МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: "Gender Equality in Mongolia"
Бүртгэлийн дугаар: P2024-4804
Санхүүжүүлэгч: ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар
Мөнгөн дүн: 12.0 сая ₮
Хугацаа: 2024.10.19 - 2024.12.07
Захиалагч: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

“Монгол Улс дахь Жендэрийн эрх тэгш байдал" төсөл нь Монголын нийгэм дэх жендэрийн тэгш бус байдлын динамик байдалд дүн шинжилгээ хийж, түүний үндсэн шалтгаан, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, жендэрийн тэгш байдлын талаар төрөөс баримтлах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болж буй бэрхшээлийг судлаж, шинжлэх ухааны иж бүрэн үнэлгээ хийх; Бодлоготой холбоотой асуудлуудыг тодорхойлохдоо аналитик хандлагыг ашиглах, бодлого боловсруулахад илүү сайн мэдээлэл өгөхийн тулд одоо байгаа хууль тогтоомжийн хоорондын нарийн уялдаа холбоог судлах зорилготой. Дээрх судалгааны үр дүн болон бусад жендэрийн чиглэлээр ажилладаг судлаачдын судалгааны үр дүнг нэтгэсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бөгөөд тус хурлын гол зорилго нь Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бодлого боловсруулагчид болон хэрэгжүүлэгчид, олон улсын хөгжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хооронд идэвхтэй яриа хэлэлцээр өрнүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэх бөгөөд, бодлогын зөвлөмж гаргана.

Abstract

“Gender equality in Mongolia” project is designed to achieve the following aims: Conduct a comprehensive scientific assessment to analyze the dynamics of gender inequality within Mongolian society, exploring its root causes, societal impacts, and the challenges hindering the effective implementation of governmental gender equality policies; - Employ an analytical approach to identify pertinent policy issues, examining the intricate interplay between existing laws and regulations to better inform policy formulation. We will organize a conference on the result of the study and other gender specialist will also present their research result. The scientific conference aims to facilitate a robust dialogue among policymakers, policy implementers, representatives of international development organizations, civil society organizations, and academics. Its primary aim is to deepen understanding and foster collaboration to advance gender equality, while also generating policy recommendations. Before the scientific conference, the Institute of Gender Studies at the National University of Mongolia and the Women's parliamentary caucus of Mongolia, as co-organizers, will convene a comprehensive desk review. This review will involve collaboration with representatives from relevant institutes, experts, pertinent NGOs, and international organizations. The aim is to draft policy recommendations focusing on specific areas of gender issues in Mongolia. Following the conference, the team will integrate the outcomes into these policy recommendations. Working collaboratively, the team will refine and finalize the recommendations, ensuring the approval of each representative involved

Түлхүүр үгс:
Жендэр,-ЮНЕСКО,-нийгмийн-тэгш-байдал
Англи нэр: The launch of Mongolia's first gender studies program at NUM
Бүртгэлийн дугаар: P2023-4555
Санхүүжүүлэгч: Азийн сан
Мөнгөн дүн: 100.5 сая ₮
Хугацаа: 2023.10.29 - 2024.10.29
Захиалагч: Азийн сан
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

МУИС ЖЕНДЭР СУДЛАЛЫН САЛБАР ДУНДЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ. МУИС нь Нийгэм, Хүмүүнлэг, Байгалийн ухааны салбар дундын хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц боломж, чадавх бүрдсэн "либерал арт" уламжлалд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, үндэсний их сургууль юм. МУИС-д Жендэр судлалын чиглэлээр 11 хичээл орж байгаа бөгөөд, Жендэр судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг багшийн хамгийн их төвлөрөл байна. Монголын нийгэм дэх жендэрийн асуудлыг судлах, бодлого төлөвлөлтөд тусгах, хэрэгжүүлэх, хянах үйл ажиллагаанд оролцох үндэсний чадавхийг нэмэгдүүлэх замаар нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр: • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031) зэрэг төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. • Нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын болон гэр бүлийн хүрээн дэх жендэрийн асуудлыг цогцоор нь судлах, үндэсний онцлогийг шингээсэн бодлого хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хянах үндэсний чадавх бүрдэнэ. • Жендэрийн болон нийгмийн тэгш бус байдлын талаарх төрийн албан хаагчид, Иргэний нийгмийн байгууллагын гишүүд болон иргэд залуучуудын ойлголт хандлага болон идэвхи санаачлагад эерэг өөрчлөлт гарна. • МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн шинэчилсэн стратеги төлөвлөгөөний биелэлтэд хувь нэмэр оруулна. 2016 оны 6 дугаар сарын 15-нд Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар МУИС-д Жендэр судлалын магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, индексийг батлуулсан. 2023 оны 3 дугаар сарын 10 өдөр МУИС, ШУС-ийн захирлын А-98 тушаалаар Жендэр судлал салбар дундын магистрын хөтөлбөрийн анхан шатны хөтөлбөрийн хороо байгуулагдаж, МУИС-ийн 10 тэнхимийн 20 багшийн бүрэлдэхүүнтэй жендэр судлалын сургалт, судалгааны баг магистрын хөтөлбөр боловсруулж, батлуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Жендэр судлалын салбар дундын хөтөлбөр нь 2023-24 оны хичээлийн жилийн Хаврын улирлаас хэрэгжиж эхэлнэ. Салбар дундын судалгааны болон мэргэжлийн магистрын хөтөлбөр нь англи, монгол хосолсон хэлээр хичээлэнэ. Суралцагсад Төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллагуудад дадлагжиж, үндэсний болон олон улсын судалгааны төслүүдэд туслахаар ажиллах боломжтой байна.

Abstract

NUM WILL LAUNCH AN INTERDISCIPLINARY GENDER STUDIES MA PROGRAM NUM is a national university which implements a Liberal arts education and capabilities to implement interdisciplinary programs in the fields of social sciences, humanities, and sciences. NUM has 11 courses in the field of Gender Studies, and plenty of professors teach and research in the field of gender studies. Implementing Interdisciplinary gender studies MA program will contribute to reducing social inequality and achieving sustainable development goals by increasing the national capacity to study gender issues in Mongolia's society, promote policy planning, implement, and monitor. Outcomes of the project: • Supports the implementation of policies and programs such as the "Gender Equality Act-2050" Mongolia's long-term development policy and the "Gender Equality Strategy Plan (2022-2031). • Increase the national capacity to study gender issues in context of society, economy, politics, culture, and family spheres, and planning the national policy program, implementing, and monitoring. • There will be positive changes in the attitudes and awareness of government officials, members of civil society organizations, and citizens on gender equality and social inequality. • Contribute to the completion of the development strategy plan for NUM 2016-2024. On June 15, 2016, the Ministry of Education and Science approved the index with special permission to conduct a master's degree in gender studies at MUIS. On March 10, 2023, under orders from the Director of MUSIC and SES, the First Stage Program Committee for the Gender Study Branch was established, and a gender research training and research team consisting of 20 teachers from 10 departments of NUM is working to develop and approve a master's program. The Interdisciplinary gender studies MA program will launch in the spring season of 2023-24 academic year. The program will be bilingual (English and Mongolian). MA Students will be able to practice in governmental, Civil society organizations and international development agencies. Also work to assist with national and international research projects.

Түлхүүр үгс:
Жендэр-судлал
салбар-дундын-хөтөлбөр
магистрын-хөтөлбөр




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар