Бидний тухай
Багш ажилтан
Судалгааны суурь сурвалж, баримт, материалд тулгуурлан монголчуудын хэл, соёлын түүхэн асуудлыг аман зохиол, уран зохиол, түүхэн сурвалж, угсаатны эх хэрэглэгдэхүүнээс сурвалжлан цогц байдлаар судлахдаа: - Түүхэн хэл шинжлэлийн асуудлыг: соёл, түүх, сэтгэлгээтэй нь холбож хэлний соёл, хэлний түүх, хэлний сэтгэлгээг нарийвчлан судлах, - Монголчуудын сэтгэлгээний онцлогийг аман болон уран зохиол, бусад сурвалжийн хүрээнд хэл, соёлын баримтаар тодруулах зорилготой. Сургалт судалгааны шинэлэг арга зүй, чиг хандлагыг хамарсан байна. Тухайлбал, хэлний философи, угсаатны хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл зэрэг хэлний салбар, харьцуулсан хэл шинжлэл ба домог зүй, сэтгэц задлаг, нийгэм, соёлын хүн судлал гэх мэт аман зохиол, уран зохиолын салбарын үүднээс шинэ түвшинд авч үзнэ. Төслийн хүлээгдэж буй үр дүнг бид мэргэжлийн түвшинд хянагддаг олон улсын сэтгүүл, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, гадаад дотоодын эрдэмтдийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судлаач, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
Based on sources, facts and materials 1. The historical issues of Mongolian culture will be studied in a comprehensive way within the framework of language and mentality by investigating: - oral literature - written fiction - historical sources - ethnic source materials 2. The historical linguistics issues will be studied in a comprehensive way in the context of linguistic culture, linguistic history and linguistic mentality in relation to: - culture - history mentality The aim is to study the unique features of the Mongolian mentality through oral and literary sources, as well as linguistic and cultural facts. 3. The studies done separately in the fields of language, literature and history in the past have created the conditions for this study. Now a comprehensive study on culture, language and mentality awaits.
Түлхүүр үгс: