МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох
"A Comparative Analysis for the Issues of Representative Democracy: case of Mongolia and other countries", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол Улс, 2024-5-24, vol. VI, pp. 84

Хураангуй

Монгол Улсын Их Хурлын төлөөллийн чиг үүргийн өнөөгийн байдлыг судлан шинжилж УИХ-д сонгогдсон гишүүн сонгогчдоо төлөөлж чадаж байгаа эсэх төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлон, энэхүү үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлахад оршино. Судалгааны зорилт: Хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох Хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд сонгогдсон төлөөлөгчийн үйл байдал хэрхэн нөлөөлж байгааг судлах(Ингэхдээ сонгогчдодоо хүрч ажиллаж чадаж байгаа байдал, намын өмнө хүлээсэн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ гэх мэт зүйлийг тооцож үзэх) Сонгогчдын төлөөлөл болохын хувьд төлөөлөгч тэдний ашиг сонирхол, хэрэгцээг бодлого шийдвэрт тусгуулах тал дээр хэрхэн хариуцлагатай хандаж ажилласныг тодорхойлох

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Д.Ундрах
"Impact of representative capacity on the size of Parliamentary institution in Mongolia ", ICAS 2024, Монгол Улсы, 2024-5-21, vol. 2, pp. 6

Хураангуй

The implementation and consolidation of democracy has been studied from many aspects in Mongolia, and based on modern research methods, it has been studied in detail with many criteria. The diversity of democracy is observed differently in each country, it is necessary to consider actual political observations and evaluations rather than legal regulations in those countries. This survey was organized on two main levels: public opinion and expert. More than 120 experts working in the field of parliamentary and democracy studies participated in the section for experts , and about 1,200 respondents participated in the section for public opinion. As for the survey question, the research method of the Michigan University Institute for Social Research and the Center for Political Studies, which was first conducted in 1952 and is used as an internationally popular method, and the method used by Christopher H. Achen in his research work "Measurement representation" were used. The main purpose of this research report is to determine who should have the right to change the number of members of The State Great Hural /parliament/ of Mongolia, what are the main functions of the member, and the institutional capacity of the parliament through the implementation of representative functions.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО, СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ", ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ-2023”, Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл, 2024-3-5, vol. 23, pp. 178

Хураангуй

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог дэмжих байгууллагуудад өргөн хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын болон Сонгуулийн ерөнхий хороо зэрэг төрийн байгууллагууд, ТББ-ууд, хувийн хэвшил орох боловч хуулийн дагуу тодорхой чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтээр дамжуулан дүгнэж буй тул энэ хэсэгт улс төрийн нам, ИНБ зэрэг сайн дурын, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг товч дүгнэлээ. ХЭҮК-ын судалгаанд оролцогчдын 9.9 хувь нь улс төрийн намын гишүүн, 18.1 хувь нь ТББ, 11.2 хувь нь сайн дурын бүлэг, 7.6 хувь нь шашны байгууллагын гишүүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон нийтийн үйл ажиллагаа, байгууллагад хамрагдах байдал бага байна.

Зохиогч(ид): Д.Уртнасан, Г.Туяагэрэл
"МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООХ ИНСТИТУЦИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА", Монголд төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?, 2023-12-12, vol. 5, pp. 11-106

Хураангуй

Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцуудын үүрэг, хариуцлага, тухайн институцуудэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг, иргэдийн институцэд итгэх итгэл, ялангуяа хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх нь маш их ач холбогдолтой юм. Төлөөллийн ардчиллын онолын үүднээс авч үзвэл хууль тогтоох институци болох Улсын Их Хурал нь үндэсний нийтлэг эрх ашгийг илэрхийлж байдгаараа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны байх шинжээ бүрдүүлж байдаг төлөөллийн институци юм. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болсон хэдий ч хууль тогтоох институцийн ард түмнийг төлөөлөх чиг үүрэг багасах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэг нь бүдгэрэх улмаар институцид итгэх олон түмний итгэл буурах байдал ажиглагдаж байна. 2006-2022 онуудад Сант марал сан, УТБА-аас хийгдсэн “Улс төрийн барометр” болон “Азийн барометр судалгаа”-ы дүнгээс үзэхэд хууль тогтоох институцид итгэх олон түмний итгэл буурсан дүн харагдаж байгаа юм.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"Basic Criteria for the Success of the Electoral Candidates and their Influence on Voters’ Selection Decision(in the case of capital city of Mongolia)", International Conference of Misheel institute, БНСУ, 2023-11-24, vol. 6, pp. 12

Хураангуй

Орчин үед улс төрийн үйл ажиллагаанд улс төрийн хошуучлагчийн үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэхийн хэрээр хошуучлагчид тавих шаардлага илүү өндөр болсоор байгаа билээ. Ямар ч хошуучлах үйл явц нь бүлгийн үзэгдэл байдаг учраас тухайн үйл ажиллагаанд оролцогч, дэмжигч, нөгөө дагалдагч хэсэг гэж байдаг учир улс төрийн хошуучлалын талаарх судалгаа нь олон талтай, салбар дундын утгыг агуулдаг өргөн судлагдахуун юм. Хошуучлагчдын хувьд өөрийн дагалдагчдыг бий болгох, тэднээр хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бол анхаарах ёстой асуудлуудын нэг байдаг. Тэр утгаараа улс төрийн энэхүү харилцаанд ардчилсан нийгэм түүний гол хүчин зүйл болох сонгууль хамааралтай болж байна. Ард түмний хүсэл эрмэлзлийн дагуу төрийн шийдвэр гарч байх явдал бол ардчиллыг тодорхойлогч гол шинж ба хэн төлөөлөгч болох вэ? гэдгийг тодорхойлох ганц арга зам бол сонгууль гэж ойлгож болох юм. Ардчиллын тухай онолд төрийн эрх мэдэл ард түмний итгэл, зөвшөөрлөөс сурвалжтай бөгөөд ард түмний бүрэн эрхт байдал, олонхийн удирдлагын үзэл санааг хэрэгжүүлэх гол хэрэгсэл бол сонгууль хэмээн үздэг. Тийм учраас Ардчилсан засаглал дахь улс төрийн сонгуулийг судлах нь “Улс төрийн хошуучлагч”, “Сонгогчдын үйл байдал”-ын талаар хамтад нь судлах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Зохиогч(ид): Д.Уртнасан, О.Хатанболд, Г.Туяагэрэл
"МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ (1990 ОНООС ӨМНӨ БА ХОЙНО)", Олон улсын монголч эрдэмтний XII их хурал, Монгол Улс, 2023-8-12, vol. 12, pp. 281-282

Хураангуй

Энэхүү илтгэлдээ монголчуудын улс төрийн үнэт зүйлс бүрэлдэн тогтох үеийн нөхцөл хийгээд үнэт зүйлс төлөвшихөд үе хоорондын ялгаа, зөрчил, шинэ хандлагыг  тоймлон гаргасан болно. Ингэхдээ дискурс шинжилгээний аргаар монголчуудын (i) улс төрийн мэдлэг, танин мэдэхүйн хэв маягийг судлахдаа монголчуудын уламжлалт улс төрийн сэтгэлгээ, улс төрийн тогтолцооны өөрчлөлт, улс төрийн мэдлэг олж авах, түгээх арга хэрэгсэл гэсэн агуулгаар; (ii) улс төрийн үнэт зүйлс түүний уламжлал ба шинэчлэлийг улс төрийн уламжлалт үнэт зүйлс, улс төрийн хандлага, үнэлэмж, оролцоо, улс төрийн соёлд нөлөөлж буй шинэчлэл гэсэн агуулгаар; (iii) улс төрийн зан төлөвт гарсан өөрчлөлтийг улс төрийн үзэл суртал, нийгмийн давхраажилт, ардчилалд тэмүүлэх хандлага, шинэ дэд соёл, техник технологийн дэвшил зэрэг агуулгын хүрээнд судлан гурван хэсэгт багцлан нийгмийн шилжилтийн ба шилжилтийн дараах, болон өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг онцлохыг хичээв.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"ANALYSIS OF THE CAPACITIES OF CIVIL SOCIETY ORGANIZATIONS IN MONGOLIA" Public Administration and Regional Studies (PARS), vol. 16, no. 1, pp. 151-164, 2023-7-27

https://www.gup.ugal.ro/ugaljournals/index.php/pars/article/view/6065

Хураангуй

Included in the list of countries with limited freedom according to the Global Federation of Civil Society Organizations report- 2018, the capacity of Mongolian civil society organizations (CSOs) is revealed to be weak with no influence on government policy decisions, and limited rights and responsibilities. In this regard, the internal factors- key to enhancing the role of CSOs in Mongolia will be examined along with the challenges and solutions to develop their capacity. The study can be significant in a way that the analysis of the dimensions internally affecting the development of the CSOs fully intends to improve and push forward the engagement of CSOs with society, reinforcing their roles and strengthening the democratic process. Within the qualitative research framework, the database is enabled with the secondary resources- theories, methodology, research report, and more on employing qualitative modes of inquiry through the document analysis and comparative study. Moreover, the quantitative approach to the analysis of the dimensions that affect CSOs capacity is based on a certain number of NGOs selected by random sampling followed by the data collected and analyzed using the SPSS statistical program.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"“Орон нутагт цахим засаглалыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудад нөлөөлөх хүчин зүйлийг судалсан судалгааны үр дүнгээс. Дорнод аймгийн жишээн дээр”", ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДСЭН АСУУДЛУУД-ГАРЦ ШИЙДЭЛ, 2023-6-30, vol. 1, pp. 5-20

Хураангуй

Төрийн институцуудын үүрэг, хариуцлага, тухайн институцуудэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээний цахимжилтын талаар

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Д.Уртнасан, Х.Нуржан
"МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛЛЫН ХӨГЖЛИЙГ ПАРЛАМЕНТЫН ИНСТИТУЦИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР ҮНЭЛЭХ НЬ", Монгол дахь ардчиллын хөгжлийг шинжлэхүй, 2023-5-24, vol. 5, pp.

Хураангуй

Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институцуудын үүрэг, хариуцлага, тухайн институцуудэд нийгмийн зүгээс үзүүлэх дэмжлэг, иргэдийн институцэд итгэх итгэл, ялангуяа хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх нь маш их ач холбогдолтой юм. Төлөөллийн ардчиллын онолын үүднээс авч үзвэл хууль тогтоох институци болох Улсын Их Хурал нь үндэсний нийтлэг эрх ашгийг илэрхийлж байдгаараа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны байх шинжээ бүрдүүлж байдаг төлөөллийн институци юм. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болсон хэдий ч хууль тогтоох институцийн ард түмнийг төлөөлөх чиг үүрэг багасах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэг нь бүдгэрэх улмаар институцид итгэх олон түмний итгэл буурах байдал ажиглагдаж байна. 2006-2022 онуудад Сант марал сан, УТБА-аас хийгдсэн “Улс төрийн барометр” болон “Азийн барометр судалгаа”-ы дүнгээс үзэхэд хууль тогтоох институцид итгэх олон түмний итгэл буурсан дүн харагдаж байгаа юм.

Зохиогч(ид): Ж.Төртогтох, Г.Туяагэрэл
"The Living Conditions and Happiness of Mongolian Migrant Workers and Students in Korea: A Comparative Study (2011-2022)", International Scientific Conference ”Exploration, Education and Progress in the Third Millennium” THE MORAL, RELIGIOUS AND LEGAL VALUES – THE NECESSARY LIAISON OF THE RULE OF LAW, Dunarea de Jos” University, Faculty of Law and Administrative Sciences, 111 Domneasca Street, Galati 800201, Romania, 2023-5-12, vol. 15, pp. 33-42

Хураангуй

How do Mongolians survive in Korea? How happy are those people of Mongolia who live, work and study in Korea? In this paper, I examine these questions, based on field surveys and on-site observations which are undertaken in 2010-2011, in 2014-2015 as well as 2021-2022, respectively, through their basic living conditions and daily lifestyles in Korea and percentages expressing happiness and unhappiness and their balance. Mongolians’ basic living conditions and daily lifestyles in Korea is explored through the questions on family structure, accommodation types, access to public utilities, main income sources, eating patterns, shopping habits, travelling around Korea, global connectivity such as computer use, frequency of internet use.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, С.Мөнхбат
"Factor analysis of civil participation in local selfgovernment(In the case of Khovd province)", International Conference of Misheel Institute, Бүгд Найрамдах Солонгос Улс, 2023-4-24, vol. IV, pp. 218-230

Хураангуй

In recent years, research on the possibility of citizen participation in decision-making at the local level main topic of political science. One of the ways to increase citizen participation in the country's self-governing body is to develop a consultative democracy, on the one hand, is seen as an opportunity to increase the civil participation in the development of at the local level. Providing citizen participation at the local level includes: Providing citizens' participation in policy development at the local level means planning local development and strategic planning for citizens' participation, thereby creating collective leadership Including citizens in the decision-making process at the local level will enable them to create collective leadership-level influences or strengthen democracy locally. In the frame of this research, we selected Khovd Province and studied the analyse factors influencing the participation of local citizens. In the study, we conducted a survey with 68 questions from 188 respondent and processed using the SPSS mathematical statistical software for research data.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох, С.Мөнхбат, Б.Эрдэнэдалай
"Төлөөллийн засаг, төлөөллийн ардчиллын үзэл санаа ба Монголын ардчилал: төрийн ба улс төрийн институцууд төлөөллийн ардчилалд хэрхэн нөлөөлж байна вэ?" Политологи, vol. 21, no. 579, pp. 9-30, 2023-3-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Төлөөллийн ардчиллыг ажиллуулах гол механизм, институт нь ардчиллын чанарыг танин мэдэх түлхүүр нь болдог. Эрх зүйт төр, хуульт ёс, иргэдийн тэгш, хүртээмжтэй оролцоо зэрэг ардчиллын чанарыг танин мэдэхэд дөхөм болох үзүүлэлтүүд улс орон бүрт харилцан адилгүй байна. Тиймээс тус өгүүлэлд төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн болон улс төрийн институцуудын үүрэг, нөлөө, иргэдийн дээрх институцуудэд итгэх итгэл, ардчилсан тогтолцоонд хэрхэн өөрчлөгдөж байгааг нөгөө талаас дээрх институцууд ардчиллыг өөрсдийн хэв маягт нийцүүлэн хувирган өөрчилж байгаа эсэх улмаар ардчилалд хандах иргэдийн хандлага, түүнд нөлөөлсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийг судлан гаргасан. Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институци, улс төрийн институци, оролцогч бусад талуудын нөлөөг судлахдаа хүчин зүйлийн болон хамаарлын шинжилгээг хийж, ардчиллын бэхжилтэд тулгарч буй асуудлыг дүгнэсэн. Бид судалгаандаа улс төрийн чанарын судалгааны арга зүй болох экспертийн судалгааг гол арга болгон нийт 8 эксперттэй ганцаарчилсан ярилцлага хийж, өндөр түвшний 90 экспертээс 2022 оны 6-р сарын 20-оос 8-р сарын 20 хүртэлх хугацаанд нийт 110 асуулт бүхий асуулгыг бичгээр авч, үр дүнг боловсруулан судалгааны дүгнэлтэд нэгтгэсэн болно.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Д.Түмэнжаргал
"Монгол улсын засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тогтвортой байдлын асуудал" Политологи, vol. 21, no. 579, pp. 137-146, 2023-3-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Монгол улс анхны ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд батлан мөрдөж эхэлсэн, мөн Монгол улс ардчилсан сонгуулиа мөн л 1992 онд явуулсан. Үүнээс хойшхи үеийн Монгол улсын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага (Засгийн газрын) үйл ажиллагаа, түүн дотроо Засгийн газрын тогтворгүй байдал, Засгийн газрын солигдох болсон шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудлыг энэхүү өгүүлэлд авч үзлээ. Мөн түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн гучин наймдугаар зүйл “Монгол улсын Засгийн газар” гэсэн хэсэгт өмнө нь мөрдөж байсан болон шинэ ямар нэмэлт өөрчлөлтүүд оруулсан талаар харьцуулан харуулахыг хичээлээ.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"Боловсролын дижиталчлал: европын холбооны боловсролын талаар баримталж буй стратеги, сургалтын арга зүйд гарч буй өөрчлөлтүүд", European Union: Current Situation, Future Trends, Европын Холбоо, Монгол Улс, 2023-2-10, vol. 2, pp. 8

Хураангуй

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай дэвшил нь өнөөгийн дэлхий ертөнцөд шинэ нөхцөл, сорилтуудыг бий болгож байна. Боловсролын байгууллагуудын хувьд оюутан суралцагчдыг амьдралын шинэ хэв маягт бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөгдөж буй бодит нөхцөл байдалд нийцүүлэн мэдээлэл харилцаа холбооны технологийг ажлын байранд хэрэглэх чадвартай шинэ үеийн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр, сургалтын арга технологийн бий болгох гэх мэт шинэ сорилтуудтай тулгарсаар байна. Энэ утгаараа мэдээлэл харилцаа холбооны технологи нь сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий чадамжийг хөгжүүлэх, мөн соёлын олон янз байдал, ялгаатай нөхцөлд хөгжлийн тэгш боломжуудыг бий болгох, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд оролцогч талуудын хамтын ажиллагаа, интеграцичлалыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэ өгүүлэлд дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараагаар сургалтын байгууллагуудад гарч байгаа дижитал шилжилтийн үйл явцыг Европын Холбооны жишээн дээр авч үзэхийг зорьсон. Мөн Европын Холбооноос боловсролын дижитал шилжилтийг хийхдээ бүрэлдэхүүн улсууд харилцан адилгүй стратеги баримталж байгаа хэдий ч Европын Холбооны хэмжээнд суралцагч төвтэй, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангасан, хяналт үнэлгээний нэгдсэн тогтолцоогоор чанарыг хянан баталгаажуулдаг дижитал шилжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалсан.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"Иргэдийн цахим оролцоо, төрийн цахим үйлчилгээний өнөөгийн төлөв байдал, нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ", Цахим засаглал: Төрийн үйлчилгээ, шийдвэр гаргах үйл явц, мэдээлэл харилцааг цахимжуулах боломж ба сорилтууд, 2022-11-24, vol. 7, pp. 9-50

Хураангуй

"Цахим засаглал:Төрийн үйлчилгээ, шийдвэр гаргах үйл явц, мэдээлэл харилцааг цахимжуулах боломж ба сорилтууд" сэдэвт төслийн хүрээнд хийж байгаа “Иргэдийн цахим оролцоо, төрийн цахим үйлчилгээний төлөв байдал, нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт судалгааны ажил нь Монгол дах иргэдийн цахим оролцооны өнөөгийн төлөв байдал, хамрах хүрээ, дижитал хуваагдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлах зорилгоор асуулгын аргаар тоон мэдээллийг цуглуулж, түүнд өгөгдлийн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах зорилготой юм. Энэхүү судалгаагаар иргэдийн цахим оролцооны өнөөгийн түвшинийг судлахдаа Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн “Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн харьцуулсан судалгаа”-ны үр дүнг үндэслэн Монгол улсыг үндсэн таван кластерт хувааж кластер тус бүрээс хоёр зуун хүртэлх түүвэртэй судалгааг асуулгын аргаар цахим хэлбэрээр зохион байгуулж үр дүнд боловсруулалт хийсэн. Ингэхдээ голлох тоон үр дүнг гаргаж судалгааны арга зүйн хүрээнд математик статистикийн үндсэн дөврөн шинжилгээг хийсэн.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох, С.Мөнхбат, Б.Эрдэнэдалай
"The Representative Democracy in Mongolia: How Do State and Political Institutions Affect Representative Democracy?", IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY? : A COMPARATIVE PERSPECTIVE, Монгол Улс, Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын хүрээлэн, 2022-10-14, vol. IV, pp. 23-46

Хураангуй

The key mechanisms and institutions to operate democracy are the keys to recognizing the quality of democracy. Each country has a variety of indicators that will help recognize the quality of democracy, such as ethics, law, equal and accessible participation of citizens. In studying the impact of the State Institution, the political institution, and other stakeholders involved in the strengthening of democracy, he analyzed factors and dependency tests and analyzed the challenges facing the strengthening of democracy.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл
"Монгол дах иргэний нийгмийн байгууллагуудын чадавхид нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ", Монголын ардчилал: Сүүлийн 20 жил, хөгжлийн үзүүлэлт, 2022-6-8, vol. 84, pp. 106-118

Хураангуй

Дэлхийн иргэний нийгмийн байгууллагын холбооноос гаргасан 2018 оны тайлангаар Монголын иргэний нийгэм нь хязгаарлагдмал эрх чөлөөтэй гэсэн орны тоонд багтсан. Энэ нь Монголын иргэний нийгмийн байгууллагуудын чадавх сул, төрийн бодлого шийдвэрт нөлөөлөлгүй, хязгаарлагдмал эрх, үүрэгтэй гэдгийг харуулсан. Иймд монголын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд гол хүчин зүйл болох дотоод хүчин зүйлийг судлан иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг хөгжүүлэхэд оршино. Монголын иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулахад гол нөлөө үзүүлэгч дотоод хүчин зүйлийг судлах, түүнд тулгамдаж буй асуудлуудыг гарган ирж, тухайн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гаргах зорилготой.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, С.Мөнхбат, Ц.Бямбачулуун
"Монгол улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын хэрэгжилт, эрх зүйн орчин" Политологи, vol. 20 (570) , pp. 156, 2022-5-1

http://dep.num.edu.mn/uts/

Хураангуй

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох, иргэдийн оролцоог хангах, “Зөвлөлдөх санал асуулгын хууль”-иар тодорхой асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар нийслэлийн хөгжилд олон нийтийн санал асуулга зохион байгуулах, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх санал асуулгын дагуу төсөвлөх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд зөвлөлдөх ардчиллын зарчмыг баримтлах зэргээр тодорхой үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, эрх зүйн орчны талаар дурдсан болно





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар