Бидний тухай
Багш ажилтан
Сургалтын технологи нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хангахад чиглэсэн багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх онол арга зүйг судалдаг. Хичээлээр Монголын болон гадаад улсын шилдэг сургалтын технологийн талаар мэдээлэл өгч, судлуулан, сургалтын өнөөгийн үйл явцыг сайжруулах арга замыг тодорхойлох, түүнийг хангахад шаардлагатай мэдлэг, чадварыг оюутан эзэмшинэ. Сургалтын технологи, түүний хөгжил, орчин үеийн сургалтын дэвшилтэт арга хэлбэрүүд. Ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх арга зүй эзэмшинэ. Ерөнхий боловсрол эзэмших эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хичээлд бэлтгэх, зохион байгуулах, сургалтын дэвшилтэт арга техникийг хэрэглэх талаар мэдээлэл өгч, өнөөгийн ЕБС-ийн туршлагад дүн шинжилгээ хийнэ.
Сургалтын технологийг судалснаар оюутан сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн түвшинд зохион байгуулах онол, аргазүйг эзэмшинэ. Сурагчдын сурах сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх, бүтээлч, бие даасан сэтгэхүйг хөгжүүлэх аргазүйтэй танилцуулна. Ингэснээр мэргэжлийн дидактик судлах, багшлах дадлагад гаргах боломж бүрдэнэ.
Сургалтын технологи, сургалтын загвар, Дикк Карреугийн загвар.
Тухайн хичээлийг үзсэнээр суралцагчид сургалтын технологи, сургалтын загварын онолын үндсэн мэдлэгийг эзэмшиж, тухайн салбарын сургалтын загвар боловсруулах чадвар эзэмшинэ.
Энэхүү хичээл судалгааны ёс зүй, оюуны өмч, загварчлал гэсэн 3 хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт Судалгааны ёс зүйн ойлголтууд, шударга байдал, ил тод байдал, нийтлэг зөрчлүүд болон Ёс зүйн зөвшөөрөл ба судалгаанд оролцогчийн талаар, Тоон ба чанарын өгөгдлийн ашиглалт ба хэрэглээний ёс зүй, хуурамч өгөгдөл, зохиогчийн эрх ба хэвлэн нийтлэх ёс зүйн асуудлын талаар судална. Хоёрдугаар хэсэгт Оюуны өмчийн төрлүүд, патент, хэвлэн нийлэх эрхүүд, плажеризмын тухай ойлголт, төрлүүд, үйлдэх, эс үйлдэх, плажеризмээс зайлсхийх болон түүний хор уршиг, Copyright ба зүй зохистой хэрэглээ ОУ ба Монголын нөхцөлийн талаар авч үзнэ. Гуравдугаар хэсэгт Загварын үндсэн ойлголт, төрлүүд, үнэлгээ, түүвэрлэлтийн тархалт, таамаглал шалгах талаар судалсны дараа Регрессийн шинжилгээ (cross section data), Регрессийн загварын үндсэн ойлголтууд, хөндлөн огтлолын өгөгдлийн загвар байгуулах нь талаар хэвлэгдсэн өгүүллийг жишээлэн судална. Улмаар магадлалын загварыг ашиглан хэрхэн загвар байгуулах талаар судалж эцэст нь олон хэмжээст ангиллын аргуудыг нийгмийн судалгаанд хэрхэн ашиглах болох талаар үзнэ.
Энэхүү хичээл нь судалгааны ёс зүйн суурь ойлголт, судалгааны ажил хийхэд хариуцлагатай, шударга, ил тод байх зарчмыг баримтлах мэдлэг, чадварыг эзэмшиж, үүнтэй холбоотой хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Улмаар нийгмийн судалгааны статистик загвар байгуулах үндсэн арга зүйг эзэмшсэн, загвараа зөв байгуулах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилготой. Судалгааны загварчлал, зохиогчийн эрх, хамтран бичих, өгөгдөл удирдах, хэвлэн нийтлэх үйл явц дахь ёс зүйн асуудлууд, түүнчлэн ёс зүйн зөрчлийн үр дагавар болон плажиаризмын хэлбэрүүдийг судална.
Энэхүү хичээл нь докторын түвшний суралцагсдад боловсролын судалгааны суурь үзэл баримтлал, тоон ба чанарын судалгааны арга зүй, өгөгдөл цуглуулах ба шинжлэх арга, судалгааны ёс зүйн зарчим зэрэг цогц мэдлэгийг эзэмшүүлнэ. Мөн боловсролын судалгааны философи, парадигм, асуудал дэвшүүлэх, зорилго тодорхойлох, судалгааны ёс зүй, тоон ба чанар аргууд, холимог судалгааны арга зэрэг багтана.
Энэхүү хичээлийн зорилго нь ахисан шатны суралцагсдад боловсролын судалгааны тоон ба чанарын судалгааны үзэл баримтлал, арга зүй, судалгааны ёс зүйн хэм хэмжээг баримтлан судалгаа хийх мэдлэг, чадвар, хандлагатай судлаач болгоход оршино. Мөн нотолгоонд суурилсан боловсролын бодлого, хэрэгжилтэд хувь нэмэр оруулах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримтлан боловсрол судлалын чиглэлийн судалгаа хийх ур чадвартай судлаач болон төлөвших ач холбогдолтой юм.
Энэхүү хичээлээр боловсрол дахь хиймэл оюуны (ХО) удиртгал, машины сургалт болон хэл боловсруулалт, хувь хүнд тохируулсан сургалт, ХО-д суурилсан сургалтын хөтөлбөр, контент хөгжүүлэлт, хүний төвтэй хүртээмжтэй ХО, ХО-ны ёс зүйн асуудлууд, багшлахуй болон суралцахуйд ХО-ны үүрэг, боловсрол дахь ХО-ны судалгааны практик, ХО-ны түгээмэл хэрэглэгддэг технологи болон аппликейшнууд, боловсрол дахь ирээдүйн чиг хандлагын талаар судална.
Энэхүү докторын түвшний хичээл нь суралцагчдад боловсролын салбарт хэрэглэглэж буй хиймэл оюуны хэрэглээ болон онолын суурь мэдлэгийг олгох зорилготой бөгөөд суралцагчад боловсролын хиймэл оюуны сэдвийн хүрээнд судалгаа хийх мэдлэг, чадвартай болох юм. Мөн хиймэл оюуныг боловсролд интеграцчилах боломж, бэрхшээлүүд, хэрэглээний ёс зүйн асуудлууд болон боловсролын салбарт энэ нь хэрхэн нөлөөлж буй талаар авч үзэх юм.