Бидний тухай
Багш ажилтан
Өгэдэй хаан үед бүс нутгийн иргэний захиргаа, цэргийн захиргааг салгаж, засаглалын тогтолцоог бүрдүүлсэн. Үүний тулд Бүс нутгийн иргэний засаглалын тогтолцоо болох Захирагчийн газар (Regional governor)-ыг Дундад ази, Умард Хятад, Иранд байгуулсан байгуулсан байна. Ийнхүү бүс нутаг хариуцсан иргэний цэргийн болон иргэний засаглалыг салгаж, Захирагчийн газар нь бүс нутгийн хүн амын тооллого, алба татвар, эдийн засгийг сэргээн босгох ажлыг хариуцах болсон. Их Монгол улсын татварыг дараах төрөлд хуваан авч үзэх саналтай байна. Үүнд, Гувчуур буюу хүн амын татвар, Алба буюу тариачдаас авдаг газрын татвар, Тамга буюу худалдаа, гар урлал, бүтээгдэхүүнээс авдаг татвар хэмээн ангилж болно. Өгөдэй болон Мөнх хааны татварын бодлого нь залгамж шинжтэй байсан. Бүс нутаг хариуцсан захирагчийн тогтолцоо нь татвар хураах, эдийн засгийн нөөцийг дайчлах, эдийн засгийг сэргээх босгох, тээвэр ложистикийн асуудлыг хариуцаж байсан нь монголчуудын аян дайн амжилттай болоход чухал нөлөө үзүүлсэн.
Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал нь мал өмчлөгч өрхөөс үүссэн мал аж ахуйн хот, малаас үүссэн сүрэг, газар ашиглалтаас үүссэн нутаг, товчоор хот-сүрэг-нутаг гэсэн зохион байгуулалтай байв. Мал аж ахуйн хот ба сүрэг нь байнгын суурин цэг өвөлжөөгөөр дамжуулан нутагтай уягдаж, иймээс Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал тус бүр нэг өвөлжөө эзэмшсэн мал аж ахуйн хотуудаас бүрэлдэн тогтож, тэрхүү мал аж ахуйн хотууд нь язгууртан, баян, дундаж, ядуу малчин зэрэг янз бүрийн өрхүүдээс бүрдэж байжээ. Энэ эдийн засгийн байгууллын үндэс суурьт бүх газрыг өмчлөгч, Монголын газар нутаг, гол ус, уул нурууд, газрын хэвлий, ой мод, усгүй цөл, зэлүүд газрын дээд эзэн – хаан, түүнийг төлөөлөн, түүний соёрхлын үндсэн дээр газрыг эзэмшигч засаг захиргааны нэгжүүд оршин байв. Монголын уламжлалт эдийн засгийн үндэс нь Евразийн нүүдлийн мал аж ахуйгаас онцлог ялгаатай, хүйтний улирлын нутгийг үйлдвэрлэлийн нэгжүүдэд үнэгүй, хугацаагүйгээр эзэмшүүлдэг, төрийн өмчийн газар дээр суурилсан нутаг эзэмших харилцаа байв.
Хоёр улсын тухайн үеийн улс төр, төрийн гадаад харилцааны бодлогын өөрчлөлт нь Монгол Мингийн худалдааны харилцааг тодорхойлж байв. Мин улсын гадаад бодлогын өөрчлөлт нь Монгол-Мингийн худалдааны харилцаанд шууд тусгалаа олдог байсан нь Мингийн хааны ордон гадаад худалдаандаа монополь эрхтэй байсантай холбоотой юм. Монголын талаарх Мингийн гадаад бодлого хувьсан өөрчлөгдөж, Монгол улсыг шууд түрэмгийлэх бодлогоос хараат улс болгох бодлогод, улмаар харилцааг тусгаарлаж, эдийн засгийн хориг тавих бодлогод шилжсэн нь хоёр улсын худалдааны харилцаанд шууд нөлөөлсөн байдаг. Мин улс гадаад худалдааг улс төрийн дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, худалдааны хэмжээг хязгаарлах, зарим барааг худалдахгүй байх, хилийн худалдааг хаах зэрэг арга хэрэглэдэг байсан. Үүний эсрэг монголчууд Мингийн хил хязгаарыг уулгалан довтолж, дарамт шахалт үзүүлэх тактик баримталдаг байв. . Гэвч үнэн хэрэг дээрээ, монголчуудын хилийн уулгалалт довтолгоо нь Мин улсын худалдааны хоригийн эсрэг, хилийн худалдаа нээхийг шаардсан шаардлагыг агуулдаг байсан ажээ. Монгол – Мингийн худалдааны түүхээс харахад, худалдааны хориг - уулгалалт довтолгоо нь хоорондоо салшгүй холбоотой байж, Монгол – Мингийн харилцааг тодорхойлогч зүйл болсон ажээ. Монгол-Мингийн худалдааны харилцааг дараах үеүдэд хуваан үечлэх боломжтой юм. Үүнд, 1. Монгол-Мингийн шууд бус худалдааны үе. (1368-1402 он). 2. “Ордны” болон ”хилийн” худалдаа хөгжсөн үе (1403-1450 он). 3. Мин улсын зүгээс тавьсан худалдааны хоригийн үе (1450-иад оноос – 1570 он). 4. Монгол-Мингийн худалдааны харилцаа сэргэсэн үе (1571-ээс XVII зууны эхэн хүртэл). Энэхүү өгүүлэлд 1571 он хүртэлх Монгол-Мингийн худалдааны харилцаанд нөлөөлсөн гол хүчин зүйл, харилцааны хувьсал өөрчлөлтийг авч үзсэн болно.
XIII зуунд болсон томоохон Их хуралдай хийгууд бусад төрлийн хурилтайн талаар бүлэглэж, ангилж өгүүлсэн.
A negdel was an agricultural cooperative that existed in the Mongolian People’s Republic (MPR) between 1954 and 1992, primarily based on animal husbandry. While various research studies have analysed the negdel within the context of a socialist collective and an agricultural cooperative, this article provides an overview of the key roles played by the sum-negdel within the central planned economy of the MPR, and it aims to delineate its distinct characteristics. The Mongolian People’s Revolutionary Party (MPRP) and the government of the MPR established an administrative and cooperative system known as the sum-negdel at the very beginning of Mongolian socialism, in 1959–60. This system was designed to facilitate direct management of the negdel as an agricultural cooperative organisation, and to fully integrate it into the central plan of the command economy of the MPR. At its core, the sum, the smallest administrative unit in Mongolia, and the socialist agricultural cooperative, or negdel, formed a single system characterised by shared land, population and labour force, and a unified purpose. Consequently, we propose that the history of the Mongolian economy, of agriculture, and of rural society during the socialist period be examined through the lens of the ‘sum-negdel’ method, recognising the interdependence and unique dynamics of this combined system.
Abstract: The pivotal historical contributions of nomadic states such as the Yuezhi and Xiongnu have been underappreciated in the exploration of the origins and evolution of the Silk Road. This article endeavors to illuminate the significant role played by these states in shaping the Silk Road. Highlighting the crucial involvement of the Yuezhi and Xiongnu, the study reveals their integral role in the inception and advancement of the primary international trade route known as the Silk Road. Furthermore, it posits that the “Steppe Silk Road,” linking the central region of Mongolia to the cities and states of the Turfan and Tarim basins, not only emerged during the Rouran period but also traces its origins back to the Xiongnu Empire. Keywords: Silk Road, Steppe, Mongolia, Yüezhi, Xiongnu
SILK ROAD AND XIONGNU, ROURAN Abstract The Silk Road, which connected Eurasia, has long been the main route connecting the nomads of Inner Asia with the western countries, and has played an important role in the development of Eurasia. Since the Uyghur period, Chinese sources have referred to the trade route connecting the Western Regions (Turfan and the Tarim Basin) with Mongolian land as the "Uyghur Road". Therefore, it is believed that the trade route connecting the Western Regions with the steppes was established during the Uyghur period. However, the existence of this trade route during the Rouran period is confirmed by the "envoy's record" found in Turfan in 1997. This trade route, which existed during the Rouran period, is believed to have originated during the Xiongnu period. This trade route connected the western regions with the steppes, and can be called the "Steppe Silk Road". -The Xiongnu established their dominance on the Silk Road by winning three wars against the Yuezhi. By winning the wars and stopping and pushing back the Indo-European advance, the Xiongnu Empire became a powerful power in Eurasia, and the Altaic-speaking nomads began to gain strength in this region. The Xiongnu Empire became a powerful regional power by establishing control over the Silk Road. -The “Steppe Silk Road”, which connected the northern Silk Road passing through Turfan and Hami with central Mongolia, was an important part of the Rouran period, as evidenced by the “Envoy’s Records”. This road not only played an important role in the political, economic, and cultural relations of the Rouran, but also served as a bridge for Buddhism and northern Indian culture to enter Mongolian land. - The “Steppe Silk Road”, the northern branch of the Silk Road, which connected Turfan through the Bodonchi khavtsal of Khovd province, and Hami through the Tamchi Pass of Gobi-Altai province and Sharga Soum, is believed to have existed not only during the Rouran period, but also since the Xiongnu period. -The Steppe Silk Road was of strategic military importance to the Hunnu and Zhuzhans, and was an important bridge for trade and cultural relations. Keywords. Steppe Silk Road, Xiongnu, Rouran, Uyghur Road
Монголын нүүдлийн мал аж ахуйд хамгийн тохиромжтой бэлчээр нь томоохон гол мөрний хөндий, хээр тал байдаг. Тиймээс Хангай, Хэнтий хоёр уулсын хоорондох хээр тал нь Монголын малчид, мал аж ахуй хамгийн их төвлөрсөн нутаг байсаар ирсэн. Мал аж хуйн төвлөрөл нь улс төрийн төвлөрөл үүсгэхэд хүргэсэн ажээ. Монгол нутаг дахь нүүдэлчдийн ахуй амьдралд Орхон Туул Сэлэнгэ, Онон Хэрлэн голын хөндий нь хамгийн чухал үүрэгтэй байсаар ирсэн. Эдгээр олон гол мөрнүүдээс Орхон гол яагаад Монгол нутаг дахь нүүдэлчдийн улс төрийн гол төв нутаг болсон бэ? гэдэг асуудал тавигдсаар ирсэн. Орхоны хөндий нь төв Монголын нутагт байдаг төдийгүй Туул, Сэлэнгэ мөрөнтэй нэг ай савд багтдаг нь Хангайн нурууны уулархаг бүс зэрэгцэн оршдог нь газар зүйн давуу тал болдог байна. Газар зүйн энэ давуу тал нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой бүс нутаг болдог тул хүн, малын нягтрал хамгийн их байж, улс төрийн төвлөрөх явагдах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Тиймээс Орхоны хөндийд үе үеийн олон эзэнт гүрнүүд төвлөрөн байгуулагдаж, мандан цэцэглэж байсан түүхтэй билээ. Хүннү гүрний улс төрийн төв Төв Монголын нутагт байсан нь маргаангүй. Ялангуяа, НТӨ 121 он, 119 онд Хань улсад ялагдсаны дараа Хүннүчүүд орд өргөөгөө говийн ар руу шилжүүлэн, умард Хүннүгийн нутгаар төвлөрөх тактикийг баримталсан нь ихээхэн амжилт олж дайнд ялах нөхцөл болсон билээ. Жужаны улсын нийслэл тодорхойгүй ч Төв Монголын нутаг гэж үзэж болно. Хөх Түрэг улсын улс төрийн төв Орхоны хөндийд байсан гэж үздэг. Хөгшин Орхон голын хөвөө Цайдмын хөндийд байгаа Билгэ хаан болон Культегэний дурсгал үүнийг батална. Уйгурын нийслэл Хар балгас, Их Монгол улсын нийслэл Хархорум хотууд Орхоны хөндийд байна. Тиймээс Хүннү, Жужаны улс төрийн төв Орхонтой ойролцоо Төв Монголын нутагт, магадгүй Орхоны хөндийгөөр; Түрэг, Уйгур, Их Монгол улс Орхоны хөндийгөөр төвлөрч байсан ажээ.
Чингис хааны үеэс эзлэгдсэн улс орнуудыг захирах даругачийн тогтолцоог буй болгожээ. Харин өгэдэй хааны үеэс бусад улс орнуудыг захирах бүс нутаг хариуцсан захирагчийн тогтолцоог буй болгов..
Товч агуулга: Жонон цол нь Их Юань улсын Зинь ван цолоос уламжлалтай юм. Тогтобуха хаан алтан ургийн засаглалыг бэхжүүлэх зорилгоор “жонон” цолыг сэргээн, дүү Агваржинг жононг өргөмжилжээ. Агваржин жононгийн ач хүү Баянмөнх “Болох жонон” өргөмжлөгдсөн бөгөөд энэ үеэс «жононгийн институт» бүрэлдэн тогтсон. «Жононгийн институт» нь Батмөнх даян хаан алтан ургийн засаглалыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд суурь болж өгсөн хэмээн үзэж болно. Алтан ургийн засаглалыг бэхжүүлэхдээ Батмөнх даян хаан «жононгийн институт»-ийг эрх мэдлийг нэмэгдүүлж, зүүн Монголын зургаан түмний баруун гурван түмнийг “жонон” захирдаг тогтолцоог төлөвшүүлсэн байна. Батмөнх даян хаанаас хойш Монголын төрийн засаглалд жононгийн институт чухал нөлөөтэй байж, зүүн Монголын баруун гурван түмэнд шууд захирч байжээ.
Даяарчлагдаж, дижиталчлагдаж байгаа дэлхий ертөнцөд аливаа төр улс, үндэстэн өөрийн үндэстний “ижилсэл-ондоошил”-ыг судлан тодорхойлж түүний уг гарвал бүрэлдүүлж байгаа жинхэнэ монгол уламжлал болсон үнэт зүйлс, хэм хэмжээ, үндэсний бахархал, дархлааг хадгалж хамгаалах нь тусгаар тогтнолыг баталгаажуулах чухал хэсэг болно.
Researchers have focused on the influence of Chinese culture on the development of the nomadic peoples of Inner Asia. On the other hand, the nomads of Inner Asia have been in contact with Indo-European-speaking peoples since ancient times, and this relationship has played an important role in the history of Eurasia. The main bridge connecting the nomads of the Mongolian plateau to the Western countries was the international trade route (later called the Silk Road). When did the Silk Road come into being?
XV зууны үеийн Монголын төрийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж байсан Тайшийн талаар монгол сурвалжийн мэдээ харьцангуй бага юм. Монгол сурвалжийн мэдээг хятад сурвалжтай харьцуулах замаар тайшийн институтийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодруулах боломжтой. Монголын дотоод улс төрийн тэмцэл гүнзгийрч, их хааны эрх мэдэл суларсан нь түшмэдийн засаглал хүчирхэгжих нөхцөлийг бүрдүүлсэн ажээ. Алтан ургийн легитим эрхтэй хаан болон улс төрийн хүч нөлөө бүхий алтан ургийн бус ноён “тайши”-ийн эрх ашиг хоорондоо нэгдсэнээр “тайшийн институт” бүрэлдэн тогтох нөхцөл бүрдсэн. Монгол улсыг нэгтгэн захирах, бусад ноёдоо захиран барьж байх үүднээс хаан, тайши хоёрын эрх ашиг нэгдмэл байв. Монголын “Их хаан” болон “тайши”-ийн институт нь засаглалын асуудлаар хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг ч бие биенээ үгүйсгэх аргагүй, харилцан хамааралтай институт болж төлөвшсөн хэмээн үзэж байна.
Юэжи, Хүннү, Жужан зэрэг улсын түүхэнд холбогдох хятад сурвалжийн мэдээ, ялангуяа сүүлийн үед шинээр олдсон "элчийн бүртгэл тэмдэглэл" сурвалж нь нүүдэлчин улсуудын олон улсын худалдааны замын үүсэл хөгжилд гүйцэтгэсэн үүргийг тодруулах боломжийг олгож байна.
Торгоны замын замын үүсэл хөгжлийг судлахдаа Юэжи, Хүннү зэрэг нүүдэлчдийн улсуудын гүйцэтгэсэн үүргийг орхигдуулсаар ирсэн. Гэтэл юэжи, хүннүчүүд олон улсын худалдааны зам болох торгоны замын үүсэл, хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсан байдаг.
Торгоны замын үүсэл хөгжилд нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэгт судлаачид төдийлөн анхаарал тавихгүй өнөөг хүрсэн. Гэтэл Дотооод Азийн нүүдэлчдийн улсууд болох Хүннү, Сяньби нь олон улсын худалдааны замын үүсэл хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан ажээ.
Их Монгол улс эзлэгдсэн орнуудыг дөрвөн бүс нутагт хуваан, бүс нутаг хариуцсан захирагчийн тогтолцоо, түүний дор томоохон засаг захиргааны нэгж хариуцсан даругачи, түүний дор орон нутгийн удирдагчид гэсэн гурван түвшин бүхий захиргааны тогтолцоо байсныг түүхэн баримт, сурвалжийн мэдээнд тулгуурлан нотлон харуулсан болно.
Их Монгол улсын мянгатын тогтолцооны талаар судлаачид ихээхэн анхаарал тавьж судалжээ. Гэвч эзлэгдсэн орон, бүс нутгийг захирах тогтолцооны талаарх судалгаа хангалтгүй байдаг. Энхүү илтгэлд Их Монгол улсаас эзлэгдсэн орнууд, бүс нутгийг захирах даругачи, захирагчийн тогтолцооны талаар шинэлэг санаа дүгнэлт дэвшүүлсэн болно.
Товч агуулга: Монголын түүхийн социализмын үеийн гол бэлгэдэл болон олон түмний сэтгэлд ямар нэг байдлаар хоногшин үлдсэн хөдөө аж ахуйн нэгдэл нь сум-нэгдлийн өвөрмөц тогтолцооны нэг бүрдүүлэгч болон дотор нь оршин тогтнож байв. БНМАУ-ын социалист эдийн засгийн чухал элемент болсон сум- нэгдлээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт гүйцэтгэж байсан үндсэн чиг үүргийг тодруулан авч үзэхэд, 1960-1990 онд оршин байсан засаг захиргааны анхан шатны нэгж болох сумыг аж ахуйн байгууллага - хөдөө аж ахуйн нэгдэлтэй уялдуулан, харилцан хамааралтайгаар авч үзэх онол-арга зүйн шаардлага эрхгүй урган гарч байна. Улмаар БНМАУ-ын социализмын үеийн эдийн засаг, аж ахуй, нийгмийн түүхийг судлан шинжлэхдээ түүний үндсэн сэдвийн нэг болох мал аж ахуйн түүхийг сум-нэгдэл гэсэн ойлголтод үндэслэж судлах нь арга зүйн хувьд зөв гарц гэсэн саналыг дэвшүүлж байна.
Торгоны замын үүсэл: Хүннү, Юэжийн харилцаа Дотоод Азийн эртний нүүдэлчдэд хятадуудын үзүүлсэн нөлөөг судлаачид чухалчилж судалсаар ирэв. Гэвч тэдэнд индо-европчуудын үзүүлсэн нөлөө бидний төсөөлдгөөс их юм. Тухайлбал, Хүннү, Юэжийн харилцаа үүний тодорхой жишээ болно. Юэжи нарын анх суурьшиж байсан Ганьсугийн хонгилын бүс нутаг нь эртний худалдааны чухал зангилаа нутгийн нэг байв. Хүннү болон Юэжийн хооронд болсон гурван удаагийн байлдаанд ялалт байгуулснаар хүннүчүүд Таримын сав нутаг (хятадууд Баруун орон, хожим Дорнод Туркестан гэх болсон одоогийн Шинжаан)-т ноёрхлоо тогтоосноор дээрх худалдааны замыг хянах болжээ. Харин НТӨ 121, 119 оны байлдаанаар Хан улс нь Хөси нутаг, Ганьсугийн хонгилыг Хүннүгээс булаан авснаар Баруун оронтой шууд хиллэх болов. Энэ үеэс эхлэн Хан улс Баруун оронд ноёрхлоо тогтоохын төлөө Хүннүтэй тэмцэлдэх болсон ба үүний гол зорилго нь олон улсын худалдааны замд хяналтаа тогтоох зорилго байжээ. Дээр товч дурдсан түүхэн үйл явдлууд олон улсын худалдааны замын үүсэл хөгжилд Юэжи, Хүннү нар чухал үүрэг гүйцэтгэснийг нотлон харуулна. Өөрөөр хэлбэл Юэжи, Хүннү нар торгоны замын зангилаа болох Ганьсугийн хонгил болон Дорнод Туркестаны бүс нутагт хяналтаа тогтоон, олон улсын худалдааны зам буюу хожмын нэршлээр “торгон зам” үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Уди хааны үед Хань улс Ганьсугийн хонгилыг эзэлснээр Баруун оронтой шууд холбогдож ингэснээр торгоны зам үүссэн гэдэг үзэл үндэслэлгүй юм. Жужаны үед чухал үүрэг гүйцэтгэж байсан Турфан, Хамийг дайран өнгөрдөг торгоны замын умард салаа нь одоогийн Монгол орны төв хэсэг хүртэл үргэлжилж байв. Чухамдаа худалдааны энэ зам Хүннүгийн үед үүсэж тэднийг Баруун оронтой холбох гол гол зам байсан бололтой.
Монгол нутагт бурханы шашин анх дэлгэрсэн түүхийн асуудалд Хүннүчүүдийн гол шүтлэг нь тэнгэр шүтлэг, бөөгийн шүтлэг байсан боловч Хүннү гүрэн өргөжин тэлж, торгоны замыг дангаараа хянах болсон үеэс бурханы шашины нөлөө орж ирэх болсон хэмээн үзэж болно. НТӨ 121 онд Хань улсын Хо Цюйбин жанжин Хөхнуур, Ганьсу дахь Хүннүгийн Сютү ванг довтлон цохиж, түүний алтан хүн (金人 jinren)-ийг олзолсон талаар "Түүхэн тэмдэглэл"-ийн Хүннүгийн шастирт тэмдэглэсэн байдаг. Энэхүү “алтан хүн”-ийг Буддагийн хөрөг хэмээн зарим судлаачид үздэг билээ. Сяньбийн угсааны гурван улсын үед, Жужан, Умард Вэйд бурханы шашин өргөн дэлгэрсэн тухай сурвалжийн болон археологийн баттай мэдээ баримт үлджээ. Умард Вэй улсад бурханы шашин өргөн дэлгэрч, төрийн зүгээс дэмжих болсон. Умард Вэй улсын нийслэл Пинчэн хот нь буддын шашины томоохон төв болж, буддизм түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв. 1997 онд Турфаны Янхайн оршуулгаас Турфан дахь Гаочан улсаар дайран өнгөрөх Жужаны болон баруун орны элч нарын бүртгэл олдсон нь чухал ач холбогдолтой юм. Элчийн бүртгэл тэмдэглэлээс үзвэл, Гаочаны ванлиг нь Турфан, Таримын сав нутагт Жужан улс хяналтаа тогтоох гол түшиц болж байсан төдийгүй Жужан улс Таримын сав, умард Энэтхэгтэй харилцахад чухал үүрэгтэй байсан ажээ. Тухайлбал, Элчийн тэмдэглэлд, 474 оны 12 сарын 2-нд Энэтхэгийн Удяна (Udyana)-ын элч Жужанаас буцахдаа Гаочаныг дайрсан. 475 оны 3 сарын 14-нд Энэтхэгийн Брахман улсын элч Карашар руу явсан тухай тэмдэглэжээ. Энэ нь Умард Энэтхэгээс Гаочанаар дайран, тэндээсээ Тэнгэр уулын салаа Богд уулыг даван Жужан руу аялан явдаг торгоны замын умард салаа зам байсан нь тодорхой болж байна. Энэ зам нь худалдаа арилжааны чухал зам болж байсан төдийгүй, бурханы шашин түгэн дэлгэрэх зам болж байсан хэмээн үзэж байна.
БНМАУ-ын социализмын үеийн эдийн засаг, аж ахуй, нийгмийн түүхийг судлан шинжлэхдээ түүний үндсэн сэдвийн нэг болох мал аж ахуйн түүхийг сум-нэгдэл гэсэн ойлголтод үндэслэж судлах нь арга зүйн чухал ач холбогдолтой гэсэн саналыг дэвшүүлж байна.
Жужан улс Таримын сав нутагт ноёрхох замаар Торгоны замд хяналтаа тогтоон, олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байсныг энэхүү өгүүлэлд судлан бичсэн болно.
Товч агуулга: Цинь, Хань улсаас өмнөх үеийн хятадын сонгодог сурвалжууд болох "Хулсан номын тэмдэглэл" (竹書紀年zhushu jinian), "Зо Жуань" (左傳zuo zhuan), “Шүлгэлсэн ном” (詩經shijing), “Улсын өгүүлэл” (國語 guo yu) зэрэг сурвалж бичигт гүйфан, сяньюнь, жун (цуаньжун, баруун жун, уулын жун), ди (улаан ди, цагаан ди, умард ди) зэрэг умардын ард түмнүүдийн талаарх мэдээ маш товч байдаг. Харин Баруун Жоугийн үед холбогдох Сяо Үй дин (小盂鼎 xiao yu ding), Дүо Ю дин (多友鼎 duo you ding), Гози Зибай пан (虢季子白盤 Guo jili baipan), Бүцигүй (不其簋buqigui) хүрэл сав (хүлс)-ны бичээсэнд гүйфан, сяньюнь, жун (цуаньжун, баруун жун) нартай хийсэн байлдааны талаар дэлгэрэнгүй өгүүлж байна. Эдгээр хүрэл савны бичээсүүд нь Дотоод Азийн эртний нүүдэлчид НТӨ X-IX зууны үед тэрэгт цэрэг хэрэглэн дайтаж байсныг нотолж байгаа төдийгүй гүйфан, сяньюнь, жун нарын талаарх олон асуудлыг тодруулах боломж олгож байна.