Бидний тухай
Багш ажилтан
Нийгмийн сэтгэл зүйн ба шийдвэр гаргах зан үйлийн судалгаа нь хувь хүн, байгууллага, улс орны хөгжил, сайн сайхан байдалтай хамгийн нягт холбоотой чиглэл юм. Шийдвэр гаргалт нь сэтгэл зүйн судалгааны чухал асуудал бөгөөд үүний практик хэрэглээг дэмжих онол арвин байдаг. Шийдвэр гаргалтын судалгаа нь шийдвэр гаргах үйл явц дахь сэтгэл зүйн үзэгдэл, түүний зүй тогтол, үйл ажиллагаа ба механизмд төвлөрдөг. Шийдвэр гаргалт нь хүний амьдралын бүхий л түвшинд байдаг бөгөөд хүний бүхий л үйлдэл нь шийдвэр гаргалтын үр дүн юм. Хувь хүн, аж ахуйн нэгж, улс төрийн намууд, улс орнууд өдөр бүр маш олон шийдвэр гаргах шаардлагатай байдаг бөгөөд шийдвэр нь улс орон, аж ахуй нэгж, хувь хүний хөгжил, алдаа, оноо, амжилт, бүтэлгүйтэлтэй холбоотой (He et al., 2018; Thaler & Sunstein, 2008). Сүүлийн 20 жил шийдвэр гаргалтын судалгаануудыг онолын үндэслэлтэй хийсэн нь ихээхэн ач холбогдолтой байсан. Эдгээр судалгаануудын үр дүнг ашигласнаар төрийн болон хувийн аж ахуй нэгжүүд бүх шатандаа стратегиа тодорхойлох, бодлого боловсруулахад сэтгэл зүйн үндэслэл болно (He Guibing et al., 2018; Thaler & Sunstein, 2008). Өнөөг хүртэл судалж, боловсруулсан олон бүтээлд тулгуурлан хүний шийдвэр гаргахдаа рационалиас гадна иррационалиар хийдэг болохыг баталсан. Иррациональ шийдвэр гаргалтын явцад хувь хүний өрөөсгөл хандлага ихээхэн нөлөөлдөг. Түгээмэл шийдвэр гаргах хандлагуудыг доор авч үзье. Түүвэр судалгааны үр дүнд үнэлсэн хувь хүний зан төлөв болон шийдвэр гаргалтын онцлогыг нийт популяцын хэмжээнд авч үзэн, ялгаатай зан төлөвөөс хэрхэн шийдвэр өөрчлөгддөг болохыг математик симуляци хийж таамаглах боломжийг олгоно.
The study of social psychology and decision-making behavior is closely related to the development and well-being of individuals, organizations, and countries. Decision-making is an important subject of psychological research, and there is a wealth of theory to support its practical application. Decision-making research focuses on the psychological phenomena involved in the decision-making process, its patterns, functions, and mechanisms. Decision-making occurs at all levels of human life, and all human actions are the result of decision-making. Individuals, businesses, political parties, and countries have to make many decisions every day, and decisions are related to the development, mistakes, scores, successes, and failures of countries, businesses, and individuals (He et al., 2018; Thaler & Sunstein, 2008). The past 20 years have been very important for decision-making research to be conducted with a theoretical basis. Using the results of these studies, public and private enterprises can determine their strategies and develop policies at all stages, providing a psychological basis (He Guibing et al., 2018; Thaler & Sunstein, 2008). Based on many works studied and developed so far, it has been confirmed that people make decisions not only rationally, but also irrationally. Individual biases greatly affect the process of irrational decision-making. Let's consider common decision-making approaches below. The results of the sample study will allow us to consider the individual behavior and decision-making characteristics assessed in the overall population and predict how decisions will change due to different behaviors through mathematical simulations.
Түлхүүр үгс: