МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL305
Багц цаг: 3

Товч агуулга

Эволюцийн биологи, судалгааны арга, хөгжлийн түүх, популяци эволюцийн энгийн нэгж болох үндэслэл, эволюцийн урдчилсан нөхцөл (мутаци, миграци, изоляци, популяцийн тоо толгойн динамик), хөдөлгөгч хүч (байгалийн шалгарал, амьдралын төлөөний тэмцэл), зүйл, зүйл үүсэх арга замууд, зохилдолгоо, эрхтэн ба үйл ажиллагааны эволюци, онтогенез ба филогенезийн харилцаа, биологийн дэвшил ба буурал, амьдралын үүсэл, нэг ба олон эстний эволюци, экосистем, биосферийн эволюци, хүний эволюци, эволюци онолын практик ба онолын холбогдол болон бусад асуудлыг лекц, семинар, асуулт хариулт маргах замаар холбогдох ном зохиолууд, баримтыг ашиглан онолын мэдлэгийг эзэмшинэ.

Зорилго

Эволюцийн биологийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг олгож, оюутны бие даан ажиллах, сэтгэх, илтгэх ур чадвар болон тухайн шинжлэх ухааны онолын мэдлэгийг практик амьдралтай холбон ойлгох чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL304
Багц цаг: 2

Товч агуулга

Орчин үеийн хөхтөн амьтны гарал үүсэл, түүхэн хөгжил, ангилал зүйн тойм, биологи, экологи, байгаль, эмнэлэг, эдийн засгийн холбогдол, түүний дотор монгол орны хөхтөн амьтны зүйлийн баялаг, тархалт, байгаль, эдийн засаг, эрүүл ахуйн ач холбогдлыг судлана. Монгол орны хөхтөн амьтны бүх багийн төлөөлөгчдийн биологи, экологийн онцлог, тэдгээрийг байгалийн нөхцөлд болон амьдралын ул мөрөөр нь ялган таних арга барил эзэмшүүлнэ. Монгол орны нэн ховор болон ховор хөхтөн амьтад, тэдгээрийг хамгаалах арга зам, байгалийн голомтот халдварт өвчний үүсвэрийг хадгалагч, зааварлагч болох хөхтөн амьтад, хөдөө аж ахуйн хөнөөлт мэрэгч амьтдын менежментийн талаар суралцана.

Зорилго

Биологийн бакалаврын боловсрол хөтөлбөрийн хүрээнд амьтан судлалын чиглэлээр мэргэших хичээлийн нэг. Экосистемд эзлэх байр суурь, экологи, эдийн засгийн холбогдлоороо хүнд хамгийн ойр байдаг хөхтөн амьтны байгаль, эдийн засгийн холбогдлын тухай үндсэн мэдлэгийг олгоно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL210
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний биеийн анатоми, физиологийн ухаан нь биологийн шинжлэх ухааны суурь нэгэн чухал салбар бөгөөд хүний биеийн эсүүд тэдгээрийн хоорондын харилцан үйл ажиллагаа, хүний биед явагдах физиологийн процессуудын механизмын тухай системтэй мэдлэг чадвар олгоно. Түүнчлэн хүрээлэн буй орчны өөрчлөлтөнд организмын дасан зохицох урвалууд болон хүний биеийн дотоод орчны тогтвортой байдлыг хадгалах механизмын тухай цогц ойлголтыг оюутанд олгоно. Мөн хүний биед явагдах зохицуулгын системийн үйл ажиллагаа, дотоод шүүрлийн болон мэдрэлийн зохицуулгын анатоми, физиологийн талаар цогц ойлголт өгнө.

Зорилго

Хүний биеийн эс, эд, эрхтэн тогтолцооны бүтэц, үүрэг, үйл ажиллагааны тухай онолын мэдлэг олгож, эрүүл аж төрөх энгийн ойлголт эзэмшүүлэх, биеийн тамир спортоор хичээллэхийн онол, практик ач холбогдлын талаар системтэй, шинжлэх ухааны үндэстэй ойлголт өгөх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: NARM603
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр хүн ба байгалийн харилцаа холбоог байгаль, нийгэм, соёл, эдийн засаг, болон хүн амын хөгжлийн хэтийн зорилго болгож буй тогтвортой байдлын үзэл баримтлалын үүднээс авч үзнэ. Хүний хэрэгцээг хангахад байгалийн гүйцэтгэх үүрэг болон хүний нийгмийн зүгээс байгальд үзүүлж буй нөлөөг бүс нутаг, улс үндэстэн, дэлхийн түвшинд харьцуулан авч үзнэ.

Зорилго

1. Хүн төрөлхтөн байгалийн нөөц баялагт хэрхэн нөлөөлж байсан болон нөлөөлдгийг түүх, улс төр, соёлын үүднээс судлан онолын мэдлэг эзэмшинэ. 2. Байгалийн нөөцийг үнэлэхэд нийгмийн ухааны концепцүүд болон арга зүйг хэрхэн хэрэглэж болохыг үзэн аливаа суудлыг тунгаан бодох, шийдэх, бодлого боловсруулахад суралцана. 3. Орчин үеийн байгалийн нөөцтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийж, шүүмжлэлтэй хандаж, өөрийн үзэл бодлын үүднээс үнэлж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL703
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL302
Багц цаг: 2

Товч агуулга

Цэнгэг болон тэнгисийн усанд тархан амьдрах загасны зүйлийн олон янз байдал, тэдгээрийн биологи, экологи, тархац, түүхэн хөгжлийн тойм зэргийг танилцуулж, Монгол орны загасны аймгийг тоймлон, загас судлалд хэрэглэдэг түгээмэл аргуудыг эзэмшинэ. Ус амьдралын орчин болох тухай, гидробионтын амьдрал, үйл ажиллагааны экологи үндэс, тэдгээрийн популяци, биотоп мөн биоценозод үзүүлэх нөлөө, гидробионтуудын идэш тэжээлийн биоэнергийн холбоо, усны организмыг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх тухай судална.

Зорилго

Усан орчны экосистемийн онцлог, зүй тогтлыг танин мэдэх, түүнийг хамгаалах, тогтвортой ашиглах аргуудын тухай амьтан судлалаар мэргэшиж буй оюутанд цогц ойлголт өгөх үндсэн зорилготой. Түүнчлэн Сээр нуруутай амьтдын томоохон бүлэг болох Загасны ангилал зүй, биологи, экологийн онцлог, тэдгээрийн зүйлийн олон янз байдал, Монгол орны загасны зүйлийн олон янз байдал, тэдгээрийг таниж тодорхойлох аргуудыг эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн гол ач холбогдол нь Загас болон усан орчинд амьдрах бусад амьтдын хоорондын харилцан холбоо шүтэлцээний тухай, гидросферийг бүхэлд нь хамгаалах, зохистой ашиглах тухай онол практикийн системтэй мэдлэг, дадлага, чадвар олгох явдал юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL220
Багц цаг: 3

Товч агуулга

Биологийн олон янз байдал, ангилалзүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, нэршил, эукариотын дээд аймгийн үндсэн бүлгүүдэд хамаарах организмуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн түвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин.

Зорилго

Амьд биесийн ангилалзүй, филогенезийн үндсэн ойлголтууд, судалгааны аргазүйн үндсэн мэдлэг, дэлхийн биологийн олон янз байдал, ялангуяа эукариот организмуудын үндсэн бүлгүүдэд хамаарах гол төлөөлөгчдийн бүтэцтэй танилцаж, тэдгээрийг ангилах, удам төрлийн холбоог таньж мэдэх, ялгаж тодорхойлох, шинжлэх ухааны нэр оноох талаар онолын мэдлэг, дадал, чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL610
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL402
Багц цаг: 2




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар