МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE701
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE408
Багц цаг: 3

Товч агуулга

Хроматографи нь нарийн нийлмэл найрлага бүхий холимгоос өөрийн сонирхож буй нэгдлийг ялгаж салгах, дүн шинжилгээ хийхэд хэрэглэгддэг физик арга зүй юм. Энэхүү хичээлд хамрагдсанаар хроматографийн хэлбэрүүд (нимгэн үеийн хроматографи, өндөр мэдрэмжит шингэний хроматографи, хийн хроматографи, аффины хроматографи гэх мэт)-тэй танилцаж, ажиллах зарчим, бүтэц, суурь онолын талаарх мэдлэгээ арвижуулж, лабораторийн туршилт хийх арга техникт суралцана.

Зорилго

Сонирхсон түүхий эдээрээ ханд бэлтгэн (жишээлбэл ургамлын ханд, микроорганизмын өсгөвөр гэх мэт) гол нэгдлүүдийг нь ялгах, цэвэршүүлэх, тухайн дээжээ хроматографийн аргуудаар (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи, хирал хроматографи, НҮХ гэх мэт) тоон болон чанарын анализ хийх, багаж тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, хэрэглээ, суурь онолын талаар мэдлэг олгоход энэ хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE404
Багц цаг: 3

Товч агуулга

Фармакогнозийн шинжлэх ухааны үүсэл хөгжилд эмийн ургамал голлох үүрэг гүйцэтгэсэн нь, ургамал, амьтны аймаг нь шинэ эм эрж хайх арвин баялаг эх үүсвэр мөн болой. Монгол орны эмийн ургамлын хими, фармакологийн судалгааны тойм, эмийн ургамлын чанарын хяналт, стандартчилал, тэдгээрийг таньж тодорхойлох хими, морфологи, микроскопийн аргууд. Химийн найрлага болон фармакологийн үйлдлийн хоорондын хамаарлыг хунчир, зээргэнэ, чихэр өвс, дэрэвгэрүү жиргэрүү, цээнэ зэрэг ургамлуудаар жишээлэн тайлбарлах.

Зорилго

Байгалийн гаралтай эмт бодисуудын ангилал, тэдгээрийн чанарыг үнэлэх аргууд, хэрэглэх хэлбэрүүд, химийн найрлага болон фармакологийн үйлдлийн хоорондын хамаарал, үйлдвэрлэх, тарималжуулах, олшруулах аргуудын талаар ерөнхий ойлголттой болох

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE803
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE206
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээл нь дараах сэдвүүдийг агуулна. Үүнд: 1-р бүлэг агуулга: Биологийн системийн онцлог шинж чанарууд, амьд организмын ангилал зүй, эс-эд-эрхтэн-эрхтэнтогтолцоо-организм-популяцийн түвшингийн зохион байгуулалтын онцлог, тэдгээр дахь мэдээллийн урсгалын шинж чанарууд, био-инженерчлэлчлэлд тулгардаг ёс зүйн асуудлууд, генийн инженерчлэл, екомбинант технологи, үүдэл эсийн технологи, амьтны эсийн био-инженерчлэлчлэл, эдийн био-инженерчлэлчлэл, эрхтэн, эрхтэний системийн био-инженерчлэлчлэл зэрэг асуудлууд орно. 2-р бүлэг агуулга: Бодис, энергийн солилцооны үндэс, биохимийн инженерчлэл, бодисын солилцооны инженерчлэл, ургамлын биотехнологийн үндэс, түүнд хэрэглэгддэг гол арга техникүүд, орчны био-инженерчлэлчлэлд ургамлыг ашиглах нь, ургамлын метаболит, түүний хэрэглээ, эмийн загварчлал, эмийг байнд хүргэх технологийн асуудлууд орно. 3-р бүлэг агуулга: Микроорганизмын ангилал зүй, түүний тархалт, микроорганизмын физиологи, биохимийн асуудлууд, микробиологийн ферментацийн үйлдвэрлэл, био-процесс инженерчлэл, биореакторын бүтэц, үйл ажиллагаа, хүнсний био-инженерчлэлчлэл, орчны био- инженерчлэлчлэлд микроорганизмыг ашиглах нь, биоматериал, нано-биоинженерчлэл, радиобиологийн асуудлууд орно. Семинараар дээр дурдсан сэдэвтэй холбоотой судалгааны ажлуудыг жишээ болгон ярилцаж оюутнуудад хичээлийн сэдвүүдийг амьдрал дээр бодитоор ойлгоход дөхөмтэй байдлаар заана.

Зорилго

Био-инженерчлэлчлэлийн үндэс хичээлийн зорилго нь био-инженерчлэл, химийн инженер, нано-инженер, цөмийн инженер, байгалийн шинжлэх ухааны судлаачид, эмч, зэрэг мэргэжлээр сурч буй хүний эзэмшсэн байх ёстой биологийн обьектийн талаарх хамгийн наад захын суурь ойлголтууд, улмаар биологийн системийг инженерчлэлийн арга зүй, хандлагыг ашиглан өөрчлөн хувиргах, түүн дээр түшиглэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарган авах, түүнийг бусад төрлийн инженерчлэлийн ажлуудтай уялдуулан холбоход шаардлагатай мэдлэгийг анхан шатны түвшинд, биологийн обьектийн хувьд системчилсан байдлаар ойлгуулахад оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр биологийн систем ба био- инженерчлэлийн талаарх суурь мэдлэг олж авч цаашид уг мэдлэгийг өөрийн ажиллах нарийн мэргэжлийнхээ талбарт өөрт ашигтайгаар хэрэглэх чадвартай болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE311
Багц цаг: 3

Товч агуулга

Бэлчээрийн мал, байгалийн ургамал, микроорганизм зэрэг биологийн нөөцийг судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үндсэн дээр зохицуулах үйлчлэл бүхий хүнс, малын тэжээлийн нэмэлт, эм, гоо сайхан, өвчний оношлуур зэрэг өртөг, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зорилтот зах зээлд гаргаж буй эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг, туршлагаас суралцана.

Зорилго

Монгол орны байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон бэлчээрийн 5 хошуу мал, ургамал, микроорганизм зэрэг биологийн нөөцийн өвөрмөц онцлог, давуу талыг химийн найрлага, биологийн идэвхийн судалгааны үндсэн дээр нээн илрүүлж, хүнс, гоо сайхан, малын тэжээл, хүн, малын эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүн болгон хөгжүүлэлт хийж, гадаад, дотоодын зах зээлд гаргаж буй эрдэмтэн, судлаачид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг урьж тэдний судалгааны ажлын үр дүн, бүтээгдхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн туршлагын талаар лекц уншуулна. Энэ нь оюутнууд өөрийн орны биологийн нөөцийн судалгаа-хөгжүүлэлт-үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид өөрсдөө бие даан судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийх, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гарааны компани байгуулах, дор хаяж өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өртөг, мэдлэг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх сэдлийг төрүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE402
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлээр оюутан өөрийн сонирхсон сэдвийн дагуу семинарын хичээлд бэлдэх ба лекцийн хичээлээр бидний өдөр тутмын амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн гаралтай биологийн идэвхит нэгдлүүдийн талаар суралцах болно. Тус хичээлээр биологийн идэвхит нэгдлүүдийг гарган авах, идэвхийг тодорхойлох болон сайжруулан хөгжүүлэх боломж, стандартчилах арга зам зэрэг хэрхэн био-бүтээгдэхүүний технологи арга зүйг хөгжүүлэх, үйлдвэрлэх талаар судална.

Зорилго

Онолын болон лаборатори, практикын хичээлүүдийг хослуулан ажиллах, шинэ санаа төрүүлэх, өөрийн мэргэжлийг ашиглан хэрхэн хэрэглээний бүтээгдэхүүн бий болгох, нэвтрүүлэх талаар зохих мэдлэг олгон, урамшуулах, сэдэл төрүүлэх зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар