МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Э.Жавхлан, Т.Ууганбаяр, М.Сайхнаа
"ӨРХИЙН САНХҮҮГИЙН ИНДЕКС, ТҮҮНИЙ ШИЛЖИХ МАГАДЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ (Орхон аймгийн жишээн дээр)" Бизнес ба инноваци, vol. Vol. 9 No. 1 (2023), pp. 44-68, 2023-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4969/4136

Хураангуй

Дэлхийн улс орнууд урт хугацааны тогтвортой эдийн засагт хүрэхийн тулд аливаа улсын өрхийн амьжиргааны түвшин, ядуурлын түвшин, хүний хөгжлийн индекс, аз жаргалын индекс, өрхийн санхүүгийн байдал зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцож төр засгийн зүгээс бодлогын баримт бичиг боловсруулан, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд олон улсын судлаачид 1965 оноос хойш өрхийн санхүүгийн тогтвортой байдал, сайн сайхан байдал, эмзэг байдлыг индекс зэрэг олон аргачлалыг хөгжүүлэн судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн. Үүний дотроос 2011 оноос Их Британи улсын Бристолын Их Сургуулиас өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх Household financial wellness index аргачлалыг хөгжүүлэн, Өмнөд африкийн жишээн дээр тасралтгүй 10 гаран жил судалгаа хийж, зөвлөмж боловсруулсан байна. Бид Орхон аймгийн жишээн дээр өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг индексийн аргаар тодорхойлон, индекс шилжих магадлалыг ложит загвараар үнэллээ. Судалгааны үр дүнгээс харвал Орхон аймгийн өрхүүдийн 3.5% нь санхүүгийн нөхцөл байдал сайн, 50.75% нь санхүүгийн байдал тогтвортой, 40.5% нь санхүүгийн байдал тогтворгүй, 5.25% нь хямарсан бөгөөд эдгээр өрхүүдийн санхүүгийн байдал тогтворгүй болох эрсдэл өндөртэй, хямарсан өрхүүд сайжрах магадлал бага байна. Тиймээс цаашдаа өрхүүдийн санхүүгийн байдлыг тогтвортой, найдвартай болгох замаар эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахын тулд төр засгийн зүгээс бодлогын баримт бичиг боловсруулах, богино, урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үр дүнгээс харагдлаа.

Зохиогч(ид): Х.Адъяацогт, Д.Оюу-Эрдэнэ, Т.Ууганбаяр
"ОРХОН АЙМГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЛАГСДЫН АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛСАН НЬ", БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ҮНЭЛГЭЭ, АРГА ЗҮЙ, Монгол, 2022-5-20, vol. 1, pp. 1

Хураангуй

Astract: Higher education is an effective important factor in accelerating the social, economic and technological development of any countries. Therefore, the quality of higher education depends on the job satisfaction of teachers and staffs. The purpose of the survey is to trend the job satisfactions of teachers and staffs of Orkhon aimag universities based on salaries, bonuses, working environment, working conditions, organizational decision-making, management attention, care, interpersonal relationships and self-esteem. A total of 107 participants, including teachers and staff of the Erdenet School of the National University of Mongolia, the Erdenet Complex Institute of the University of Science and Technology and the Margad University in Orkhon aimag, are randomly selected in the survey. According to the results of the survey analysis, it is approved that the main measure of job satisfaction has a significant impact on the satisfaction of teachers and staffs.

Зохиогч(ид): Х.Адъяацогт, Д.Оюу-Эрдэнэ, Т.Ууганбаяр
"ОРХОН АЙМГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЛАГСДЫН АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛСАН НЬ" Боловсрол судлал, vol. ISSN-1818-8478, no. Дугаар 22 (567), pp. 145-157, 2022-5-20

http://setguul.num.edu.mn

Хураангуй

Дээд боловсрол нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлийг хурдасгадаг чухал хүчин зүйл бөгөөд дээд боловсрол олгож буй институцийн боловсролын чанар нь багш, ажиллагсдын ажлын байрны сэтгэл ханамжаас багагүй хамаардаг. Энэхүү судалгааны ажил нь Орхон аймгийн их, дээд сургуулийн багш, ажиллагсдын ажлын байрны сэтгэл ханамжийг цалин, урамшуулал, ажлын орчин, ажлын нөхцөл, байгууллагын шийдвэр гаргалт, удирдлагын анхаарал, халамж, хувь хүн хоорондын харилцаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэгт үндэслэн судлахад чиглэсэн. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн Эрдэнэт сургууль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Маргад дээд сургуулийн багш, ажиллагсдаас 107 судалгаанд оролцогчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаанд хамрууллаа. Шинжилгээний үр дүнгээс үзвэл ажлын байрны сэтгэл ханамжийн үндсэн хэмжүүрүүд нь багш, ажиллагсдын сэтгэл ханамжид чухал нөлөөтэй байна.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Д.Ундармаа, Т.Ууганбаяр
"Төгсөгчийн сэтгэл ханамжийн судалгаа" Эрдэм шинжилгээний бичиг, vol. 14, pp. 13, 2022-5-2

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Стратегийн төлөвлөгөө (2020-2024)-нд “Сургах ба сурах үйл явцыг үндэсний тэргүүлэх түвшинд хүргэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөтөлбөр болон хичээлийн агуулгыг ажил олгогч болон бусад оролцогч талуудын оролцоотойгоор тогтмол сайжруулах, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд тус сургуулийг “Санхүү” хөтөлбөрөөр төгссөн төгсөгчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авч, тэдгээрийн мэдлэг, ур чадвар, ажил эрхлэлт, карьер өсөлтийн байдал болон сэтгэл ханамжийн судалгааг ECSI загвараар боловсруулан авч, олон хүчин зүйлийн регрессийн загвараар нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн зөвлөмж боловсрууллаа.

Зохиогч(ид): Т.Ууганбаяр, Т.Элдэв-Очир
"Төсвийн зардлын үр ашгийн параметрийн бус шинжилгээ" МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. 14(566), no. 1, pp. 157-164, 2022-5-2

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

Аливаа улс орны засгийн газарт тулгарч буй улсын төсвийн алдагдал нь төсвийн зарлагыг илүү үр ашигтай болгохыг шаардаж байна. Мөн хүн амын өсөлт болон байнга өсөн нэмэгдэж буй нийт эрэлтийг хангахын тулд төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төсвийн зарцуулалтын зөв зохицуулалтыг хэрэгжүүлэх нь маш чухал болж байна. Иймд Монгол улсын төсвийн зардлын үр ашгийг DEA (DEA – Data Envelopment Analysis) загвар ашиглан тооцсон ба төсвийн зардлын үр ашиггүй байдлыг бууруулах боломж байгааг судалгааны үр дүнд үндэслэн дүгнэсэн болно.

Зохиогч(ид): Т.Ууганбаяр, Д.Оюу-Эрдэнэ, Л.Баасандорж
"Банкны цахим үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ" Бизнес ба инноваци, vol. Volume 8, Number 1,, pp. 31-50, 2022-3-1

https://bs.num.edu.mn

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар Орхон аймгийн арилжааны банкнуудын цахим үйлчилгээний чанарыг үнэлж, үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 7 банкны харилцагчдыг түүвэрлэн асуулга судалгаа авч, цахим үйлчилгээний чанарыг тодорхойлох e-SQ аргачлал ашиглан чанарын үнэлгээ хийлээ. Цахим үйлчилгээний чанарт банкны техникийн болон үйл ажиллагааны хүчин зүйлс нөлөөтэй эсэхийг хүчин зүйлийн шинжилгээгээр тодорхойлсон. Харилцагчид банкнуудын цахим үйлчилгээний чанарыг “сайн” гэж үнэлсэн ч анхаарах нийтлэг асуудлууд байгааг судалгааны үр дүн харуулж байна. Хүчин зүйлсийн шинжилгээгээр банкны цахим үйлчилгээний чанарт найдвартай байдал, хариуцлагатай байдал, зохион байгуулалт, үр ашиг, хэрэглэгчийн үнэнч байдал нөлөө үзүүлдэг болохыг тодорхойлсон.

Зохиогч(ид): Э.Жавхлан, Т.Ууганбаяр, Т.Мөнхзаяа
"КОВИД-19 ЦАР ТАХЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ" Мөнгө санхүү, vol. 2021 №01(9), pp. 40-55, 2021-5-25

https://bs.num.edu.mn/finance/

Хураангуй

Ковид-19 цар тахлын нийтийн хөдөлгөөний бууруулах, бүтээгдэхүүний эрэлтийг шилжүүлж буй шинж нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүндрэлд оруулах төлөвтэй байна. Энэ шинж байдал нь нэг улсад бус дэлхий нийтээр ижилхэн ба бизнесийн үйл ажиллагааг хумих замаар эдийн засгийг хямралд оруулж байна. Тиймээс бид, энэхүү судалгаагаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлохыг зорьсон. Судалгааны үр дүнгээс харахад бизнес эрхлэгчдэд үүсэж буй хүндрэлийг даван туулахад татвар, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох нь бодит дэмжлэг болно гэж бизнес эрхлэгчид үзжээ.

Зохиогч(ид): Т.Ууганбаяр
"Орхон аймгийн арилжааны банкнуудын сэтгэл ханамжийн судалгаа" Бизнес ба инноваци, vol. 2019/12(18), no. 2019/12(18), pp. 37-58, 2021-5-20

https://bs.num.edu.mn/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D0%B1%D0%B0-%D0%B8%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%86%D0%B8-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%80%D0%B5%D0%B4%D0%B0%D0%BA%D1%86-2/

Хураангуй

Аливаа улсын хөгжлийн тулгуур, дэд бүтэц нь банк санхүүгийн салбар, түүний тогтвортой байдал байдаг билээ. Манай улсын банкны салбар санхүүгийн салбарынхаа 95 хувийг дангаараа эзэлж, өнөөгийн байдлаар 13 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 7 банкны салбар, нэгж Орхон аймагт үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 170.9 мян харилцагчдад үйлчилж байна. Банк бусдын хөрөнгөөр бизнес хийдэг ашгийн төлөө бизнесийн байгууллага юм. Банкны бүтээгдэхүүн биет бус, гэрээний шинж чанартай “үйлчилгээ” байдаг тул үзүүлж буй үйлчилгээндээ харилцагчдын сэтгэл ханамжийг хэмжих нь байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэхээс гадна цаашид байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох олон давуу талыг бүрдүүлж байдаг. Банкны бүтээгдэхүүн ялгарал багатай тул үнэ болон бүтээгдэхүүнээрээ өрсөлдөөнд байр сууриа нэмэгдүүлэхэд хүндрэлтэй. Иймд банк харилцагчдаа татах, хадгалж үлдэхэд анхаарах чухал зүйлсийн нэг нь харилцагчдаа илүү халамжлах, үйлчилгээгээ төгөлдөржүүлэх, найдвартай илтгэл даах чадвартай болохоо нотлоход төвлөрч ажиллах нь чухал. Банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж, хангах нь олон хүчин зүйлээс хамааралтай. Хамгийн чухал үзүүлэлт нь харилцагчдын итгэл даах чадвар байдаг. Монголбанкнаас сүүлийн үед харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлогын алхамуудыг хийж, холбогдох хуулиудад тусгаснаас гадна хуулиар хамгаалсан эрх зүйн орчныг нь дангаар бүрдүүлэхээр зорьж байна. Үүний дагуу “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг санаачлан хэрэгжүүлж тус аян хүрээнд арилжааны банкаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох түүвэр судалгааг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулсан. Мөн дээрх аяны хүрээнд Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс МУИС-ийн Эрдэнэт сургуультай хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаар үйлчлүүлж буй иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авлаа. Энэ судалгаа нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын хамарсан энэ төрлийн анхны судалгаа болж байгаагаараа онцлог юм. Банкны харилцагчдын сэтгэл ханамжийн судалгаа харилцагчдын ач холбогдол өгч буй хүчин зүйлийг тодорхойлох, үр ашиггүй зардлыг тодруулж урьдчилан сэргийлэх, байгууллагынхаа давуу болон сул талыг танин мэдсний үр дүнд харилцагчдын сэтгэл ханамжийг удирдаж буй хүчин зүйлсийг тодорхойлох ач холбогдолтой. Бидний хийсэн судалгаа уламжлалт сэтгэл ханамжийн судалгааг боловсронгуй болгох, банк үнэнч харилцагчдыг бий болгох, өргөжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Зохиогч(ид): Т.Ууганбаяр, Д.Оюу-Эрдэнэ
"Дэлхийн улсуудын чанаргүй зээлд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ" Бизнес ба инноваци, vol. Volume 7. number1, pp. 19-39, 2021-5-1

https://bs.num.edu.mn/%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D0%B1%D0%B0-%D0%B8%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%D1%86%D0%B8-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%80%D0%B5%D0%B4%D0%B0%D0%BA%D1%86-2/

Хураангуй

2009 онд орон сууцны үнийн хөөрөгдлөөс үүдэлтэйгээр банкны зээлийн эргэн төлөлт муудаж, чанаргүй зээлийн өсөлтөөс үүдэн дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал бий болж байсан түүхтэй. Тиймээс бид чанаргүй зээлийн судалгааг хөгжингүй, хөгжиж буй, хил доторх зах зээлтэй улсуудын хувьд харьцуулан судалж, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон. Энэхүү судалгаандаа хөгжингүй зах зээлтэй 24 улс, хөгжиж буй шинээр гарч ирж буй зах зээлтэй 45 улс, хил доторх зах зээлтэй 36 улсыг хамруулан банк, санхүүгийн болон эдийн засгийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан. Мөн, зах зээлийн хөгжлийн түвшнгээс шалтгаалан нөлөөлөх хүчин зүйл нь ялгаатай эсэхийг тодорхойлох зорилгоор хөгжингүй зах зээлтэй 16 улс, хөгжиж буй зах зээлтэй 23 улс, хил доторх зах зээлтэй 10 улсын 2015-2019 оны банк, санхүүгийн болон эдийн засгийн зарим үзүүлэлтийг ашиглан панел үнэлгээний загвараар үнэлсэн. Үнэлгээнээс харахад хөгжингүй зах зээлтэй орны хувьд чанаргүй зээлд макро эдийн засгийн үзүүлэлт илүү нөлөөлдөг бол хөгжиж буй болон хил доторх эдийн засагтай улсын хувьд тухайн банкны өөрийн хөрөнгийн өгөөж чухал нөлөө үзүүлж байсан

Зохиогч(ид): Т.Ууганбаяр, Д.Оюу-Эрдэнэ, Э.Жавхлан
"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ КОББ-ДУГЛАСЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ФУНКЦААР ҮНЭЛЭХ НЬ", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 1, pp. 20

Хураангуй

Аливаа нэг улсын хөгжлийн түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу орлогоор хэмждэг. Нэг хүнд ногдох орлого нь маш олон хүчин зүйлээс хамаарч байна. Тухайлбал, тухайн жилийн эдийн засгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээ, тухайн улсад шинээр төрсөн хүүхэд болон нас барсан хүний тоо, мөн, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, валютын ханш, хүүний түвшин, улс төрийн байдал зэрэг олон зүйлээс хамаарч байдаг. Тиймээс эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар эрт дээр үеэс судлаачдын анхаарлын төвд байж, олон төрлийн судалгааны ажил хийгдсэн байдаг. Тэр дундаа хүмүүн капиталыг зайлшгүй чухал хүчин зүйл болох боловсролоор төлөөлүүлэн авч үзсэн эдийн засагчдын хийсэн ажлууд үр дүнтэй гарсан байдаг. Гэхдээ эдийн засагт үзүүлж буй нөлөө нь ялгаатай байдаг. Тухайлбал: Mankiw, Romer, Weil (1992), Levine ба Renelt (1992), Barro (1991) зэрэг эрдэмтдийн хийсэн ажлуудаар хүмүүн капитал нь эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэйгээр гарч байсан бол Pritchett (1997), Islam (1995), Caselli, Esquivel, Lefort (1996) нарын хийсэн ажиллагааны үр дүн сөрөг гарсан. Эдийн засгийн өсөлтөнд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг бол боловсрол байдаг. Тиймдээ ч дэлхийн олон орон боловсролын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд өсгөх, тогтвортой барьж байх бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна. Манай улын хувьд боловсролын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа нь эдийн засгийн өсөлтийг тэр бүр боловсролоор дамжуулан дэмжиж чадахгүй байх эрсдэл байж болзошгүй юм. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа эдийн засгийг хөдөлгөгч хүч болох хүний хүчин зүйлээс хамааруулж эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлохыг зорьсон. Үүнийг Кобб-Дугласын үйлдвэрийн функцаар үнэлэж болох юм.

Зохиогч(ид): Л.Буяндулам, Т.Ууганбаяр, Э.Жавхлан
"МОНГОЛ ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 1, pp. 1-9

Хураангуй

Монгол өрхийн хэрэглээ, ахиу хэрэглээг тодорхойлох, нөлөөлөх хүчин зүйлийг Ж.М.Кейнсийн хэрэглээний функц ашиглан үнэлэхийг зорьсон.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар