Бидний тухай
Багш ажилтан
Утга зохиолын онолын үндсэн асуудлын нэг болох нь. Зохиолчийн бүтээн туурвихуйн явцыг судалдаг ухаан мөн. Хэрвээ уран зохиолын хөдөлгөөний тухай ярьж байгаа бол туурвил зүйн онол туршлагыг тойрон гарах аргагүй билээ. Туурвил зүйн сургаалийг европ, өрнө дахинд үндэслэгч нь эртний грекийн номын мэргэн гүн ухаантан Аристотель /Манай тооллын өмнөх 284-322/ болно. Аристотелийн туурвил зүйн талаарх гол бүтээл бол "Туурвил зүй "/ Орчин цагийн монгол хэлнээ орчуулсан Ш.Гаадамба. Уб., 1968/ юм. Ер нь Аристотелийн бүтээлээс " Уран өгүүлэх зүй " , " Туурвил зүй " хоёр бүтээл нь бидний үед уламжлан иржээ. Грек хэлний /драм/ буюу үйл хөдлөл гэсэн үгнээс гаралтай утга зохиолын үндсэн гурван төрлийн нэгийг хэлнэ. Жүжиг нь нэгэн зэрэг утга зохиолд ч, театрт ч хамаарагддаг, жүжиг нь театрын хувьсал хөгжлийн үр дүнд үүсэн бүрэлдсэн гэж хэлж болох бөгөөд жүжигчид эх зохиолынх нь үндсэн үйл явдлын шугамын дагуу үйл хөдөлгөөн хийж, үг хэлээр харилцан ярьж, нийгмийн хамгийн хурц зөрчилт асуудлуудыг хөндөж тавьдаг байна. Жүжгийн зохиолын туурвин бүтээх арга нь уран зохиолын бусад төрөл зүйлээс өвөрмөц онцлогтой.
Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж э Жүжгийн болон хүүрнэл зохиолын туурвил зүйг судлах нь утга зохиолын судлал шүүмжлэлийн мэргэжлийн суралцагсдад зохиол бичих арга барилд сургаж улмаар зохиолчийн урлах эрдэмд нэвтрэх, уран чадварыг эзэмшүүлэх, өөрийн туурвих авъяас билгийг хөгжүүлэх.
Сэтгүүл зүйн төрөл, зүйлүүдийн уялдаа холбоо, ялгаа, сэтгүүлчийн уран бүтээлийн лаборатори, сайн бүтээлд баримтлах зарчим, сэтгэл татаж, олон нийтэд нөлөөлөх сайн бүтээл хэрхэн яаж төрдөг зэргийг үзнэ. Сурвалжлах урлагийн давуу тал, мэдээллийн төрлийн шуурхай байхын ач холбогдол, өнцөгтөө тохирсон бүтээл хийж, зохиомжийн ач холбогдлыг ярилцана.
Сэтгүүлч хүнд олон чадвар хэрэгтэй. Юуны өмнө зөв сайхан найруулж санаагаа хүнд ойлгомжтой илэрхийлэхээс эхлээд харьцааны урлаг, илтгэх ур чадвар, сэтгүүл зүйн судалгаа хийх зэрэг олон чадварт суралцах дадал дүйг олгоно.
Эртний Монгол уран зохиолын судлалыг эртний уран зохиолын тойм; /судлал, шүүмжлэл, уламжлалт аргууд, онол судлалын бүтээлүүд, шүүмжийн дэг маягууд/, Хүннү, Сяньбийн үеийн дурсгалууд, “Монголын нууц товчоо” зохиолын уран зохиолын судалгаа, XIII-XIV зууны уран домгууд, Юань улсын үеийн шүлэг, дуулал, “Гэсэрийн тууж”-ийн хувилбарууд /Монгол Гэсэрийн тууж/, “Жангарын тууль”-ийн тархац зэргийг судална. Дундад эртний үеийн уран зохиол;/”Чингисийн хоёр эр загалын тууж”, Турфаны нутгаас олдсон монгол уран зохиолын дурсгал, Бурхны шашны ном судрын орчуулгын дурсгалууд/, Орчуулгын уран зохиолын судлал, Дорно дахины уран зохиолтой холбогдох монгол уран зохиол;/намтар зохиол, бурхны шашны сэдэвтэй тууж, бурхдын магтаал/, Дундад зууны үеийн уран зохиол;/Ойрадын уран зохиол, иргэний уянгын шүлгүүд/, Сургаалын зохиол, XVII-XVIII үеийн уран зохиол, “Үг” зохиол, XIX зууны Монголын сонгодог уран зохиол;/V Ноён хутагт Равжаа, их зохиолч В.Инжаннаши,С.Жамьянгарав, С.Лувсандондов, Р.Хишигбат, Х. Дугарсүрэн, Д.Шагдар /, XIX-XX зууны зааг үеийн уран зохиол зэргийг үзэж судална.
Эртний Монгол уран зохиол нь олон зуун жилийн түүхтэй. Уг хичээлээр Монголчуудын дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны их санд оруулсан алдарт бичгийн дурсгал болох “Монголын Нууц товчоо” зохиол туурвигдсан цаг үеэс эхэлж зааж ирсэн уламжлалтай. Эртний Монгол уран зохиолыг цаг хугацааны хувьд чухам хэдий үеэс эхэлж заах, зохиогч нь тодорхой зохиол бүтээл, зохиогч бүхий болон тодорхойгүй бүтээл туурвилын судлал гээд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд олон байдаг. Тиймээс эртний Монгол уран зохиолыг XIII зуунаас өмнө хамгийн багаар үзэхэд 200 гаруй жилээр урагшлуулж үзэж судлах зорилготой байна. Иймийн тулд эртний, сонгодог уран зохиолын чиглэлээр шинэ тутам буюу сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд дээр тулгуурлан Хүннүгийн үеийн утга соёлд холбогдох судалгааны бүтээлүүд зэргээр уламжлагдаж ирсэн тодорхой баримт, мэдээ занги зэргээс үүдэж Хүннүгийн үеийн цөөн хэдий ч шүлэг, дуулал, дурсгалууд, шүтлэг, олдворуудын бэлгэдэл шинжийг задлан тайлбарлаж улмаар Хүннү гүрний утга соёлын тухай, 1911-1912 оны Үндэсний Эрх чөлөөний үеийн бүтээл туурвилууд, Богд хаант Монгол Улсын үеийн шүлэг, дууллыг хүртэлх 1000 гаруй жилийн утга, соёлын түүхийн хөгжлийн асуудлыг авч үзэж, судлах болно.
“Ñîíãîäîã óðàí çîõèîë ñóäëàëûí àñóóäëóóä” õè÷ýýëýýð Ìîíãîëûí ñîíãîäîã óðàí çîõèîëûí ñóðâàëæ, äóðñãàëóóäûã ñóäëàõ áîëíî. Èíãýñíýýð òóõàéí ¿åèéí óðàí çîõèîëûí îíöëîã, óëàìæëàë øèíý÷ëýëèéí õàðèëöàà õîëáîîíû àñóóäëûã íàðèéâ÷èëæ ¿çýõ. ̺í ñîíãîäîã óðàí çîõèîëûí õýë, íàéðóóëãûí îíöëîã õèéãýýä óðàí çîõèîëûí íýãýí á¿õýë á¿òýí ¿åèéí òºëººëºë áîëñîí áè÷ãèéí ìýðãýäèéí çîõèîë á¿òýýëýýñ òàíèëöàõ, òýäíèé óðàí çîõèîëûí àðãà áàðèëûí ººð ººðèéí îíöëîãèéí òóõàé ¿çýæ ñóäëàõ áîëíî. Ñîíãîäîã óðàí çîõèîëûí ñóäëàëä òóëãàìäàæ áàéãàà àñóóäëóóäûí òóõàé ºã¿¿ëýõ áîëíî.
МОНГОЛЫН СОНГОДОГ УРАН ЗОХИОЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛЫН ТАЛЫН НҮҮДЭЛЧДИЙН БИЧГИЙН УРАН ЗОХИОЛЫН ХӨГЖИЛ, АМАН БОЛОН БИЧГИЙН УРАН ЗОХИОЛЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ АСУУДАЛ. БҮТЭЭЛ ТУУРВИЛУУДЫН ТУХАЙ. ОРДНЫ УРАН ЗОХИОЛЫН ҮҮСЭЛ, АЛУН ГОА ХАТНЫ СУРГААЛ-СӨЕГЭР ҮГ, НОМУЛУН ХАТНЫ ДОМОГ, АМБАГАЙ ХААНЫ АРВАН ХӨВГҮҮН, ХАБУЛ ХААНЫ ДОЛООН ХӨВГҮҮНИЙГ СУРГАСАН ХҮДЭЙ СЭЦЭНИЙ ШҮЛЭГ ДУУЛАЛ, ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ, ХУБИЛАЙ СЭЦЭН ХААН, БАЯН ЖАНЖИН, АГАЙ ГҮНЖ НАРЫН ШҮЛЭГ ДУУЛАЛ, АНХДУГААР БОГД ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР, ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАН, ЧИН СҮЗЭГТ НОМУН ХАН ЛУВСАННОРОВШИЙРЭВИЙН ГҮР ДУУ, ХАНЧИН ХАНБО ЖАМЪЯНГАРАВ, НОМУН ХАН АГВААНХАЙДАВ, ТАЙЖ ИНЖАННАШИ СУРВАЛЖИТ ГЭРИЙН-ГҮН СУРГУУЛЬ, НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖАА, БРАГРИ ЁНЗОН ДАМЦАГДОРЖ НАРЫН ЗОХИОЛ БҮТЭЭЛҮҮДИЙН ТУХАЙ. ХОЖУУ ҮЕИЙН ОРДНЫ УРАН ЗОХИОЛЫН ХӨГЖИЛ ЗЭРГИЙГ СУДАЛЖ ҮЗЭХ БОЛНО.
Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.
Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.