МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH702
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлээр соёлын өвийн талаарх ойлголт хандлага; соёлын өвийн бодлого боловсруулах хэрэгжүүлэх үйл явц; соёлын өвийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын чиглэл, төрөл ангилал; соёлын өвийн бодлогын хэрэгжилт, түүний хөгжлийн чиг хандлага; соёлын өвийн салбар дахь менежмент зэрэг асуудлаар үндсэн ойлголтуудыг эзэмшүүлнэ.

Зорилго

Соёлын өвийн менежмент хичээл нь мэргэшүүлэх хичээл бөгөөд уг хичээлээр магистрант, докторантууд соёлын өвийн менежментийн үндсэн ойлголтууд, төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилттэй танилцан, Соёлын өвийн менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH218
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь соёлын өв болон соёлын өвийг хамгаалах талаар танилцуулга хичээл юм. Хичээлийн гол зорилго нь соёлын өвийн талаар үндсэн ойлголт өгөхөөс гадна, соёлын өвийн ач холбогдлыг ойлгуулах; соёлын өвийг хадгалж хамгаалах талаар дэлхийн улс орнуудын гаргаж буй хүчин чармайлт ба үр дүн; соёлын өвд учрах аюул занал, тэдгээрийг даван туулахын тулд мэргэжилтнүүд хэрхэн ажилладаг талаар судална. Мөн соёлын өв ба нийгэм, соёлын харилцан хамаарал, болон улс төр, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх үзэл баримтлалуудтай танилцаж, Монголын соёлын өвийн бодлого, түүний хэрэгжилтийн өнгөрсөн ба өнөөгийн нөхцөл байдалд анализ хийж, хэлэлцэнэ.

Зорилго

Хичээлийн гол зорилго нь: • Соёлын өв болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын талаарх үндсэн ойлголт өгөх • Соёлын өвийн ач холбогдол болон соёлын өвийг хамгаалах талаар улс орнуудын гаргаж буй хүчин чармайлтыг таниулах, • Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын олон талт үйл ажиллагаанд оролцох чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: GENS601
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH102
Багц цаг: 3

Товч агуулга

Жендэр судлал хичээлийн хүрээнд хүйс ба жендэр; жендэр ба нийгэм, соёлын харилцан хамаарал; жендэрийн тэгш бус байдлын нийтлэг хүчин зүйлсийн талаарх үндсэн ойлолтууд болон жендэрийн асуудлыг судлах судалгааны аргуудыг тоймлон танилцуулна. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, түүний өөрчлөлтийн талаарх судалгааны материалуудтай танилцуулахын зэрэгцээ, оюутнууд монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар бие даалт бичиж онолын мэдлэгээ практикт хэрэглэх туршлага хуримтлуулна.

Зорилго

МУИС-ийн 1,2 ангийн оютнуудад зориулагдсан Жендэр судлал Ерөнхий суурийн хичээл нь: • Жендэр судлалын үндсэн ойлголтуудыг танилцуулж, жендэрийн үүднээс нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн болон гэр бүлийн асуудлыг ойлгох мэдлэг олгох • Монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH605
Багц цаг: 3

Товч агуулга

Жендэр ба хөгжил хичээлийн хүрээнд жендэр ба нийгэм, соёлын харилцан хамаарал; жендэрийн тэгш бус байдлын нийтлэг хүчин зүйлсийн талаарх үндсэн ойлолтууд; жендэрийн талаар төрөөс баримтлах бодлого, хөгжлийг жендэрийн агуулгатай болгох хандлага зэрэг асуудлыг жендэр судлалын үүднээс хөгжлийн асуудалтай уялдуулан судлах судалгааны аргууд, онолын үзэл баримтлалыг танилцуулна. Мөн суралцагсад монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар кейс судалгаа хийн тайлан бичиж, илтгэл хэлэлцүүлэх замаар онолын мэдлэгээ практикт хэрэглэнэ.

Зорилго

Жендэр ба хөгжил хичээл нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт суралцаж буй магистрант, докторантуудад зориулагдсан сонгон судлах хичээл бөгөөд Жендэр судлалын онол, арга зүйн үндсэн мэдлэгийг олгохоос гадна, Түүхэн болон орчин үеийн нийгмийн хөгжил ба эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийн харилцан нөлөөллийг судлах, үнэлэлт-дүгнэлт өгөх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх чадвар, дадлага эзэмшүүлэх зорилготой. Дэлхий нийтээр хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрийн тэгш байдлыг хүний хөгжлийн суурь хэмээн ойлгох хандлагтай байгаа орчин үед жендэрийн асуудлыг судалснаар сураглцагсад нийгэм, хүмүүнлэг, хууль, бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулах, бодлого, хөтөлбөр боловсруулах үйл явцад оролцоход шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар