Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэн асуудал, судлах зүйл, судалгааны арга, арга судлал зэргийг тоймлон үзнэ. Тухайлбал, ерөнхий хэл шинжлэлийн онолын сэтгэлгээний тойм, хэлний мөн чанар, үүслийн талаарх онол ойлголтууд, онолын үндсэн асуудал болох хэл дохио тэмдгийн тогтолцоо болох нь, хэл ба соёл, хэл ба нийгэм, хэлний үндсэн ба завсрын түвшин, тэдгээрийн нэгж, хэл шинжлэл ба бусад шинжлэх ухаан, 19-20 дугаар зууны орчин үеийн хэл шинжлэлийн дэг сургуулиуд тэдгээрийн төлөөлөл, ялгаа онцлог, 21 дүгээр зууны хэлшинжлэлийн ерөнхий чиг хандлага, хэл судлалын үндсэн аргазүйн тухай асуудлыг онол аргазүйн шинэ хандлагаар авч үзнэ.)
Ерөнхий хэлшинжлэлийн үндсэн тулгуур ойлголтыг таниулах; Хэл шинжлэлийн онолын баримтлалын дагуу монгол хэлний тодорхой үзэгдлийг судлан шинжлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Монгол хэлийг эхлэн суралцагч нь тэг төвшинөөс эхлэх тул монгол хэлний үгийн сангийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг ойрын хэрэгцээт үгнээс эхлэн таниулж хичээлийн цаг ахихын хэрээр шинэ шинэ үгтэй танилцуулна. Мөн үг, холбоо үг, үгүүлбэрийг зөв түгдрэлгүй уншиж сургах, уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог болгохын зэрэгцээ ярих бичихдээ үгээ зөв сонгох чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн агуулгын хүрээнд үгийн сангийн үг, хэллэгтэй танилцсанаар мэдээ мэдээлэл, ахуй, түүх, соёл, ёсзаншил, ардын аман зохиол зэрэг богино хэмжээний бичвэр уншиж ойлгох, ойлгосноо өөрийн үгээрярих чадвартай болно. Анхан шатны ангид хичээлийн хагас жилийн туршид 2000-2500 орчим шинэ үг хэллэг сурах боломжтой. Хос хэлний толь бичиг ашиглан тухайн үгийн утгыг саадгүй ойлгох чадвартай болно. Цаашид дунд, түүнээс дээд төвшинд үргэлжлүүлэн суралцах чадвартай болно.
Өгүүлбэр нь гишүүдээс, гишүүд нь хэл зүйн үндэс, нөхцөл хоёроос бүтвэл найрах, дан хэл зүйн үндсээс бүтвэл хамжих арга болно. Нэрийн тийн ялгал нь энгийн өгүүлбэр, үйлийн тийн ялгал нь нийлмэл өгүүлбэрийг бүтээнэ. Нэр үйлийн тийн ялгал нь өмнөх гишүүнийг арын үгнээ захируулдаг бол нэр үйлийн хамаатуулах нөхцөл нь уул үгийг өмнөх үгэнд захируулдаг. Хэл зүйн үндэс нь а. жинхэнэ нэр, үйл үг, б. тэмдэг нэр, тооны нэр, авиа дуурайх үг, дүрс дуурайх үг, в. цагийн нэр, орны нэрээр илэрч, өгүүлбэрт цөм ба гол, дэд ба захын дэлгэрүүлэгч гишүүн, гишүүлбэр болж зохих байрнаа орох түгээмэл ёстой боловч хэлэхүүн ба мэдэхүүний хувьд өрөөлийн байрнаа орж хувирдаг. Өгүүлбэрийг “гэ-, хэмээ-“ үйл үгийн өмнө тохиолдох бүтэц ба бүтэц бус гэж ялгахын дээр сул баймжит бүтээвэр, үг, өгүүлбэрээс ялгана.
Энэхүү хичээл нь монгол хэлний өгүүлбэр зүйн холбох ёс, холбоо үг, энгийн ба нийлмэл өгүүлбэрийн тухай уламжлалт ойлголтыг орчин үеийн хэл шинжлэлийн үзэл баримтлалтай холбож, өгүүлбэрийг утга, бүтэц, хувиргал, найруулгын талаас тодорхойлох, өгүүлбэрийг хувиргах, хэрэглээнд зохицуулан тайлбарлах, өгүүлбэрийн найруулгын алдааг засах чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүйн талаарх цогц тогтолцоотой мэдлэгтэй болж, өгүүлбэрийг утга, хэлбэрийн талаас задлал хийх арга зүй, дадал эзэмших, дараагийн залгамж хичээлүүдийг судлах суурь болох ач холбогдолтой.
Хичээлийн зорилго ач холбогдол, монгол хэл гарал үүсэл болон хэв шинжийн хувьд дэлхийн бусад хэлнээс ямар ялгаатай болох, монгол хэл, бичгийн онцлог, найруулга зүйн ухааны судлагдахуун, үндсэн ойлголт, нэр томьёоны талаар удиртгал хичээлээр үзнэ. Үндсэн хичээлээр найруулга зүйн шинжлэх ухаан хэлний бусад ухаантай холбогдох нь, үгийн сан болон хэлний зүйн найруулга, найруулгын ур маяг, ярианы болон бичгийн хэлний найруулгын ялгаа, орчуулгын хэлний найруулга, зөв бичих зүй болон зөв дуудах зүй найруулгад холбогдох, найруулгын төрөл зүйл болох эрдэм шинжилгээний найруулга, уран зохиолын найруулга, албан бичгийн найруулгын талаар онолын мэдлэг өгнө. Найруулга зүйн онолын мэдлэгт тулгуурлан эх хэлээрээ зохистой зөв ярих, бичих дасгал хийнэ.
Монгол хэлний найруулга зүйн онолын мэдлэгийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж сурах, санаа бодлыг оновчтой зөв илэрхийлж, бичиж найруулж сургахад энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол оршино.