Бидний тухай
Багш ажилтан
Монгол улс дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр 2019 онд 4.3 оноогоор 140 улсаас 76-рт, 2021 онд 4.5 оноогоор 117 улсаас 72-рт жагсаж байсан бол 2024 онд 3.57 оноогоор 119 улсаас 85-рт эрэмбэлэгдэж байна. 2024 оны 10 дугаар сарын байдлаар бид 729 мянган жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна. Гэвч манай улс аялал жуулчлалын глобал индексийн 3 жилийн дундаж үзүүлэлт 7.0 онооноос 4.12 буюу 58.9 хувийн түвшинд байгаа нь аялал жуулчлалын салбарын бодлогын менежментийг бүх шатанд анхаарч сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байна. Аймгуудын аялал жуулчлал салбар дахь оролцоо их боловч аялал жуулчлалын хөгжилд оруулж буй хувь нэмэр, үйл ажиллагааны нөхцөл байдлыг зөвхөн жуулчдын тоогоор илэрхийлэх нь өрөөсгөл тул Дэлхийн эдийн засгийн форумын боловсруулсан олон улсын арга зүйгээр аймгуудын аялал жуулчлалын хөгжлийн индексийг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн болно.
Mongolia is placed 76th out of 140 nations in 2019 with a score of 4.3 on the Global Tourism Competitiveness Index and 72nd out of 117 countries in 2021 with a score of 4.5. However, in 2024, we came in at number 85 out of 119 countries with a score of 3.57. We have reached a new milestone with 729 thousand visitors as of October 2024. Mongolia's 3-year average of the global tourist index, however, is 4.12, or 58.9 percent, down 7.0 points, highlighting the need to improve competitiveness and policy management at all levels of the tourism sector. Despite the high level of provincial participation in the tourism industry, it is deemed appropriate to use the international methodology created by the World Economic Forum to determine the provinces' tourism development index because it is biased to express the province's operational status and contribution to tourism development solely by the number of tourists.
Түлхүүр үгс: