Бидний тухай
Багш ажилтан
Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болохынхувьд төрийн санхүүгийн мөн чанар, үйлчлэх хүрээ, төрийн санхүү-татварын орлого, зарлагын талаар судална. Мөн түүнчлэн төрийн эдийнзасагт гүйцэтгэх үүрэг, оролцоо, төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж, арга зам, төсвийн орлого, зарлагын шинжилгээхийнэ.
Төрийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо, төсвийн орлого, зарлагын удирдлага, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж, арга замын талаар онол, арга зүйн мэдлэг олж авснаар төсвийн орлого, зарлагын байдлыг шинжилж дүгнэх, шийдвэр гаргах, хянах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
Санхүүгийн салбарын ахисан түвшний суралцагчдын заавал үзэх мэргэшүүлэх хичээл бөгөөд орчин үеийн төрийн санхүүгийн шинжлэх ухааны зарчим, онол арга зүйг практик жишээнд тулгуурлан цогцоор нь судална. Төрийн санхүү болон эдийн засаг дахь Засгийн газрын үүрэг, хамрах хүрээ, татвар болон төсвийн зарлагын удирдлагыг судлахын зэрэгцээ төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага болон алдагдалд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх арга зүйг эзэмшинэ. Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болох макро-эдийн засгийн секторуудын хоорондын харилцан хамаарал, бодит сектор, мөнгөний сектор, Засгийн газрын болон гадаад секторуудын үйл ажиллагаа, оролцоог судална.
Улс орны эдийн засгийн бодлогын хүрээнд макро түвшний санхүүгийн асуудлыг судлан шинжилж, шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхээс гадна төрийн санхүүгийн бодлого,зорилт, бодлогын арга хэрэгслүүд, сангийн бодлогын талаар онолын мэдлэг олгох, төрийн санхүүгийн бодлого боловсруулах арга, техник, стандартыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд энэхүү хичээл нь дараах конпетенц буюу цогц чадамжийг ахисан түвшний суралцагчдад эзэмшүүлнэ. Академик компетенц: • Орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны үзэл баримтлал, зарчим арга зүйг судлан амьдралд хэрэгжүүлэх онолын мэдлэг олгох • Макро-санхүүгийн хүрээнд ОУВС болон дэлхийн бусад банк, санхүүгийн байгууллагууд болон судлаачдын өндөр түвшний, мэргэжлийн түвшинд хянагддаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн шилдэг бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй хямралтай бодит орчинд төсөв, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх Судалгааны компетенц: • Макро эдийн засгийн судалгааны асуудлын хүрээнд төсөв, санхүүгийн таамаглал боловсруулах, загварчлал ашиглах,бодлогын хувилбар дэвшүүлэх, харьцуулсан судалгаа, дүн шижиллгээ хийх чадвар • Улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд бодит сектор, гадаад сектор, Засгийн газрын секторын болон мөнгөний статистик судалгааны тайлан, мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар • Улсын төсөв, санхүүгийн хүрээнд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар • Засгийн газрын төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага санхүүжилтийн иж бүрэн судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмших • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн судалгаа, тендер, хөрөнгө зарцуулалтын ёс зүйн зарчим баримтлах онол, арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмших Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх, бие даан тасралтгүй суралцах чадвар • Харилцааны ур чадвар
Санхүүгийн салбарын магистрант, докторант оюутнуудын заавал үзэх мэргэшүүлэх хичээл бөгөөд орчин үеийн төрийн санхүүгийн шинжлэх ухааны зарчим, онол арга зүйг практик жишээ ашиглан судлана. Төрийн санхүү болон эдийн засаг дахь Засгийн газрын үүрэг, хамрах хүрээ, татвар болон зарлагын удирдлагыг судлахын зэрэгцээ төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага болон алдагдалд шинжилгээг хийж үнэлэлт дүгнэлт өгөх арга зүйг эзэмшинэ. Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болох макро-эдийн засгийн секторуудын хоорондын харилцан хамаарал, бодит сектор, мөнгөний сектор, Засгийн газрын болон гадаад секторуудын үйл ажиллагааг судална.
Улс орны эдийн засгийн бодлогын хүрээнд макротүвшиний санхүүгийн асуудлыг судлан шинжилж, шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхээс гадна төрийн санхүүгийн бодлого,зорилт, бодлогын процессын онолын мэдлэг олгох, төрийн санхүүгийн бодлого боловсруулах арга, техник, стандартыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд энэхүү хичээл нь дараах конпетенц буюу цогц чадамжийг магистр, докторантуудад эзэмшүүлнэ.

Хичээлээр дараах үндсэн асуудлуудыг судална. Үүнд: Татварын мөн чанар үүрэг, зохицуулалт, татвар ногдуулалтын зарчим, татварын нөлөөлөл болон бусад онолын суурь ойлголтууд; Татварын бодлогын зорилт, бодлогын шинжилгээ хийх арга техникүүд Татварын удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл, чиг хандлага Шууд татварын бодлого, зохицуулалт: Орлогын болон хөрөнгийн татварын нэр төрлүүдээр Хэрэглээний татварын бодлого, зохицуулалт: НӨАТ,Онцгой албан татвар, Гаалийн тарифын ба тарифын бус зохицуулалт; бусад шууд бус татварын нэр төрөл тус бүрээр гүнзгийрүүлэн судална.
Төрийн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэрэгсэл болохын хувьд татварын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, татвар ногдуулалтын зарчим, татварын талаарх онолын үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага, татварын бодлогын шинэчлэл, татварын системд тулгарч буй асуудал болон бодлогын үр нөлөөг үнэлэх, шийдвэр гаргах түүнийгээ практик амьдралд хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгоход хичээлийн үндсэн зорилго оршино.
Глобальчлалын нөлөөгөөр улам төвөгтэй болж буй татварын систем болон эдийн засгийн харилцаанд татварын менежментийн үүрэг роль улам өсч байгаа юм. Татварын менежментийн асуудлыг: макро түвшинд – төрийн татварын бодлого; микро түвшинд – корпорацийн татварын менежмент гэж авч үзэн дараах үндсэн чиглэлүүдээр судална. Үүнд: -Татварын менежментийн субъект, зорилго үр нөлөө, татварын менежментийн микро, макро түвшин; -Татварын дарамтыг макро түвшинд оновчтой байлгах, эдийн засагт татварын ачааллыг хэрхэн хуваарилдаг талаарх онолын үзэл баримтлалууд; -Татварын бодлого, зохицуулалтын үүрэг, татварын хяналт; -Макро түвшний татварын эрсдэл, түүнийг удирдах, төрийн татварын төлөвлөлтийн агуулга болон татварын төлөвлөлт, таамаглал, үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргууд; -Корпорацийн татварын менежментийн онцлог, татвар, түүний төлөвлөлтийг оновчтой болгох ойлголт; -Компаний түвшинд татварын төлөвлөлтийн үүрэг, төлөвлөлтийн элементүүд, татварын төлөвлөлтийн үе шат төлөвлөлтийн зарчмууд, стратегийн болон шуурхай татварын төлөвлөлт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам; -Компаний татварын асуудал хариуцсан нэгж, түүний бүтэц, зохион байгуулалт үүрэг; -Татварын төлөвлөлт болон бодит гүйцэтгэл хоорондын зөрүүд хийх шинжилгээ зэрэг онол, арга зүйн асуудлыг цогц байдлаар судална.
Энэхүү хичээл нь Санхүүгийн хөтөлбөрийн ахисан түвшний хичээл бөгөөд санхүүгийн шинжлэх ухааны шинэ тутам хөгжиж буй салбар болох татварын менежментийн онол, арга зүйн асуудлыг гүнзгийрүүлэн судалж, макро болон микро түвшинд татварыг хэрхэн оновчтой удирдах чиглэлээр удирдлагын шинэ ойлголт, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Суралцагч нь энэхүү хичээлийг судалсанаар татварын зохистой удирдлагын талаарх мэдлэг, ур чадварыг эзэмшиж түүнийгээ практик амьдралд амжилттай хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн түвшинд, цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлөхүйц эерэг үр дүнд хүргэж болох ач холбогдолтой. Академик компетенц: Татварын зайлшгүй болох үндэслэл, мөн чанарыг онолын үзэл баримтлуудад үндэслэн олон талаас нь судалсаны үндсэн дээр түүнийг эдийн засгийн салшгүй элемент болох зүй тогтлыг тодорхойлох мэдлэг эзэмшинэ. Судалгааны компетенц: Макро болон микро эдийн засагт татварын үзүүлж буй нөлөөлөл, татварын ачааллын судалгааг татварын төрөл тус бүрээр хийж, үр дүнг тайлбарлах судалгааны арга зүйг эзэмшинэ. Ерөнхий компетенц: Бизнесийн үр ашигт татварын удирдлагын үзүүлэх нөлөөллийн талаар онол, арга зүйн мэдлэг эзэмшинэ.
Глобальчлалын нөлөөгөөр улам төвөгтэй болж буй татварын систем болон эдийн засгийн харилцаанд татварын менежментийн үүрэг роль улам өсч байгаа юм. Татварын менежментийн асуудлыг: макро түвшинд – төрийн татварын менежмент; микро түвшинд – корпорацийн татварын менежмент гэж авч үзэн дараах үндсэн чиглэлүүдээр судална.Үүнд: - Татварын менежментийн субъект, зорилго үр нөлөө, татварын менежментийн микро, макро түвшин; - Татварын дарамтыг макро түвшинд оновчтой байлгах, эдийн засагт татварын ачааллыг хэрхэн хуваарилдаг талаарх онолын үзэл баримтлалууд; - Төрийн татварын менежментийн субъект ба объект; төрийн татварын менежментийн зорилго, үүрэг, төрийн татварын зохицуулалт болон татварын хяналт; - Макро түвшний татварын эрсдэл, түүнийг удирдах, төрийн татварын төлөвлөлтийн агуулга болон татварын төлөвлөлт, таамаглал, үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргууд; - Корпорацийн татварын менежментийн онцлог, татвар, түүний төлөвлөлтийг оновчтой болгох ойлголт; - Компаний түвшинд татварын төлөвлөлтийн үүрэг, төлөвлөлтийн элементүүд, татварын төлөвлөлтийн үе шат төлөвлөлтийн зарчмууд, стратегийн болон шуурхай татварын төлөвлөлт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам; - Компаний татварын асуудал хариуцсан нэгж, түүний бүтэц, зохион байгуулалт үүрэг; - Татварын төлөвлөлт болон бодит гүйцэтгэл хоорондын зөрүүд хийх шинжилгээ зэрэг онол, арга зүйн асуудлыг цогц байдлаар судална.
Энэхүү хичээл нь санхүүгийн хөтөлбөрийн ахисан түвшний хичээл бөгөөд санхүүгийн шинжлэх ухааны шинэ тутам хөгжиж буй салбар болох татварын менежментийн онол, арга зүйн асуудлыг гүнзгийрүүлэн судалж, макро болон микро түвшинд татварыг хэрхэн оновчтой удирдах чиглэлээр удирдлагын шинэ ойлголт, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Суралцагч нь энэхүү хичээлийг судалсанаар татварын зохистой удирдлагын талаарх мэдлэг, ур чадварыг эзэмшиж түүнийгээ практик амьдралд амжилттай хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн түвшинд, цаашлаад улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц эерэг үр дүнд хүргэж болох ач холбогдолтой.

Санхүүгийн харилцаа, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн зах зээлийн төрлүүд, санхүүгийн байгууллага болон зуучлагчид, санхүүгийн хэрэгслүүд, тэдгээрийн төрөл, ялгаа, зах зээлийн үнэлгээ; хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хадгаламжийн төрөл, зээлийн эх үүсвэрийн сонголт, эрсдэл, түүний төрлүүд, эрсдлээс хамгаалах арга, төрийн санхүү, улсын төсвийн талаарх онолын асуудлуудыг судална.
Санхүүгийн үндэс хичээлийн хүрээнд санхүүгийн мөн чанар, зарчим,санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлагын суурь ухагдахуун, нийгмийн даатгал, хувь хүний болон төрийн санхүүгийн үндсэн ойлголтуудыг судалснаар санхүүгийн цэгцтэй мэдлэг болон санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших үндэс, суурийг тавихад оршино.
Орчин үед эрсдэлийн удирдлагын гол арга хэрэгсэл болох даатгалын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж, улам бүр орчин үеийн судалгааны арга зүй, актуар аргыг ашиглах, тодорхой бус байдлын хүчин зүйлийн нөлөөллийг үндэслэлтэй тооцох шинэ аргад суралцах шаардлагыг бий болгож байна. Иймд энэхүү хичээл нь суралцагчид даатгалын бизнесийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор даатгалын менежментийн онол, арга зүй, даатгалын эрсдэлийн удирдлага, даатгалын компанийн санхүүгийн болон хөрөнгийн удирдлага, даатгалын актуар болон андеррайтингийн үйл ажиллагаа зэрэг ойлголтыг холбогдох тооцоолол, тэдгээрийн хэрэглээний олон улсын туршлагад суурилан судална. Хичээлийг суралцагч судалснаар эрсдэлийн болон хөрөнгийн удирдлагын орчин дахь даатгалын менежерийн мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээл нь “Даатгалын менежмент”-ийн ахисан түвшний хичээл бөгөөд суралцагчид даатгалын удирдлагыг мэргэжлийн түвшинд үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр онолын мэдлэг олгохын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны арга зүйн үндсэн дээр даатгалын зах зээлийн судалгаа хийх, даатгалын компанийн удирдлагын түвшинд оновчтой шийдвэр гаргах ур чадвар эзэмшүүлэхэд оршино.