МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: MNG SFF PEATLAND
Бүртгэлийн дугаар: P2025-4987
Санхүүжүүлэгч: The Nature Conservation
Мөнгөн дүн: 17.9 сая ₮
Хугацаа: 2005.05.09 - 2025.09.29
Захиалагч: The Nature Conservation
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

The Nature Conservancy Mongolia (TNC) нь байгальд суурилсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагаанд, ялангуяа Байгалийн Уур амьсгалын Шийдэл (NCS) -г хэрэгжүүлэх сонирхолтой байна. NCS гэж хүлэмжийн хийн ялгаруулалтаас (ХГ) зайлсхийх/эсвэл ой мод, бэлчээр, хүлэрт агуулагдах нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх хамгаалалт, менежмент, нөхөн сэргээх үйл ажиллагааг хамрах ойлголт юм. Монгол орны байгалийн уур амьсгалын шилдэг шийдлүүдийн нэг болох хүлэрт хөрсийг нөхөн сэргээх, хамгаалах нь жилд 172 MtCO2e хүртэл шингээх боломжтой. Монголын хүлэрт газар нь цэвдэгт бүхий бэлчээрт голдуу оршдог бөгөөд малын бэлчээрт өртөмтгий байдаг. Хүлэрт газрыг хамгаалах төслийн хүрээнд ландшафтын ихэнх хэсэгт нөлөөлдөг уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард иргэдийн амьжиргаа, улирлын бэлчээрлэлт, усны зохицуулалтад нөлөөлдөг хүлэрт газрыг хамгаалах, зохистой ашиглахад эргээд малчдыг татан оролцуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү төсөл нь 1.5 сая га талбайд суурьшсан 4100 орчим гишүүнээс бүрдсэн 60 орчим нөхөрлөлийн байгууллага (НБХ)-аар дамжуулан Монгол улсын хүлэрт хөрсийг 2030 он хүртэл илүү өргөн, урт хугацааны явцад нөхөн сэргээж үр дүнд хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. Үүнтэй холбогдуулан энэхүү төслийг хэрэгжүүлэгч нь одоо байгаа ном зохиол, тайлан, хоёрдогч мэдээллийн санд системтэй дүн шинжилгээ хийж, хүлэрт газрыг хамгаалах урт хугацааны төслийн стратеги, судалгааны зохих арга зүй, мониторингийн арга барил, шалгуур үзүүлэлт, байгаль хамгаалал, менежментийн туршлагыг багтаасан судалгааны загварыг боловсруулах зорилготой. Гүйцэтгэгч нь Уур амьсгалын төслийн удирдагч, бэлчээрийн менежментийн мэргэжилтэн, Уур амьсгалын төслийн ажилтан, TNC Mongolia компанийн Байгаль хамгаалах захирал болон хүлэрт хөрс хамгаалах стратеги боловсруулах, хүлэрт газрын экологийн судалгааны зураг төсөл боловсруулах талаар зааварчилгаа өгөх дэлхийн болон бүс нутгийн бусад мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллана.

Abstract

The Nature Conservancy Mongolia (TNC) is increasing its focus on nature-based climate change mitigation and adaptation activities, particularly under the framework of Natural Climate Solutions (NCS). NCS involves protection, management, and restoration activities that avoid greenhouse gas emissions (GHGs) and/or increase carbon storage across forests, grasslands, and peatlands. Among Mongolia’s top natural climate solutions (NCS) opportunities, peatland restoration and conservation can deliver up to 172 MtCO2e/yr. Mongolian peatlands largely occur in grasslands underlain by permafrost and are vulnerable to livestock overgrazing. Within the framework of the Peatland Protection Project, we are engaging traditional nomadic livestock herding communities, who influence a large portion of the landscape, in conservation and sustainable use of peatlands, which are tied to their livelihoods, seasonal grazing, and water regulation. This project seeks to contribute to the following broader and longer-term 2030 outcomes for peatlands in Mongolia, approximately 60 community-based organizations (CBOs) comprising around 4,100 members who manage about 1.5 million hectares of land contribute to the mitigation of up to 0.237 MtCO2e/yr of greenhouse gas emissions through enhanced sequestration and avoided peatland degradation. In this regard, this consultancy aims to systematically analyze existing literature, report and secondary database to develop long-term peatland protection project strategy and research design including appropriate research methodology, monitoring approach, and indicators, and practices for conservation and management. The Contractor will work in close collaboration with the Climate Project Lead, Rangeland Management Specialist, Climate Project Officer, and the Conservation Director at TNC Mongolia and other global and regional experts who will provide guidance on the development of peatland protection strategy and research design of peatland ecology.

Түлхүүр үгс:
хөрс
Хүлэрт-намаг
Хүлэр
Англи нэр: Permafrost ecosystems entangled with human life in Mongolia-evaluating the impact of land use change in a warming climate
Бүртгэлийн дугаар: P2023-4500
Санхүүжүүлэгч: Норвегийн шинжлэх ухааны сан
Мөнгөн дүн: 70.4 сая ₮
Хугацаа: 2020.04.30 - 2024.05.15
Захиалагч: Норвегийн шинжлэх ухааны сан
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Төв Азийн олон бүс нутагт экосистем болон хүний амьдрал нь цэвдэгтэй холбоотой байдаг. Монголын хот суурин газрын гуравны нэг орчим нь цэвдэгтэй бүсэд оршдог нь Төв Азийн энэ улсын хувьд мөнх цэвдгийн ач холбогдлыг харуулж байна. Усны эх үүсвэр, бэлчээрээ дагаад малчин өрх, мал сүргийн дийлэнх нь цэвдэг давамгайлсан бүс нутгуудад оршдог байна. Эдгээр малчин өрх нь Монгол Улсын хүн амын 30 орчим хувь бөгөөд уламжлалт, хагас нүүдэлчин амьдралын хэв маягийг хэвээр хадгалан үлдсэнээс гадна өсөн нэмэгдэж буй хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг. Цэвдэг нь усны эргэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, борооны ус гүн давхарга руу нэвчихээс сэргийлж, улмаар ургамал ургахад нөхцөлийг бүрдүүлдэг гэх мэт. Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт нь цэвдэгийг доройтолд хүргэсэн бол мал сүргийн өсөлт (одоо 60 сая гаруй мал) нь бэлчээрийн талхагдлын нэмэлт дарамтад оруулж байна. Бэлчээрийн доройтол, ойн сан бүхий газрын хомсдол зэрэг газар ашиглалтаас үүдэлтэй хоёрдогч дулаарал нь цэвдгийн алдралыг улам түргэсгэж байна. Сүүлийн 10 жилд энэ хоёр өөрчлөлт хурдацтай явагдаж, цэвдгийн экосистемийн нарийн тэнцвэрт байдал дарамтад орж, нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маягийн тогтвортой байдалд заналхийлж байгаа нь ирээдүйд Монголын нийгэм, соёл ямар үр дагавар учруулах нь тодорхойгүй байна. Ихэнх үйл явцын судалгаа, загваруудад цэвдгийн орчныг байгалийн жамаар хөгжиж буй систем гэж үзсэн нь Төв Азийн ихэнх хэсэгт хангалтгүй юм. Мэдрэмтгий экосистемүүд эдгээр эрчимжиж буй олон эх үүсвэрийн стресст хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан таамаглах чадвар дутмаг байгаа нь ирээдүйд эргэлт буцалтгүй өөрчлөлттэй нүүр тулах эрсдэлийг үүсгэж байгаа бөгөөд ингэснээр ирээдүйд тухайн газар нутгийг бэлчээр болон ой хэлбэрээр тогтвортойгоор ашиглаж чадахгүй байх, малчин ардын амьжиргааны эх үүсвэргүй болох зэрэг эрсдэлтэй. Permafrost4Life анх удаа хүний уламжлалт газар ашиглалт ба цэвдгийн экосистем хоорондын харилцан үйлчлэлийг урьдчилан таамаглах боломжийг олгохоор эрэлхийлж байгаа болно. Permafrost4Life нь орчин үеийн загвар хэрэгсэл, хээрийн судалгааг хослуулан Монгол орны байгаль орчны градиентуудад судалгаа явуулахын зэрэгцээ газар ашиглалтын талаарх орон нутгийн мэдлэгийг ашиглах болно. Бидний эцсийн зорилго бол Монгол болон Төв Азийн бодлого боловсруулагчид болон газар ашиглалтын менежерүүдэд урьдчилан таамаглах хэрэгслийг ашиглах боломжтой болгох явдал юм. Монгол бол эрс өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлд хүний газар ашиглалт болон цэвдэгтэй экосистемийн харилцан үйлчлэлийг судлахад хамгийн тохиромжтой орон юм. Монгол нь дэлхийн хамгийн нягт цэвдэг ажиглалтын сүлжээнүүдтэй орон болохын зэрэгцээ Монголын олон цэвдгийн ландшафтууд нь олон сая хүн амтай төв Азийн уудам хагас хуурай уулархаг бүс нутгийн загвар систем гэж үзэж болно. 1990 онд төмөр хөшгийг нураасны дараа Монголын ард түмэн Төв Азид жинхэнээрээ ажиллаж байгаа цөөхөн ардчилсан орны нэгийг байгуулсан. Монгол Улс эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, Төв Азийн бүс нутагт тогтвортой, урт хугацааны судалгаа хийхэд аюулгүй, найдвартай орон болж чадсан. Permafrost4Life нь Норвеги болон Монголын судлаачдын 10 гаруй жилийн сайн хамтын ажиллагаан дээр тулгуурладаг. Энэхүү ажлын цар хүрээг мөнх цэвдэгээс экологи, нийгмийн шинжлэх ухаан хүртэл өргөжүүлэхийн тулд бид Ослогийн их сургууль (мөнх цэвдгийн загварчлал), NORCE (экосистем ба экологийн загварчлал), Улаанбаатар дахь ШУА-ийн олон салбар судлаачдын багийг цуглуулсан.

Abstract

In many regions of Central Asia, ecosystems and human life are heavily entangled with the existence of permafrost. About one third of the municipalities in Mongolia are located in permafrost areas1, thus illustrating the importance of permafrost for this Central Asian country. The density of active herder families and livestock and is by far highest in permafrost-dominated regions due to more abundant water sources, thus sustaining a traditional, semi-nomadic lifestyle for about 30% of the population of Mongolia, while also supplying food to the growing urban centers. In these regions, permafrost plays a pivotal role in the water cycle, e.g. by providing water from melting ground ice in dry summers, or by preventing rainwater from infiltrating into deeper layers2, thus leaving it available for plant growth. In the last decades, climate change has led to ongoing and well-documented degradation of permafrost3, while strong increases of both population and livestock (now more than 60 million animals4) put ecosystems under additional pressure from overgrazing and deforestation, causing land-use-induced warming of permafrost5,6. With both changes accelerating in the recent decade, the delicate balance of permafrost ecosystems has come under pressure, threatening the sustainability of the traditional nomadic lifestyle with unknown consequences for the Mongolian society and culture7. In the overwhelming majority of process studies and model frameworks, permafrost environments have been considered as naturally evolving systems, which is clearly inadequate for large part of Central Asia. For this reason, we lack predictive capabilities how the sensitive ecosystems will react to these intensifying multi- source stresses, leaving the risk of irreversible changes that might prevent sustainable land use in the future. Permafrost4Life will for the first time compile predictive capabilities of interactions and feedbacks between traditional human land use and permafrost ecosystems in a strongly changing climate. Permafrost4Life will apply state-of-the-art model tools and field methods across environmental gradients in Mongolia, while at the same time exploiting local knowledge on land use practices. Our ultimate goal is to make the prediction tools available to policy-makers and land use managers in Mongolia and Central Asia. Mongolia is the ideal country to study interactions and feedbacks between human land use and permafrost ecosystems in a strongly changing climate. In addition to having one of the densest permafrost observation networks in the world8, many permafrost landscapes in Mongolia can be regarded as model systems for the vast semi-arid mountain regions central-Asia around which millions of people have their homes. After the fall of the iron curtain in 1990, the Mongolian people established one of the few truly functioning democracies in Central Asia. Mongolia can now develop international cooperation in economy, culture and science, making it a safe and reliable country for sustainable long-term research within the otherwise unstable Central Asian region. Permafrost4Life builds on more than a decade of well-established collaboration between Norwegian and Mongolian researchers. Extending the scope of this work from permafrost to ecology and social sciences, we have gathered a team of multidisciplinary researchers from the University of Oslo (permafrost modeling) and NORCE (ecosystem and ecology modeling), as well as the Mongolian Academy of Sciences in Ulaanbaatar, Mongolia (social sciences, ecology, permafrost). Permaforst4Life directly addresses 4 of the 17 UN’s Sustainable Development Goals: SDG6 Clean Water and Sanitation, SDG13 Climate Action, SDG15 Life on Land, and SDG 17 Partnership for Goals.

Түлхүүр үгс:
газар-ашиглалт
экосистем
Уур-амьсгалын-өөрчлөлт
цэвдэг




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар