МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: A project to develop a recommendation for the calculation of normal losses
Бүртгэлийн дугаар: P2026-5070
Санхүүжүүлэгч: "Тавантолгой түлш" ХХК
Мөнгөн дүн: 19.5 сая ₮
Хугацаа: 2025.12.07 - 2025.12.30
Захиалагч: "Тавантолгой түлш" ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Бараа материалын хорогдол гэж бараа материалын анх бүртгэгдсэн тоо хэмжээ, өртөг нь хэвийн ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад зайлшгүй буюу хэвийн бус шалтгаанаар буурч, тухайн бууралтыг санхүүгийн бүртгэлд тусгах шаардлага үүсэхийг хэлнэ. Үйлдвэрлэлийн байгууллагад гарч буй хорогдлыг хэвийн болон хэвийн бус хорогдол гэж ангилдаг. “Тавантолгой түлш” ХХК-д хагас коксон шахмал түлшний хэвийн хорогдлыг тооцох, бүртгэх арга зүйн зөвлөмжийг дараах гурван үе шаттайгаар зөвлөсөн. 1. Хагас коксон шахмал түлшний хэвийн хорогдол болон хэвийн бус хорогдол, үүсэх шалтгаан 2. Хэвийн хорогдлыг тогтоох арга зүй 3. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгах зөвлөмж

Abstract

A loss of goods means a decrease in the quantity and cost of goods originally recorded in the course of normal use, storage, or transportation due to unnecessary or irregular causes and the need for such reduction to be reflected in the financial records. Tavantolgoi Tulshs LLC has recommended a methodological recommendation for the calculation and recording of the normal losses of semi-coking fuels in the following three stages. 1. Abnormal Losses and Normal Losses of Semi-Coking Fuels 2. Methods for establishing Losses 3. Recommendations for Inclusion in Accounting Policy Documents

Түлхүүр үгс:
Бүртгэл
Хэвийн-хорогдол
Хагас-кокс
Англи нэр: Development of a methodology for calculating the cost of credit hours and fees of NUM
Бүртгэлийн дугаар: P2024-4694
Санхүүжүүлэгч: МУИС Бодлогын судлагааны төв
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2023.12.14 - 2024.06.07
Захиалагч: МУИС Бодлогын судлагааны төв
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

МУИС-ийн сургалтын хөтөлбөрүүдэд тусгагдсан хичээлийн нэг багц цагийн бодит өртгийг олон улсын жишгээр тооцож, сургалтын төлбөрийн багц цагийн үнэлгээг тогтоох загвар боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино. МУИС-ийн орлого нь үндсэн болон эрдэм шинжилгээ, туслах үйл ажиллагааны орлогоос бүрдэх бөгөөд үндсэн үйл ажиллагааны буюу сургалтын төлбөрийн орлого, төсвийн санхүүжилтээс бүрддэг. Харин зарлагыг цалин хөлсний зардал, бараа үйлчилгээний зардал, сургалтын үйлчилгээний зардал, эрдэм шинжилгээ инновацийн зардал, тогтмол болон хөрөнгийн зардал гэсэн бүлгээр төсөвлөж тайлагнаж байгаа нь үйл ажиллагааны онцлогоос хамааран зардал хуваарилж өртөг тооцох боломж олгож байна. Судалгаагаар бүрэлдэхүүн сургууль тус бүрийн сургалтын багц цагийн өртөг, хичээлийн хөтөлбөр тус бүрийн багц цагийн өртөг тооцох аргачлалыг боловсруулсан. Сургалтын багц цагийн төлбөр тооцох арга зүйг санал болгосон.

Abstract

The purpose of this research is to calculate the actual cost of one set of lesson hours included in the NUM curriculum according to international standards, and to develop a model to determine the evaluation of the set of tuition fees. NUM's income consists of income from basic, academic and auxiliary activities, income from basic activities or tuition fees, and budget funding. However, budgeting and reporting expenses by groups such as salary expenses, goods and services expenses, training service expenses, research and innovation expenses, and fixed and capital expenses gives an opportunity to allocate costs depending on the characteristics of the activity. Based on the research, a methodology was developed to calculate the cost of a set of teaching hours for each component school and the cost of a set of teaching hours for each course program. Methodology for calculation of fees for training package hours is proposed.

Түлхүүр үгс:
Бүртгэл
Кредит-цаг




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар