Бидний тухай
Багш ажилтан
Хайгуул судалгаа. Хамтарсан төслийн баг 2013 онд сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уул, орчны бүсэд хайгуул судалгаагаар нийт 10 км2 талбайд, 2015 онд 15 км2, 2016 онд Түвшинширээ сумын Дэлгэрхаан, Зараа уулын орчмын бүсэд 30 км2, 2017 онд 56 хоногийн хугацаатай ажиллаж, нийт 38 км2, 2018 онд зөвхөн Дэлгэрхаан уулын ойр орчимд нийт 17 км2 талбайд нарийвчилсан хайгуул хийснээс гадна 2014 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Чандмань Хар уул болон түүний орчны бүсэд 15 км2 талбайд хайгуулын ажлыг хийн 2415 хайгуулын дугаарт дурсгалыг бүртгэн баримтжуулсан байна. Энэхүү дурсгалуудад хуучин чулуун зэвсгийн бууц суурингийн дурсгалаас эхлэн эртний түүхэнд үеүдэд хамаарах олон төрлийн чулуун байгууламжит дурсгал байхаас гадна XVII, XVIII зууны үеийн сүм хийдийн туурь багтсан байна
The inscription is located in a site named Zaany Angal, in the territory of Ulziit soum, Baynkhongor aimag. This inscription was discovered by Dr. Batsaikhan, D.Sodnomdorj and his colleagues in June 2020. Original (Runic) text: SuSWR Transliteration: r ŋ s ü s Transcription: äriŋ (~iriŋ) süsi Translation into English: Chase their army
Хүрлийн хожуу үеэс өргөн уудам газар нутгийг хамарсан соёлын хэд хэдэн нийтлэг хэлбэршин тогтсон бөгөөд үүнээс хамгийн тод томруун өвөрмөц нийлмэл бүтэц зохион байгуулалттай цогц дурсгал бол хиргисүүр, буган хөшөөний соёл юм. Уг соёлын хүрээнд буган чулуун хөшөө, дугуй ба дөрвөлжин хүрээтэй хиргисүүр, хүрээгүй дугуй ба дөрвөлжин хэлбэртэй булшнууд болон олон дагуул бүхий асар том цогцолбор байгууламжууд багтдаг. Түүнчлэн, энэхүү соёлын хүрээнд зайлшгүй оруулан хэлэлцвэл зохих дурсгалын нэг бол хадны сүг зураг болно. Гэхдээ юуны өмнө чухам ямар дүрслэл, сэдэв болон дүрслэлийн аргаар хийсэн зургууд уг соёлд хамаарахыг тогтоох нь чухал байлаа. Үүний тулд хадны зураг, хиргисүүр хоёр нэг талбайд зэрэгцэн оршиж буй газрыг олж сонгон ажиглалт судалгаа хийж үзэхэд зурагтай чулууг хиргисүүрийн дараасанд ашигласан тохиолдол цөөнгүй байдаг ажээ. Судалгаанд орсон Холбоо тээг хэмээх газар нь Хангайн нуруу, говийн завсарт байх хадан гарц бүхий тэгш өндөрлөгүүдийн баруун зах бөгөөд Байдрагийн голоос зүүн тийш 40 км гаруй зайтай оршино. Тээг, Тэвш, Хүрэм гэх зэргээр нэрлэх эдгээр тэгш өндөрлөгүүд нь Их, Бага Богд болон Арц Богдын нурууны араар Хангайн нурууны өвөр этгээдээр Байдрагийн голын зүүн талаас эхлэн Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн талын Тэвш уул хүртэл үргэлжлэх бөгөөд Хангайн нуруунаас эх аван урсах Байдраг, Түйн гол болон Таацын голын завсар хооронд оршино. Эдгээр тээгүүдээр гол төлөв хиргисүүр болон цөөн тооны бусад хэв шинжийн олон тооны дурсгалууд байдаг боловч зөвхөн Богд сумын Тэвш уулын дурсгалууд бага хэмжээгээр судалгааны хүрээнд оржээ.
2019 онд Баянхонгор аймгийн нутгаас илэрсэн руни бичгийн хоёр шинэ дурсгалын уншлага, судалгаа
муис-ийн Шус-ийн Антропологи, Археологийн тэнхим нь сүүлийн жилүүдэд оюутны археологийн хээрийн дадлагаа ШуА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран явуулж, монгол-Америкийн хамтарсан “Дорнод монгол: Археологийн хайгуул, малтлага судалгаа” төслийн хүрээнд сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уулын орчимд археологийн нарийвчилсан хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа билээ1. 2019 оны 6-р сард явуулсан хээрийн дадлагад муис-ийн Антропологи, Археологийн салбарын 2-р түвшний оюутан Э.Билгүүн, Б.Анужин, Б.Үүрийнцолмон, Б.мөнгөнтуяа, Б.Эрдэнэ-Оргил, О.Ариунзул, Б.Гэрэлтуяа, Ч.сосорбарам, А.Цогзолмаа, 3-р түвшний оюутан Б.Энхзаяа, Б.Энхдалай, м.марал нар оролцож, багш доктор у.Эрдэнэбат, доктор З.Батсайхан, магистр Б.Батдалай нарын удирдлагаар Дэлгэрхаан уулын Адгийн голд түрүү хүрлийн үеийн улаан зуух хэлбэрийн хоёр булш, Энгэрийн бууцанд хүннүгийн хоёр булш тус тус малтан судлав. мөн малтлага судалгаа хийх явцад Адгийн голын зүүн талаас шахсан хошууны ёроолын хаднаа неолитийн үеийн зосон зураг, дундад зууны үеийн хар бэхээр бичсэн уйгуржин монгол, дөрвөлжин үсгийн бичээс, эртний хятад ханз бүхий бичээсийг шинээр илрүүлэн олсон үр дүнтэй ажиллалаа.