Бидний тухай
Багш ажилтан
Хөрөнгө, санхүүгийн эрх, бизнесийн үнэ цэнийг бодитойгоор тодорхойлох хэрэгцээ, шаардлага, үнэлгээнд баримтлах үндсэн зарчмууд, үнэлгээнд нөлөөлөх нийтлэг болон тусгайлсан хүчин зүйлүүд. Үнэлгээний урьдчилсан шинжилгээ дүгнэлт таамаглал, үнэлгээний онол, арга зүйн үндэс, цаг хугацааны болон эрсдэлийн хүчин зүйл, үнэлгээнд хэрэглэгддэг өртгийн, ирээдүйн хүлээгдэж буй орлогын болон зах зээлийн жишиг үнийн хандлагууд, тэдгээртэй холбоотой өвөрмөц арга аргачлалуудыг судална.
Хөрөнгийн үнэлгээ, үнэлэх зүйлийн талаар болон үнэлгээний зарим, эрх зүйн зохицуулалтын асуудлаар суурь мэдлэгийг эзэмшин, хөрөнгийн үнэлгээний онол, арга зүйг судална. Хөрөнгийн үнэ цэнийг ҮОУС болон үндэсний мөрдөгдөж буй аргачлал журмын дагуу бодитойгоор үнэлэх дадлага чадварыг эзэмшинэ.
Үл хөдлөх хөрөнгийн төрөл тус бүрийн зах зээл, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгааг хийх арга зүйд суралцана. Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг судална. Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн арга зүйд суралцаж, урьдчилсан судалгаа боловсруулах арга зүй эзэмшинэ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хөгжүүлэлтийн талаар онолын мэдлэг, тэдгээрийг судлах, төлөвлөх дадлага, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судлан үнэлэлт дүгнэлт өгөх, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах ур чадварт суралцана.
Өнөөгийн зах зээлийн хөгжилтэй уялдан нийгмийн бодит шаардлагын дагуу үл хөдлөх хөрөнгйин үнэлгээнд нийтлэг хэрэглэгддэг орлогын, зах зээлийн жишиг үнийн, өртгийн хандлагууд, тэдгээрийг бүрдүүлдэг аргуудын агуулга, мөн чанар, зориулалт, манай нөхцөлд хөрөнгийн үнэлгээнд эдгээр арга, хандлагуудыг хэрэглэхэд гарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг судална. Мөн хөрөнгийн үнэлгээний объектоос хамаарч газар, бусад үл хөдлөх хөрөнгийн талаарх зах зээлийн мэдээллийг хэрхэн бий болгох, үнэлгээнд холбогдох хүчин зүйлээс хамаарсан тохируулга хийх, манай нөхцөлд орлогыг капиталчлах болон хорогдуулах хувийг хэрхэн тодорхойлох асуудлыг судална
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлдөг зах зээлийн орчин, тухайн хөрөнгийн мөн чанар зэрэг гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөлөл, түүнийг үнэлгээнд ашиглах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний арга зүйг танин мэдүүлж улмаар практикт хэрэгжүүлэх мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.