МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Comparative study on nutritional values and chemical constituents of winter and summer forage plants
Бүртгэлийн дугаар: P2023-4564
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 24.0 сая ₮
Хугацаа: 2024.01.01 - 2025.12.31
Захиалагч: National University of Mongolia
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол улсын эдийн засгийн чухал салбарын нэг нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 71.2 сая 5 хошуу малтай гэсэн статистик мэдээ байна. Манай улс малынхаа тэжээлийн хэрэгцээг бараг 100 % байгалийн бэлчээр, хадлангаар хангаж байна. Монгол орны бэлчээрт 3,200 орчим зүйлийн ургамал ургадгаас 1,250 орчим зүйлийг нь 5 хошуу мал жилийн 4 улиралд ямар нэг хэмжээгээр иддэг гэгддэг. Хашир туршлагатай малчдын яриагаар бол мал огт ам хүрдэггүй, иддэггүй ургамал гэж ер нь бараг байхгүй, хортой ургамлыг ч гэсэн ганц нэг хазах маягаар тунгий нь тааруулах ч юм уу, эсбэл шарлаж, гандаж хор нь буусан үед нь иддэг. Бэлчээрийн Монгол мал дундчаар намрын амьдын жингийнхээ 30 %-ийг алдаж онд ордог. Хатуу өвөл, хахир хаврыг давж, эцэж турж, ядарч туйлдсан мал хаврын шинэ ногоо идэж тэнхэрнэ, бас чацга алдаж, гэдэс ходоодоо цэвэрлэж, биеэ өвлийн унтаа төлөвөөс хаврын идэвхтэй төлөвт шилжүүлнэ. Хавар эрт хагд, борогтой шинэ ногоо, цэцэг, навч идэж тэнхэрнэ, сүү, сааль орж, өнгө зүс засаж, усан тарга авна. Зун нь тэжээллэг ихтэй өвс ногоо идэж, махан тарга авна. Намар тийш сөлтэй өвс идэж, өөхөн тарга авна, түүнээ тогтооно. Бэлчээрийн Монгол мал ийнхүү жилийн 4 улирлын туршид турж, таргалах амьдралын циклтэй нь өвчин биш, байгалийн үзэгдэл юм. Ядарч туйлдсан мал хавар ямар ургамал идэж түргэн тэнхэрдэг, зун ямар ургамал идэж таргалдаг, намар ямар ургамал идэж авсан тарга хүчээ тогтоодог, өвлийн хүйтэнд ямар ургамал идэж онд ордог зэргийг тэдгээрийн химийн найрлагатай холбон судлах нь шинжлэх ухааны хувьд ихээхэн сонирхолтой юм. Нөгөө талаар энэ судалгаа нь бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг нээн илрүүлж, дотоод, гадаад зах зээлд илүү үнэ цэнэтэй болгоход ч зохих хувь нэмрээ оруулах болно. Бид судалгаандаа өвлийн цагт малд чухал тэжээл болдог бут, сөөг болох Хар шарилж (Artemisia santolinifolia), Бяцханнавчит харгана (Caragana microphylla), Удвалнавчит тавилгана (Spiraea aquilegifolia) , Бариулт бүйлс (Amygdalus pedunculata) гэсэн 4 ургамлыг сонгон аваад байна.

Abstract

One of the important economic sectors of Mongolia is traditional pastoral animal husbandry. According to the statistics at the end of 2022, there are 71.2 million 5 kinds of animals. Natural pastures and hay supply almost all of the needed forage for livestock production. About 3,200 species of plants grow in the grasslands of Mongolia, and 1,250 species are said to be eaten by 5 kinds of animals in 4 seasons of the year. According to experienced nomads, there are almost no wild plants on pastures that are not eaten by livestock. Even if the plants are poisonous, pasture livestock will eat them in small amounts or after they wither and the poison has reduced. Pasture livestock lose, on average, 30% of their fall weight through the winter. Exhausted pasture livestock that has barely survived the harsh winter quickly recovers by eating young green grass in early spring and have diarrhea to switch their bodies from a sleeping state in winter to an awake state in spring. Nomads call it the water 'fattening' period. In the summer, eat green grass that is rich in nutrients to gain meat 'fattening'. Then, eat grass that is remained green during the fall, gain fat and kept it. It is not a disease, but a natural phenomenon for Mongolian grazing animals to lose weight and gain weight during the 4 seasons of the year. It is scientifically interesting to study which animals eat which plants in which season and what effect they have on the animals in relation to their chemical constituents. This research will also contribute to discovering the advantages of pastoral animal husbandry and making it more valuable in domestic and foreign markets. In our research, we have selected 4 plants that are important fodder for livestock in winter: Artemisia santolinifolia, Caragana microphylla, Spiraea aquilegifolia, and Amygdalus pedunculata.

Түлхүүр үгс:
nutritional-value
chemical-constituents
wild-forage-plants
Англи нэр: Rational use of wild pasture forage plants on the basis of traditional knowledge of nomadic Mongolians
Бүртгэлийн дугаар: P2021-4170
Санхүүжүүлэгч: Япон улсын ЖАЙКА байгууллага
Мөнгөн дүн: 46.8 сая ₮
Хугацаа: 2021.12.31 - 2022.01.30
Захиалагч: Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST)
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монголчуудын эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуй нь хамгийн багадаа 5000 жилийн түүхтэй билээ. Монгол орны эх газрын эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон бэлчээрийн 5 хошуу мал, тэжээлийн ургамал, эндофит микроорганизмын талаар малчин Монголчуудын уламжлалт мэдлэг арвин баялаг бөгөөд түүний шинжлэх ухааны үндэслэлийг нээн илрүүлж, өөрийн орны төдийгүй, хүн төрөлхтөний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах явдал бидний төслийн зорилго юм. Бэлчээрийн мал, түүний идэж буй тэжээлийн зэрлэг ургамал, түүнд агуулагдах микроорганизмын хоорондын харилцан шүтэлцээ, өвөрмөц онцлогийг олж тогтоосноор Монгол орны нүүдлийн мал аж ахуй дотоод төдийгүй, гадаад зах зээлд илүү үнэлэгдэх, өртөг, мэдлэг, технологи шингэсэн, импортыг орлох бүтээгдхүүний үйлдвэрлэл хөгжихөд түлхэц болно. Энэ төслийн хүрээнд жилийн 4 улирлын туршид 5 хошуу малын идэж буй бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамал, түүний эндофит микроорганизмын халуун, хүйтэн, ган, нарны хурц гэрэл, давс зэрэг гадаад орчны стресст тэсвэрлэх чадвар болон хурдан өсөлт хөгжилтийг нь нөхцөлдүүлэгч гени, тэдгээрт агуулагдах эмт, биологийн идэвхт нэгдлүүдийг нь олж тогтоох судалгааны ажил хийгдэж эхлээд байна.

Abstract

Mongolian nomadic livestock has a history of at least 5,000 years. Nomadic Mongolians have a rich traditional knowledge of 5 kinds animals (horse, sheep, camel, cow, goat), wild pasture forage plants and microorganisms adapted to the harsh continental climate of Mongolia. The goal of our project is to discover its scientific basis and contribute to the solution of problems facing not only our country but also humanity.

Түлхүүр үгс:
forage-plants
traditional-knowledge
functional-feed
useful-genes
bioactive-compounds
Англи нэр: Chemical constituents of the flowers of Pulsatilla flavescens, and their biological activities
Бүртгэлийн дугаар: P2018-3601
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 21.5 сая ₮
Хугацаа: 2018.12.31 - 2019.12.30
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Өвлийн турш бэлчээрт хагд болон борог өвсөөр тэжээл хийж, өвөл, хаврын хатуу хахир цаг хугацааг даван туулахдаа амьдын жингийн 15-25%-ийг алдан, ядарч туйлдсан хонь, ямаа нь хавар эрт урган гарах яргуйны цэцгийг амтархан идэж, амархан тэнхэрч, тарга хүч авдгийг манай малчид эрт дээр үеэс мэддэг байжээ1. Яргуйнд сайн цадсан малын элэг цайж, тэвээрдэг аж. Өвлийн хонь, ямааны элэг хүрэн өнгөтэй, агшуун, хатуувтар, амт муутай, аргуун байдаг бол яргуйд цадсаны дараа элэг нь цайвар өнгөтэй, уян хатан байдалтай болж зөөлөрсөн, хөөнгө том, амт сайтай болно. Үүнийг “элэг цайна” гэдэг болно. Хонь, ямаа яргуйнд орсноос хойш цөөхөн хоногийн дотор цадаж эхэлдэг бөгөөд сүү шим сайн орж, хурга, ишигний өнгө засарч эхэлнэ2. Монголчуудын дунд хаврын ядаргаанд яргуй идсэн ямааны цус сайн гэх ойлголт өргөн байдаг тул яргуй идсэн ямаа гаргаж, шинэ шөл уух явдал түгээмэл байна. Яргуйны цэцэгний малын эрхтэнд үзүүлэх физиологи-биохимийн нөлөөллийн судалгаа үндсэндээ хийгдээгүй байна. Иймд бид энэ удаа яргуйны цэцгэнд ямар нэгдлүүд агуулагдаж байгааг тогтоож, тэдгээрийн хачигаар дамжин халдварладаг бабеоз өвчин үүсгэгчийн эсрэг идэвхийг тодорхойлох, цэцгэнд агуулагдах ямар нэгдлүүд нь ямааны цусанд шимэгдэн орж ирж байгаа, тэдгээр нь ямар үйлдэл үзүүлдэг болох, мөн яргуй идэх явц дахь ямааны элгэнд явагдах бүтэц зүйн өөрчлөлтийг гистологийн судалгаар тогтоох зорилго тавьсан болно.

Abstract

For thousands of years, the Mongolians knew well how to pasture the livestock, what kind of plants they eat in each season, what kind of effect is on them, what kind of plants they eat to overcome fatigue, what kind of plants they eat during pregnancy, what kind of plants they eat to get fat, what kind of poisonous plants they eat. The plant we have selected for our research is the Pulsatilla species (Yargui), one of the grazing wild plants. Goats and sheep feed on sedge and hay throughout the winter. Our herders have known how they overcome the harsh weather by eating the sweetest fresh Pulsatilla in early spring. / G. Erdenejav, 1974/. Livestock liver lights and regains its strength when they fed up with the fresh Pulsatilla. The liver of winter sheep and goat is brown, stingy, hard, tasteless, and odorous, but when they fed up with Pulsatilla, the liver becomes bigger, lighter, softer and tastier. This is called "liver light". After a few days of eating pulsatilla, the sheep and goats lactate quickly the lamb and little goat start to improve (L.Baldandorj, 1983). In Mongolia, there is a saying that eating a goat that fed of spring pulsatilla is the best for body fatigue so it is still popular for people to slaughter a goat and make the fresh soup. Research on physiological and biochemical effects of pneumoconiosis is not basically done. Therefore, we are aiming to determine what constitutes the pulsatilla is absorbed into the blood of the goat, how they act, and the structural changes in the liver of goats by histological study.

Түлхүүр үгс:
биологийн-идэвхи
Pulsatilla-flavescense
Шар-яргуй
химийн-найрлага
Англи нэр: Enhancement of useful gene expression, biological active compound amount in plants to accelerate their maturity, biomass production and nutritional value
Бүртгэлийн дугаар: P2016-1170
Санхүүжүүлэгч:
Мөнгөн дүн: 5.0 сая ₮
Хугацаа: 2016.05.24 - 2016.10.15
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

МУИС-ийн Биоорганик хими-Фармакогнозийн лаборатори нь 1999 оноос эхлэн Монгол орны ургамлаас биологийн идэвхт нэгдэл, ашигт гени илрүүлэх судалгааг Япон улсын РИКЕН судалгааны хүрээлэн, Тохокүгийн их сургууль, Тояамагийн их сургууль, Токиогийн их сургууль, Тохо их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургуультай хамтран хийж ирсэн. Хамтарсан төслүүд хэрэгжүүлж, үр дүнд нь олон тооны өгүүлэл, ном хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. Хамтын ажиллагааныхаа бодит үр дүн, туршлага дээрээ тулгуурлан судалгаагаа салбар дундын цогц шинж чанартай болгож, Монгол орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахуйц томоохон төсөл болгон хэрэгжүүлэх үе шатандаа бид тулж ирээд байна. Аливаа улс өөрийн орны байгаль, цаг уурын нөхцөл, ард түмний онцлогт тохирсон уламжлалт үйлдвэрлэл, аж ахуйгаа тордож тойглох замаар тогтвортой хөгжлөө хангадаг түүхтэй. Монголчуудын хувьд энэ нь олон мянган жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуй юм. Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ган, зуд зэрэг хүчин зүйлийн эрсдэлээс уламжлалт мал аж ахуйгаа хамгаалж, тогтвортой хөгжлийг нь хангах нэгэн чухал хүчин зүйл бол бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар, гарц, гадаад орчны стресс тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх явдал юм. Монгол орны байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд ургаж буй бэлчээрийн ургамалд өөрт нь буй халуун, хүйтэн, ган, давс зэрэг гадаад орчны стресст тэсвэрлэх чадвар, түүнд агуулагдаж биологийн идэвхт, тэжээллэг бодисын агууламжийг нэмэгдүүлэх судалгааг молекул, генийн түвшинд хийж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлснээр мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, малчдын амжиргааг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр оруулах юм.

Abstract

Since 1999, the Laboratory of Bioorganic Chemistry and Pharmacognosy, National University of Mongolia has been working with the RIKEN advanced research institute, Tohoku university, University of Toyama, University of Tokyo, Toho university and Tohoku medical and pharmaceutical university of Japan to search biological active compounds and useful genes from Mongolian plants. As a result of our collaborative projects, a number of books and articles have been published. Now we face an important stage that we must implement a big research project that can contribute to solve Mongolian critical issue by having our interdisciplinary, comprehensive research based on the actual result of our collaboration and experience. Any country provides its sustainable development by sustaining its traditional industry suitable for its nature, weather and specific characteristics of own nation. For Mongolians, this industry is nomadic livestock industry which has millennial history. In order to protect our livestock industry from such factors as overgrazing, zud, desertification, drought, and severe weather condition and to provide sustainable development, the important factor is to increase quality, biomass and resistance to environmental stress of pasture plants. Our research on biological active, nutritious compounds and useful genes contained in plants growing in Mongolian harsh climate, their resistance to environmental stresses such as hot, cold, drought and saline in molecular and genetic level and implementing its result for industry, it will contribute to provide sustainable development of livestock industry and to improve herders’ livelihood.

Англи нэр: In vitro screening of Mongolian plants for their anti-tick activity
Бүртгэлийн дугаар: P2016-1141
Санхүүжүүлэгч:
Мөнгөн дүн: 14.0 сая ₮
Захиалагч: МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Манай оронд сүүлийн жилүүдэд хачгаар дамжин халдварладаг өвчний тархалт нэмэгдэж, малаас авах ашиг шимийг бууруулсаар байна. Мөн энэ өвчин нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хориг тавьдаг өвчний жагсаалтанд багтдаг тул малын гаралтай түүхий эд болох мах, арьс, ширийг экспортлоход гол саад болж байна. Монгол орны мал сүргийг эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Паразит өвчний эмчилгээнд хэрэглэдэг сонгомол үйлчилгээ бүхий эм бэлдмэлийн олдоц ховроос гадна цусны паразитууд нь тэдгээрийн эсрэг хэрэглэж буй эмэнд богино хугацаанд тэсвэртэй болж байгаагаас өндөр идэвхи бүхий шинэ бодисыг эрж хайх судалгаа эрчимтэй хийгдсээр байна. Иймд Монгол орны ургамлын ханд, түүнээс ялган авсан химийн нэгдлүүдийн малын гадна шимэгч болох бэлчээрийн хачигний эсрэг үйлчилгээг тогтоох нь шинжлэх ухааны танин мэдэхүйн төдийгүй практик ач холбогдол бүхий ажил болно хэмээн үзэж байна.

Abstract

Recent years in Mongolia, increase of the disease which infected by ticks causes the reduction of livestock productivity. This disease including in the banned listing by WHO, is becoming main obstacle for exporting of raw materials of livestock such as meat, fur and hides. It is crucial to enhance the health of livestock and the competence of its products. In addition to availability of drugs with the selective reaction and resistance of blood parasites to these chemicals used against them have made intensive studies to find a new substance with biological activity. Therefore to determine whether Mongolian plants have chemical compounds against tick which is ecto-parasite of grazing livestock, is important for scientific and practical importance.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар