Бидний тухай
Багш ажилтан
This paper aims to investigate difference perceptions of knowledge and skills between employers and educators in accounting education. The research participants are consist of 37 educators and 139 employers related to accounting fields. In the paper, the questionnaire with returned 19 items related to the knowledge and skills would be evaluated graduate students by employers and educators in accounting and the results were evaluated using the SPSS program. There is significant difference between employers and educators on importance of graduates knowledge and skills.
Дэлхий нийт КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцсээр байна. Удаан хугацаагаар аж ахуйн нэгж (ААН)-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан нь тэдгээрийн үйл ажиллагаанд олон сөрөг нөлөөллийг авчирсан. КОВИД-19-ын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг ААН-үүдийн санхүүгийн мэдээлэлд үндэслэн хийсэн бусад улс орнуудын эрдэмтдийн судалгаа гарсаар байгаа ч Монгол Улсын хувьд хийгдсэн судалгаа хомс байна. Тиймээс бидний зүгээс КОВИД-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь ААН-үүдийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд хэрхэн нөлөөлснийг тоон мэдээлэлд үндэслэн шинжлэх, улмаар эдийн засгийн үйл ажиллагааны салбар тус бүрт хэрхэн нөлөөлснийг тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын 2018-2020 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг ашигласан бөгөөд КОВИД-19 нь ААН-үүдийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, бичил ААН-үүдэд хамгийн хүнд туссан болохыг тодруулсан. Цаашлаад бид бүс нутаг болон эдийн засгийн салбар тус бүрт хэрхэн нөлөөлснийг илрүүлж гаргаж ирсэн.
Их дээд сургуулийн багш нарын ажлын ачааллын үзүүлэлт нь зөвхөн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх эдийн засгийн үзүүлэлт болоод зогсохгүй түүний мэргэжлийн үйл ажиллагааны чанар болон үр ашигт нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг болдог талаар судлаачид дурьдсан байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд төрийн өмчийн зарим их дээд сургуулийн багш нарын ажлын ачааллыг холбогдох дүрэм журам, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд тулгуурлан тоон анализ, асуулга, ярилцлагын зэрэг уламжлалт судалгааны арга зүйг ашиглан боловсруулж нэгтгэсэн бөгөөд судалгааны үр дүнгийн мэдээлэл нь багшлах боловсон хүчний бодлого тодорхойлох, НББ-ийн сургалтын чанарыг сайжруулахтай холбоотой шийдвэр гаргалтанд ашиглагдах үндэслэлтэй мэдээлэл болно. Судалгааны үр дүнд багш нарын ачаалал их байгаа бөгөөд энэ нь суралцагч мэдлэгээ чадвар болгох, багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажлаа хийх боломжгүйд хүргэж, улмаар бүтээлч бус мэдлэгийг бий болгож байна гэж дүгнэлээ.
Хөрөнгийн шилжилттэй холбоотой татварын харилцаа манай улсын хууль, эрх зүйн хүрээнд тодорхой зохицуулагдаагүй байгаа ч ирээдүйд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай асуудлын нэг юм. Энэхүү судалгаанд өв залгамжлал болон бэлэглэлийн албан татварын үүсэл хөгжил, хэрэгцээ шаардлага олон улсын туршлагыг авч үзсэн. Судалгаа нь Монгол улсын хүрээнд өв залгамжлал, бэлэглэлийн татварын зохицуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хийгдсэн болно.
The world is still fraying with the COVID-19 pandemic. Prolonged lockdowns of businesses continue to have some negative impacts (such as, an entity may incur a loss due to a lack of income, be unable to pay its salary to employees, bankruptcy) on their operations. Many researchers have based their findings on corporate financial data to identify the economic impact of COVID-19. Unfortunately, there is inadequate research on the economic impact of COVID-19 in Mongolia. Therefore, we focused to determine the differences in the impact of the quarantine on each sector of the economy by analyzing the impact of the epidemic on the performance of entities based on their financial data. To analyze the impact, we use panel data of 66,807 firmyear observations of 24,288 companies operating in Mongolia for 2018-2020. In this study, the COVID-19 not only harmed the performance of entities but also had the worst impact on microenterprises. Also, we examine the results by regions and sectors.
Any countries in the world, the majority of enterprises are small and medium enterprises (SMEs) in the World. Accordingly, countries are aiming to increase production and employment and improve the economy by implementing policies to support SMEs. In Mongolia, enterprises are classified according to the Law on Support of Small and Medium Enterprises and Services, the CIT Law, and the Accounting Procedure. This study examines that how companies in other countries are classified. Enterprises are segregated into large, medium, small, and micro based on criteria such as the number of employees, sales revenue, and assets. In the future, it is possible to conduct research on what SMEs are based on and how they should be classified.
цахим эрин үеийн өөрчлөлтөд зохицон ажиллахад нягтлан бодогчид ямар ур чадвараа илүү хөгжүүлэх шаардлагатай байгааг илрүүлэх зорилгоор 2016-2018 онд 153-202 аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдоос судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс харахад зан төлөв болон технологийн ур чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай байна.