МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Моломжамц, Т.Элдэв-Очир, Д.Отгонцэцэг
"Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам" Бизнес ба инноваци, vol. Vol 10., no. Number 3., pp. 33-47, 2024-11-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Хураангуй: Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээнд аймгуудын төлөөлөл болгон Хангайн бүсийн 6 аймаг буюу Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгийг сонгон авч, эдгээр аймгуудын 2012 – 2021 он хүртэлх 10 жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүхий 60 хэмжээст балансын панел өгөгдлийг ашиглан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үр дүнг гаргасан болно. Энэ судалгааны ажлаараа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг эконометрикийн стохастик загвар ашиглан тооцоолж, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорин Хангайн бүсийн Архангай, Баян-Хонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон гэсэн 6 аймгийн 2012-2021 хүртэлх 10 жилийн нийт 60 хэмжээст балансын панел өгөгдөлд тулгуурлан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээг (DEA – Data Envelopment Analysis – Өгөгдлийн дугтуйн шинжилгээ) буюу DEA загвар ашиглан тооцсон болно. Судалгааны үр дүнгээс үзэхэд Архангай аймгаас бусад аймгуудын хувьд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг муу, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр үр ашиг нь улам муудаж байгааг судалгааны үр дүн харуулж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд өсгөж байгаа боловч энэхүү өсөлт нь аймаг, орон нутгийн хүн амын дундаж наслалт, боловсрол болон орлогын өсөлт буюу хүний хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна.

Зохиогч(ид): Д.Моломжамц, Т.Элдэв-Очир
" “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ “NEW COST MODEL” БУЮУ ЗАРДЛЫН ШИНЭ ЗАГВАР АШИГЛАН ТООЦОХ БОЛОМЖ" Бизнес ба инноваци, vol. Vol 10., no. Number 2., pp. 85-98, 2024-7-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Хураангуй: Уул уурхайн чиглэлийн судалгааны хамгийн чухал асуудлуудын нэг бол хөрөнгийн оруулалтын тооцоолол байдаг. Хөрөнгө оруулалтын оновчтой түвшинг тодорхойлох нь уурхайн удирдлагын хувьд тулгамдсан асуудлын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд гадны судлаачид ил уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг урьдчилан таамаглах тооцооллын загварыг санал болгох, энэ чиглэлээр олон судалгааны ажлууд хийгдсэн байна. Хэдий энэ чиглэлээр судалгаанууд хийгдэж байгаа алдааны хүлээн зөвшөөрөгдөх түвшинд үнэлэгдсэн, хөрөнгө оруулалтын оновчтой түвшинг статистикийн итгэх магадлалын хүрээнд урьдчилан таамагласан загварт хараахан хүрээгүй байна. Энэхүү судалгааны ажилд H. Nourali, M. Osanloo (2019) нарын дэвшүүлж буй хөрөнгө оруулалтын “Шинэ” загварыг ашиглан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын зардлыг тооцоолох боломжийг санал болгон дэвшүүлсэн. Судалгаанд Өмнөд америкийн зэсийн 15 ил уурхайн 2016 оны тоо мэдээллийг ашигласан бөгөөд тооцоологдсон шинэ загварын илэрхийлэх чадварыг эконометрик тестүүдээр шалгаж, бодит ба тооцоолсон утгуудын хувьд RMSE ба MAE тооцоолол ашиглаж дүгнэлт өгсөн болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц, Т.Элдэв-Очир, Д.Отгонцэцэг
"Боловсролын байгууллагын үр ашгийн шинжилгээ /Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын жишээн дээр/" Бизнес ба инноваци, vol. Vol 10., no. Number 2., pp. 144-158, 2024-7-1

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Хураангуй: Боловсролын тогтолцооны хамгийн чухал асуудлын нэг бол санхүүгийн бус хүчин зүйл дээр үндэслэн ижил төстэй нэгжүүд буюу тухайн салбарыг бүрдүүлэгч сургуулиудын харьцангуй үр ашгийг хэмжих явдал юм. Гадаадын олон судлаачид үр ашгийн шинжилгээний параметрийн бус арга болох DEA загварыг ашиглан боловсролын байгууллагуудын амжилтын түвшин, ажилчдын тоо гэх мэт өөр өөр хүчин зүйлсийг ашиглан боловсролын байгууллагуудын үр ашгийг хэмжиж, эрэмбэлэх болсон. DEA загварыг ашиглахад анхаарах гол асуудлын нэг нь орц болон гарцын хүчин зүйлүүдийг оновчтой сонгох явдал юм. Энэ судалгаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын төр болон хувийн хэвшлийн 16 сургуулийн 2023 оны тоон мэдээлэлд тулгуурлан 5 орц, 3 гарц бүхий DEA загварыг ашиглан боловсролын үр ашгийг хэмжсэн болно. Судалгааны үр дүнгээс харахад ерөнхий боловсролын байгууллагуудын үр ашиг нь багшийн мэргэжлийн зэрэг болон боловсролын салбарт ажилласан жил гэсэн үзүүлэлтүүдээс ихээхэн хамаардаг болохыг харуулж байна.

Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Долгормаа, С.Отгонсүрэн
"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ТООЦООЛОЛ" Бизнес ба инноваци, vol. 10, no. 1, pp. 157-177, 2024-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Аливаа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын хөдөлмөр эрхлэлт нь тус улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байдаг хөдөлмөрийн хүч юм. Уламжлалт байдлаар хорих ангийн хөдөлмөр нь эрх хязгаарлагдсан хоригдлуудыг хоригдох хугацаанд нь тэжээх, цагдах зардлыг хөдөлмөрийн хөлсөөр нь нөхөх зорилгоор төрийн зохицуулалтаар анх хэрэгжсэн ба улмаар албадан хөдөлмөрлүүлэх, бүрэн ажил эрхлэлтийн хөдөлмөрийн хүч болгон ашиглах болсон байна. Хоригдлын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний зохицуулалтын талаар тодорхойлсон судалгаануудаас энэ нийтлэлд дурдахын зэрэгцээ өнөөгийн олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн конвенцод нэгдсэнээр Монгол улсын хорих анги дахь хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлсний хэмжээнд ямар нөлөө үзүүлж буйг хорих ангид хоригдож буй хоригдлуудаас авсан судалгаа, 439 дугаар хаалттай хорих ангийн санхүүгийн бүртгэл тооцоо судалгаанд үндэслэн тодорхойлов.

Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Цэвээнсүрэн, Л.Баасандорж
"ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БА ТАТВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА, ҮР ДҮН" Бизнес ба инноваци, vol. 10, no. 1, pp. 129-142, 2024-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Монгол Улсын Татварын Албанаас “Big data” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд татвар төлөлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээ, татварын скоринг гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийг оновчтой таамагладаг болж байна. Энэхүү өгүүллээр уг төслийн хэрэгжүүлэлтийн талаарх үндэсний болон олон улсын туршлага, татварын эрсдэл, скоринг хийх арга зүй, эрсдэлийн ерөнхий үнэлгээ, түүнийг бууруулах болон татварын скорингийг сайжруулах талаарх судалгааг тодорхой судалгаанд тулгарсан бодит жишээгээр тайлбарласан болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц
"Бизнесийн байгууллагын санхүү, эдийн засгийн шинжилгээ", 2024-5-1
Зохиогч(ид): Д.Моломжамц, Х.Бумдэлгэр
"ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ" Бизнес ба инноваци, vol. 9, no. 4, pp. 49-61, 2024-1-28

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Өндөр насны тэтгэвэр нь зөвхөн эдийн засгийн асуудал төдий зүйл биш юм. Энэ бол хүний хөгшрөлтийн үйл явцтай холбоотой эрүүл мэнд, сэтгэл зүй, биологи, физиологийн өөрчлөлт, түүнийг давах туулахад нь туслах, өндөр настнуудад тааламжтай нөхцөлд үргэлжлүүлэн хэвийн амьдрах бололцоог бүрдүүлж өгөхтэй холбогдсон төрийн нийгмийн бодлогын нэн тулгамдсан чухал асуудал юм. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын тогтолцоо бүрэлдэн бий болсон бөгөөд энэхүү өгүүлэлд өндөр насны тэтгэврийн даатгалын талаарх үе үеийн эрдэмтдийн дэвшүүлсэн онол, үзэл баримтлалыг харьцуулан судалсан болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц, С.Цолмон
"Компанийн дампуурлыг оношлох загвар боловсруулахад ашиглаж буй түгээмэл аргууд" Бизнес ба инноваци, vol. 9, no. 3, pp. 53-70, 2023-9-25

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Энэхүү өгүүлэлд компанийн дампуурлыг оношлох загвар боловсруулахад ашиглаж буй орчин үеийн болон уламжлалт аргуудын хэрэглээ, үр дүн болон тэдгээр аргуудын онол арга зүйн онцлог, давуу талыг харьцуулан судалж дүгнэлт өгсөн болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц
"Дампуурлын шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа" Бизнес ба инноваци, vol. 9, no. No2, pp. 89-104, 2023-6-15

https://www.num.edu.mn

Хураангуй

Компанийн дампууралд нөлөөлжс буй хүчин зүйлийг судалж дүгнэлт өгсөн.

Зохиогч(ид): Д.Моломжамц
"КОМПАНИЙН ДАМПУУРЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ" Бизнес ба инноваци, vol. 9, pp. 111-125, 2023-5-20

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4973

Хураангуй

Хураангуй: Энэхүү өгүүлэлд компанийн дампуурал, түүний нийгэмэдийн засгийн үр дагавар, дампуурлаас зайлсхийх боломжийн талаарх судлаачдын дэвшүүлсэн онол, арга зүй, үзэл баримтлалыг харьцуулан судалсан. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын дампуурлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин, хууль тогтоомжийн онцлогийг судалж өөрийн орны холбогдох хууль эрх зүйн орчинтой харьцуулан дүгнэлт өгсөн болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц, С.Цолмон
"Компанийн дампуурлын шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа" Бизнес ба инноваци, vol. 9, no. No2, pp. 78-90, 2023-5-10

https://www.num.edu.mn

Хураангуй

Компанийн дампуурлын шалтгааныг судалсан гадаадын эрдэмтэд судлаачдын онолын бүтээлүүдийг харьцуулан судалж дүгнэлт өгсөн.

Зохиогч(ид): Д.Моломжамц
"МОНГОЛ УЛСЫН АУДИТЫН САЛБАРТ МАШИН СУРГАЛТ БОЛОН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ" Бизнес ба инноваци, vol. Vol. 8 No. 3 (2022), pp. 4-31, 2023-2-13

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1887

Хураангуй

Abstract Хиймэл оюун ухаан, юмсын интернэт, робот, үүлэн тооцоолол, блокчэйн тэргүүтэй дижитал технологид суурилсан аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай эн зэрэгцэн Аудит 4.0-ийг дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн аудитын үйл ажиллагаандаа эрчимтэй нэвтрүүлж, их хэмжээний хөрөнгө оруулсаар байна. Энэхүү судалгаагаараа бид олон улсад хиймэл оюун ухаан, машин сургалт зэрэг технологи нь аудитын байгууллагуудын ажил, үйлчилгээнд хэрхэн ашиглагдаж байгааг судлахын зэрэгцээ машин сургалтын 12 алгоритм ашиглан буруу илэрхийлэлтэй санхүүгийн тайланг илрүүлэх загварыг Python програмчлалын хэл дээр боловсруулав. Судалгааны зарим үр дүнгээс дурдвал, машин сургалтын DT, RF, GB, AB аргууд нь өрсөлдөх чадвар хамгийн өндөр гарсан бол DT, KNN, GB, AD аргууд нь буруу илэрхийлэлтэй санхүүгийн тайланг зөв ангилах ерөнхий чадвар 100% гарсан байна.

Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Хишигдэлгэр, Н.Дамдиндорж
"САНХҮҮ-ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" Бизнес ба инноваци, vol. Vol. 8 No. 2 (2022), pp. 98-107, 2023-2-7

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1732

Хураангуй

Abstract Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үр дүнд бэлтгэгдсэн санхүүгийн тайлангуудад тусгагдсан ихээхэн хэмжээний тоо мэдээг боловсруулж санхүүгийн тоо мэдээллийг хэрэглэгчдэд тайлбарлан ойлгуулах, эдийн засгий шийдвэр гаргахад нь тусалдаг чухал арга хэрэгсэл бол санхүүгийн шинжилгээ, түүний арга зүй юм. Санхүү, эдийн засгийн шинжилгээ нь эдийн засгийн тоо мэдээллийг хамрах хүрээ, цаг хугацаа, эрхлэн гүйцэтгэж буй этгээд зэргээс хамааран олон төрөл хэлбэртэй байхын зэрэгцээ хөгжлийн олон үе шатыг туулж дэлхийн улс орнуудын улс төр-эдийн засгийн онцлог, компанийн засаглал, НББОУС-ыг хүлээн зөвшөөрөх үйл явц, хэрэглэж буй нягтлан бодох бүртгэлийн загварын онцлог зэргээс шалтгаалан хэд хэдэн чиглэлээр хөгжиж байна. Энэхүү өгүүлэлд манай улсад хөгжиж ирсэн санхүү, эдийн засгийн шинжилгээний төрөл хэлбэр, цаашдын чиг хандлагыг дэлхийн бусад улс оронд хөгжүүлж буй сүүлийн үеийн шинжилгээний төрөл чиглэл, хандлага, арга зүйтэй уялдуулан авч үзсэн болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц
"Бизнес ба инноваци", 2021-12-20
Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Хишигдэлгэр, Э.Ундармаа
"САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ОНОЛЫН АСУУДЛУУД" Бизнес ба инноваци, vol. Volume7, no. Number3, pp. 120-130, 2021-9-1

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fjournal.num.edu.mn%2F%3Ffbclid%3DIwAR1dCRPn_5T-HeUrjDzNeJeNXP5TApH8TeDDtiB0ZpeTRKmMCIWftBP_2UE&h=AT3MEr2CFhjvQSDc_feDVQhc8c-yNEa18tIXWiRTwgrqnf_TVFFKdtXs5Xj1qA7Z98Vszs22EZLx-ZiLYM6_E9lYx9Blzxdp9REyPO5YdXuVhkp2GzvhwxX-fDXcgBu2U6Q

Хураангуй

Хураангуй: Аж ахуйн нэгж, байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийг хөтлөх явцад бэлтгэгдсэн, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ихээхэн хэмжээний тоо, мэдээллийг удирдлагын шийдвэр гаргахад шуурхай ашиглах нэг чухал арга зам бол санхүүгийн шинжилгээ хийх явдал юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн шинжилгээг аж ахуйн нэгж, байгууллагад бүртгэлийн процедурыг хэрэгжүүлэх явцад буй болсон “түүхий мэдээ” – г боловсруулж мэдээлэл бэлтгэх үйл явц гэж хэлж болно. Харин энэхүү “боловсорсон мэдээлэл” – ээр хэрэглэгч субъектүүдийг шуурхай хангахын тулд санхүүгийн шинжилгээг тодорхой дэс дараалал, арга зүйн системийг ашиглах нь явдал чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд манай улсад үүсч, хөгжиж ирсэн аж ахуйн үйл ажиллагааны болон санхүүгийн шинжилгээний хөгжлийг түүхчлэн авч үзэхийн зэрэгцээ эдийн засгийн мэдээллийн системд шинжилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар авч үзсэн болно.

Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Хишигдэлгэр, Э.Ундармаа
"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОНОЛЫН АСУУДЛУУД" Бизнес ба инноваци, vol. Volume7, no. Number2, pp. 81-92, 2021-6-1

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fjournal.num.edu.mn%2F%3Ffbclid%3DIwAR3j8sQl4yJKLpJKjBi80XrOTQJxZBnvcXRFVlteeL7SJkzgXsS1Wf3UZQU&h=AT0WAX8jP7L07v8LkpJLL8RvB_TRyGw_7P7HZ1xKKxTW3EuxyPhy3RkOqrRaUC6kPH4icI2Sxj8d0B7g2pV3R39-_JVQRCWcIwE215uDIRiy_jGthr4pN96X8eBGSLTXpyo

Хураангуй

Хураангуй: Хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогын стратегийн хүрээнд хэрэгжих ёстой улс орны нийгэм – эдийн засгийн нэн тэргүүн зэргийн асуудал юм. Манай улсын эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг бол хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр ашгийг сайжруулах явдал билээ. Энэхүү өгүүлэлд хөрөнгө оруулалтын талаарх бидний уламжлалт ойлголт болон зах зээлийн нөхцөл дэх уг ухагдахууны онол арга зүйн өөрчлөлт, шинэчлэлт ба үүнтэй холбоотой өөрийн орны болон гадаадын эрдэмтдийн үзэл баримтлалыг харьцуулан судалсан болно. Түлхүүр үгс: хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын төрлүүд, инновац

Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Хишигдэлгэр
"Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудалд" Бизнес ба инноваци, vol. Vol 6., no. No 2., pp. 38-47, 2020-12-16

bs.num.edu.mn

Хураангуй

Хураангуй: “Covid-19” цар тахлын дэгдэлтийн улмаас манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Төв банкны зүгээс аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шат дараатай олон арга хэмжээ авч байна. Ялангуяа сүүлийн саруудад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг нийгмийн өргөн хүрээнд ихээхэн хөндөх болсон. Энэхүү өгүүлэлд арилжааны банкны зээлийн хүүнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд болон зээлийн хүүг бууруулахад анхаарах зарим асуудлыг авч үзсэн болно. Түлхүүр үгс: aрилжааны банк, зээлийн хүү, хадгаламж, валютын ханш, инфляци

Зохиогч(ид): Д.Моломжамц, Л.Жаргал
"Ховд аймгийн аж ахуйн нэгжүүдийн инновацийн судалгаа " Бизнес ба инноваци, vol. 2019/12 (18), pp. 72-88, 2020-1-15

bs.num.edu.mn

Хураангуй

Abstract: This research studies the theory behind the operation of the innovation activities and profit calculation activities of enterprises. In doing so, the enterprises in Khovd prefecture has been studied thoroughly to come to a conclusion that includes suggestions and recommendations on aggravating the innovation activities in rural areas, increasing the economic prosperity, and defining the methods for implementation of the aforementioned processes. To accurately calculate the economic prosperity of the innovation activities of enterprises can help the company introduce innovation in its system and objectively determine the investment benefits of its implementation process. This will give a chance to the enterprise to prevent potential risks that may arise.

Зохиогч(ид): Д.Моломжамц
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс ", 2019-9-2




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар