МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"The Conception of the Mongolian Constitution: Parliamentary Election and Political Finance", POLITICAL FINANCE AND VOTER BEHAVIOUR: MONGOLIA, JAPAN, KOREA, Монгол Улс, 2022-10-21, vol. 1, pp. 27-33

Хураангуй

Энэ илтгэлээр дараах гурван агуулгыг танилцуулсан: (1) Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд: тэгш, чөлөөтэй, шууд сонгох эрх; (2) Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд: улс төрийн санхүүжилт (3) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (2019): улс төрийн санхүүжилт.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: тулгамдсан асуудал, шийдэл", 2022-10-1
Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Ерөнхийлөгч: эрх зүйн байдал, бүрэн эрх", 2022-10-1
Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Эрх зүйн философи", 2022-5-11
Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Жам ёсны хуулийн тухай онолын түүхэн хөгжил" Хууль дээдлэх ёс, vol. 87, no. 2022/1, pp. 19-31, 2022-4-1

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Жам ёсны хуулийн онолуудыг түүхэн хөгжлийнх нь үүднээс эртний үе, дундад зууны үе, орчин үеийн эхэн, орчин үе гэж дөрөв ангилан ярилцах болно. Энэ өгүүлэлд жам ёсны хуулийн тухай эртний болон дундад зууны үеийн онолуудыг танилцуулах бөгөөд эдгээр онолыг хамтад нь жам ёсны хуулийн тухай сонгодог онолууд гэж хэлдэг. Мөн, жам ёсны хуулийн тухай онолууд орчин үеийн эхэнд хэрхэн хөгжсөн талаар тусгайлан хэлэлцэнэ.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг, нөхцөл байдал, бэрхшээл, боломж", Хүний эрхийн үндэсний форум-2021, 2021-12-1, vol. 1, pp. 1

Хураангуй

Үндсэн хуулийн цэцээс үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг байх, мэдээллээс татгалзах, мөн УЕП-ын болон ХЭҮК-ийн гишүүний томилгоо зэргийг судалсан.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Үндсэн хууль ба хүний эрхийн нэр томьёо", Монгол Улсын хууль зүйн нэр, томьёоны уламжлал, хувьсгал, 2021-11-30, vol. 3, pp. 58-63

Хураангуй

Энэхүү илтгэлээр Үндсэн хууль ба хүний эрхийн нэр томьёог хэрэглэхтэй холбоотой баримталбал зохих зарчмуудыг товч танилцуулж, үүсэж буй зарим бэрхшээлийг авч үзэх болно.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Constitutionality of Limitation on Non-Absolute Fundamental Rights In Mongolia: Proportionality And Other Principles", Third International Conference On Fundamental Issues Of Constitutional And Administrative Law: Challenges In The Era Of "Crisis", Монгол Улс, 2021-11-20, vol. 3, pp. 59-69

Хураангуй

Эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх, итгэл үнэмшил, үзэл бодолтой байх зэрэг зарим үндсэн эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлахыг Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын эрх зүй хориглодог учраас эдгээр эрхийг туйлын эрх гэдэг. Үндсэн хуулиар хамгаалсан туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлахад наад зах нь зургаан гол нөхцөлийг Монгол Улсын Үндсэн хууль тавьдаг тухай танилцуулна.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Хууль дээдлэх ёс: ерөнхий хандлага ба Монгол" Эрх зүй сэтгүүл, vol. 52, no. 4, pp. 1-63, 2020-12-1

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Хууль дээдлэх ёс (The rule of law, the Rechtsstaat) нь хүн бүр хуульд захирагдана, улс төрийн эрх мэдэл хуулиар хязгаарлагдана гэсэн гол агуулгатай гэдэг дээр судлаачид ихэнхдээ санал нэгддэг боловч үүнээс илүү тодорхой утга нь юу вэ гэдэг дээр санал зөрөлддөг. Хууль дээдлэх ёсыг хэрхэн ойлгох талаар хэлбэрийн болон агуулгын гэсэн хоёр үзэл баримтлал бий. Хууль дээдлэх ёсны тухай агуулгын үзэл баримтлал нь дэлхий нийтийн түгээмэл зарчим болж хүлээн зөвшөөрөгдөж, хууль тодорхой байх, буцаан хэрэглэхгүй байх зэрэг хэлбэрийн зарчмууд төдийгүй хувь хүний үндсэн эрх гэсэн агуулгын зарчмыг багтаадаг. Хууль дээдлэх ёсны агуулгын үзэл баримтлал нь либерал үндсэн хуульт ёс бүхий нөхцөлд зайлшгүй төдийгүй Монгол шиг шилжилтийн улсад илүү тохиромжтой учраас хэлбэрийн үзэл баримтлалаасаа илүү дээр гэдгийг энэ өгүүллээр харуулсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль бол хүний үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдэл хуваарилалт, хяналт, тэнцэл, үндсэн хуулийн хяналт, хууль дээдлэх ёс зэрэг суурь зарчимд тулгуурласан парламентын ардчиллыг бий болгосон юм. Монгол дахь хуулийн судалгааны бүтээлүүдэд болон Цэцийн шийдвэрүүдэд хууль дээдлэх ёсны талаарх агуулгын үзэл баримтлал нь хэлбэрийн үзэл баримтлалаасаа илүү хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч, хууль дээдлэх ёсны талаарх ялгаатай үзэл баримтлалуудын төдийгүй уг ойлголтыг Цэц хэрхэн хэрэглэж буй талаар илүү гүнзгийрүүлэн судалж, шүүмжлэлтэй авч үзэх хэрэгцээ байна. Цэц албан ёсоор эрх зүйт төрийг Монголын Улсын Үндсэн хуулийн эрх зүйн нэг нийтлэг зарчим гэдгийг хэд хэдэн шийдвэртээ хүлээн зөвшөөрсөн. Мөн, Цэц үндсэн эрхийн аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглох зэрэг зэргийг эрх зүйн нийтлэг буюу ерөнхий зарчимд тооцож хамгаалсан. Түүнчлэн, улс төрийн намын нэр хэрэглэх эрх, хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө зэрэг агуулгын шаардлагыг зөрчсөн хуулийн заалтуудыг Цэц хүчингүй болгож байсан. Мөн, (1) УИХ-аас баталсан хуулийг зөрчих, (2) Үндсэн хуульд хуулиар зохицуулахаар тусгайлан заасан харилцааг хуулиар бус тогтоолоор зохицуулах, (3) өмчлөх эрхэд шүүхийн бус замаар халдах, (4) Үндсэн хуулиар тусгайлан олгоогүй бүрэн эрхийг эдлүүлэх эсхүл хуульчлах, (5) тэгш эрхийг үгүйсгэж, ялгаварлан гадуурхах, (6) Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээх, (7) нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгохыг УИХ-ын гишүүнд үүрэгжүүлэх, (8) хуульд заасан үндэслэл, журмаар УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах боломжийг УИХ-д олгохгүй байх, (9) иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тараахыг хориглох, (10) хууль тогтоомжийн хийдлийг арилгаагүй нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж Цэц шийдвэрлэж байжээ. Эндээс үзэхэд хууль дээдлэх зарчим нь хуулийг сахин биелүүлэхээс илүү өргөн агуулгын шинжтэй шаардлагыг илэрхийлж хамгаалж байна.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь" Хууль дээдлэх ёс, vol. 79, no. 4, pp. 11-113, 2020-12-1

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д 2020.04.10-нд өргөн мэдүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслүүдийг 2020.04.23-ны өдөр мөн өргөн мэдүүлсэн. Засгийн газрын төслийн эхний буюу 2020.01.31-ний хувилбарт өсгөн саналаас тухайн төсөлд тусгагдсан саналын дийлэнхийг энэхүү өгүүлэлд оруулаагүй, харин Засгийн газрын төсөлд хүлээн авсан ч Ерөнхийлөгчийн төслөөр үгүйсгэгдсэн саналуудыг дахин тодруулж оруулсан. Мөн, өмнө нь санал өгөөгүй чухал асуудлууд болон эдгээр төслийн хувьд зарчмын ялгаатай байгаа асуудлууд дээр саналаа бичив. Эдгээр санал нь олон улсын сайн туршлага болон 2019.11.14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцэж буй эсэх дээр хийсэн судлаачийн дүгнэлт юм.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал: газрын хэвлийн баялаг ашиглахад баримтлах зарчмууд" Эрх зүй сэтгүүл, vol. 51, no. 3, pp. 63-123, 2020-9-1

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Үндсэн хуулийн эсхүл түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн заалтыг хамгийн сайн үндэслэл бүхий үзэл баримтлалаар тодорхойлох хэрэгтэй бөгөөд үүнд тэдгээрийг баталсан бүрэлдэхүүний хуралдааны тэмдэглэл болон бусад холбогдох эх сурвалж чухал үүрэгтэй. Тиймээс, 2019.11.14-ны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 6.2-д газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбоотой оруулсан шинэ заалтуудын үзэл баримтлалыг эдгээр эх сурвалжид тулгуурлан энэ өгүүлэл тодорхойлсон. Байгалийн баялаг ашиглах бодлогыг тодорхойлоход Үндсэн хуулийн 6.2-т шинээр орсон заалтууд төдийгүй Үндсэн хуулийн бусад суурь зарчмыг цогцоор нь хамгийн сайнаар утгажуулан хэрэглэнэ гэсэн байр суурийг энэ өгүүллээр хамгаалсан. Өгүүлэл нь байгалийн баялаг – төрийн нийтийн өмч, байгалийн баялаг ашиглахад баримтлах тусгай зарчмууд, стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын орд ашигласны үр өгөөж, Үндсэн хуулийн бусад зарчмууд гэсэн дөрвөн бүлгээс бүрдсэн.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Монгол улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал" Эрх зүй сэтгүүл, vol. 50, no. 2, pp. 135-291, 2020-6-1

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас дээр 2020.01.31-ний өдөр нийтэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл (цаашид “ШТХ-ийн төсөл” гэх) -ийг судалсны үндсэн дээр боловсруулсан саналыг энэ өгүүллээр танилцуулна. Энэ өгүүлэлд уг төслийн заалт бүрийг нэг бүрчлэн үнэлж дүгнэх бус, харин шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, хариуцлагатай байдалд нөлөөлөх гол заалтуудыг сонгон авч анализ хийхийг зорив. Энэ өгүүллийг олон улсын сайн туршлага, дотоодод тулгарч байсан бэрхшээлээс авсан сургамж, өмнө хийж байсан судалгаанууддаа үндэслэн боловсрууллаа. Мөн, Шүүхийн тухай хуулийн төслийн агуулга 2019.11.14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, түүнийг товч илэрхийлэл болсон Монгол Улсын Их Хурлын 2020.01.09-ний өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд нийцсэн байдлыг нягтлахыг хичээсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэгтэй ажиллаж байна. Энэ өгүүлэлд танилцуулж буй саналыг тус Ажлын хэсэгт 2020.03.05-ны өдөр имэйлээр хүргүүлсэн юм. Ажлын хэсгээс судлаач миний төдийгүй бусад иргэн, байгууллага, албан тушаалтны саналыг хүлээн авч, нухацтай хэлэлцэн ШТХ-ийн төслийг чамбайруулахаар ажиллаж буйд талархаж байна. Энэ өгүүлэл нь Оршил, Дүгнэлтээс гадна (II) Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, (III) Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, (IV) Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, (V) Шүүгчийн сахилгын зөрчил ба шийтгэл, (VI) Шүүхийн сахилгын хороо, (VII) Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн үндсэн бүлгээс бүрдсэн.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт: Засгийн газрын тогтвортой байдал", Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль, 2019-12-13, vol. 1, pp. 74-79

Хураангуй

Үндсэн хууль (1992) Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (2000) Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (2019)

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Намын тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд", Улс төрийн намын улс төр, эрх зүйн шинжилгээ, 2019-11-21, vol. 1, pp. 1-3

Хураангуй

Намын нэр хэрэглэх, нам сонгуульд оролцох эрх (2005) Зардлын тайлангаа ирүүлээгүй нам сонгуульд оролцох эрх (2010) Зардлын тайлангаа ирүүлээгүй нам сонгуульд оролцох эрх (2018) Үндсэн эрх, эрх чөлөөний хязгаарлалтад тавигдах шаардлага Олон улсын сайн туршлага

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"Шүүх эрх мэдэл дэх шүүхийн захиргааны асуудал", Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990-2019), 2019-11-20, vol. 1, pp. 71-105

Хураангуй

Шүүхийн захиргааны тогтолцооны шинэчлэлийн амжилт, тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг боломжит хэмжээнд тодорхойлох нь хараат бус, хариуцлагатай шүүх эрх мэдлийг төлөвшүүлэхэд болон алдаа эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой. Энэ өгүүлэл нь хоёр үндсэн бүлэгтэй. Юуны өмнө, 2000-аад оноос шүүхийг олон нийт хэрхэн ойлгож хүлээж авч байгаа судалгаануудыг тоймлон, шүүхийн талаарх иргэдийн санаа бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг үзүүлнэ. Мөн, энэхүү өгүүлэлд Монгол Улс дахь шүүхийн захиргааны шинэчлэлийн ололт болон сорилтын талаарх судалгааныхаа товч дүгнэлтийг танилцуулахыг хүснэ.

Зохиогч(ид): О.Мөнхсайхан
"The Separation Of Powers In Mongolia: Problems And Solutions", Second International Conference on Fundamental Issues of Constitutional and Administrative law, Монгол Улс, 2019-3-21, vol. 2, pp. 53-59

Хураангуй

Үндсэн хуулийн эрх зүйн болон улс төр судлалын онол, судлаачдын бүтээл, түүхэн эх сурвалжид үндэслэн Монгол Улс 1992 оны Үндсэн хуулийн дагуу парламентын тогтолцоотой бөгөөд 2000, 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар энэ тогтолцоогоо бэхжүүлж ирсэн гэдгийг энэ илтгэлд нотлохыг зорино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар