МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Macro determinants impact on Company's capital structure
Бүртгэлийн дугаар: P2025-4948
Санхүүжүүлэгч: МУИС, Бизнесийн сургууль
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2025.02.28 - 2025.12.29
Захиалагч: МУИС, Бизнесийн сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Компанийн санхүүжилтийн эх үүсвэрийн бүтцэд макро хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөллийг шинжлэх нь санхүүгийн удирдлага, эдийн засгийн шинжилгээ, стратегийн төлөвлөлтийн чухал хэсэг юм. Капиталын бүтэц нь компанийн өр төлбөр, өөрийн хөрөнгө, бусад санхүүжилтийн эх үүсвэрийн харьцааг илэрхийлдэг бөгөөд энэ нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, ашиг орлого, эрсдэлийн түвшинд шууд нөлөөлдөг. Макро хүчин зүйлс нь компанийн капиталын бүтцэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлт нь гадаад хүчин зүйлсээс хүчтэй хамааралтай бөгөөд компанийн санхүүгийн удирдлага, төлөвлөлтөд нөлөөлөх макро хүчин зүйлсийн нөлөөллийг иж бүрнээр судлан тодорхойлж, тэдгээрийн нөлөөлөх нөлөөллийг хэмжин, шийдвэр гаргалтад ашиглах арга зүй тодорхойлогдоогүй байна.

Abstract

Analyzing the impact of macroeconomic factors on the structure of a company's sources of financing is an important part of financial management, economic analysis, and strategic planning. The capital structure represents the ratio of a company's debt, equity, and other financing sources, which directly affects the company's financial stability, profitability, and risk level. Macroeconomic factors influence the company's capital structure both directly and indirectly. Mongolia's macroeconomic indicators are heavily dependent on external factors, and there is a lack of a comprehensive methodology to analyze, measure, and utilize the impact of macroeconomic factors on financial management and planning decisions.

Түлхүүр үгс:
Capital-structure
macro-economic-determinants
Англи нэр: Transfer pricing problems of Transnational Companies
Бүртгэлийн дугаар: P2022-4304
Санхүүжүүлэгч: МУИС, Бизнесийн сургууль
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2021.12.31 - 2022.12.29
Захиалагч: МУИС, Бизнесийн сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг (BEPS, GAAR, TP) нэвтрүүлэх, татварын ил тод байдлыг хангах, татварын зорилгоор мэдээлэл солилцох ялангуяа үндэстэн дамнасан корпорацийн үнэ шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ОУ-ын хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улс 2019 онд ЭЗХАХБ-ын BEPS хөтөлбөрт нэгдсэнээр Үндэстэн дамнасан корпорацийн Үнэ шилжилтийн асуудлыг шийдвэрлэх, Татварын суурийг багасгаж ашиг шилжүүлэхийн (BEPS package) эсрэг журмууд хэрэгжүүлэх чиглэлээр татварын эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж 2020 оноос хэрэгжүүлж эхлээд байна. 2021 онд ҮТЕГ, Том татвар төлөгчдийн газраас гаргасан тайланд Дотоод үнэ шилжилтийн /ҮШТ-02/ тайлангийн төрлөөр бүртгэлтэй 494 ААН байгаагаас 243 ААН нь “Х” тайлан ирүүлсэн байна. Тайлангийн үзүүлэлтээс “В”-Санхүүгийн, мэдээлэл гэрээ хэсгийн зарим үзүүлэлтүүдийг огт бэлтгээгүй эсхүл хангалтгүй бэлтгэж байна гэсэн үр дүн гарсан. Эндээс үзэхэд манай улсад үнэ шилжилтийн тайлагналын асуудлыг шийдвэрлэх нь санхүү, бүртгэлийн системийн тулгамдсан асуудал болоод байна.

Abstract

In recent years especially in developing countries faced Transfer pricing problems. Many developed countries implemented new programs for Base erosion Profit shifting(BEPS), General Anti Avoidance Rule (GAAR), and Transfer Pricing. In some cases, it will be possible to apply the arm’s length principle to arrive at a single figure (e.g. price or margin) that is the most reliable to establish whether the conditions of a transaction are arm's length. However, because transfer pricing is not an exact science, there will also be many occasions when the application of the most appropriate method or methods produces a range of figures all of which are relatively equally reliable. In these cases, differences in the figures that comprise the range may be caused by the fact that in general the application of the arm’s length principle only produces an approximation of conditions that would have been established between independent enterprises. It is also possible that the different points in a range represent the fact that independent enterprises engaged in comparable transactions under comparable circumstances may not establish exactly the same price for the transaction.

Түлхүүр үгс:
Transfer-pricing
GAAR
BEPS
Англи нэр: Financial Markets and Institutions, F. S. Mishkin, S G. Eakins, 9th edition
Бүртгэлийн дугаар: P2020-3885
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 4.5 сая ₮
Хугацаа: 2019.09.03 - 2020.11.14
Захиалагч: Бизнесийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

МУИС-ийн бакалаврын сургалтын ерөнхий суурь хичээл болон мэргэжлийн суурь хичээлүүдийн сурах бичиг зохиох, сурах бичиг орчуулах дотоод төслийн хүрээнд Frederic S. Mishkin, Stanley G. Eakins нарын Financial Markets and Institutions, 9 дэх хэвлэлийн сурах бичгийг Pearson хэвлэлийн компаниас орчуулах эрхийн албан ёсны зөвшөөрөл авсны дагуу тус төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийг Санхүүгийн тэнхимийн багш нар болон ШУС-ийн Гадаад хэлний төвийн багш хамтран оролцож байна.

financial-market
financial-institutions
Англи нэр: Tax policy and tax reform it's impact on economy
Бүртгэлийн дугаар: P2019-3698
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Мөнгөн дүн: 58.0 сая ₮
Хугацаа: 2018.10.04 - 2019.10.16
Захиалагч: Сангийн Яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Засгийн газрын түвшинд нийгмийн баялагийг бүтээхэд шаардлагатай санхүүгийн нөөцийг зохистой бүрдүүлэх эдийн засгийн үр ашигтай; удирдаж зохион байгуулахад хялбар; уян хатан; улс төрийн хариуцлагатай; тэгш,шударга байх зэрэг зарчмуудыг хангасан “сайн” татварын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх тухайд ямагт анхаарлаа хандуулдаг. Татварын бодлого нь боловсруулалт, хэрэгжүүлэлт, хяналт гэсэн хоорондоо уялдаатай хүрээнд явагдаж зорилгоо хангах нөхцөл бүрдэнэ. Татварын бодлогыг боловсруулна гэдэг нь түүний зорилго, зарчим, нөлөөллийн хамгийн зохистой уялдаа харьцааг тухайн орны түүхэн тодорхой нөхцөлд тавигдаж байгаа хөгжлийн зорилттой уялдуулахад оршдог. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төрийн түвшин дэх санхүүгийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд татварын системд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг орлогын, хэрэглээний татварын зарим нэр төрлөөр судлан, татварын бодлогын цогц шинэчлэлтэй уялдуулж шийдвэрлэх арга замыг тодорхойлоход энэхүү төслийн зорилго оршиж байна. Дээрх зорилтын хүрээнд: Татварын ачааллын судалгааг татвар төлөгч ААН болон сонгосон татварын төрлөөр хийх / УТОХГ- large taxpayers unit; ЖДБ эрхэлэгчидээр/ Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн татвар төлөх хандлагын судалгаа 1991-2018 оны хооронд татварын эрхзүйн орчны өөрчлөлт, үр дагавар, нөлөөллийн харьцуулсан судалгааг тодорхой үечлэлээр хийх /доктор С.Энхбаатарын судалгаа/ Татвар ногдуулалт, төлөлт, хураалт, хяналтад нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа / татварын орлого төлөвлөх, хяналт/ Татварын макро, микро түвшинд үзүүлэх нөлөөллийн судалгаа Татварын бодлого хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлох

татварын-бодлого
,-татварын-шинэчлэл
татварын-багц-хуул

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар