Бидний тухай
Багш ажилтан
Улс төрийн систем, түүний бүрдэл, улс төрийн системийн талаарх онол, үзэл баримтлал. Улс төрийн системийн төв болох төр түүний гарал үүсэл, онолын баримтлалууд, судлаачдын үзэл онол, төрийн бүтэц, ангилал, хэлбэр, үүрэг, хэв маяг. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хэрэгжилт, төрийн засаг ба иргэний засаг, төрд хандах орчин хандлагууд, төр нийгмийн харилцаааны асуудал. Эрх зүйт төр ба социаль төр. Нам, намын үүсэл, хөгжилт. Намын ангилал, үзэл баримтлалын ялгарал, үндсэн чиглэл, намын санхүүжилт, намын дотоод ардчилал, намын систем түүний ангилал. Орчин үеийн намын хөгжлийн хандлага, шинэ хэв маягууд. Төлөөллийн ардчилал ба улс төрийн нам. Сонирхолын бүлэг гэж юу вэ? Сонирхолын бүлэг яагаад улс төрийн намаас ялгаатай байдаг вэ? Засгийн газар яаж ашиг сонирхолыг нэгтгэдэг вэ? Сонирхлын бүлэг, хөдөлгөөнүүд, тэдгээрийн үйл ажиллагаа, хувьсал, харилцан хамаарал, эрх зүйн зохицуулалт. Монгол дахь иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, төлөвшилт Улс төрийн оролцоо, түүний төрлүүд, сонгууль улс төрийн оролцооны нэг төрөл болох нь. Яагаад хүмүүс саналаа өгдөг вэ? Хэн, яаж санал өгдөг вэ? Даунсын рациолноль сонголтын онол ба бихевиораль болон сэтгэл зүйн хандлагууд. Сонгууль, сонгуулийн систем ангилал, эерэг, сөрөг талууд. Улс төрийн соёл гэж юу вэ? Улс төрийн соёлын төлөвшилт, ангилал. Улс төрийн соёл ба хөгжил. Олон нийтийн санал бодол хийгээд нийгмийн давхраажилт, ялгаатай байдлууд түүнд нөлөөлөгч хүчин зүйлс (нийгмийн статус, боловсрол, нас, хүйс, шашин, угсаатны бүлгүүд), олон нийтийн санал бодлын судалгаа. Монголын сонгогчдын үйл байдал түүнд гарч буй өөрчлөлтүүд. Улс төрийн коммуникаци. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба улс төрийн үйл ажиллагаа. Хэвлэл мэдээлэл ба засгийн газар. Улс төрийн мөргөлдөөн, уг сурвалжууд, мөн чанар, төрөл. Терроризм түүнтэй тэмцэх арга хэлбэрүүд. Мөргөлдөөн ба зөвшилцөл. Олон улсын харилцаа. Үндэсний сонирхол хийгээд хүчний бодлого. Олон улсын харилцааны онолын чиглэлүүд.
Улс төрийн шинжлэх ухааны удиртгал.IIхичээлийн зорилго нь улс төрийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний нэг бие даасан чиглэл болох улс төрийн институци байгууллага, үйл явц (улс төрийн систем, төр, улс төрийн нам, сонгууль, сонгуулийн тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагууд)-ын тухай ойлголт, мэдлэгийг оюутнуудад олгох, улс төр судлаач мэргэжлийг эзэмших үндсэн суурийг тавихын сацуу цаашид тодорхой чиглэлээр мэргэших хичээлүүдийг сонгон судлахад туслах явдал юм.
Улс төр судлал мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудад улс төрийн шинжлэх ухааныг системчлэн ойлгоход суурь болох үндсэн ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс мэдлэг эзэмшүүлэхэд оршино.
Улс төрийн шинжлэх ухааны ерөнхий гол ойлголтууд, улс төрийн институтууд, улс төрийн систем, дэглэмүүдийн талаар үндсэн гол мэдлэгийг эзэмшүүлэх.
Энэхүү хичээл нь улс төрийн шинжлэх ухааны магистр, докторын хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: - Улс төрийн хөгжил - Ардчиллын үндсэн үзэл баримтлалууд - Ардчилал ба ардчилах үйл явцын загваруудыг судлахад чиглэгдэнэ.
Суралцагчдын онол, улс төрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, улс төрийн асуудлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааны холбоо хамаарлыг харгалзан танин мэдэх, зохиц байдлаар авч үзэж хандах чадварыг хөгжүүлэхэд оршино.
Коммуникаци ба нийгэм. Олон түмэн ба олон нийтийн санаа бодлын ойлголт. Нийгмийн бүлгүүд. Хувийн болон хамтын чиг баримжаат харилцаа ба нийгмийн дэмжлэгийн аспектууд. Фокус бүлэг ба олон нийтийн хурал. Улс төрийн коммуникацийн тухай ойлголт. Улс төрийн коммуникацийн орон зай, үүрэг, төвшин. Улс төрийн коммуникацийн талаарх үзэл баримтлал, онолын хандлагууд. Г.Лассуэлийн олон нийтийн суртал ухуулгын нөлөөллийн үр ашигт чанарын асуудлаар бичсэн бүтээл “Шидэт сумны онол”. Үзэл сурталжсан Марксист баримтлалын хүрээн дэх улс төрийн коммуникаци.
Улс төрийн коммуникаци нь улс төрийн орон зайд байх ёстой өвөрмөц нийгэм-мэдээллийн харилцааны систем мөн. Тэр нь аливаа улс төрийн үйл ажиллагаан дахь улс төрийн мэдээллийг олон төрлийн сувгаар дамжуулах, солилцох үйл явцын илэрхийлэл бөгөөд тэгснээрээ улс төрийн бодлогод янз бүрийн нөлөө үзүүлдэг. Улс төрийн коммуникаци нь улс төрийн шинжлэх ухаан, улс төрийн менежмент, олон улсын сэтгүүл зүй, улс төрийн маркетинг, нийгмийн сэтгэл судлал зэрэг шинжлэх ухаануудын аль алины судлагдахуун болдог салбар хоорондын шинжлэх ухаан юм. XXI зуун мэдээлэлд тулгуурласан эрин үе гэж тооцогдож байгаа энэ зууны дэлхийн улс орнуудын улс төрийн үйл явцыг судлах гол салбарын нэг нь улс төрийн коммуникаци учраас энэхүү хичээлийг үзэж судлах нь улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын зайлшгүй мэдвэл зохих зүйл, нөгөөтэйгүүр тэдний судалгаа шинжилгээний ажлын өргөн талбар юм. Улс төрийн коммуникацийн гол онол, үзэл баримтлалуудын талаар мэдлэг эзэмшүүлэх, улс төрийн орон зайд өрнөж буй үйл явц, нөхцөл байдлыг тандан судлах арга зүйд суралцах, мөн тэрчлэн ОНМХ-үүд интернет, кабел нь мэдээлэл харилцааны түгээмэл хэрэгсэл болохын хувьд тэдгээрийн нийгэмд үзүүлэх эерэг болон сөрөг үр дагаварыг харьцуулсан коммуникацийн чиглэлээр судалгаа хийх арга барилыг эзэмшүүлэх зорилгыг агуулна.