Бидний тухай
Багш ажилтан
Сүүлийн жилүүдэд, дэлхий дахинд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай хөгжихийн хирээр түүхий сүүний хэрэгцээ шаардлага ихэсч, түүний чанарын асуудал ихээхэн анхаарал хандуулах болсон билээ. Манай оронд одоогоор сүүний микроорганизмын бохирдлыг бууруулах ариутгалын аргууд хэрэглэгддэг ч өндөр температурт, энерги их зарцуулдаг багаж ашигладаг, сүүнд агуулагддаг ашигтай нэгдлүүд, шимт бодисуудыг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг сул талыг сайжруулах шаардлага байна. Иймээс бид энэхүү төслийн хүрээнд биологийн идэвхи өндөртэй ургамлын ханднаас байгалийн гаралтай фунгицид, бактерицид үйлдэл бүхий ханд ялган авч физик, химийн аргуудтай хослуулан шинэ цогц технологийг боловсруулах, уг технологид үндэслэн сүү ариутгах багаж тоног төхөөрөмжийг өөрчлөн шинэчилж үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологийг бий болгоход оршино. Уг төсөл нь 1) түүхий сүүний үйлдвэрлэлд ашиглах ариутгах төхөөрөмжийг хөгжүүлэх, 2) үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хоёрдогч бичиг биетний бохирдолоос урьдчилан сэргийлэх зориулалттай усны хоолойн ариутгалын технологи, 3) сүү, сүү бүтээгдэхүүний нянгийн бохирдлын түвшинг ттодорхойлох бичил биетний шинжилгээ гэсэн гурван хэсгээс бүрдэнэ
Milk and dairy product output has expanded substantially in recent years. The issue of milk quality has become more important as the demand for raw milk has increased. In Mongolia, many disinfection technologies are now employed to prevent milk microbe contamination, although they are high temperature and energy demanding devices. This has to be improved because it depletes milk of important chemicals and nutrients. As a result, we are creating a novel sophisticated technology to extract naturally occurring fungicidal and bactericidal extracts from biologically active plant extracts using physical and chemical approaches, as well as a technology based on this technology, within the scope of this project. The project consists of three parts: 1) development of sterilization equipment in raw milk production, 2) pipeline water line sterilization technology for preventing secondary microbial contamination of production equipment, and 3) microbial testing for analysis of the bacterial level in raw milk and dairy production.
Түлхүүр үгс: