МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT100
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга нь их сургуулийн орчинд дасан зохицохуй, хувийн хөгжил ба төлөвшил, ажил мэргэжил төлөвлөлт ба манлайлал гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. “Их сургуулийн орчинд дасан зохицохуй” хэсэгт их сургуульд шилжин суралцах онцлог, их сургуулийн оюутан гэж хэн болох, амжилттай суралцахад шаардлагатай хувь хүний суурь ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээгээ тодорхойлох; их сургуулийн орчинд багш, олон газраас ирсэн янз бүрийн оюутнуудтай хэрхэн харилцах, ажилтан зэрэг байгууллагын янз бүрийн түвшинд ажилладаг хүмүүстэй ажил хэрэгчээр харилцах арга барилд суралцах; сургалтын арга технологийг таньж мэдсэнээр суралцахуйн шинэ арга технологид дасан зохицох талаар мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Хувийн хөгжил ба төлөвшил” хэсэгт хувь хүний хандлага, өөрчлөлт ба төлөвшил, хувийн төлөвлөлт ба зохион байгуулалт, амжилттай суралцахад шаардлагатай хувийн ур чадвараа хөгжүүлэх, цагийн менежмент, зохистой амьдралын хэв маягт суралцах гэсэн сэдвүүд багтаж байгаа бөгөөд оюутанд суралцах хугацааны төлөвлөгөөгөө боловсруулах, төлөвлөсөн цаг хугацаандаа ажлаа амжуулах болоод багаар ажиллах, илтгэх, мэдээлэл боловсруулалтын суурь ур чадварыг хөгжүүлэхээс гадна амьдралын эрүүл хэв маягтай байх дадал эзэмшүүлнэ. “Ажил мэргэжил төлөвлөлт ба манлайлал” хэсэгт мэргэжил сонголт, суралцах хугацааны ажил мэргэжлийн баримжаа, карьер төлөвлөлт ба хөгжил, суралцах хугацааны манлайлал сэдвүүдийг онол, арга зүйн хувьд үзэж судалсанаар оюутан сонирхсон мэргэжил болоод бусад сонголтуудын боломж, суралцах хугацааны олон нийтийн ажил, тэтгэлгүүд, цагийн ажил зэрэгт хэрхэн хамрагдах, тэдгээрт тавигдах шаардлагыг эртнээс мэдэж бэлтгэснээр суралцах явцдаа ирээдүйн ажил амьдралын зорилго, замналаа зөв төлөвлөх, хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга замаа эрж хайх, ажил олох эсхүл эрхлэхэд зайлшгүй хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар болон манлайлах суурь ур чадварт суралцана.

Зорилго

Энэ хичээлийг их сургуульд дөнгөж элсэн суралцаж буй оюутнуудад их сургуулийн орчинд дасан зохицох, түүнд өөрийн суралцах зорилго, арга барилаа эртнээс нийцүүлэх, амжилттай суралцаж төгсөхөд зайлшгүй шаардлагатай хувийн ур чадваруудынхаа хэрэгцээг тодорхойлон хөгжүүлэх, ажил мэргэжил сонголтын шийдвэр гаргалтын үе шатуудад зайлшгүй байх алхмуудын мэдлэг, ойлголттой болж зөв чиглүүлэлт өгөх зорилгоор боловсруулж байгаа болно. Энэхүү хичээлийг сонгосноор оюутан эхнээсээ амжилттай сайн суралцахад өөрийн менежмент болоод суурь чадваруудаа хөгжүүлэхээс гадна хувийн сонирхол, чадварт тохирсон мэргэжлээ сонгон суралцах явцдаа хөдөлмөрийн зах зээлд гарахад өөрийгээ бэлтгэх, ажлын дадлага туршлагатай болох, улмаар тогтвортой хөдөлмөр эрхлэхэд суралцах хэрэгцээ шаардлагаа зөв ухамсарлах, түүнийгээ төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, манлайлах арга барил эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, БС
Индекс: SMTO704
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT202
Багц цаг: 3

Товч агуулга

Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.

Зорилго

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, БС
Индекс: MRKG602
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM200
Багц цаг: 3

Товч агуулга

Хоол болон ундааны үйлчилгээ, байр орон сууцны үйлчилгээ, амралт зугаа цэнгээний үйлчилгээ, аялах ба жуулчлах үйлчилгээ, эвент үйл ажиллагаа болон зочлох үйлчилгээний оролцогч бусад үйлчилгээний салбарын талаарх ерөнхий ойлголтыг хамруулна.

Зорилго

Зочлох үйлчилгээний хөгжлийн зүй тогтол, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлчилгээний бизнесийн онцлог, төрөл зүйлийг танин мэдэх онолын мэдлэг олгож практикт хэрхэн зөв ашиглах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT101
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.

Зорилго

Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG317
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь Аялал жуулчлалын маркетингийн удирдлага, маркетингийнтөлөвлөлт, орчин, мэдээлэл, судалгаа, зах зээлийн сегментчлэл, идэвхжүүлэлт, үйлчилгээний иж бүрдэл, хуваарилалтын суваг, үнэ бүрдүүлэлт, маркетингийн хяналт, маркетингийн шийдвэр гаргах онол арга зүйн мэдлэгийг оюутант эзэмшүүлнэ. Мөн түүнчлэн аялал жуулчлалын маркетингийн стратегийн болон маркетингийн төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх, маркетингийн орчин, өрсөлдөөнийг тодорхойлох, компанийг оновчтой хувилбараар удирдах чадвар, дадал эзэмшүүлэхэд уг хичээлийн агуулга оршин

Зорилго

Аялал жуулчлалын маркетинг хичээлийн зорилго нь аялал жуулчлалын арга зүйг цэгцлэж оюутанд мэдлэг олгоход чиглэгдэнэ. Аялал жуулчлалын маркетингийн сэдэв бүр нь оюутанд аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах арга барил дадал зүй, чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT726
Багц цаг: 2

Товч агуулга

Энтрепренёршипийн тухай ойлголт, үзэл баримтлал, чиг хандлага, гарааны бизнесийн санхүүгийн механизм, маркетинг, борлуулалт, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хөгжингүй орнууд дахь энтрепренёршипийн хөгжил, туршлага, хандлага зэрэг ойлголтууд багтана

Зорилго

Академик компетенц: Бизнесийн орчин ба энтрепренёршипын тухай ойлголт, үзэл баримтлал, шинэ санаа олох түүнийг хөгжүүлэх, гарааны бизнес эхлүүлэх талаарх менежментийн цогц мэдлэгийг эзэмшсэн байна. Судалгааны компетенц: Дотоодын болон олон улсын зах зээлийн боломжийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, бизнесийн орчны шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт гаргах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг эзэмшин ашиглаж сурсан байна. Ерөнхий компетенц: Энтрепренёршипын үзэл баримтлалт, орчин үеийн чиг хандлагын талаарх мэдлэгтэй болж бизнесийн орчин, зах зээлийн нөхцөл байдалд дүгнэлт хийх арга, загваруудыг ашиглах, бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах арга аргачлалд суралцсан байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар