Бидний тухай
Багш ажилтан
Орос хэлний хэл зүйн тогтолцооны тухай ерөнхий мэдлэг олгох, мэргэжлийн сурах бичиг, ном зохиол унших, эрдэмтдийн намтар, тэдгээрийн шинжлэх ухааны бүтээлтэй хэсэгчлэн танилцаж, мэддэг үгийнхээ хүрээнд ярьж, сонсож ойлгон, бичиж сургах
Энэ хичээлийн зорилго нь суралцагчдынажил, хичээл, чөлөөт цагт байнга тохиолддог сэдвүүдээр орос хэлээр тодорхой мэдээллийн гол агуулгыг ойлгох, тохиолдож болох ихэнх нөхцөл байдалд харилцах, сонирхолтой сэдвээр товч мэдээлэл хийх, өөрт төрсөн сэтгэгдэл, үйл явдал, итгэл найдвар, хүсэл тэмүүллийнхээ тухай ярьж, үзэл бодол, ирээдүйнхээ төлөвлөгөөний талаар тайлбарлах, мэргэжлийн бичвэрийн ерөнхий утгыг ойлгох чадвартай болгох.
Биологи, Зоологи, Экологи, Социологи, Иргэний инженерчлэл, Антропологи, Эрүүл мэнд, Түүх, Хувцас загвар, Эдийн засаг, Бизнес зэрэг шинжлэх ухааны холбогдолтой олон төрлийн сэдвийн хүрээнд шинэ үг хэллэгийг эзэмшинэ. Сонсох даалгаврын дагуу тэмдэглэл хөтлөх, эсрэгцүүлсэн санаа болон утга зүйн шилжилт үгсийг ялгаж сонсох, тухайн сонсох даалгаврын гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таних, учир шалтгаан ба үр дагаврыг дохио үгийн тусламжтайгаар сонсож ойлгох, няцаах үндэслэлийг ялган таних зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; Ярих чадварын хувьд асуудлын шийдлийг эрэлхийлэх олон талт асуулт дэвшүүлэх, өөрийн үзэл хандлага, сэтгэл хөдлөл болон бодол санаагаа илэрхийлэх, бусдын санаа бодлыг асуух, мэдээллийг нягтлах, шалтгааныг тодорхойлж нотолгоонд тулгуурлан байр сууриа илэрхийлэх; Унших даалгаврын дагуу тухайн эхийн зорилго болон уншигчийг тодорхойлох, текстийн гол агуулгыг дагалдах зураг дүрслэл дээр тулгуурлан таамаглах, тухайн эхийн гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таньж унших, үндэслэлтэй дүгнэлт хийх, обьектив, субьектив мэдээллийг ялгах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, уншихын өмнө агуулгыг тоймлон харах, тэмдэглэл хийж унших, эшлэх, уншлагын гүйлгэж унших болон хайлт хийж унших аргачлалуудыг эзэмшинэ. Бичих даалгаврын дагуу академик эсээний бүтэц: удиртгал, өрнөл, дүгнэлт цогцолборуудыг бичих, удиртгал цогцолбор: дэгээ, суурь мэдээлэл болон эсээний гол санаа өгүүлбэрийг бичих, харьцуулах, эсээний төрлүүд: харьцуулах болон эсрэгцүүлэх эсээ, шалтгаан ба үр дагавар, асуудал шийдэл, тэнцвэртэй байр суурь илэрхийлэх эсээ, тайлбар эсээ, маргаан-няцаах байр суурь илэрхийлэх эсээ, задлан шинжлэх эсээг ялган таних, боловсруулах, найруулах, төлөвлөх, цэгцлэх чадвар эзэмшихэд чиглэсэн дасгал даалгаврууд, бие даалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ
Энэхүү хичээлийн зорилго нь анхан дунд шатны англи хэлний мэдлэгтэй оюутнуудад тодорхой академик сэдвийн хүрээнд сонсож ойлгох, тэмдэглэл хөтлөх, ойлгосон агуулгын хүрээнд ярих, санаа бодлоо илэрхийлэх, харилцах, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, нэр томьёо, өгүүлбэрзүйн бүтэц, найруулгын хэв шинжүүдтэй танилцаж, тэдгээрийг академик англи хэлний дунд түвшинд бүрэн ашиглаж сурахад шаардлагатай арга техникүүдийг эзэмшүүлэхэд оршино. Түүнчлэн судалж буй академик хичээлийн агуулгад гүнзгий нэвтрэх, бусдын үзэл бодлыг шүүн тунгааж, үнэлж дүгнэх, өөрийн ойлголт, бодол хандлагыг амаар болон бичгээр илэрхийлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэхүү мэдлэг чадварыг эзэмшсэнээр өөрийн суралцах үйл явцыг зөв үнэлж дүгнэх, академик ур чадваруудаа дараагийн түвшинд ахиулах боломж бүрдэх ач холбогдолтой.
Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.
Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.