Бидний тухай
Багш ажилтан
Боловсролын асуудлууд болон түүнийг судлах олон асуудлуудын нэг нь боловсролын чанарын асуудал билээ. Ялангуяа боловсролын чанарын асуудал, түүнийг хэрхэн ойлгох, хэрэгжүүлэх талаар судлаачид болон эрдэмтэд олон талаас нь авч үздэгч боловсролын чанарыг юу гэж ойлгох, хэрхэн томьёолох болон хэрхэн чанарыг хэмжих, үүн дээр тулгуурлаад чанарыг сайжруулах зэрэг асуудал бүрхэг байсаар байгаа юм. Хэдийгээр эрдэмтэд боловсролын чанарыг тодорхойлсоор ирсэн ч нийгэм, соёл, эдийн засаг, улс төр зэрэг агуулгаас хамааран боловсролын чанарыг асуудлыг тодорхойлоход харилцан адилгүй юм. Иймд энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын чанарын ойлголтыг Монголын нийгэм, соёл, эдийн засгийн зэрэг агуулгын хүрээнд АНР математик загварчлалын аргаар тодорхойлох юм. Судлагааны арга зүй нь тоон судалгаа байх бөгөөд математик загварчлалын аргаар дүн шинжилгээ хийнэ. Үүнд AHP буюу analytical hierarchical process загварыг ашиглах ба олон шийдэлтэй асуудлыг эрэмблэж чухал байдлаар нь дараалуулан ач холбогдолтой шийдэлүүдийг сонгоход хэрэглэгддэг. Тус судалгааны үр дүн нь чанарыг сайжруулахын тулд тухайн асуудлуулыг ямар шат дараатайгаар анхаарлаа хандуулж боловсролын бодлого, хэрэгжүүлэлт, төлөвлөлт зэргийг нийгмийн эрэлт хэрэгцээ, чиг хандлагатай уялдуулан тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
There are many issues to be thoroughly researched in the field of education studies. One of the issues considered is the quality of education. Scholars research issues related to the quality of education at a secondary school from many different perspectives beginning from the clear-cut definitions through its measurements as well as its implementation. However, there is a gap to fill to determine the quality of education at the secondary level and how to measure it relative to the context of Mongolia. Thus, this study aims to determine the quality of secondary level of education in Mongolia employing the sophisticated mathematical modeling called Analysis of hierarchical Process within the Mongolian socio-economic and politico-cultural context. It is used to determine the priority of indicators (factors) of the educational quality and helps us to assign a weight to each indicator. It is expected that the result of the study contributes to the improvement of the quality education at a secondary level, its implementation as well as planning in relation to social needs and the current societal trends.
Түлхүүр үгс: