МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: National Assessment of the Conservation Status, Population Trends, and Threats for Selected Vertebrate Classes in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2025-5049
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 34.4 сая ₮
Хугацаа: 2025.12.31 - 2027.09.29
Захиалагч: Монгол Улсын Их Сругууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Дэлхийн хүн ам эрчимтэй өсөж, хязгааргүй хэрэглээг хязгаартай нөөцөөр хангах үйл ажиллагаа нь байгалийн элдэв нөөцийг шавхахаас гадна жам ёсны үйл явцыг хазайлгаж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилтийн улмаас амьдрах орчин доройтож, хуваагдаж, алдагдаж, амьтдын популяци бага орон зайд шахагдан, тоо толгой буурч, цөөрөн, дийлэнх нь устаж, мөхөхийн ирмэгт иржээ. Учир иймд Дэлхий нийтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц, Уур амьсгалын суурь конвенц, Парисын гэрээ, Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенцод нэгдэн, өөрийн улс орон дахь биологийн олон янз байдлыг хамгаалан, хадгалж үлдэхээр хичээж байна. Үүний нэг нь Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенцын Монреал-Кунмингийн талуудын уулзалтаар аливаа улсууд өөрийн орны зэрлэг амьтдын популяцийн төлөв байдал, ховордлын зэрэглэл, аюул занал, тулгарч буй бэрхшээл, гарах арга замыг тодорхойлон, хамгааллын стратеги төлөвлөхийг үүрэг болгосон байдаг. Уг конвенцод нэгдсэн Монгол улс өөрийн орны амьтдын популяцийг үнэлж, ховордлын зэрэглэлийг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ нь манай улс, бүс нутаг, цаашлаад дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын хамгааллын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагаа төлөвлөх, санхүүжилт босгох, хуваарилах, татах үндсэн баримт бичиг болно. Мөн сээр нуруутан амьтдын ангийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Бүс нутгийн Улаан дансны зэрэглэл, шалгуураар үнэлж, ховордлын зэрэглэлийг тогтоон, аюул заналыг тодорхойлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах нь шинжлэх ухааны судалгааг төрийн бодлогод суулгадаг бодлогын бичиг баримт болдгоороо чухал ач холбогдолтой. Учир иймд олон улсын конвенцод нэгдэн орсон үүргээ биелүүлэх, өөрийн орны сээр нуруутан амьтдыг хамгаалах зорилгын үүднээс популяцийн төлөв байдал, ховордлын зэрэглэл, аюул заналын үнэлгээг хийж, төрийн бодлогод тусган, олон улсад түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай. Уг судалгааны үр дүнг Web of Science-д бүртгэлтэй, Q1, Q2 ангиллын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ. Бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд популяцийн үнэлгээний өгөгдөл цуглуулах, боловсруулах, зэрэглэл, шалгуурын дагуу үнэлэх арга зүй эзэмшинэ.

Abstract

The world’s population is rapidly increasing, and the effort to meet unlimited consumption with limited resources is not only depleting various natural reserves but also disrupting natural processes. As a result of climate change, global warming, and desertification, habitats are deteriorating, fragmenting, and disappearing. Wildlife populations are being pushed into smaller areas, causing their numbers to decline, diminish, and in many cases, calos to face extinction. Therefore, countries around the world have joined international agreements such as the UN Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora (CITES), the Convention on the Conservation of Migratory Species of Wild Animals (CMS), the United Nations Framework Convention on Climate Change (UNFCCC), the Paris Agreement, and the Convention on Biological Diversity (CBD), striving to protect and conserve biodiversity within their territories. One key requirement under the Kunming–Montreal Global Biodiversity Framework of the CBD is that each country must assess the status of its wildlife populations, determine their level of endangerment, identify threats and challenges, and develop appropriate conservation strategies. As a party to this convention, Mongolia is responsible for evaluating the populations of its wildlife species and determining their conservation status. This assessment becomes a fundamental document for developing and implementing biodiversity conservation plans at the national, regional, and global levels, as well as for planning activities, securing funding, allocating resources, and attracting international support. Furthermore, assessing vertebrate species using the IUCN Regional Red List categories and criteria, determining their level of endangerment, identifying threats, and developing conservation plans is crucial because it transforms scientific research into official government policy. For these reasons, it is essential to fulfill the obligations under international conventions and to assess the population status, threat levels, and endangerment categories of the country’s vertebrate species, integrate the results into national policies, and disseminate them internationally. The results of this research will be published in a Q1 or Q2 impact factored journal indexed in Web of Science. Undergraduate, master’s, and doctoral students will gain skills in collecting and processing population assessment data and evaluating species status according to established categories and criteria.

Түлхүүр үгс:
Сээр-нуруутан,-ховордлын-зэрэглэл,-аюул-занал,-хамгаалал,-Монгол




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар