МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM415
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр хоол, хүнсний шим тэжээлт чанар, хүний биед хоол хүнс боловсрох процессын үндэс, механизм, хүнсний найрлага дахь уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмийн хэрэгцээ шаардлага, тэдгээрийн дутагдал болон илүүдлийн үед илрэх өвчин, зохистой хэрэглээ, эрүүл хоол хүнсний сонголт, хүний биеийн энергийн баланс, түүнийг тооцоолох аргууд, жингээ барих, таргалалт зэрэг эрүүл хооллолттой холбоотой өвчний шалтгаан, тэдгээрээс зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга замууд зэргийг судлах болно. Түүнчлэн хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тэдгээрийн байгалийн амьтан, ургамлын гаралтай түүхий эдэд агуулагддаг (аллерген, эстроген, антиэстроген, токсин, хемохамгаалагч, хорт бодис), мөн хүнсний хадгалалт, боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад үүсч бий болдог хими, физик, биологийн хүчин зүйлээс үүдэн үүсдэг хүний организмд харш, хордуулах үйлчилгээтэй хорт бодисын бүтэц, ангилал, үүсэх механизм, хордуулах үйлчилгээ, хүнсний антропоген бохирдол (пестицид, полихлорт бифенил, полицагирагт ароматик нүүрсустөрөгч, хүнд металл, нитрат, нитрит, нитрозо нэгдэл, хүнсний нэмэлт, диоксин, малын эмийн ба антибиотикийн үлдэгдэл, патоген, радионуклеотид), генийн модификацид орсон хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, таньж тодорхойлох, хүнсний аюулгүй байдлын талаар үндсэн мэдлэг олгоно.

Зорилго

Оюутан энэхүү хичээлийг судласнаар хоол хүнсэндээ хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн шим тэжээлт болон хорон чанар, эрүүл зохистой хооллолтын талаар үндсэн мэдлэгтэй болох бөгөөд хоол хүнсний тэжээллэг чанарыг үнэлэх тодорхой ойлголттой болохоос гадна хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд агуулагдах хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй хорт бодис ба микроорганизмын бүтэц, хорон чанар, клиник үйлчлэл, хүний эрүүл мэндэд учруулах эрсдэл, тэдгээрийг тодорхойлох, ариутгах талаар үндсэн мэдлэгтэй болно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM816
Багц цаг: 2

Товч агуулга

Хүнсний найрлага бүтэц, үйлчлэх нөлөө, бусад бүрэлдэхүүнтэй харилцан үйлчлэлцэх үйлчилгээ, байгалийн болон синтезийн гаралтай нэмэлтийн судалгаа хийж буй оюутнуудыг химийн бүтэц байгуулалтыг тогтоох, таних, хими, физик, биологийн шинж, идэвхийг тодорхойлох, орчин үеийн аргуудыг хэрэглэх чадвартай болгох агуулгыг багтаасан хичээл байна

Зорилго

Хүнсний орчин үеийн асуудлууд болон зохистой эрүүл хүнс, хүнсний чанар аюулгүй байдалд тавигдах шаардлага, биологийн идэвхит органик бодисын химийн бүтэц, бионийлэгжих зүй тогтлыг судлах, химийн бүтэц байгуулалтыг тогтоох, биологийн идэвх, шим тэжээллэг болон хорон чанарыг тодорхойлох, мэдлэг, чадвараа ашиглан хүнс судлалтай холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл болон өөрийн судалгааны ажлын үр дүнг боловсруулах чадвар эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM414
Багц цаг: 3

Товч агуулга

Амьтан ба ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг хүн амын чухал хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн (сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, тосон бүтээгдэхүүн, шарбуурцагт хүнс, алкалоид агуулсан хүнс-цай, кофе ба какао,боловсруулсан хүнсний ногоо болон жимс, чихэр, шоколад, биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн хүнс-пиво, дарс болон архи, ус, ундаа) үйлдвэрлэх, савлах, хадгалах технологи, процесс, хими-физик-механик-биотехнологийн процессын схем, өгөгдөхүүнд суурилсан хүнсний технологийн орчин үеийн мэдлэг олгоно.

Зорилго

Хүнсний түүхий эдийг хими-, физик- ба биологийн аргаар боловсруулан хүнсний бүтээгдэхүүн болгон хувиргах технологийн талаархи хүнсний технологийн орчин үеийн мэдлэг, чадварыг оюутанд эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM609
Багц цаг: 3

Товч агуулга

Масс-спектрометерийн багажны ажиллах үндсэн зарчим, түүний ионжуулах, ионыг шинжлэх, ялгах ба бүртгэх системийн онцлогоос хамаарсан багажны хувилбарууд (MALDI-TOF MS, tandem MS,ICP-MS, ), молекул ионы фрагментацийн зарчим, масс-спектрометрийн багажны хослол- GC-MS, LC-MS, MS-MS, MALDI-TOF-ын аргуудын онцлог, тэдгээрийн тусламжтай нийлэг ба байгалийн органик нэгдэл, ба биоидэвхит биомолекулын бүтэц, найрлагыг тогтоох,урвалын механизм, органик ба биосинтез, хүнс, эм, биоидэвхит молекулын судалгаанд ашиглах талаар авч үзнэ.

Зорилго

Масс-спектроскопийн аргын үндсэн зарчим, багажны (ионжуулах эх үүсвэр, ялгах ба бүртгэх систем) ажиллах зарчим ба төрлүүд, молекулын ионы фрагментаци, масс-спектрийн спектрийн дата ашиглах, тэдгээрийн хослол – GC-MS, LC-MS, MS-MS, болон органик болон биомолекулын фрагментацийнмеханизм болон бүтэц тогтоох тухай онолын мэдлэг олгож, сорил туршилтын дүнг боловсруулах арга барилыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM100
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг энэхүү хичээлийг ойлгомжтой болгоход зориулан заана. Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгтээ тулгуурлан орчин цагийн шинжлэх ухаан, технологийн асуудлууд, хөгжлийн чиг хандлагыг, • Хүрээлэн буй орчин, нөөц баялагын хими • Хими ба хэрэглээ • Хими ба эрүүл мэнд гэсэн бүлэг сэдвийн хүрээнд судлана.

Зорилго

Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар зориогүй оюутнуудад химийн шинжлэх ухааны суурь ойлголтыг эзэмшүүлэх замаар, орчин цагийн химийн шинжлэх ухаан, технологитой холбоотой аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй, ухаалаг, хариуцлагатай ханддаг чадвар төлөвшүүлэхэд оршино. Химийн шинжлэх ухааны өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн талаар тодорхой ойлголттой болж шинжлэх ухаан технологийн дэвшлийг хэрэглэх, аюулгүй амьдрах химийн суурь мэдлэг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM206
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM211
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM203
Багц цаг: 3

Товч агуулга

Органик нэгдлийн ангилал ба нэршил (олон улсын; түүхэн ба зохистой нэршил - халагч ба функциональ бүлгийн байршлаас), Изомер; Нэгдлийн бүтцийн томъёоны хэлбэрүүд; Функциональ бүлгээр органик нэгдлийг ангилах; 13С спектр; Органик молекулд химийн холбоо үүсэх нь, түүний төрөл; Химийн холбоо ба Pезонанс (индукцийн ба мезомер); Льюисийн бүтэц ба илрэх цэнэг; Холбооны төрөл, шинж чанар; Ковалент холбоо (диполийн момент); Валент холбооны онол, Эрлийзжилэлт (sp3, sp2, sp); Молекул орбиталийн онол; Органик нэгдлийн конформац (алкан, циклоалкан); Конфигурацийн үзэгдэл – Задгай (анти, гош г.м.) ба Цагираг нэгдэлд (сандал, завь, твист); Органик нэгдлийн стереохимимийн үзэгдэл – Геометрийн изомер (алкен ба цагираг нэгдэлд), Ахлахын дүрэм; Oрганик урвалын механизм, түүнийг бичих – Халалцах (SN1, SN2) ба Ялгаруулах (E1, E2), Нэгдэх урвалын төрөл (алкен ба диенд), механизм.

Зорилго

Органик бодисын өвөрмөц онцлог шинж, бүтэц байгуулалт, физик химийн шинж, органик молекул үүсэх үндсэн зарчим, органик нэгдлүүдийн байгалийн эх булаг, органик бодисыг гаргах, судлах арга, органик урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож сорил туршилтын арга барилыг эзэмшүүлэх





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар