асуудалд хариуцлагатай, мэдрэмжтэй хандах, ёс суртахуунтай, бие даан шийдвэр гаргахад философи мэдлэг чиглүүлдэг тул хүний эрхийн боловсролыг түгээх өвөрмөц, үр өгөөжтэй арга байж болно. Энэ төслөөр оюутан, залууст чиглэсэн философи, хүний эрхийн уялдаанд суурилсан мэдлэгийг түгээх философийн мэтгэлцээн, философи, нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарт зориулсан тохиолдол судлалын жишээ, тест бүхий гарын авлага гаргах юм.

Abstract

Human rights education is essential in ensuring that individuals live in a healthy and safe environment while exercising their rights. Addressing challenges related to human rights and morality on both individual and global levels through ethical, epistemological, political, and philosophical perspectives enhances human rights education and serves as a mechanism for upholding those rights. Philosophical knowledge offers unique and effective approaches to disseminating human rights education by guiding individuals to respect autonomy, uphold dignity, and protect rights. It does so by encouraging rational discourse, reflection on universal moral principles, and the development of fundamental ethical foundations. Philosophy fosters critical thinking, the formulation of creative justifications, causal reasoning, and responsible, empathetic, and ethical decision-making. This project aims to disseminate knowledge integrating philosophy and human rights through activities such as philosophical debates targeted at students and youth. Additionally, it plans to produce a practical guide with case studies and tests for philosophy, social sciences, and humanities teachers to use in promoting human rights education.

Түлхүүр үгс:
human-rights
philosophy
justice
ethics
dignity
natural-rights
Англи нэр: The regulatory framework pertaining to health-related news or broadcasting
Бүртгэлийн дугаар: P2023-4565
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Мөнгөн дүн: 61.0 сая ₮
Хугацаа: 2023.11.16 - 2024.04.12
Захиалагч: Эрүүл монгол хүн төсөл, хөтөлбөрийн ажлын алба
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Радио, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хүмүүсийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах мэдээ, нэвтрүүлгийг хүргэж чадахаас гадна нийтийн болон хувийн эрүүл мэндийн асуудлаар тэдний түгээсэн мэдээ мэдээлэл, мэдээний аян нь шийдвэр гаргагч нарт ч нөлөөлж чадна. Эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар үнэн бодит түүхийг сонирхолтой хүргэх, эрүүл мэндийн асуудлаар мэтгэлцэх, ярилцах боломжийг олон нийтэд олгох, эрүүл мэндийн онцгой байдлын үед мэдээллийг хариуцлагатай, зөвөөр мэдээлэх, шийдвэр гаргагч, засгийн газрын хариуцлагыг мэдрүүлэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эрүүл мэндийг дэмжих боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсөн олширсон нь эрүүл мэндийн боловсрол, нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр, мэргэжлийн сүлжээг тэлэн сайжруулах өргөн боломжийг нээж байгаа ч чанар муутай мэдээллийг түгээх, мэргэжлийн нэр хүндийг унагах, эмчлүүлэгчийн хувийн нууцыг задлах, хувийн болон мэргэжлийн хил хязгаарыг зөрчих, эрх зүйн асуудлыг хөндөх эрсдэлийг ч дагуулж байна. Иймээс мэдээллийн технологийн давуу талыг ашиглахын хамт болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс эрүүл мэндийн мэдээ, нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлан буй бодлогыг эрх зүйн баримт бичигт тулгуурлан судалж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд эрүүл мэндийн агуулгыг хэрхэн тусгаж буй нөхцөл байдлыг үнэлэн, бусад орны сайн туршлагаас суралцах ажил тулгамдаж байна. Энэхүү төслөөр харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийх, шинэчлэх үндэслэл, хэрэгцээг тодорхойлох, гадаад орнуудын сайн туршлага, эрх зүйн зохицуулалтыг судлах, эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн медиа контент бүтээх, хэвлэл мэдээллийн хөтөлбөр дэх эрүүл мэндийн нэвтрүүлгийн эзлэх хувийг тодорхойлох ажлыг гүйцэтгэнэ.

Abstract

Media platforms, such as radio and television, are pivotal in enhancing public health conditions by delivering informative news and programs. The information disseminated through these channels, particularly during public health campaigns, holds the potential to influence decision-makers. Media outlets contribute to health promotion by narrating compelling stories about health factors, fostering public discourse on health matters, ensuring responsible reporting during emergencies, and holding governments accountable. While the proliferation of mass media presents significant opportunities for expanding health education, public health programs, and professional networks, it also poses risks. The abundance of information may lead to the spread of low-quality content, potentially undermining the credibility of the healthcare profession, breaching physicians' privacy, violating personal and professional boundaries, and raising legal concerns. To leverage the benefits of information technology while mitigating risks, it is imperative to scrutinize government policies on health news and programs as outlined in legal documents. Evaluating how health content is portrayed in the media and incorporating best practices from other nations are essential steps. This project aims to analyze communication and media legal frameworks, identify grounds and requirements for potential updates, examine foreign countries' effective practices and legal regulations, generate media content aligning with the Healthy Mongol Human National Program, and define health programs' shares featured in various media formats.

Түлхүүр үгс:
эрүүл-мэндийн-өргөн-нэвтрүүлэг
эрүүл-мэндийн-харилцаа-холбоо,-зохицуулалт,-бодлого
эрүүл-мэндийн-мэдээ,-мессеж
теле,-онлайн-эрүүл-мэндийн-талбар
нотолгоонд-суурилсан-эрүүл-мэндийн-харилцаа-холбоо
Англи нэр: Evaluation on Routine Immunization Service during COVID-19 pandemic
Бүртгэлийн дугаар: P2022-4257
Санхүүжүүлэгч: ДЭМБ
Мөнгөн дүн: 6.0 сая ₮
Хугацаа: 2021.12.02 - 2022.01.30
Захиалагч: ХӨСҮТ
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Зорилго: КОВИД-19 цар тахлын үеийн товлолын дархлаажуулалтын үйлчилгээг үнэлэх   Зорилт: 1. КОВИД-19 цар тахлын үед товлолын дархлаажуулалтын хамрагдалт өөрчлөгдсөн эсэхийг тогтоох, 2. КОВИД-19 цар тахлын үеийн товлолын дархлаажуулалтын үйлчилгээний нөхцөл байдал, сорилт бэрхшээл, анхаарах зүйлсийг илрүүлэх. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Товлолын дархлаажуулалтын үйл ажиллагааг үнэлэх үнэлгээний хуудас, аргачлал боловсруулах; Хамрагдалтын мэдээ баримтад чанарын үнэлгээ хийх; Товлолт дархлаажуулалтын оролцогч бүх талыг багтаасан тоон болон чанарын судалгааны баримт мэдээ цуглуулах; Мэдээллийг боловсруулж, дүгнэх; КОВИД-19 цар тахлын үеийн товлолын дархлаажуулалтын үйлчилгээг үнэлсэн тайланг хүлээлгэн өгөх. Хүлээх үр дүн: 1. КОВИД-19 цар тахлын үед товлолын дархлаажуулалтын хамрагдалтад өөрчлөлт гарсан эсэхийг тодорхойлсон байна. 2. КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн байж болох товлолын дархлаажуулалтын үйлчилгээний нөхцөл байдал, сорилт бэрхшээл, анхаарах зүйлсийн талаар дүгнэлт, зөвлөмж гарсан байна.

Abstract

Aim: To assess the changes in the utilization of RI services in both the public and private sectors as a result of the COVID-19 pandemic to project the occurrence of potential outbreaks of VPDs after the subsidence of the pandemic. Objectives: - To determine whether there is a change in the coverage of targeted immunization before and after the pandemic of COVID-19. - To determine the changes in the methods of targeted immunization activities due to the COVID-19 pandemic and their positive and negative effects on immunization. Implementing activities: 1. Development of evaluation sheets and methodologies to assess the routine immunization activities during the COVID-19. 2. Fill in the evaluation form with the help of vaccinators and other assistants at selected immunization points in Ulaanbaatar and rural areas. 3. Summarize the information gathered and make an evaluation conclusion. 4. Preparation of a report on the evaluation of targeted immunization activities during the COVID-19 Expected results: - To determine changes in the scope of routine immunization before and after the COVID-19. - To identify changes in the methods of routine immunization and positive and negative effects on routine immunization of COVID-19.

Түлхүүр үгс:
Ковид-19-цар-тахал
товлолын-дархлаажуулалт
хамрагдалтын-өөрчлөлт
нөхцөл-байдал
сорил-бэрхшээл
мэдлэг,-хандлга,-дадал




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар