МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Эрдэнэчимэг, Д.Чимгээ, Л.Тунгалаг
"Компаний хэрэглэгчдийг тодорхойлоход R програм ашиглан rfm шинжилгээний аргыг хэрэглэх нь" Бизнес ба инноваци, vol. 06, no. 01, pp. 10, 2020-3-1

https://bs.num.edu.mn/#

Хураангуй

Орчин үед бизнесийн амжилт нь үнэнч хэрэглэгч, сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчидтэй хамааралтай асуудал болсон нь маргаангүй юм. Бизнесийн байгууллагын борлуулалт эсвэл хэрэглэгчийн худалдан авалын мэдээлэлд үндэслэн хувь хүний худалдан авалтын зан төлвийг тодорхойлох, тэднийг сегментчилэх, тэдэнтэй урт хугацааны харилцааг бий болгох нь хэрэглэгчтэй харилцах удирдлагын стратеги бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд нэн чухал юм. Хэрэглэгчтэй харилцах харилцааны оновчтой бодлого, түүний амжилттай хэрэгжилт нь компаний хэрэглэгчийг урт хугацаанд тогтоон барих, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг олгоно. Энэхүү судалгааны өгүүлэлд компаний борлуулалтын ажил гүйлгээнд өгөгдөл олборлолтын RFM шинжилгээний аргыг “R” програм дээр хэрэглэж хэрэглэгчдийг тодорхойлж ангилах, улмаар судалгааны үр дүнг шийдвэр гаргахад хэрхэн ашиглах боломжийн талаар судлахыг зорьсон.

Зохиогч(ид): Л.Тунгалаг
"Барааны нөөцийн хэмжээг оновчтой зохицуулах загвар", Хэрэглээний математик 2018, 2018-11-17, vol. 2 дахь жилдээ, pp. 29-29

Хураангуй

БАРААНЫ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭГ ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАХ ЗАГВАР Л.Тунгалаг tungalag.l@seas.num.edu.mn Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль Товч агуулга: Барааны нөөц хэт их, бага хэмжээтэй байх боломжгүй. Хэрвээ худалдааны компанид барааны нөөц хэт их байвал тэдгээрийг агуулах, хадгалах, элэгдлийн зардал ихсэнэ. Түүнчлэн тухайн хугацаанд эдгээр бараа нь бусад газарт эрчимт эрэлтийг бий болгох боложтой. Худалдааны компани барааны нөөцийн хэмжээгээ хэрхэн оновчтой зохицуулах загварчлалыг гаргасан. Уг загварын тооцоог “MR” Brand Компаниас худалдааны компанид бараа ханган нийлүүлэлтийн статистик үзүүлэлтээр бодсон. Түлхүүр үг: Барааны өртөг, бараа зохион байгуулалтын зардал, бараа хадгалалтын зардал, барааны багц, нөөцийн функц, үргэлжлэх мөчлөг





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар