МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: A project to publish two articles in a Scopus-indexed Springer.
Бүртгэлийн дугаар: P2024-4859
Санхүүжүүлэгч: МУИС-ийн Хууль зүйн сургууль
Мөнгөн дүн: 3.5 сая ₮
Хугацаа: 2024.09.30 - 2024.10.31
Захиалагч: МУИС-ийн Хууль зүйн сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Төслийн баг нь Бахрейн Улсын Галф Их сургууль (The Gulf university)-аас 4 дэх удаагаа зохион байгуулж буй “Дижитал медиа, хиймэл оюун ухаан болон Метаверс” сэдэвт олон улсын хурал нь 2024 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд танхим-онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан. Төслийн баг нь хурлын 2 дах өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр дараах сэдэвт илтгэлүүдийг онлайнаар хэлэлцүүлсэн. Үүнд: 1. “Хиймэл оюун ухаанд суурилсан виртуал хүүхдийг оролцуулсан хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентод холбогдох эрх зүйн асуудлууд” Өгүүллийн товч агуулга: Энэ оны 7-р сард Internet Watch Foundation(IWF) тайланд дурдсанаар, дарк веб дээр хуваалцсан 3,512 AIG-CSAM(AI-Generated Child Sexual Abuse Material) зурагны 90% нь бодит хүүхдийн эсрэг гэмт хэрэгт тооцогдохуйц бодитой байсан байна. Мөн AI порнографийн үйлчилгээ нь контентыг энгийн оролдлогоор хурдан бүтээж, дэлхий даяар түгээх боломжийг олгож байгаа нь технологийн саадыг бууруулж байгаа бөгөөд энэ нь хүүхдийг хамгаалахад чиглэсэн улс орнуудын хууль тогтоомжийн хүрээнд урьд өмнө байгаагүй сорилтыг авч ирж байна. Энэхүү өгүүлэлд үг хэлэх эрх чөлөө, виртуал хүүхдүүдийг оролцуулсан AIG-CSAM-ийн тохиолдолд эрүүгийн хуулийг хэрэглэх боломж, мөн хил дамнасан харьяаллын асуудлуудыг авч үзсэн болно. АНУ, Япон, Австрали, Өмнөд Солонгосын хууль тогтоомжийн харьцуулсан шинжилгээгээр эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон хэрхэн тулгамдаж буй асуудлыг даван туулахыг оролдож байгааг судалсан болно. Мөн энэ өгүүлэлд нийтийн ашиг сонирхол болон үг хэлэх эрх чөлөөг тэнцвэртэй зохицуулсан орчин үеийн дэлхийн зохицуулалтын арга барил шаардлагатай байгааг онцолсон. Үүний үр дүнд виртуал хүүхдүүдтэй холбоотой AIG-CSAM-тэй холбоотой гэмт хэргийг зохицуулах шинэ хууль тогтоомж боловсруулах, хил дамнасан хуулийн хэрэгжилтийн механизмыг бэхжүүлэх, олон улсын стандартыг бий болгохыг санал болгосон. 2.“Mетаверс орчинд үүсэж буй маргааныг шийдвэрлэх шүүхийн харьяаллын асуудлууд” Метаверс нь харилцан уялдаатай, байнгын 3D виртуал орчноос бүрддэг бөгөөд бие биетэйгээ нэгдэж, байнга хувьсан өөрчлөгддөг виртуал бодит байдлыг бий болгодог. Pew Research Centre-ийн судалгаагаар технологийн мэргэжилтнүүдийн 54% нь идэвхтэй хөгжиж буй технологи болох метаверс нь 2040 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч, дэлхийн метаверсийн зах зээл 2023-2024 онуудад 94.1 тэрбум ам.долларт хүрэх талаар таамаглал дэвшүүлж, эдийн засгийн ач холбогдолтой байдлыг онцолж байна. Нөгөөтээгүүр, инновацын энэхүү шинэ хэлбэр нь хүний ​​хувийн халдашгүй байдлыг алдагдуулах, виртуал орчинд гэмт хэрэг үйлдэх, мэдээллийн аюулгүй байдлыг зөрчих томоохон сорилтуудыг нийгэмд үүсгэдэг. Үүний нэг тод жишээ нь аккаунтад хандах эрхийг хууль бусаар олж авах үйлдэл буюу хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр метаверс аккаунтад нэвтэрч виртуал хөрөнгийг захиран зарцуулах аюулыг үүсгэж байна.Одоо цагт метаверс аккаунтад нэвтрэх эрхийг хууль бусаар олж авсантай холбоотой маргааныг шийдвэрлэхэд шүүхийн харьяаллыг тогтоох нь тулгамдсан асуудал болжээ. Иймд өгүүллийн хүрээнд аккаунтад нэвтрэх эрхийг хууль бусаар олж авах үйлдэлд холбогдох маргааныг шийдвэрлэх хууль болон шүүхийн сонгож буй байдал болон платформын хүлээх үүрэг хариуцлагын талаар судлах замаар шүүхийн харьяаллыг сонгоход анхаарах хүчин зүйлсийг тодорхойлсон болно.

Abstract

The project team participated in the **4th International Conference on Digital Media, Artificial Intelligence, and the Metaverse**, organized by **The Gulf University in Bahrain**, which took place on **October 30-31, 2024**, in a hybrid format (in-person and online). On the **second day of the conference, October 31, 2024**, the project team presented the following papers online: 1. Legal Issues Related to AI-Based Virtual Children Involved in Child Sexual Abuse Material (CSAM). In July, according to the Report of Internet Watch Foundation (IWF), 90% of 3512 AIG-CSAM images which are shared on dark web were realistic enough to be assessed under the same law as real CSAM. Also, AI pornography services are lowering existing technological barriers by allowing content to be generated quickly with simple inputs and disseminated around the world. This poses an unprecedented challenge to existing legal frameworks, which are designed to protect real children for each country. This paper examines the complex issues of freedom of speech, the applicability of criminal law principles to AIG-CSAM involving virtual children and cross-border jurisdictional challenges. Through a comparative analysis of the legal systems of the United States, Japan, Australia, and South Korea, we examine the how each country is addressing these issues and attempting to solve the gaps in regulation. Also, the paper emphasizes the need for a modern global regulatory approach that balances public policy and freedom of expression. As a result, we recommend the development of new legal frameworks for crimes related to AIG-CSAM involving virtual children in addition to existing laws, strengthening cross-border enforcement mechanisms, and the development of international standards. 2. Jurisdictional Challenges in Resolving Disputes in the Metaverse Environment. A metaverse consists of an interconnected, persistent 3D virtual environment that has many users integrating with the real world and with each other in order to create an ever-evolving virtual reality. In the metaverse, the perception of reality extends rooting on novelty technologies such as augmented reality and blockchain. According to the Pew Research Centre’s latest research, 54% of technology experts believe metaverse, as an actively developing technology, could reach its full potential by 2040 and the global metaverse market is estimated to reach $94.1 billion in 2023, with projections suggesting it could exceed $1 trillion by 2030. Conversely, with this new form of integration, comes significant privacy and data protection challenges such as cyberbullying, human dignity, digital fraud, money-laundering and others. One of them is “Account Takeover”, a type of digital fraud where the perpetrator gains unauthorized access to the user's account, resulting in stealth of personal information, fraudulent transactions or any other use of the account for hostile intentions. However, when such issues arise and disputes take place, the preliminary action would be defining jurisdiction. This article examines the existing privacy and data protection challenges and disputes emerging from the metaverse, with a specific emphasis on account takeover. By doing so, the article aims to detangle the jurisdictional issues regarding metaverse disputes and platform’s role in it.

Түлхүүр үгс:
freedom-of-speech,-violations-of-analogical-interpretations,-cross-border-jurisdiction,-AIG-CSAM,
Jurisdiction,-Metaverse,-Privacy,-Account-Takeover.
Англи нэр: A Research Project on the Implementation and Impact of Competition Law and Related Comparative Studies
Бүртгэлийн дугаар: P2024-4856
Санхүүжүүлэгч: Валенс Консалтинг ХХК
Мөнгөн дүн: 68.0 сая ₮
Хугацаа: 2024.12.10 - 2024.12.12
Захиалагч: Валенс Консалтинг ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Дүн шинжилгээ, судалгаа, тооцоолол хийж тулгамдсан асуудлыг илрүүлэх, шийдвэрлэх хувилбаруудыг тодорхойлох 1. Өрсөлдөөний тухай холбогдох хууль, тогтоомжууд, бодлогын баримт бичгүүд дээр дүн шинжилгээ хийх Гэрээний үргэлжлэх хугацаанд багтаан, ажлын төлөвлөгөөнд заасан хугацааг баримтлана. 2. Өрсөлдөөний эрх зүйн орчны шинэчлэл дээр ижил төстэй орнуудад амжилттай хэрэгжсэн туршлагуудын харьцуулсан судалгаа гүйцэтгэх 3. Өрсөлдөөний эрх зүйн орчныг сайжруулах бодлогын зөвлөмжүүд боловсруулах, авч хэрэгжүүлэх боломжит арга хэмжээний хувилбаруудыг боловсруулах

Abstract

Conducting Analysis, Research, and Calculations to Identify Challenges and Propose Solutions: 1. Perform an analysis of relevant competition laws, regulations, and policy documents within the agreed project timeframe, adhering to the schedule outlined in the work plan. 2. Carrying Out Comparative Studies on Successful Practices from Similar Countries Regarding Competition Law Reform 3. Developing Policy Recommendations to Improve the Legal Framework of Competition Law and Proposing Potential Implementation Measures

Англи нэр: Legal research on regulations related to election law on the internet election campaign.
Бүртгэлийн дугаар: P2024-4636
Санхүүжүүлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Мөнгөн дүн: 15.0 сая ₮
Хугацаа: 2024.01.11 - 2024.04.29
Захиалагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү судалгаа нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгааны зохицуулах зүйл болон түүний бүртгэл, хяналтын журмыг судална. Ингэхдээ одоо мөрдөгдөж буй олон улсын зохицуулалтын чиг хандлагыг харьцуулсан судалгааны арга зүй ашиглан судлах бөгөөд цахим орчин дахь сонгуулийн сурталчилгааг зохицуулах оролдлогыг хийгээд буй олон улсын байгууллагуудын зөвлөмж болон Монгол Улстай төсөөтэй сонгуулийн тогтолцоотой орнуудын дотоодын эрх зүйн зохицуулалтыг түлхүү авч үзсэн. Цаашлаад, цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа явуулах тухай журмыг тодорхой болгох үүднээс Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагуудын хоорондын уялдаа, чиг үүргийн хуваарилалт зэргийг эмперик арга зүй ашиглан судална. Мөн цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд олон нийтийн сүлжээний платформ дахь сурталчилгаа зүй ёсоор орох тул тэдгээр платформуудын дотоодын баримталдаг бодлого болон бусад улсын дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд гомдол, саналыг хэрхэн шийдвэрлэдгийг судлан тусгасан болно.

Abstract

In this study, we aim to examine the regulation, registration, and control procedures of election campaigns in the electronic environment. Our approach will involve a comparative research methodology to investigate current international regulatory trends. We plan to consider recommendations from international organizations that are seeking to regulate election campaigns in the electronic environment. We will also examine domestic legal regulations in countries with electoral systems similar to Mongolia. To clarify the procedures for conducting election campaigns in the electronic environment, we will use an empirical methodology. This will allow us to research the coordination and functional distribution among approved institutions within the legal framework of Mongolia. Given that advertising on social network platforms is an inherent part of election campaigns in the electronic environment, we will also study how grievances and suggestions related to violations of domestic policies and laws on these platforms are addressed, both domestically and internationally

Түлхүүр үгс:
цахим-орчин-дах-сонгуулийн-сурталчилгаа
сонгуулийн-сурталчилгаа
цахим-орчны-зохицуулалт
харилцаа-холбооны-зохицуулах-хорооны-арга-хэмжээ
цахим-хуудас
олон-нийтийн-сүлжээний-цахим-хуудас
Англи нэр: ESG Regulation in Mongolia: Current Status and Future Prospects
Бүртгэлийн дугаар: P2023-4596
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 21.1 сая ₮
Хугацаа: 2024.01.14 - 2025.12.30
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Бодлогын судалгааны хүрээнд Монгол Улс дах байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) эрх зүйн зохицуулалтын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг судална. Монгол Улсын Хөрөнгийн Биржид хувьцаа арилжаалдаг цөөн тооны компаниудаас сайн дурын үндсэн дээр БОНЗ-ын тайлан гаргаж, нийтэд нээлттэй байршуулж байгаа бөгөөд засаглалыг хөгжүүлэх чиглэлд эерэг санаачилгууд гарсаар байна. Үүнээс гадна, Монгол Улсын тогтвортой санхүүгийн үндэсний зургийг баталсан нь санхүүгийн бодлогод тогтвортой байдлын талаар тусгах хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна. Бусад улс орнуудтай харьцуулахад, Монгол Улсын БОНЗ-ын бодлого, зохицуулалт нь анхан шатанд явж байгаа тул судалгаагаар одоогийн болон ирээдүйн зохицуулалт, эрх зүйн орчны бодлогын судалгааг хийж гүйцэтгэх шаардлага үүсэж байна. Тодруулбал, БОНЗ зохицуулалттай холбоотой үүсэж болзошгүй бэрхшээл болон шинээр үүсэх боломжуудыг судалж, тодорхойлох юм. Судалгааны үр дүнд Монгол Улсын БОНЗ-ын эрх зүйн орчин, зохицуулалтыг сайжруулах талаар бодлого боловсруулагч болон тухайн харилцаанд оролцогч талуудад зөвлөмж хүргүүлнэ. Бодлогын зөвлөмж хүргүүлэх замаар БОНЗ-ын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, тогтвортой хөгжлийн бодлогыг батлахад дэмжлэг үзүүлнэ.

Abstract

The policy research on "ESG Regulation in Mongolia: Current Status and Future Prospects" assesses the evolving landscape of environmental, social, and governance (ESG) regulations in Mongolia. Despite a limited disclosure of ESG data by listed companies, recent initiatives signal a positive shift. Mongolia introduced "The ESG and Sustainability Reporting Guidance for Mongolian Companies" in August 2022, offering a comprehensive overview of global sustainability reporting frameworks. The National Sustainable Finance Roadmap of Mongolia further demonstrates the country's commitment to integrating sustainability into financial policies. While Mongolia's ESG policies are in early stages compared to other nations, the research examines the existing legal framework, regulatory bodies, and reporting requirements. It delves into challenges and opportunities associated with ESG regulation. The research aims to provide recommendations for policymakers and stakeholders to enhance ESG regulation in Mongolia. By outlining the current state of affairs and projecting future prospects, the study seeks to contribute to the promotion of sustainable development in the country.

Түлхүүр үгс:
компанийн-засаглал
Ил-тод-байдал
эдийн-засгийн-тогтвортой-байдал,
экологийн-эрсдэл
нийгмийн-эрсдэл
эдийн-засгийн-эрх-зүйн-зохицуулалт
Англи нэр: Environmental Sector Legal assessment in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2022-4411
Санхүүжүүлэгч: Global green growth institute
Мөнгөн дүн: 107.3 сая ₮
Хугацаа: 2022.09.15 - 2023.04.27
Захиалагч: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хууль санаачлагчаас татан авсантай холбогдуулан тус хуулийн төслийг дахин боловсруулна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын болон салбар дундын хуулиудын хэрэгжилтэд үнэлгээ хийх, давхардал, хийдэл, зөрчлийн судалгаа хийсний үндсэн дээр Байгаль орчины салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн багц хуулийн төсөл, эдгээрийг дагалдан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулиар тавигдах шаардлагын хүрээнд боловсруулах, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн мэдүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэхэд зөвлөн туслахад энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго оршино.

Abstract

The GGGI is supporting the Government of Mongolia to implement the country’s Vision 2050 priorities, SDGs and NDC to the Paris Agreement particularly in the fields of clean energy, energy efficiency, green cities and climate finance. As part of this support the GGGI will serve as Readiness Deliver Partner for the Green Climate Fund (GCF) Readiness Support Program in Mongolia to deliver the project, Strengthening Institutional and Technical Capacity to Support NDC Implementation and Mainstreaming Climate Change into Subnational Development Planning in Mongolia, together with the Ministry of Environment and Tourism (MET) and the Climate Change Research and Cooperation Centre (CCRCC). The goal of the three-year GCF Readiness project is to contribute to the implementation of Mongolia’s NDC targets by removing barriers to scale up investment and building institutional capabilities to develop, implement and monitor climate change policies, and plans to address urgent needs. GGGI, as Readiness Delivery Partner, signed a Project Implementation Agreement with the Ministry of Environment Tourism (MET), as the National Designated Authority, for the implementation arrangement to the Readiness Project. MET has planned to pull together a team of legal scholars from two main universities to do the environmental sector legal assessment to coordinate environmental sector law and regulations, investigate and analyze duplications, inaccuracies, violations of environmental sector laws, do comparative research on relevant laws, and develop a draft law on amendments.

Түлхүүр үгс:
Хүрээлэн-буй-орчин
хуулийн-давхардал-зөрчил-хийдэл
хуулийн-нэмэлт-өөрчлөлтийн-төсөл




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар