Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү төслийн зорилго нь Монос эм судлалын хүрээлэнд судлагдаж байгаа уламжлалт анагаах ухааны тан хэлбэртэй 2 нэрийн жорын эсийн ургалтыг дарангуйлах идэвхийг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторид нийт 5-н нэрийн хавдрын эсийн шугам дээр туршилт судалгааг гүйцэтгүүлэхэд оршино. Судалгааг эсийн өсгөврийн HepG2 (хүний элэгний эсийн хавдрын эс), AGS (хүний ходоодны хавдрын эс), A549 (хүний уушгины хавдрын эс), COS7 (сармагчны бөөрний хавдрын эс), HCT116 (хүний бүдүүн-шулуун гэдэсний хавдрын эс) -үүд дээр хийж гүйцэтгэнэ. Захиалагч нь бодитоор, зохих ёсоор гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, энэхүү гэрээний хавсралтад тусгасан нөхцөлийн дагуу ажлын хөлсийг төлнө. Судлаачдын хамтарсан багийн хурлыг 14 хоног тутамд 1 удаа, шаардлагатай тохиолдолд 7 хоног тутамд 1 удаа хийнэ. Захиалагч талаас нэг судлаач гүйцэтгэгч талын лабораторид, гүйцэтгэгч талын судлаачтай хамт, төслийн хүрээн дэх туршилт, шинжилгээний ажлыг хамтран хийнэ. Төслийн нийт өртөг 7350000 төгрөг. Гүйцэтгэх хугацаа 30 хоног.
This project aims to analyze the cell cytotoxicity activity of some traditional medicines studied at the Monos Institute of Pharmacology using five different cancer cell lines in the Genetic Engineering laboratory at the National University of Mongolia. The study was carried out using HepG2 (liver cancer cell line), AGS (gastric cancer cell line), A549 (lung cancer cell line), COS7 (kidney cell line from monkey), HCT116 (colon cancer cell line) cell lines. The customer will receive highly qualified and well-organized results and be responsible for paying the project cost according to the contract. The teams from each side will discuss the project every 14 days and review the progress of the work. One scientist from the customer side will join the team from the executor side and will learn laboratory experiments. The project budget is 735000 tugrug.
Түлхүүр үгс:Танилцуулга: Монгол орон төрөл бүрийн эмийн ургамлаар баялаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орны нутаг дэвсгэр дээрх ургамлын аймаг, түүнийг бүрдүүлэгч зүйлүүдийн биохими, фармакологийн судалгаа нилээд хийгдэж олон тооны бодисыг ялган шинжлэх болов. Гэвч эдгээр судалгаа нь тун цөөн тооны ургамал дээр хийгдсэн ба ялган авсан бодисуудын биологийн идэвхт шинж чанарыг эукариот эсийн өсгөврийн систем дээр монголчууд өөрсдөө бие дааж туршин тодорхойлж түүний молекул механизмийг орчин үеийн төвшинд тайлбарласан ажил байхгүй байна. Энэхүү судалгааны ажил нь элэгний хавдарын шугаман эсийн өсгөврийг ашиглан эмийн ургамлуудаас ялгасан хуурай ханднуудын хоруу чанарыг орчин арга зүй ашиглан тогтоож байгаагаараа онцлог байна. Төслийн зорилго: Энэхүү судалгааны ажлын зорилго нь Эм судлалын хүрээлэнгийн түүж бэлтгэсэн эмийн ургамлуудаас ялгасан хуурай ханднуудын хоруу чанарын судалгааг эсийн өсгөврийн систем дээр хийж тодорхойлох, улмаар тэдгээрийн молекул механизмыг тайлбарлахад оршино. Материал арга зүй: - Төрөл бүрийн эукариот эсийн өсгөвөр хийх. Үүнд элэгний хавдрын HepG2 шугаман өсгөврийг хамруулах - WST-assay-аар ургамлын ханднуудын хоруу чанарын түргэвчилсэн скрийнингийн хийх. - Идэвх бүхий ханднуудын эсийн физиологид үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах
Background: Nature is still the biggest source of pharmaceutical compounds and the results of the continuously expanding pharmacological researches on bioactive plant components call for new, accurate and efficient extraction and phyto-analitical methods to invent and identify the pharmacologically active components. This synchronized biological-chemical studies by rapid inexpensive screening methods can give new possibilities for researchers to save time and recourses in order to analyze massive biological compounds in certain short time. Also Mongolia is located in central asian platform with dry, severe climate that could induce Mongolian plants to be more adapted and differentiated from their relatives growing in other regions. This unique adaptation can increase possibility to discover unique substances in Mongolian plants, which could have high medical value. In this project, we are going to make in-vitro screening analysis of several dry extracts isolated from some Mongolian medicinal plants on different eukaryotic cell lines. Aim of the project: The aims and experimental approaches devised in this study can be placed in these categories, which are described below: 1. Rapid in-vitro screening in the natural compounds library for anti-tumor and hepatoprotective effects. 2. Detailed molecular biology analysis for positively selected samples Materials and methods: In this project, following sophisticated methods of molecular biology, genetics, and biochemistry will be applied: - Establishing of different kinds of eukaryotic cell culture including hepatocarcinoma cell lines -Rapid screening of cytotoxic activity of extracts by WST-assay methods - Detailed cyto-physiological assays including migration, adhesion and spreading assay on the positively selected samples.
Түлхүүр үгс: