МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE205
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээл зарчмын хувьд эсийн биологи, ерөнхий биохими, эс дээр судалгаа хийх аргачлалын онолын ерөнхий мэдлэг, эсийн генетик мэдээлэл удамших болон генийн нийлэгжил явагдах тухай, эсийн дотоод бүтэц зохион байгуулалт, мөн олон эст биет дэх эсийн шинж чанар гэсэн гол хэсгүүдийг агуулна. Тус хичээлийн агуулгыг дэлгэрүүлж задлавал дараах сэдвүүдэд хуваагдана. Үүнд: эсийн тухай ерөнхий ойлголт, эсийн химийн найрлага, макромолекулуудын нийлэгжил, генетикийн материал, түүний үйл ажиллагааны ерөнхий механизм, генийн экспресс, түүний зохицуулга, эсийн дотоод мембраны зөөвөрлөлт, эсийн биоэнергетик, энергийн солилцоо, митохондри, хлоропласт, тэдгээрийн мембран дээр электрон зөөвөрлөгдөх гинжин хэлхээгээр ГФА үүсэх химийн урвалууд, эсийн араг яс, эсүүдийн хоорондын харилцан үйлчлэл, сигналлинг, апоптоз, эсийн хуваагдал, хавдрын молекул биологи, бэлгийн эсийн дифференциаци, олон эст организмын хөгжил, эсийн дархлааны асуудлууд зэрэг болно.

Зорилго

Хичээлийн гол зорилго оюутанд эукариот эсийн үндсэн шинж чанарыг молекул биологийн салбарын өнцгөөс харж ойлгуулахад оршино. Энэхүү хичээл нь цаашид биоинженерчлэлийн үндэс, рекомбинант технологийн талаар гүнзгийрэн судлахад эхний гарааны үндсэн ойлголтыг оюутанд өгөх чухал ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE312
Багц цаг: 3

Товч агуулга

Эд эсийн инженерчлэл хичээл нь агуулгын хувьд дараах зүйлсийг агуулна. Үүнд: эд эсийн бүтэц зохион байгуулалт, системийн зохион байгуулалтын төвшин, эсийн дифференциаци, эдийн хоместазис, генетик тогтвортой байдал, дархлаа, эсийн манипуляци, туйлшрал, тэгш хэм, геометрийн зарчим, биопринтер, 3D принтер зэрэг асуудал хамаарна.

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь био-инженерчлэлийн үндсэн нэг том салбар болох эд эсийн инженерчлэлийн тухай ерөнхий мэдэгдэхүүнийг оюутнуудад өгөхөд оршино. Энэхүү хичээл нь био-инженерчлэлийн үндсэн салбар эд эсийн инженерчлэлийн тухай ойлголтыг өгснөөр био-инженерчлэлийн чиглэлээр ажиллах гэж буй боловсон хүчний мэдлэгийн ноён нурууг бүрдүүлж өгөх чухал ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE711
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE201
Багц цаг: 3

Товч агуулга

Хэрэглээний генетик хичээл нь агуулгын хувьд дараах 2 үндсэн хэсгээс бүтнэ. Үүнд: 1. Генетикийн суурь ойлголтууд. Үүнд: удамшлын материаллаг үндэс болох ДНХ- ийн хими, хромосомын бүтэц, ангилал, генетикийн үндсэн зарчим ойлголтууд, хуулиуд, мейоз, митоз хуваагдал, Менделийн хууль, Морганы хууль, популяцийн генетик, Харди-Вайнбергийн тэгшитгэл, мутацын тухай ойлголтууд, молекул генетикийн зарим асуудлууд болох ДНХ-ийн репликаци, рекомбинаци, генийн экспрессийн асуудлууд, ДНХ-ийг ялгах, тодорхойлох, олшруулах ерөнхий арга зүй зэрэг болно 2. Генетикийн хэрэглээ. Үүнд: ДНХ, РНХ-ийг ялгах, генийн инженерчлэлд хэрэглэгддэг үндсэн энзимүүд, полимеразын гинжин урвал, рестректазын генийн технологи, рекомбинант технологи, анагаах ухааны оношлогоо, биологийн оношлогоо, тэдгээрийн анализ, шилжмэл гентэй амьтан ургамлууд, тэдгээрийн арчилгааны технологи, биоинформатикийн анализ гэсэн асуудлуудыг хамаарна.

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь амьд биеийн удамшил, хувьсалын үндэс, генетик материал болох ДНХ, түүн дээр үндэслэсэн бүтээгдэхүүн, бараа үйлчилгээ, оношлогоо эмчилгээний технологийг ойлгуулахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE802
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE206
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээл нь дараах сэдвүүдийг агуулна. Үүнд: 1-р бүлэг агуулга: Биологийн системийн онцлог шинж чанарууд, амьд организмын ангилал зүй, эс-эд-эрхтэн-эрхтэнтогтолцоо-организм-популяцийн түвшингийн зохион байгуулалтын онцлог, тэдгээр дахь мэдээллийн урсгалын шинж чанарууд, био-инженерчлэлчлэлд тулгардаг ёс зүйн асуудлууд, генийн инженерчлэл, екомбинант технологи, үүдэл эсийн технологи, амьтны эсийн био-инженерчлэлчлэл, эдийн био-инженерчлэлчлэл, эрхтэн, эрхтэний системийн био-инженерчлэлчлэл зэрэг асуудлууд орно. 2-р бүлэг агуулга: Бодис, энергийн солилцооны үндэс, биохимийн инженерчлэл, бодисын солилцооны инженерчлэл, ургамлын биотехнологийн үндэс, түүнд хэрэглэгддэг гол арга техникүүд, орчны био-инженерчлэлчлэлд ургамлыг ашиглах нь, ургамлын метаболит, түүний хэрэглээ, эмийн загварчлал, эмийг байнд хүргэх технологийн асуудлууд орно. 3-р бүлэг агуулга: Микроорганизмын ангилал зүй, түүний тархалт, микроорганизмын физиологи, биохимийн асуудлууд, микробиологийн ферментацийн үйлдвэрлэл, био-процесс инженерчлэл, биореакторын бүтэц, үйл ажиллагаа, хүнсний био-инженерчлэлчлэл, орчны био- инженерчлэлчлэлд микроорганизмыг ашиглах нь, биоматериал, нано-биоинженерчлэл, радиобиологийн асуудлууд орно. Семинараар дээр дурдсан сэдэвтэй холбоотой судалгааны ажлуудыг жишээ болгон ярилцаж оюутнуудад хичээлийн сэдвүүдийг амьдрал дээр бодитоор ойлгоход дөхөмтэй байдлаар заана.

Зорилго

Био-инженерчлэлчлэлийн үндэс хичээлийн зорилго нь био-инженерчлэл, химийн инженер, нано-инженер, цөмийн инженер, байгалийн шинжлэх ухааны судлаачид, эмч, зэрэг мэргэжлээр сурч буй хүний эзэмшсэн байх ёстой биологийн обьектийн талаарх хамгийн наад захын суурь ойлголтууд, улмаар биологийн системийг инженерчлэлийн арга зүй, хандлагыг ашиглан өөрчлөн хувиргах, түүн дээр түшиглэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарган авах, түүнийг бусад төрлийн инженерчлэлийн ажлуудтай уялдуулан холбоход шаардлагатай мэдлэгийг анхан шатны түвшинд, биологийн обьектийн хувьд системчилсан байдлаар ойлгуулахад оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр биологийн систем ба био- инженерчлэлийн талаарх суурь мэдлэг олж авч цаашид уг мэдлэгийг өөрийн ажиллах нарийн мэргэжлийнхээ талбарт өөрт ашигтайгаар хэрэглэх чадвартай болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: BIOE801
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар