МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): М.Жавхлан
"《三国演义》翻译中的术语问题", 新时代中国阿尔泰语系语言研究2023年, 2023-11-26, vol. 1, pp. 9

Хураангуй

漫长的历史研究发展过程中逐渐形成的词汇对正确建立词汇体系具有重大意义。词汇研究可分为“原语词、外来词、外语中的蒙古语”。从词源、词义、成形、名称、辞典、用法等方面,分为古语词、新词、忌讳词、生僻词、术语或专业词语。

Зохиогч(ид): М.Жавхлан, C.Cogtu
"试论长篇小说《清澈的塔米尔河》中的胡仁•乌力格尔影响" Journal of Northwest University for Nationalities (Mongolian edition), vol. 72, no. 2, pp. 49-53, 2023-11-1

https://en.nmu.edu.cn/info/1004/1267.htm

Хураангуй

Монгол улсын хошой шагналт алдарт зохиолч Ч.Лодойдамбын төлөөх бүтээл “Тунгалаг тамир” романд тусагдсан сэлмээр байлдах буюу сэлэм бүжиглэх дүрслэл, ган жадаар дийлэхгүй дайсныг ганцаар дийлэх өгүүлэмж, лимбэний эгшгээр дайсан этгээдээ уяруулан дийлэх өгүүлэмж, бичгийн түшмэл ба цэргийн түшмэлийн дүрслэл, дайнд мордохоос өмнө цэргийн цааз зарлах өгүүлэмж зэрэг дүрслэл хийгээд өгүүлэмжийг задалж 20 дугаар зууны эхэн үеийн хуурын үлгэр буюу бэнсэн үлгэр нь монгол улсын ард түмний дунд нэлээд их нөлөө тусгалтай байж Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг хүртэл нөлөөлсөн байна.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Некоторые слова хорчинского диалекта, имеющие происхождение из тибетского языка", ЦЫБИКОВСКИЕ ЧТЕНИЯ – Х, 2023-9-14, vol. 1, pp. 10

Хураангуй

Хэлнээ идэвхтэй хэрэглэгдэхээ больсон олон тооны хуучирсан үгс монгол судрын хэлэнд байгааг мөн дурдах хэрэгтэй. Монгол хэл, аялгуунд нэвтрэн орсон зээллэг үгийг бүртгэн гаргах нь монгол хэлний төрөл бүрийн толь зохиох, ялангуяа үгийн гарлын болон харь үгийн толь зохиоход чухал хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй билээ. Иймийн тул монгол хэл, аялгуунууд болон төвд хэлний харилцаа, нөлөөг судлан монгол хэлэнд орсон төвд, санскрит зээллэг үгийг судлах нь монгол хэл бичиг судлалын чухал нэг хэсэг зайлшгүй юм. Иймд бид эл асуудлын хүрээнд Бүрэнбаяр хуурчийн хэлсэн “Гурван улсын үлгэр” хэмээх бүтээлд тулгуурлан монгол хэл, аялгуунд орсон төвд санскрит гаралтай цөөн хэдэн үгсийг түүж, ажиглалт хийснээ өгүүлье.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Аман сурвалжийн үгийн сангаас хорчин нутгийн аялгууны үгийг тодлох нь", Түүхэн ба орчин үеийн хэл, аялгуунууд, Монгол, 2023-8-16, vol. 5, pp. 27

Хураангуй

Хорчин аман аялгууны нэгэн сурвалж 1984 онд 62 цагаар хуурдан хэлсэн бэнсний үлгэр болох “Гурван улсын үлгэр”-г үгийн сангийн талаас нь судлах явцдаа хэрхэн аман бичгийн сурвалж болж монгол хэлний нутгийн аялгууны ховор чухал баримт болсныг бататгаж, 1984 оны хорчин аман аялгууг төлөөх сурвалж хэмээн үзэв. Бичгийн хэлэнд “ном бичгийн хэл”, “аман бичгийн хэл” гэдэг хоёр зүйл хуваан үзэж болох бөгөөд тус сурвалжийг аман бичгийн хэлэнд хамруулна үзсэн юм. Харин тухайн үлгэрийн үгийн сангаас илэрч буй нутгийн аялгууны аман ярианы хэлэн дэх нутгийн аман аялгуу дотор багтаан үзлээ. Энэ нь нутгийн аялгууны судлалд бэнсний үлгэрийг хараахан хамруулдаггүй байсныг илрүүлсэн юм. Мөн бусад орчуулгуудтай үгийн санг харьцуулан үлгэр дэх хорчин аман аялгууны 14 эртний үг, авианы хувьсал бүхий 18 үг, бусад аялгуунаас үгийн бүтцээр ялгаатай 9 үг, бусад аялгуутай адил боловч найруулга хэрэглээний ялгаатай 22 үг, тухайн аялгууны өвөрмөц 18 үгсийг ангилан тайлбарлав.

Зохиогч(ид): М.Жавхлан, Т.Отгонтуул
"Хятад хэлний хугөлдай", 2023-4-11
Зохиогч(ид): М.Жавхлан
"A comparative study of the written text of the "Romance of the Three Kingdoms" told and performed by the bard Bürenbayar", III International Multidisciplinary Conference - The Mongols: Tradition and Modernity, Эстони, 2023-3-26, vol. 0, pp. 8

Хураангуй

Oral tales, which are known as “tales of the fiddle” (quγur-un üliger or bengаsün-ü üliger) derived in the eastern part of Inner Mongolia, are well-inherited to this day and have been the focus of many Mongolist scholars since long ago. Although many international scholars studied the tales of the fiddle from different perspectives, there is a lack of study on lexicological components in the tales of the fiddle. In this paper, author chose the “Romance of the Three Kingdoms (in Mongolian: γurban ulus-un üliger; in Chinese:三国演义)” which was performed by Bürenbayar bard (quγurči, Lit: the fiddle player) as a research object. It was broadcasted by the Khulun Buir Radio Committee for a total of 62 hours length in August 1984. The author considered these materials as oral sources (transcriptions of audio recordings) for his research and conducted a comparative lexical analysis between the original Chinese text and other Mongolian translations. The Chinese source of the " Romance of the Three Kingdoms " contains 209 stanzas (192 poems, 2 hymns, 2 panegyrics, 2 eulogies, 10 songs, 1 children's tale), 3 of which correspond to the selected tale of the fiddle. In addition, the vocabulary items of the bards and some words of the local dialect were compared with the words used in two other translated versions of the "Romance of the Three Kingdoms", which were translated by Temget and D. Boldbaatar translated from Chinese into Mongolian. In this article, the author not only summarizes the study of the "Romance of the Three Kingdoms" and its translation into Mongolian, but also compares Burenbayar's tale of the Fiddle with other Mongolian translations of the “Romance of the Three Kingdoms” in terms of lexical components and features of poetry, and it was determined that the tale of the fiddle originated from Temget's translation of the Romance of Three Kingdoms.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Хуурч Бүрэнбаярын хуурдан хэлсэн "Гурван улсын үлгэр"-ийн эхийн харьцуулсан судалгаа" , vol. XLVI (587), no. 1997-1826, pp. 71-81, 2022-12-31

https://www.num.edu.mn/

Хураангуй

Хуурын үлгэр болон бэнсний үлгэр нь Өвөр монголын зүүн хэсэгт үүсэж, өнөөг хүртэл уламжлагдан хөгжсөөр байгаа бөгөөд монгол судлаачдын анхаарлыг татаж, эртнээс нааш анхааран судалсаар байна. Тус өгүүлэлд 1984 оны 8 сард Хөлөн буйрын радио хороонд нийт 62 цагаар шингээн нэвтрүүлсэн Бүрэнбаяр хуурчийн хуурдан хэлсэн “Гурван улсын үлгэр”-ийн эхийг аман бичгийн сурвалжид хамруулан, хятад эхийг бусад монгол хэлээр орчуулгатай харьцуулан үгийн сангийн талаас ангилан үзлээ. “Гурван улсын үлгэр”-ийн хятад эхэд нийт 209 (192 шүлэг, 2 дуулал, 2 магтуу, 2 магтаал, 10 дуу, 1 хүүхдийн домог) бадаг шүлэг байдгаас бидний эхээс 3 шүлэг нь тохирч байна. Мөн хуурчийн үгийн сангийн нэг бүрэлдэхүүн болон нутгийн аялгууны цөөн үгийг Тэмгэт, Д.Болдбаатарын орчуулсан “Гурван улсын үлгэр”-ийн илэрч буй үгстэй харгуулж үзэв. Ингээд “Гурван улсын үлгэр”-ийн судалгаа, монгол хэлэнд орчуулсан байдлыг товч өгүүлж, орчуулгуудтай үгийн сан, шүлэглэл зэргийг харьцуулан Тэмгэт авгайн орчуулсан “Гурван улсын үлгэр”-ийг бэнсийг хуурдсан болохыг тогтоосон юм.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Цар тахлын дараах хятад дахь монгол судлал", Цар тахлын дараах Монгол судлал, 2022-12-12, vol. 0, pp. 0

Хураангуй

БНХАУ-ын Монгол судлалын тойм болон цахим орчин дахь монгол судлал, нээлттэй сан бүрдүүлэх мөн хоёр орны монгол судлалын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, судалгааны чиглэлийг Хятадын монгол судлалын үүсэл хөгжил, Бээжин их сургуулийн монгол судлал, Төвийн үндэстнүүдийн их сургуулийн монгол судлал, Нийгмийн шинжлэх ухааны Академийн монгол судлал, БНХАУ дахь Монголын түүх, соёлын үнэт дурсгалууд, Монгол судлалын сэтгүүл, цуврал хүрээнд өгүүлэв.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Монголын нууц товчоог галигласан зарим хятад үсгийн тухай", ЧИНГИС ХААНЫ ЕРТӨНЦ БА МОНГОЛ СУДЛАЛ, Монгол, 2022-8-7, vol. 0, pp. 91-93

Хураангуй

Дэлхийн түүх, соёлыг сонирхон судалж буй хэн ч Их эзэн Чингис хаан, Их монгол улсын хэл, түүх, соёлтой нүүр тулдаг. Энэ ч улмаас монголын судлалын нэгэн салаа мөчир нь “Монголын нууц товчоон” хэмээх Монгол туургатны хэл, түүх, соёлын гайхамшигт дурсгалыг дэлхийд таниулсан биеэ даасан нэгэн судалгааны ертөнц болжээ. Мин Улсын ихэс дээдэс, элчин төлөөлөгч нарт монгол хэл сургах зорилгоор нангиад үсгээр галиглан тэмдэглэсэн “Монголын нууц товчоон”-ы эх нь Юнлэ хааны 1403-1407 онд эмхэтгэсэн “Юнлэ да диэн/永樂大典” хэмээн тухайн цагийн бүхий л утга зохиол, туурвилыг багтаасан томоохон бүтээлд анх багтан орсон билээ. Тус хятад галигийн эх нь монгол эхийн хятад галиг, үг бүрийн хажууд хадмалласан хятад хадмал орчуулга, зүйл бүрийн төгсгөлд дагалдуулсан хятад товч орчуулга хэмээх гурван зүйлээс бүрэлддэг байна. “Монголын нууц товцоон”-г галиглахад 500 гаруй хятад үсэг орсон гэж ихэнх судлаачид үздэг. Тэгвэл чухам хэдэн хятад үсэг, ямар эхэд түшиглэснээс хамаарч зөрүү гардаг юм. Миний бие өмнө “Монголын нууц товчоон” 元朝秘史 忙中豁侖紐察 脱察安 -ны 12 бүлэгтэй бар буюу арван хоёртын бард тулгуурлан шүүн үзэн нийт 583 хятад үсгийг бүртгэн гаргаснаа дурдаж байсан билээ. Ингээд “Монголын нууц товчоон”-г галиглахад хэрэглэсэн хятад үсгүүдийг дараах хэдэн зүйлээр ангилан тайлбарлалаа.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Монгол хэл судлал 15 ботийн "Монгол хэлний түүх" IV боть", 2022-5-10
Зохиогч(ид): М.Жавхлан
"Бэнсний үлгэр дэх зарим хятад зээллэг үгийг тодлох нь" Монгол судлал, vol. XLV (572), no. 1997-1826, pp. 64-82, 2021-12-31

https://www.num.edu.mn/

Хураангуй

Өвөр монголын зүүн хязгаараас гаралтай “Хуурын үлгэр” (quγur-un üliger, bengsün-ü üliger) хэмээх аман зохиол нь өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн бөгөөд эртнээс монгол судлаачдын анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Судалгааны ажлынхаа судлагдахуун болгон Бүрэнбаяр хуурчийн хуурдан хэлсэн “Гурван улсын үлгэр (三国演义)” сонгосон. 1984 оны 8-р сард Хорчин аман аялгууны сурвалж болох Бүрэнбаяр хуурчийн хуурдан хэлсэн “Гурван улсын үлгэр”-ийг Хөлөнбуйрын радио хороогоор нийт 62 цагаар хуурдан шингээж авчээ. Энэхүү хуурын үлгэрийг үгийн сангийн талаас судалж үзэхэд хуурын үлгэрийн судалгаанд нутгийн аялгуу, зээллэг үгийн талаас судалсан нь дутмаг байв. Тиймээс Бүрэнбаярын хуурдсан “Гурван улсын үлгэр”-т хятад хэлнээс монгол хэлэнд орж ирсэн үгэнд дүн шинжилгээ хийж, хангалттай тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэн билээ. Бусад монгол аялгуунд элбэг тохиолдох 20 орчим зээлдсэн үгийг монгол сурвалж бичгүүдэд тулгуурлан шинжлэн тайлбарлав. Хуурч Бүрэнбаярын хуурдсан “Гурван улсын үлгэр” дэх цөөнгүй хятад гаралтай манж үгийг жагсаалтад оруулав. Үүний үр дүнд зарим үгсийг хорчин, манж хоёрын соёлын солилцооноос монгол хэлэнд орсон гэж дүгнэв. Зээлсэн үг бүр нь тухайн үндэстэн, ястан бүрийн уламжлалт соёл, зан заншил, амьдралын хэв маягт нийцүүлэн нийгмийн гишүүн бүрийн харилцааг нийгэмшүүлэх оролдлого гэж үздэг. Ингээд оруулсан үг бүрийг монгол бичиг, олон улсын авиа зүйн галигаар буулгаж, сурвалж бичгээс хайн тайлбарлаж, судалгааны ажлаа дүгнэсэн болно.

Зохиогч(ид): М.Жавхлан
"Монгол хэлэнд орсон зарим үгийн түүхэнд ба хэлний холбоо хамаарал", Дархан хуурч Эрдэнэзүрхийн судлал, БНХАУ, 2021-6-6, vol. 978-7-5497-2446-8, pp. 308-315

Хураангуй

Тус өгүүлэлд хуурын үлгэрээр дамжин монгол хэлний үгийн санд орсон байж болох зарим хятад үгийг илрүүлэх үүднээс Эрдэнэзүрх хуурчийн хуурдсан “Улаан эмэгтэй цэрэг” хэмээх үлгэрийг Цогт, Сампилноров, Хань Фү Линь нарын мхэтгэсэн “Эрдэнэзүрхийн үлгэрийн холбоо” бүтээлийн эх бичвэрийг гол хэрэглэгдэхүүнээ болгож, тухайн үлгэрт гарч байгаа хятад үгсийг түүн жагсааж, зарим үгийн онцлог дээр тайлбарласан болно. Монгол хэлэнд холбогдох эдгээр үгсийг хоёр улсын түүхэн харилцаа мөн хэлний зүйн онцлог гэсэн хоёр зүйл болгон ангилж харгалзах тайлбарыг хийсэн юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар