Бидний тухай
Багш ажилтан
Эрчим хүчний бодлого, зохицуулалт, Зохицуулалт хийхэд шаардлагатай өгөгдөл цуглуулах, Цахилгаан эрчим хүчний ачааллын хэлбэрийн шинжилгээ, Эрчим хүчний шийдлийн хүрээлэн буй орчны нөлөөлөл, Микро-сүлжээний загварчлалд байгаль цаг уурыг тооцох, Эрчим хүчний систем дэх оновчлолын хэрэглээ, Микро-сүлжээний асуудлыг оновчлолын аргаар шийдвэрлэх, Микро-сүлжээний тоноглолын сонголт, Эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт, Эрчим хүчний системийн кибер аюулгүй байдал.
Зохицуулалттай болон зохицуулалтгүй эрчим хүчний зах зээлийн бодлогын бүтэц, эрчим хүчний бодлогод баримталж буй сүүлийн үеийн чиг хандлага, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох зорилго ба дараалал, зохицуулах загварчлал, сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын талаар мэдлэг олгоно. Мэргэжлийн програм хангамж ашиглан цөөн тооны бүрэлдэхүүн хэсэгтэй цахилгаан системийн зохицуулалт хийх, зохицуулалтын үр дүнгийн шинжилгээ хийх арга барил эзэмшүүлнэ.
Усны эрчим хүчний технологийн онцлог шинж чанарыг танин мэдэж, турбины ажиллагаа, техникийн үзүүлэлт, далангуудын төрөл болон тэдгээрийн хэрэглээ, бага оврын болон дунд, их чадлын усны цахилгаан үүсгүүрт системийн тооцоолол, төсөл боловсруулах ерөнхий аргачлал, усны нөөц тодорхойлох аргын тухай судлан хэлэлцэж тодорхойлно.
Гидродинамикийн үндсэн ойлголтууд, турбины төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, төрөл тус бүрийн ажиллах зарчим, загварчлал, тооцоололын онолын мэдлэг, чадварыг олгоно. Усан цахилгаан станцыг зохиомжлох зарчим, хэрэглээний аргыг судлан тодорхойлж, програм хангамжийг ашиглан загварчлал, симуляци тооцоололоор анализ, дүгнэлт хийх арга, дадалыг эзэмшүүлнэ.
Уламжлалт болон уламжлалт бус сэргээгдэх эрчим хүчний технологиудаар дулаан, цахилгаан үйлдвэрлэх явцад үүсэх химийн, цацрагийн, тоосонцорын, нэмэгдэл дулааны, механик гэх мэт бохирдолуудын экологид үзүүлэх сөрөг нөлөө, экологийн хүчин зүйлийг судална. Ус, салхи, газрын гүний дулаан, биомассын эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөг тооцох, мониторинг хийх мөн байгаль орчны урьдчилсан үнэлгээ өгөх аргуудыг судална. Мөн уламжлалт болон уламжлалт бус технологиудыг өргөн цар хүрээтэй ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагаваруудыг шинжлэх ухааны үндэстэй урьдчилан тодорхойлох, мониторинг хийх аргуудыг судална.
Уламжлалт болон уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах үед ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг харьцуулан тооцох замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн ач холбогдлыг үнэлэх. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглах үед гарч болох экологийн эерэг болон сөрөг нөлөөг урьдчилан тооцоолох, үүдэн гарах сөрөг үр дагаваруудыг бууруулах арга, аргачлалуудад суралцах.
Тус хичээлээр сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд эдийн засгийн онолын мэдлэг өгч, загварчлал, тооцоолол хийх аргад суралцуулна. СЭХ-ний төсөл боловсруулах, төлөвлөх, төсөвлөх, төслийг хэрэгжүүлэх менежмент удирдлагын ухааны онолын мэдлэг, арга туршлагыг судлах, мөн ТЭЗҮ боловсруулах, анализ, дүгнэлт хийх арга, дадлыг эзэмшүүлэх.
Энэ хичээлээр сэргээгдэх эрчим хүчний системүүдийн эдийн засгийн үр өгөөжийг тооцоолох, харьцуулах арга чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн үр дүнд СЭХ -ний төсөл бичих, хэрэгжүүлэхэд шаарлдлагатай онолын мэдлэгтэй болж, төсөл бичих, хэрэгжүүлэхэд нэн чухал суурь асуудлууд, мөн зайлшгүй төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаануудын талаар цогц ойлголттой болсон байна.
СЭХ-ний системүүдийн загварчлал, симуляци, СЭХ-ний системийн анализ, Симулинк ашиглан загварчлал гүйцэтгэх тухай, Загварчлал тооцоолол, Моделийн параметр тохиргоо, Дохио үүсгэх аргууд, Сэргээгдэх эрчим хүчний симуляцийн программ (Retscreen, Homer SAM Wind-O-Grapher PV-Syst PV-Sol) ашиглан загварчлал, симуляци гүйцэтгэх нь
Төрөл бүрийн сэргээгдэх эрчим хүчний системийн загварчлал хийж гүйцэтгэх шатлал, арга барилтай танилцана. Айл өрх, албан байгууллага, үйлдвэрлэл болон нэгдсэн системд холбогдох өндөр хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн станцын бүтэц зохион байгуулалт, ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж зэргийг мэргэжлийн програм хангамж ашиглан тооцоолох ба олж авсан мэдлэгт тулгуурлан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чадвар эзэмшинэ.
Нар, салхи, ус, биомасс, газрын гүний дулаан, далайн эрчим эрчим хүч; онолын боломжит, техникийн боломжит болон эдийн засгийн хувьд ашигтай байх нөөц; нөөцийн хэмжээг үнэлэн тогтоох аргачлал; цаг уурын хэмжилтийн станц, тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим; хэмжилт, тооцоо хийх аргууд; үр дүнг боловсруулан графикаар илэрхийлэх; программ хангамжууд: excel, flourish, matlab/octave
Бусад эрчим хүчний үүсгүүрүүдтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүч нь цаг хугацааны хувьд тогтворгүй (нар, салхи) болон олдоц нь газар зүйн тархалтаас хамааралтай (ус, газрын гүний дулаан, далайн эрчим эрчим хүч) байдаг. Иймд, аливаа сэргээгдэх эрчим хүчний технологийг эдийн засгийн үр өгөөжтэй ашиглах, системийн оновчлолтой зохион байгуулалт хийхэд нэн түрүүнд тухайн үүсгүүрийн нөөцийг тодорхойлох шаардлагатай. Энэхүү хичээлийг судалснаар оюутан Монгол улс болон дэлхийн хэмжээнд тогтоогдсон сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хэмжээ, тэдгээрийн ашиглалтын хувь хэмжээний талаарх мэдээ мэдээлэл, ирээдүйн дүр зураглалын талаар мэдлэг эзэмшинэ. Мөн, тус хичээлээр сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэх арга аргачлал, хэмжилтийн тоног төхөөрөмжтэй танилцах, хэмжилт туршилт хийх, үр дүнг боловсруулах дадал чадварыг олгоно. Ингэснээр, сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийг ашиглах арга технологийн суурь мэдлэг болно.
Салхины эрчим хүчний технологийн төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, хэвтээ болон босоо тэнхлэгч салхин турбины ажиллагаа, техникийн үзүүлэлт, турбиныг зохиомжлох арга зарчмууд, бага оврын болон дунд, их чадлын салхин цахилгаан үүсгүүрт системийн тооцоолол, зохиомжлол, угсран суурилуулах аргачлал, салхины нөөц тодорхойлох аргын тухай судлан хэлэлцэж тодорхойлно.
Салхины эрчим хүчний технологийн суурь болох аэродинамикийн үндсэн ойлголтууд, салхин турбины төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, төрөл тус бүрийн ажиллах зарчим, загварчлал, тооцоололын онолын мэдлэг, чадварыг олгоно. Салхин цахилгаан станцын зохиомжлолын зарчим, хэрэглээний аргыг судлан тодорхойлж, програм хангамжийг ашиглан загварчлал, симуляци тооцоололоор анализ, дүгнэлт хийх арга, дадалыг эзэмшүүлнэ.
Нарны цацрагийн спектрийн мужууд болон дулааны цацаргалтын муж, нарны энергийг дулаанд хувиргах технологийн онолын үндэс, мөн холбогдох физик параметрүүдийг судална. Нарны дулааны системийн эд ангиудтай танилцаж, системийг загварчилж, үр ашгийг тооцоолох аргад суралцаж, хэмжилтээр үр дүнг баталгаажуулна. Мөн нарны дулааны төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд болон дулааны алдагдлуудыг тооцоолж, хэмжих аргачлалууд суралцана.
Нарны энергийг дулаанд хувиргах технологийн онолын үндэс, суурийг судалж, жижиг систем загварчлах зорилготой. Нарны дулааны технологийн техникийн үзүүлэлтүүдийг тооцоолж, үр ашгийг хэмжих аргад суралцаж, практик мэдлэг эзэмшүүлнэ.
Физикийн судлагдахуун: одон гаргаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр
Энэхүү хичээл нь оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.