МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Research on Runic Inscriptions and Tamgas Located in Töv Province of Mongolia
Бүртгэлийн дугаар: P2024-4663
Санхүүжүүлэгч: Финсервис ХХК
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2024.02.14 - 2024.12.24
Захиалагч: Финсервис ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол улсын нутаг дэвсгэрээс өнөөгийн байдлаар руни бичгийн 198 дурсгал илэрч бүртгэгдсэн байна. Монголын руни бичгийн сонгодог дурсгалыг судалсан эрдэмтэд ихэвчлэн түүнд холбогдох бусад дурсгалыг, тухайлбал тамга, чулуун урлал болон бусад дурсгалыг цогцоор нь судлан шинжилсэн байдаг. Харин руни бичгийн бага дурсгалд холбогдох тамгын судалгааг сүүлийн жилүүдэд тухайлан хийж эхлээд байна. Одоогоор 40 орчим дурсгалт газрын бичээст холбогдох тамгын судалгааг хийж гүйцэтгэжээ. Гэвч нийт 108 дурсгалт газраас 40 орчим нь бүртгэл судалгаа хийгдсэн нь тийм хангалттай тоо баримт биш юм. Мөн сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлох лиценз бүхий талбайд хийсэн археологийн хайгуул, мөн археологийн бие даасан бусад олон хайгуул судалгааны ажлын хүрээнд руни бичгийн цөөнгүй дурсгал илрүүлж судалгааны эргэлтэд оруулжээ. Тэдгээр нь руни бичгийн бага дурсгал тул холбогдох тамгын судалгаа тухайлан хийгдэх нь ховор байна. Монголын руни бичгийн дурсгалд холбогдох тамга, дурсгалыг иж бүрнээр цогц байдлаар судлахад манай орны өргөн уудам нутагт тархсан байрлалтай байгаа тул асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулагдана. Үүний учир энэ удаад зөвхөн Төв аймгийн нутаг дахь руни бичгийн дурсгалын тамганы бүртгэл, судалгааг эхлүүлж байна. Тодорхой цаг хугацаанд тодорхой бүс нутгийн руни бичгийн дурсгалын тамганы бүртгэл, судалгааг хийж буйд тус төслийн гол зорилго оршиж байгаа болно. Энэхүү зорилгын хүрээнд монголын руни бичгийн дурсгалыг түүхэн сурвалжийн үүднээс судлах, тэдгээр дурсгалд холбогдох тамга тэмдэг зэргийг түүх, угсаа, соёлын үүднээс судлах, бичээс, тамгын хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал зэргийг багтаасан мэдээллийн цогц бааз бүрдүүлэх зорилт тавьж байна. Уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна. Тиймээс дахин давтагдашгүй түүх соёлын үнэт өв, үсэг бичгийн чухал сурвалж болох тэдгээр дурсгалыг бүртгэн баримтжуулж цаг алдалгүй судлан шинжлэх шаардлагатай байгаа болно.

Abstract

Currently, 198 monuments of runic inscriptions have been discovered in the territory of Mongolia. Scholars who have studied the classic monuments of Mongolian runic inscriptions have usually comprehensively analyzed other monuments related to it, such as seals, stone carvings, and other monuments. In recent years, the study of seals related to small runic monuments has been started. So far, about 40 monument inscriptions have been researched. However, about 40 out of 108 monuments have been registered and studied, which is not sufficient data. Although only a few inscriptions have been discovered since that time, enormous inscriptions were found in recent years as a result of archeological research work completed in the licensed mining field as well as many other independent archeological field research. Because they are small monuments of runic inscription, research on related seals is rarely done. A comprehensive study of the seals and monuments related to the Mongolian runic monuments will take a lot of money and time, as they are located in a vast area of our country. For this reason, this time, we are starting the registration and research of runic inscriptions and seals only in the Töv Province. The aim of the project covers as following: research of Runic inscription based on textology, lexicology, morphology, conduct research work on other monuments related to these inscriptions such as seals according to history, ethnology and culture point of view, also to store imprint, photography and video database of the monuments. There is a danger of destruction of these monuments because some inscriptions were destroyed by chaotic mining, some are worn by weather in many years crumbling letters and signs. Therefore, it is an urge to conduct research work, register and document all these inscriptions which represent historical and cultural heritage, a source of the writing system.

Түлхүүр үгс:
Руни-бичиг
тамга-тэмдэг
Төв-аймаг
Англи нэр: Research on Runic Inscriptions Located in the Southern and Eastern Regions of Mongolia
Бүртгэлийн дугаар: P2022-4373
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2023.01.15 - 2023.12.29
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол улсын Өмнөд болон зүүн бүс нутгаас руни бичгийн багагүй дурсгал илэрч бүртгэгдсэн байна. Энэ бүс нутгийн дурсгалыг “Говийн бүсийн руни бичгийн дурсгал” хэмээн нэрлэх санал бас бий. “Өмнөд болон зүүн бүс нутаг дахь руни бичгийн дурсгал” гэсэн ангилалд Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн дурсгалуудыг бид хамааруулж байгаа болно. 1948 онд Өмнөговь аймгийн Сэврэйн бичээсийг, 1961 онд Дорнод аймгийн нутгаас руни бичээст зоос, 1962 онд Дундговь аймгийн музейд хадгалагдаж байсан руни бичиг бүхий хүрэл тамгыг судалснаар тус бүс нутаг дахь руни бичгийн судалгааны ажил эхэлсэн түүхтэй. Гэвч тэр цаг үеэс хойш цөөн хэдэн бичээс илэрч байсан бол сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлох лиценз бүхий талбайд хийсэн археологийн хайгуул, мөн археологийн бие даасан бусад олон хайгуул судалгааны ажлын хүрээнд руни бичгийн цөөнгүй дурсгал илрүүлж судалгааны эргэлтэд оруулжээ. Тус бүс нутаг дахь руни бичээсийг зөвхөн ганц нэг судлаач тухайлан судалснаас хэтрэхгүй, хязгаарлагдмал хүрээний судалгаа зонхилж байгаа тул тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэй, системтэйгээр дахин судлан бүртгэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Үүний учир Монгол улсын Өмнөд, зүүн бүс нутгийн дурсгалыг иж бүрнээр цогц байдлаар судлахад тус төслийн гол зорилго оршиж байгаа болно. Энэхүү зорилгын хүрээнд тус бүс нутгийн руни бичгийн дурсгалуудыг эх бичиг, үгийн сан, хэлзүйн үүднээс судлах, тэдгээр дурсгалд холбогдох бусад дурсгал, тухайлбал тамга тэмдэг зэргийг түүх, угсаа, соёлын үүднээс судлах, бичээсийн хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал зэргийг багтаасан мэдээллийн цогц бааз бүрдүүлэх зорилт тавьж байна. Уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, үсэг тэмдэгт нь эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна. Тиймээс дахин давтагдашгүй түүх соёлын үнэт өв, үсэг бичгийн чухал сурвалж болох тэдгээр дурсгалыг бүртгэн баримтжуулж цаг алдалгүй судлан шинжлэх шаардлагатай байгаа болно.

Abstract

A sufficient number of Runic inscriptions were discovered and registered in the southern and eastern regions of Mongolia. Some scholars have a suggestion to name these inscriptions as “Runic inscription of Gobi area.” We have included inscriptions discovered from the territory of Dundgovi, Ömnögovi, Govisümber, Dornogovi, Dornod, Sükhbaatar and Khentii aimag to the classification titled “Research on Runic inscriptions located in the Southern and Eastern regions of Mongolia.” The research work of this area was launched in 1948 by discovering Sevrei inscription from Ömnögovi aimag and continued in 1961 by discovering coin with runic inscription from Dornod aimag, also research work on bronze Tamga with runic inscription preserved in the museum of Dundgovi was completed in 1962. Although only a few inscriptions have been discovered since that time, enormous inscriptions were found in recent years as a result of archeological research work completed in the licensed mining field as well as many other independent archeological field research. There is an urgent need to conduct systematic, scientific research and document these Runic inscriptions as the previous research was conducted only by a few researchers in limited circumstances. Consequently, the main goal of the project is to make a comprehensive study of the monuments located in the southern and eastern regions of Mongolia. The aim of the project covers as following: research of Runic inscription based on textology, lexicology, morphology, conduct research work on other monuments related to these inscriptions such as Tamga according to history, ethnology and culture point of view, also to store imprint, photography and video database of the monuments. There is a danger of destruction of these monuments because some inscriptions were destroyed by chaotic mining, some are worn by weather in many years crumbling letters and signs. Therefore, it is an urge to conduct research work, register and document all these inscriptions which represent historical and cultural heritage, a source of the writing system.

Түлхүүр үгс:
Зүүн-бүс
Руни-бичиг
Өмнөд-бүс
Англи нэр: Comprehensive studies on the runic inscriptions and stamps found in the West region of Mongolia - II
Бүртгэлийн дугаар: P2019-3731
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2020.01.15 - 2020.12.25
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Баруун бүс нутгаас эртний түрэгийн үеийн бичгийн дурсгал, тамга тэмдэг арвин илэрсээр байгаа болно. Гэвч эдгээр дурсгалуудын судалгаа төдийлөн хангалтгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 онд Увс, Завхан, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэр дэх руни бичиг, тамга тэмдгийн судалгаа хийгдсэн байна. Харин Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт хамаарах шинээр илэрсэн дурсгал хийгээд нэгдсэн судалгаа хараахан гараагүй ажээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн нутгаас зургаан газрын 15 дурсгал бүртгэгдсэн бөгөөд 2016 онд гэхэд 2 дурсгал шинээр илэрсэн боловч одоогоор зөвхөн гэрэл зурагт тулгуурласан уншлага судалгаа хийгдсэн байна. Түүнчлэн эдгээр дурсгалыг дахин нягтлан судалсан нь өнөө хир үгүй байгаа нь энэ бүсэд хайгуул судалгааны ажил маш бага хийгдсэнийг харуулж байна. Энэхүү судалгааны төслийн гол зорилго нь баруун бүс нутаг, ялангуяа Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт буй руни бичиг, тамганы цогц судалгаа хийж, холбогдох он цаг, ямар овог аймагт хамаарах дурсгал болохыг тогтоох, хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал, холбогдох бусад мэдээ мэдээллийг цогц байдлаар бүртгэн нэгтгэхэд оршино. Жил бүр хүрээгээ тэлж буй уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, зарим үсэг тэмдэгт нь эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна. Түүнээс гадна дурсгалуудын орших газрын хол, бартаа зэргээс үүдэн зөвхөн сургаар төдийхөн судалсан дурсгалууд ч цөөнгүй байна. Тиймээс Монголын баруун бүс нутаг дахь руни бичгийн дурсгалыг тамганы хамт цогц байдлаар авч үзэх, улмаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй судлах судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн бэлтгэх нь энэхүү судалгааны төсөл гүйцэтгэх үндэслэл болно.

Abstract

Thanks to the exploration in recent years, numbers of written monuments and stamps dated back to the Ancient Turkic, have been discovered in the West of Mongolia. Unfortunately, the studies on these sites are insufficient, and lastly, in 2019, a survey on runic inscriptions and tamgas was conducted on the territory of Uvs, Zavkhan and Bayankhongor provinces. Consequently, this project aims to do some comprehensive studies on the runic inscriptions and stamps in Govi-Altai, Khovd and Bayan-Ulgii provinces; to describe which periods they were dated back to and which tribes they were related to; to create a complete file comprising copies, photos and videos; and to completely record their locations, landscapes and other data. And also the scientific backgrounds of this project are to study the runic inscriptions and stamps found in the West of Mongolia in comprehensive ways, and to prepare some source materials which will be used for further systematic studies. Physically, damaged monuments by mining and extraction; gradual erosion by the sun or wind in hundreds years; and broken characters and stamps in some or whole parts, and scientifically, incomplete studies on the monuments affected by their distant locations from any settled areas; and roadblocks, are another reason for this project.

Түлхүүр үгс:
Баруун-бүс
Руни-бичиг
тамга-тэмдэг




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар