Бидний тухай
Багш ажилтан
Хураангуй: Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээнд аймгуудын төлөөлөл болгон Хангайн бүсийн 6 аймаг буюу Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгийг сонгон авч, эдгээр аймгуудын 2012 – 2021 он хүртэлх 10 жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүхий 60 хэмжээст балансын панел өгөгдлийг ашиглан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үр дүнг гаргасан болно. Энэ судалгааны ажлаараа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг эконометрикийн стохастик загвар ашиглан тооцоолж, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорин Хангайн бүсийн Архангай, Баян-Хонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон гэсэн 6 аймгийн 2012-2021 хүртэлх 10 жилийн нийт 60 хэмжээст балансын панел өгөгдөлд тулгуурлан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээг (DEA – Data Envelopment Analysis – Өгөгдлийн дугтуйн шинжилгээ) буюу DEA загвар ашиглан тооцсон болно. Судалгааны үр дүнгээс үзэхэд Архангай аймгаас бусад аймгуудын хувьд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг муу, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр үр ашиг нь улам муудаж байгааг судалгааны үр дүн харуулж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд өсгөж байгаа боловч энэхүү өсөлт нь аймаг, орон нутгийн хүн амын дундаж наслалт, боловсрол болон орлогын өсөлт буюу хүний хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна.
Хураангуй: Уул уурхайн чиглэлийн судалгааны хамгийн чухал асуудлуудын нэг бол хөрөнгийн оруулалтын тооцоолол байдаг. Хөрөнгө оруулалтын оновчтой түвшинг тодорхойлох нь уурхайн удирдлагын хувьд тулгамдсан асуудлын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд гадны судлаачид ил уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг урьдчилан таамаглах тооцооллын загварыг санал болгох, энэ чиглэлээр олон судалгааны ажлууд хийгдсэн байна. Хэдий энэ чиглэлээр судалгаанууд хийгдэж байгаа алдааны хүлээн зөвшөөрөгдөх түвшинд үнэлэгдсэн, хөрөнгө оруулалтын оновчтой түвшинг статистикийн итгэх магадлалын хүрээнд урьдчилан таамагласан загварт хараахан хүрээгүй байна. Энэхүү судалгааны ажилд H. Nourali, M. Osanloo (2019) нарын дэвшүүлж буй хөрөнгө оруулалтын “Шинэ” загварыг ашиглан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын зардлыг тооцоолох боломжийг санал болгон дэвшүүлсэн. Судалгаанд Өмнөд америкийн зэсийн 15 ил уурхайн 2016 оны тоо мэдээллийг ашигласан бөгөөд тооцоологдсон шинэ загварын илэрхийлэх чадварыг эконометрик тестүүдээр шалгаж, бодит ба тооцоолсон утгуудын хувьд RMSE ба MAE тооцоолол ашиглаж дүгнэлт өгсөн болно.
Хураангуй: Боловсролын тогтолцооны хамгийн чухал асуудлын нэг бол санхүүгийн бус хүчин зүйл дээр үндэслэн ижил төстэй нэгжүүд буюу тухайн салбарыг бүрдүүлэгч сургуулиудын харьцангуй үр ашгийг хэмжих явдал юм. Гадаадын олон судлаачид үр ашгийн шинжилгээний параметрийн бус арга болох DEA загварыг ашиглан боловсролын байгууллагуудын амжилтын түвшин, ажилчдын тоо гэх мэт өөр өөр хүчин зүйлсийг ашиглан боловсролын байгууллагуудын үр ашгийг хэмжиж, эрэмбэлэх болсон. DEA загварыг ашиглахад анхаарах гол асуудлын нэг нь орц болон гарцын хүчин зүйлүүдийг оновчтой сонгох явдал юм. Энэ судалгаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын төр болон хувийн хэвшлийн 16 сургуулийн 2023 оны тоон мэдээлэлд тулгуурлан 5 орц, 3 гарц бүхий DEA загварыг ашиглан боловсролын үр ашгийг хэмжсэн болно. Судалгааны үр дүнгээс харахад ерөнхий боловсролын байгууллагуудын үр ашиг нь багшийн мэргэжлийн зэрэг болон боловсролын салбарт ажилласан жил гэсэн үзүүлэлтүүдээс ихээхэн хамаардаг болохыг харуулж байна.
Higher education is a key pillar of each country's economic and social development. As all of sectors society and economy benefit from higher education and its innovations, that’s why every country is paying close attention to the efficiency of the educational research studies. In the article, the possibilities and methodologies for estimating the productivity and efficiency of higher education by deterministic and stochastic models in Mongolia is discussed
Аливаа улс орны засгийн газарт тулгарч буй улсын төсвийн алдагдал нь төсвийн зарлагыг илүү үр ашигтай болгохыг шаардаж байна. Мөн хүн амын өсөлт болон байнга өсөн нэмэгдэж буй нийт эрэлтийг хангахын тулд төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төсвийн зарцуулалтын зөв зохицуулалтыг хэрэгжүүлэх нь маш чухал болж байна. Иймд Монгол улсын төсвийн зардлын үр ашгийг DEA (DEA – Data Envelopment Analysis) загвар ашиглан тооцсон ба төсвийн зардлын үр ашиггүй байдлыг бууруулах боломж байгааг судалгааны үр дүнд үндэслэн дүгнэсэн болно.
Засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн нийгэм, эдийн засгийн давуу талуудаа ашиглан уул уурхайн олборлолтоос бусад салбаруудаа дэмжих, хөгжүүлэх, шинээр ирээдүйтэй салбаруудыг бий болгож бойжуулах, энэ чиглэлээр бодлого боловсруулж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих үндэс суурийг нь бий болгох нь чухал байна.