Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсын Засгийн газраас явуулж буй “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого 2012-2016”-ын хүрээнд БСШУ-ны сайдын 2014 оны 06 сарын 27-ны өдрийн “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/285 тоот тушаалаар “Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг жагсаалтад Монгол хэл бичиг, найруулга зүй (яриа, бичгийн ур чадвар) (3 б.ц) хичээл орсон болно. “Монгол хэл бичиг, найруулга зүй” хичээлийн хөтөлбөрийг 2015 оны 1 сард санал дэвшүүлэн батлуулж 7 дахь жилдээ зааж байна. Энэ хичээлийг 2019-2020 онд 389 оюутан, 2020-2021 онд 567 оюутан буюу сүүлийн 2 жилд нийт 956 оюутан сонгон судалсан байна. Гэвч уг хичээлд зориулсан үндсэн сурах бичиг байхгүй, мөн МУИС-аас ерөнхий суурийн хичээлүүдийг сурах бичигтэй болгоход онцгойлон анхаарч байгаа тул хичээлийн зорилгод нийцсэн сурах бичиг зохиох шаардлагатай байна.

Түлхүүр үгс:Аливаа хүүхэд зөв сэтгэлгээ, зан суртахууны төлөвшил олж авахад 6-12 нас хамгийн чухал үе байдгийг судлаачид нэгэнт тогтоожээ. Тиймээс зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, угтаа зөв монгол иргэнийг бий болгоход 6-12 насны хүүхдийн унших ном хэрэглэгдэхүүн чухал нөлөөтэй юм. Гэвч Монголд хэвлэгдэж байгаа эдгээр насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн зохиолын номуудыг шинжлэх ухааны үндэслэлгүй буюу хүүхдийн нас, сэтгэхүй, үгийн сангийн чадамжид суурилаагүй бичиж байгаагаас зөв бичих дүрмийн болоод утга агуулгын алдаатай, монгол хүүхдийн зан сэтгэхүйн онцлогт тохироогүй, үр дүн муутай номууд олноор гарах боллоо. Энэхүү төслийн үр дүнд 6-12 насны монгол хүүхдүүдэд зориулан цуврал, зурагт ном, анимэйшн, цахим технологид суурилсан төрөл бүрийн аппликейшн, хүүхдийн киног нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан бүтээх хэл шинжлэлийн онолын үндэслэлийг боловсруулна. Мөн нас бүрийн хүүхдийн үгийн сангийн чадамж буюу идэвхтэй хэрэглэдэг үгийн тоо, сэтгэлгээний онцлог, эзэмшүүлбэл зохих шинэ үгийн сан зэргийг нээн илрүүлнэ. Уг төслийн хүрээнд 6-12 настанд зориулсан үгийн сангийн тайлбар толийг боловсруулан хэвлүүлнэ. Тус толь бичиг нь идэвхтэй үгээс гадна эзэмшвэл зохих үгийн сангаас бүрдэх юм. Ийм толь бичгийг боловсруулан гаргах явдал хүүхэд бүрт эх хэлний тэгш боловсрол олгох, түүнд тулгуурлаж тогтолцоотой, хэрэглээтэй мэдлэг эзэмшүүлэх үндэс болно.
Аливаа хүүхэд зөв сэтгэлгээ, зан суртахууны төлөвшил олж авахад 6-12 нас хамгийн чухал үе байдгийг судлаачид нэгэнт тогтоожээ. Тиймээс зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, угтаа зөв монгол иргэнийг бий болгоход 6-12 насны хүүхдийн унших ном хэрэглэгдэхүүн чухал нөлөөтэй юм. Гэвч Монголд хэвлэгдэж байгаа эдгээр насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн зохиолын номуудыг шинжлэх ухааны үндэслэлгүй буюу хүүхдийн нас, сэтгэхүй, үгийн сангийн чадамжид суурилаагүй бичиж байгаагаас зөв бичих дүрмийн болоод утга агуулгын алдаатай, монгол хүүхдийн зан сэтгэхүйн онцлогт тохироогүй, үр дүн муутай номууд олноор гарах боллоо. Энэхүү төслийн үр дүнд 6-12 насны монгол хүүхдүүдэд зориулан цуврал, зурагт ном, анимэйшн, цахим технологид суурилсан төрөл бүрийн аппликейшн, хүүхдийн киног нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан бүтээх хэл шинжлэлийн онолын үндэслэлийг боловсруулна. Мөн нас бүрийн хүүхдийн үгийн сангийн чадамж буюу идэвхтэй хэрэглэдэг үгийн тоо, сэтгэлгээний онцлог, эзэмшүүлбэл зохих шинэ үгийн сан зэргийг нээн илрүүлнэ. Уг төслийн хүрээнд 6-12 настанд зориулсан үгийн сангийн тайлбар толийг боловсруулан хэвлүүлнэ. Тус толь бичиг нь идэвхтэй үгээс гадна эзэмшвэл зохих үгийн сангаас бүрдэх юм. Ийм толь бичгийг боловсруулан гаргах явдал хүүхэд бүрт эх хэлний тэгш боловсрол олгох, түүнд тулгуурлаж тогтолцоотой, хэрэглээтэй мэдлэг эзэмшүүлэх үндэс болно.