МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING312
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгэм хэл шинжлэлийн үүсэл хөгжил, хэлний нийгмийн бүлгүүд, нийгэм хэл шинжлэлийн онол ойлголтуудад тулгуурлан монгол хэлний нутгийн ба нийгмийн бүлгийн хэл, аялгууны ялгааг авч үзнэ. Хэлний бодлого, хэлний сургалт, жендерийн хэлний асуудлыг ч нийгмийн бүлэг, угсаатны бүлгийн монгол хэлний баримтаар судална.

Зорилго

Суралцагч монгол хэлний асуудлыг нийгэм хэл шинжлэлийн онолын тулгуур ойлголтуудын хүрээнд ойлгох, дүгнэх, судлах чадвартай болно. Нийгэм хэл шинжлэлийн судалгааны арга зүй болох хэлний болон социологийн судалгааны аргуудыг эзэмшсэнээр хэлний дата, баримт, материалд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG115
Багц цаг: 3

Товч агуулга

Энгийн ярианы төвшинг шатлан өргөжүүлсэн буюу илүү олон хувилбарт мэндчилгээний хэлбэрүүд (танилцах, хандах, урих, гуйх, зөвшөөх, татгалзах, зөвлөх, сэтгэл засах, ерөөх, утсаар ярих, харилцаа яриа ба эх текст, хурал зөвлөлгөөнд оролцох), Монголын хөдөө нутаг, ёс заншил, таван хошуу мал гэх зэрэг сэдвээр (чөлөөтэй) ярьж сургах ба хүндэтгэсэн үг хэллэг, хар яриа, ярианы баймж, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, сул үгийг яриандаа хэрхэн хэрэглэхийг сургах Оюутан ахуй амьдралын болон ажил төрөл, тухайн тодорхой сэдвээр бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, ярианы нарийн өнгө аяс, ээдрээ төвөгтэй зүйлийг бусдад ойлгуулахад шаардлагатай үг хэллэг, өгүүлбэрийг ойлгож, хэрэглүүлж сургах Гадаадын их дээд сургуулийн монгол хэлний ангид 2-3 жил суралцсан болон, Монгол улсад ажиллаж амьдарч байгаа, монгол хэлээр уншиж бичихдээ шударгашсан, ийм хүмүүст санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, харилцан болон ганцаарчилсан ярианы ярих чадвар дадлыг нэмэгдүүлэх, номын үгээр аялгагүй, цэвэр өгүүлж сургахыг зорилго болгож утга зохиолын яруу тансаг, хэл найруулгын амт шимтийг мэдүүлэх, цэвэр, тодорхой, цэгцтэй, нуршилгүй, түгдрэлгүй ярьж сургах Хэл яриаг эмх цэгцтэй болгох, аль болох хар яриаг багасгах үүднээс богино өгүүллэгүүд сонгон авч унших ярих сэтгэл урмыг сэргээхүйц, орчин үедээ тохирсон, аль ч улсын, ямар ч насны хүмүүст нийцэхүйц, хуучин сурталгүй, бусад хичээлийн сэдвийг давхцалгүй, сургах хүмүүжүүлэх аястай тул бэрхшээх зүйлгүй болно.

Зорилго

Өдөр тутмын хэвлэл, цаг үетэй холбоотой сэдвээр ярих чадвар эзэмших, сүүлийн үеийн мэдээг радио телевизээр сонсож ойлгох, үлгэр, бичвэрийн агуулгыг илэрхийлэн ярих, тодорхой сэдвээр зохион ярих, ямар ч сэдвээр бусдаас мэдээлэл авах, өгөх чадвар эзэмшинэ. Анги танхимаас гадна орчинд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцах чадвар дадал эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG115
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG115
Багц цаг: 3

Товч агуулга

Ярианы хэлний хичээлээр өмнө үзсэн ахуй амьдралын сэдвийг нарийвчлан дэлгэрүүлж, улмаар монголын соёл, түүх, нийгмийн амьдралын өргөн хүрээг хамарсан сэдвээр богино хэмжээний бичвэр уншуулж, шинэ үг хэллэг сурч, монголоор зөв сонсож, ярих дадлага хийнэ. Үүнд хэлний зүйн тайлбар, бататгах дасгалууд дагалдана. Мөн монгол хэлний хүндэтгэлийн үг хэллэг, ярианы баймж, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, сул үгийг яриандаа хэрхэн хэрэглэхийг сургана. Монголын ардын аман зохиол, орчин үеийн уран зохиолоос танилцуулна.

Зорилго

-Монголоор ярих дадал эзэмшинэ. -Үзэж буй сэдвээр үгийн баялгаа нэмэгдүүлж, ойлгосноо чөлөөтэй, өөрийн үгээр ярьж чаддаг болно.Бусдаас мэдээлэл авах, бусдад мэдээлэх чадвар эзэмшинэ. Монгол хүний ярианы өнгө аясыг мэдэрч, харилцагчийнхаа санааг зөв ойлгож чаддаг болно. -Цаашид гүнзгий шатанд суралцах чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG115
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG115
Багц цаг: 3

Товч агуулга

•Авиаг зөв дуудаж, мэндлэх, талархах, уучлал гуйх, өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах, анги танхимд буй эд зүйлийг нэрлэж, холбоо үг үүсгэж сурах, •Асуулт хариултын энгийн болон дэлгэрэнгүй, хураангуй хэлбэрийг эзэмшүүлэх, •Үйлчилгээний газарт өргөн хэрэглэгддэг өдөр тутмын энгийн ярианд сурах дадлага дасгал хийнэ.

Зорилго

1.Асуулт хариултын хэлбэрийг зөв хэрэглэж сурах 2.Сонссоноо зөв ойлгож, санаа бодлоо энгийн ярианы хэлбэрээр илэрхийлж чаддаг болох. 3.Зөв дуудан түгдрэлгүй түргэн уншиж ойлгосноо товч ярих

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG604
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол хэлний авианы түүхэн хувьслын үр дүнд урт эгшиг, хос эгшиг хэрхэн үүссэн, авианы сулрал, тагнайшлын нөлөөгөөр гийгүүлэгч авианы тогтолцоонд гарсан хувьсал зэрэг асуудлыг хэлний бодот материал дээр тулгуурлан судална. Авианы тогтолцоонд гарсан хувьслын үр дүнд үгийн үндэс, дагавар, нөхцөлийн бүтцэд гарсан өөрчлөлтүүдийг монгол хэлний бичгийн дурсгалууд, монгол бичгийн хэлний тогтсон бичлэг хийгээд орчин цагийн монгол хэл аялгууны бодот баримт дээр авч үзнэ. Мөн монгол хэлний бичгийн дурсгалуудын үгсийн сангийн утга ба бүтцийг судална.

Зорилго

Суралцагч монгол хэлний түүхэн хэл шинжлэлийн онолын мэдлэгтэй болсноор эх хэлний түүхийн аль нэг сэдвээр судалгаа хийх, орчин цагийн монгол хэлний бүтцийг авианы түүхэн хувьсал хөгжлийн үүднээс тайлбарлах мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүхэн харьцуулсан судалгааны аргатай танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG802
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING322
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр аливаа хэлний ангилал, түүний олон нутгийн аялгууг хэл шинжлэлийн, газар зүйн болон нийгмийн талаас шинжлэн хэлэлцэнэ. Ингэхдээ, монгол хэлний нутгийн аялгууны жишээ баримт дээр голлон авч үзнэ. Мөн шинжлэх ухааны аргаар аялгууг зураглах, хэл зүй, үг хэллэгийг дүрслэх үйл явцын талаар авч үзнэ.

Зорилго

Нутгийн аялгуу судлалын онол, үүсэж, хөгжиж ирсэн түүх, судалгааны арга зүйтэй танилцаж, тэдгээрийг бие даан хийж хэрэгжүүлэх анхан шатны дадал эзэмшүүлнэ. Монгол хэл аялгууны ангилал, тус тусын статус, авиа зүй, хэл зүйн, үгийн сангийн нийтлэг хийгээд онцлог тогтолцоог мэдэж, өвөг монгол хэлнээс орчин цагийн монгол хэл хүртэлх түүхэн хувьслыг хэл шинжлэлийн үүднээс таньж тайлбарлах чадвартай болно. Өнөөгийн монгол хэлний нутгийн аялгууны нөхцөл байдлыг нийгэм хэл шинжлэлийн аргаар судлан тайлбарлах, дүгнэх, цаашдын төлөв байдалд төсөөлөх чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING211
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутанд хэлний авиа, түүний ангилал, хууль, зүй тогтол, өөрчлөлт, тэдгээрийг судлах арга, техник зэрэг ерөнхий мэдлэгийг олгохын сацуу орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тогтолцоо, хувилбар гэх мэт ойлголтыг эзэмшүүлэхийг зорино.

Зорилго

Энэхүү хичээлээр ерөнхий авиа зүйн үндсэн мэдлэг, авиа зүйн судалгааны арга, техник, орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тогтолцоо, гарал, авианы өөрчлөлт, түүний зүй тогтол, авиа-тэмдгийн харилцаа, зөв бичих болон зөв дуудах зүйн харьцаа хамаарал зэргийг судална. Түүнчлэн дадлагын хичээлээр аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу үүсэх авиа зүйн хүчин зүйл, төрөл хэлийг судлахад авиа зүйн үүрэг зэргийн талаар ярилцаж авианы галиг хийх чадвар эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG102
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн зорилго ач холбогдол, монгол хэл гарал үүсэл болон хэв шинжийн хувьд дэлхийн бусад хэлнээс ямар ялгаатай болох, монгол хэл, бичгийн онцлог, найруулга зүйн ухааны судлагдахуун, үндсэн ойлголт, нэр томьёоны талаар удиртгал хичээлээр үзнэ. Үндсэн хичээлээр найруулга зүйн шинжлэх ухаан хэлний бусад ухаантай холбогдох нь, үгийн сан болон хэлний зүйн найруулга, найруулгын ур маяг, ярианы болон бичгийн хэлний найруулгын ялгаа, орчуулгын хэлний найруулга, зөв бичих зүй болон зөв дуудах зүй найруулгад холбогдох, найруулгын төрөл зүйл болох эрдэм шинжилгээний найруулга, уран зохиолын найруулга, албан бичгийн найруулгын талаар онолын мэдлэг өгнө. Найруулга зүйн онолын мэдлэгт тулгуурлан эх хэлээрээ зохистой зөв ярих, бичих дасгал хийнэ.

Зорилго

Монгол хэлний найруулга зүйн онолын мэдлэгийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж сурах, санаа бодлыг оновчтой зөв илэрхийлж, бичиж найруулж сургахад энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING310
Багц цаг: 3

Товч агуулга

Лекцийн хичээлээр дэлхийн бичиг үсгийн түүх, үечлэл, тэдгээрийн ангилал тус бүрийн онцлог, хоорондын харьцаа хамаарал, дэлхийн бичиг үсгийн тогтолцоо системд монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгүүдийн эзлэх байр суурийн талаар ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дэлхийн бусад улс үндэстэнтэй жишихэд монголчууд харьцангуй олон бичиг үсэг боловсруулан хэрэглэж, түүгээр үлдсэн арвин өв нь монгол туургатны төдийгүй Ази, Европын олон орны түүх соёлын үнэт судлагдахуун болдог. Тус хичээлд өвөг монголчуудын бичиг үсгийн асуудлаас эхлээд монгол бичиг, хятан, дөрвөлжин, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, Вангиндрагийн бичиг, латин үсэг, кирилл бичиг гэсэн арван бичиг үсгийн гарал үүсэл, зохиогдсон хэлшинжлэл, улс төр, шашны шалтгаан, үсэг зүйн тогтолцоо, зөв бичих дүрэм, галиг, онцлог, бичгийн дурсгал, нийгэм, соёлын ач холбогдлыг авч үзэх болно. Түүнчлэн жүрчид, солонгос, манж, тангууд нарын үндэсний бичиг буй болоход ихээхэн нөлөө үзүүлснийг хэлэлцэнэ. Дадлагын хичээлээр дөрвөлжин, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, Вангиндра бичгээр бичиж, уншиж сурах бөгөөд бичиг тус бүрээр уламжилж ирсэн сурвалж бичгүүдийг үсэг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй, эх судлалын талаас бүрэн ойлгож тайлбарлах чадвартай болно.

Зорилго

Энэхүү хичээлээр монголчуудын хэрэглэж ирсэн арав гаруй бичиг үсгийн тогтолцоо ба үсэг зүй, зөв бичих дүрмийн харилцан адилгүй онцлог, тухайн бичгээр үлдсэн дурсгалын тойм, тэдгээрийн судалгааны тухай тогтолцоотой мэдлэг олгох зорилготой. Үүний үр дүнд монголчууд олон зүйл бичиг үсэг хэрэглэх болсон хэлшинжлэл, улс төрийн учир шалтгаан, эдгээр бичиг үсгээр Монгол хийгээд дэлхийн оюуны соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр, бусад ард түмний түүхэнд гүйцэтгэсэн ач холбогдлыг мэдэхийн зэрэгцээ цаашид эдгээр бичгийг буюу түүгээр бичигдсэн эхийг бие дааж сургах, судлах, ерөөс дэлхийн бичиг үсгийн систем дотроос ямар ч бичиг үсгийг бие даан суралцах суурь болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG101
Багц цаг: 3

Товч агуулга

Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.

Зорилго

Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар