Бидний тухай
Багш ажилтан
Шугаман Алгебр нь математик, байгалийн ухаан, инженерчлэл, эдийн засаг, нийгмийн ухаан зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг ойлголтууд болон тэдгээрийн суурь ойлголтуудыг багтаадаг МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын суурь хичээл юм. Либерал арт үзэл баримтлалд тохирсон олон улсын их дээд сургуулийн сурах бичгийн стандартад нийцсэн шугаман алгебрын сурах бичиг монгол хэл дээр байхгүй байгаа нь монгол оюутнуудын хувьд эх хэл дээрээ суралцах хэрэгцээг хангаж чадахгүй байна. Суралцагч эх хэл дээрээ үндсэн курсыг суралцах нь мэргэжлийн курсүүдыг амжилттай судлахад ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал математик хѳтѳлбѳрийн хичээлүүдийн залгамж холбоог харахад Шугаман Алгебр хичээл нь мэргэжлийн 6-н хичээлийн ѳмнѳ заавал судлах хичээл байдаг. Уг ном нь А4 хэмжээтэй, 680 хуудас ном бөгөөд нээлттэй эхтэй, дэлхий шилдэг сургуулиудад хэрэглэгддэг бѳгѳѳд тухайлбал Kaнадын Торонто Их Сургуулийн шугаман алгебр хичээлд хэрэглэгдэж байгаа.
Linear Algebra is a basic course in the Natural Sciences of the National University of Mongolia, which includes concepts that are widely used in many fields such as mathematics, science, engineering, economics, and social sciences. There is no linear algebra textbook in Mongolian that meets the standards of international university textbooks in line with the liberal art concept, which does not meet the needs of Mongolian students to study in their mother tongue. Learning a basic course in the student's mother tongue is critical to the success of professional courses. For example, in the context of the continuity of mathematics courses, Linear Algebra is a compulsory subject before six professional subjects. The book has 680 pages long (A4) and is open source and is used in some of the best universities in the world, including the University of Toronto in Canada.