Бидний тухай
Багш ажилтан
Нарны энергийг дулаанд хувирган халаалт болон халуун усны хэрэглээнд шууд ашиглах нь нарны энергийг цахилгаанд (PV) хувирган ашиглахаас хэд дахин өндөр үр ашигтай байдаг. Гэвч нарны дулааны коллекторын технологийг манай орны эрс, тэс хүйтэн уур амьсгалд тохируулан хөгжүүлж, урт хугацаанд хэмжиж турших ажил огт хийгдээгүй байсантай уялдан хэрэглээнд төдийлөн сайн нэвтрүүлж чадаагүй өдийг хүрсэн. Монгол улсын их сургуулийн "Сэргээгдэх эрчим хүчний лаборатори" -ийн судалгааны баг 2012 оноос эхлэн тус технологийг судалж, бодит нөхцөлд урт хугацааны хэмжилт туршилтуудыг хийсэн. Үүний үндсэнд манай орны нөхцөлд нарны дулааны коллекторыг халуун ус бэлдэх эсвэл халаалтанд зориулан ашиглахтай холбоотойгоор зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлсон. Энэхүү суурь судалгааны ажилд тулгуурлан 2018 оноос судалгаа хөгжүүлэлтийн ажлыг тасралтгүй явуулж байна. Манай орны нөхцөлд коллекторын үр өгөөжийг сайжруулахад цаг уурын нөхцөл болон хэрэглэгчийн хэрэглээний онцлогоос хамааруулан удирдлагын системийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Удирдлагын төхөөрөмж нь нарны коллекторт үйлдвэрлэгдсэн дулааны энергийг танканд үр ашигтай зөөхөд оролцохоос гадна, нийт системийн аюулгүй байдлыг хянах, хангах үүрэгтэй. Бид олон төрлийн хэрэглээнүүдийг судалж, тэдгээр дээр бодит хэмжилт, туршилтуудыг хийсний үр дүнд манай орны өнөөгийн нөхцөл, аж амьжиргаанд тохирсон нарны дулааны коллекторын системийг загварчилж, түүнд зориулан удирдлагын төхөөрөмжийг бүтээн, хөгжүүлэлтийг хийж байна. Бидний хөгжүүлж байгаа коллекторын систем болон төхөөрөмж нь халуун усны хэрэглээ өндөртэй хүүхдийн зуслан, амралтын газрууд, халуун усанд орох байрууд, жижиг дунд үйлдвэрийн газрууд мөн түүнчлэн амины орон сууц, лагерийн байшингуудад нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Direct conversion of solar energy into heat for heating and hot water consumption is more efficient than conversion of solar energy into electricity (PV). However, solar thermal collector technology has not been developed and adapted to the harsh cold climate of our country, so its application is not as good as much. The research team of the "Renewable Energy Laboratory" of the National University of Mongolia has been studying the technology since 2012 and has been conducting long-term measurements and experiments in real conditions. Based on this, the issues that need to be considered in connection with the use of solar heat collectors for hot water demand or heating in our country have been identified. Based on this long term base research, we have been conducting research and development since 2018. In order to improve the efficiency of the collector in harsh climate country, it is necessary to develop a control box depending on the climatic conditions and the specifics of customer use. The control box is responsible for the efficient transfer of heat energy generated by the solar collector to the tank, as well as for monitoring and ensuring the safety of the entire system. As a result of studying various applications and conducting actual measurements and experiments on them, we are designing a solar thermal collector system suitable for the current conditions and livelihood of our country, and developing control devices for it. The collector system and control box we are developing can be used in children's hotels, resorts, hot springs, small and medium enterprises, as well as private houses and camps.
Түлхүүр үгс:Энэ судалгааны ажлын хүрээнд нарны дулааны коллектор болон хийн бойлерыг хослуулсан халаалтын систем үүсгэн туршилт хийнэ. Үүнд нарны дулааны коллекторын удирдлагын төхөөрөмжийн ажиллагааны функцүүдийг ашиглан хийн халаагуурыг аюулгүй ажиллуулах боломжтой эсэхийг тодорхойлно. Тодорхойлохдоо системийг симуляцын программ дээр загварчилж, үүний дагуу лабораторийн нөхцөлд туршилтын стенд-ийг бүтээж, бодит хэмжилтийн өгөгдөл ашиглан хэрэглээний янз бүрийн нөхцөлийг зохиомлоор өгч хосолсон системийн аюулгүй ажиллагааг лабораторийн хэмжилтээр нягтална. Үүний дараа бодит айл дээр системийг суурилуулж, бодит туршилтыг урт хугацаанд хөтөлж, системийн үр өгөөжийг тодорхойлно.
In this research, a heating system combining solar thermal collectors and gas boilers will be tested. The test will determine whether the gas heater can be safely operated using the operational functions of the control device of a solar thermal collector. To do this, the system is modeled on a simulation program, and accordingly, a test stand is created in the laboratory. Measurements verify the safety of the combined system's operation. After that, the system will be installed in households, and tests under natural conditions will be conducted over a long period to determine the system's benefits.
Түлхүүр үгс:Бага оврын босоо тэнхлэгт салхин цахилгаан үүсгүүрийн үзүүлэлтүүдийг судалж, хэмжиж, тодорхойлно. Үүнд салхин турбины хурдлалтын тоо ба мушгих хүчний үзүүлэлтийг салхины хурднаас хамааруулж тодорхойлно. Мөн генераторын гаралтын чадлыг мөн тухайн чадлыг гаргахад шаардлагатай мушгих хүчийг хэмжиж, тодорхойлно. Туршилтыг МУИС -ийн номын сангийн дээвэр дээр хийх бөгөөд хэмжилтийн багажыг байрлуулна. Эцсийн үр дүнд салхины хурднаас хамааруулж уг бага оврын салхин сэнсний чадлын хамаарлыг тодорхойлно.
In this study, the parameters of small vertical axis wind turbines are investigated in real and experimental condition. Particularly, tip speed ratio and turbine torque are determined depending on the wind speed in actual ambient condition. Also, output power of the generator and the torque required to produce that power are tested and determined under laboratory condition. These experiments will be conducted at the Renewable energy laboratory NUM, where the measuring instrument will be placed. The final result will determine the dependence of the power of the small wind turbine depending on the wind speed.
Түлхүүр үгс:Сүүлийн жилүүдэд эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай байдал суларч, эрчим хүчний тасалдалт болон хязгаарлалтын давтамж нэмэгдэж байна. Үүнээс үүдэлтэй компани, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдох эрсэд үүсээд байгаа. Зарим үйлдвэрүүдийн хувьд эрчим хүчний найдвартай байдал нь амин чухал асуудал байдаг. Тиймээс эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарч алтернативь эх үүсгүүрүүдийг сонирхож байна. Эрчим хүчний алтернативь эх үүсвэрийн хувьд дараах гурван асуудал чухал байдаг. Үүнд: 1. Найдвартай байдал, 2. Урсгал зардал бага, 3. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бага. Сүлжээнд холбогдсон байгууллагын хувьд эрчим хүч тасалдсан үед эрчим хүчний нөөц хэрэгцээгээ хангахдаа хэрэглээгээ өдрийн турш бүрэн хангах уу? Хэсэгчлэн хангах уу? Эсвэл хагас тодорхой цагаар хангах уу гэдгээс хамаарч альтарнативь эх үүсвэрийн анхны суурилуулалтын зардал хамаарна. Суурилуулалтын зардлыг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний найдвартай байдлыг хангах нь энэ судалгааны ажлын зорилго. Судалгаанд байгууламжийн бодит ачааллыг тооцох, нарны нөөцийг үнэлэх, фото цахилгаан үүсгүүрийн суурилагдах чадлыг оновчлох зэрэг ажлуудыг хийнэ.
In recent years, the reliability of the integrated energy system has weakened, and the frequency of power outages and restrictions has increased. As a result, companies and factories are at risk of malfunctioning. For some industries, power reliability is a vital issue. Therefore, we are interested in alternative generators, focusing on energy security. The following three issues are important for alternative energy sources. These include: 1. Reliability, 2. Low operating costs, 3. Low environmental impact. For a grid-connected organization, will you be able to meet your energy back-up needs throughout the day when power outages occur? Partial satisfaction? Alternatively, the initial installation cost of the alternative source depends on whether it is to be provided on a part-time basis. The goal of this research is to reduce installation costs while ensuring energy reliability. The research will include calculating the actual load of the facility, evaluating solar resources, and optimizing the installed capacity of photovoltaic generators.
Түлхүүр үгс:Сүүлийн жилүүдэд манай оронд ухаалыг худгийн системыг нийслэл, аймаг сумын төвүүд дэх худгуудад өргөн суурилуулах болсон. Гэвч эрчим хүчний системд холбогдоогүй хөдөө орон нутаг, сум, багийн төвүүдийн худгуудад ухаалаг худгийн систем нэвтрүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна. Тиймээс цахилгаан сүлжээнд холбогдоогүй газарт нарны фото цахилгаан үүсгүүртэй ухаалаг худгийн систем нэвтрүүлэхтэй холбоотой гарч болзошгүй хүндрэлүүдийг судалж, шийдэл гаргасан. Өмнөх судалгааны ажлаар бүтээсэн ухаалаг худгийн системийг бодит нөхцөлд суурилуулж, урт хугацаанд хэмжилт, хяналтын ажлыг явуулж, төхөөрөмжийг зүгширүүлэхэд оршино.
In recent years, smart well systems have been widely installed in the capital city Ulaanbaatar and, province and soum centers with power electric system. However, it is still difficult to implement the smart well systems in rural areas, soum and bag centers which are not connected to the power system. In previous research work we developed the automate device for the smart well system which can configurate solar PV. Therefore, the following research is planned to be carried out within the framework below: to install the smart well device at a planned local area, to test the device under real condition for along period at least 3 months.
Түлхүүр үгс:Сүүлийн жилүүдэд манай оронд ухаалыг худгийн системыг нийслэл, аймаг сумын төвүүд дэх худгуудад өргөн суурилуулах болсон. Гэвч эрчим хүчний системд холбогдоогүй хөдөө орон нутаг, сум, багийн төвүүдийн худгуудад ухаалаг худгийн систем нэвтрүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна. Тиймээс цахилгаан сүлжээнд холбогдоогүй газарт нарны фото цахилгаан үүсгүүртэй ухаалаг худгийн систем нэвтрүүлэхтэй холбоотой гарч болзошгүй хүндрэлүүдийг судалж, шийдэл гаргахын тулд дараах судалгаа хөгжүүлэлтийн ажлуудыг энэ төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн: 1. Нарны энергийн нөөцийн судалгаа ба эрчим хүчний зарцуулалтын судалгаа a) Ухаалаг худаг суурилуулж, турших байршилд нарны энергийн нөөцийг үнэлэх b) Худгийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцох c) Цахилгааны хоногийн зарцуулалтад үндэслэн нарны фото цахилгаан үүсгүүрийн чадлыг тооцох 2. Ухаалаг худгийн систем бүтээх a) Ухаалаг худгийн програм хангамжийг хөгжүүлэх b) Ухаалаг худгийн системийг загвачрлах, бүтээх c) Ухаалаг худгийн ус цэнэглэх картны ашиглалтыг хялбарчлах, хөгжүүлэх
In recent years, smart well systems have been widely installed in the capital city Ulaanbaatar and, province and soum centers with power electric system. However, it is still difficult to implement the smart well systems in rural areas, soum and bag centers which are not connected to the power system. Therefore, the following research and development activities are planned to be carried out within the framework of this project in order to study and solve possible problems related to the introduction of smart well systems with solar photovoltaic generators in places not connected to the electricity grid: 1. Research of solar energy resource and energy consumption of smart well system a) Assess solar energy resources at the location of smart wells installed and tested b) Calculate the total electricity consumption of the well c) Calculate the capacity of a solar photovoltaic generator based on the daily electricity consumption 2. Design and configurate a smart well system a) Development of smart well software b) Design and construction of smart well systems c) Facilitate and develop the use of smart well water recharge cards
Түлхүүр үгс: