Бидний тухай
Багш ажилтан
Монгол орны нугаламт амьтдын ангилал зүй, зүйлийн бүрдэл, тархалт, байршил, амьдрах орчны системтэй судалгааг 1860-аад оноос Оросын эрдэмтэд гүйцэтгэсэн ба 1942 онд МУИС байгуулагдсан үеэс хойш сээртний ангилал, зүйлийн бүрдлийг тогтоох ажлыг Монгол-Зөвлөлт, Монгол-Германы хамтарсан баг, улмаар үндэсний судлаачид гүйцэтгэж ирэв. Монгол орны сээртний ангилал зүй, филогенезид голчлон морфологи болон экологийн шинж чанар, шинж тэмдгийг илүүтэй ашиглаж байв. Сээртний ангилал, филогенезид сүүлийн үед уламжлалт морфологи (зүс, морфометрик хэмжээс) болон газар зүй, экологийн шалгуур (тархалт, үржлийн амьдрах орчны онцлог гэх мэт)-аас гадна нэмэлтээр генетик-молекул биологи (цус, эдийн дээж дээр тулгуурласан нуклеотидын дараалал тогтоох), зан төрх (үржлийн үеийн бүжиг, дууны онцлогийг сонограм ашиглан тайлбарлах), үржлийн үе, хугацааг тооцох зэрэг олон шалгуурыг ашиглан зүйлийн түвшинд тодорхойлох хандлагыг илүүтэй баримтлах болов. Энэ дагуу хийсэн судалгааны дүнд Ховд голын шивэр хадран (Thymallus arcticus) ба Монгол хадран (Thymallus brevirostris)-ы удам төрлийн холбоо (Knizhin et al., 2005; Книжин и др., 2008), Алтайн сугас (Oreoleuciscus spр.)-ны популяцийн генетик ялгаа (Слынько, Дгебуадзе, 2009), тулын популяцийн генетик олон янз байдал (Цэнд-Аюуш нар, 2023), хадрангийн төрөл (Thymallus, Linck, 1790)-ийн филогенетик холбоо, хувьслын ялгаа (Onolragchaa et al., 2024) зэрэг судалгааг амжилттай гүйцэтгэв. Мөн баруун говьд тархсан бах нь тетраплоид хромосомтой болохыг тогтоосноор Монгол оронд Певцовын бах (Bufotes pewzovi) тархсан болохыг баталгаажуулсан. Зүүн гарын могой гүрвэл (Eremias dzungarica) хэмээх нэгэн зүйл гүрвэл амьтны аймагт шинээр нэмэгдлээ. Монгол оронд тархсан хонин гүрвэлийн төрлийн ангилал зүй, удам төрлийн нарийвчилсан судалгааг энэ арга зүй, зарчмын дагуу үргэлжлэн хийгдэж байна. Шувууны хувьд Монгол жиргэмэл (Calandrella dukhunensis), дэрсний жиргэмэл (Alaudala cheleensis) болон говийн жиргэмэл (A.henei), эргийн хараацай (Riparia riparia) болон бүгээн хараацай (R.diluta), алтан хараацай (Hirundo rusitca), цармын бүргэд (Aquila chrysaetos) зэрэг шувууны ангилал зүй, гарал үүсэл, удам төрлийг мөн л дээр дурдсан олон шинжит ангилал зүйн зарчимд тулгуурлан амжилттай шийдвэрлэв. 28 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХНЫ ХУРЛЫН 80 ЖИЛИЙН ОЙ Минж (Castor fiber)-ний популяциудын митохондрын филогеограф (Durka et al., 2005), aргаль (Ovis ammon)-ийн популяциудын хоорондoх генетик ялгаа (Feng et al., 2009), хүрэн баавгай (Ursus arctos)-н популяциудын хоорондох ялгаа, төсөө болон генийн урсгалын чиглэлээр, ялангуяа мазаалай баавгайн статус (Odbayar et al., 2019), хавтгай тэмээ (Camelus bactrianus)-ний ангилал зүйн статус, популяциудын генетик харьцуулалт (Ming et al., 2022), гар далавчтaн (Chiroptera)-ы молекул ангилал зүйн (Ariunbold et al., 2022) чиглэлтэй судалгааг амжилттай гүйцэтгэж, үр дүнд хүрлээ. Цаашид бид зүйлийн морфологид тулгуурласан ангилал зүйгээс молекул биологи, зан төрх, үржлийн биологи руу чиглэсэн судалгааг хөгжүүлэх, амьтан судлалын эрдэм шинжилгээний хурлыг үндэсний хэмжээнд 2 жилд, олон улсын хэмжээнд 3 жилд 1 удаа зохион байгуулах, амьтан судлалын эрдэм шинжилгээ, сургалтыг хослуулах болон сайн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр оюутнуудад зориулсан амьтан судлалын үндэсний хэмжээний үйл ажиллагааг санаачлах, Монгол орны амьтны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөлийн ажлыг Биологийн олон янз байдлын конвенцын дэргэд байгуулах, эрчимжүүлэх, Монголын амьтан судлаачдын нэгдсэн холбоог байгуулах арга замаар амьтан судлаачид үзэл бодол, саналаа бодлогын түвшинд хүргэн нэгдсэн байдлаар илэрхийлэх зэрэг ажлуудыг хамтран хийх шаардлагатай байна.
Abstract The Mongolian gazelle Procapra gutturosa is a wild ungulate ubiquitous across the largest remaining temperate grasslands of Mongolia, Russia and China. The species is nomadic and ranges over long distances, resulting in widely fluctuating abundance in any given location. Therefore, a comprehensive and range-wide survey is required to accurately estimate its global population size, but challenges are posed by the expansive geographical distribution and the political boundaries across the species’ vast range. To obtain an estimate of the total population, we compiled data from recent range-wide surveys. During 2019–2020, we estimated the population size in Mongolia by conducting line transect distance surveys and total counts, and by deriving numerical predictions for unsurveyed areas through data analysis. The gazelle's population in Russia was surveyed in 2020 across its summer range using simultaneous counts, transect surveys and expert knowledge. The distance sampling surveys in Mongolia revealed that slightly more than half of the gazelles along the transects were detected. Our assessment of the gazelle population, although probably an underestimate, suggests there are c. 2.14 million individuals in Mongolia and c. 30,000 in Russia. These results confirm that the Mongolian gazelle is the most abundant nomadic ungulate in the open plains across its range. However, to obtain more accurate estimates across all range states and effectively monitor the gazelle's population status, it is essential to implement standardized survey protocols that correct for imperfect detection. At present, the management of the Mongolian gazelle is inadequate, as there is a lack of regular monitoring to identify any adverse population changes that could necessitate conservation interventions.