Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр шижлэх ухааны аргын үндэслэл, лабораторийн ажлын дадал эзэмшиж, лабораторийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж сурах ба ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, харьцуулалт, үнэлэлт, дүгнэлт өгөх, хүнсний бүтээгдэхүүнд стандарт шинжилгээ хийх биохимийн үндсэн аргуудыг эзэмшин, ажлын дадал эзэмших тул биотехнологийн сургалтын хөтөлбөрийн чухал хичээлүүдийн нэг болно.
Хүнсний лабораторийн ¿íäñýí àðãà òåõíèêòýé òàíèëöàí х¿íñíèé áèîõèìèéí ñóäàëãààíû ñîíãîìîë àðãà ç¿éã ýçýìøин судалгаа шинжилгээ, хяналтын байгууллагуудын ëàáîðàòîðèä àæèëëàæ дадал, чадвар эзэмшинэ.
Хүнсний бүтээгдэхүүний түүхий эд, тэдгээрт тавигдах шаардлага, хүнсний бүтээгдэхүүний болон нэмэлтүүдийни химийн бүрдэл. Хүнсний бүтээгдэхүүн болон бүрэлдэхүүнийг боловсруулах, хадгалах үеийн биохимийн процессууд. Спиртлэг ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, үр тариан бүтээгдэхүүн, энзимт бүтээгдэхүүний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах үеийн биохимийн хувирал, процессууд. Монгол уламжлалт цагаан идээ боловсруулах технологи, тэнд явагдах биохимийн процесс, хүнсний бүтээгдэхүүн болон нэмэлт бүтээгдэхүүний шинжилгээ зэргийг судлах тул биохими, биотехнологийн сургалтын хөтөлбөрийн чухал хичээлүүдийн нэг болно.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц, тэнд явагдах биохимийн процессууд, өөрчлөлтийн талаар онолын мэдлэг олгох
Энэхүү дадлагын хичээлээр оюутнууд хүнсний биотехнологийн лабораторид ажиллах аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцах, эсгэлэн сүүн бүтээгдэхүүний хөрөнгөнгийг баяжуулах, Сүү хүчлийн бактерийн цэвэр өсгөвөр ялган авах, Микроорганизмын протеолитик идэвх тодорхойлох, Микроорганизмын микробын эсрэг идэвхт нэгдлийг тодорхойлох, Цэвэр өсгөврийн микроорганизмыг хадгалах аргуудыг судлана.
Энэхүү хичээлийг судалснаар хүнсний микробиологи ба биотехнологийн үндсэн арга техниктэй танилцан биотехнологийн лабораторид ажиллах техник аюулгүйн дүрэм, лабораторийн ажлын дадал эзэмшиж, хүнсний биотехнологийн лабораторийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж сурах ба ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, харьцуулалт, үнэлэлт, дүгнэлт өгөх, эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс хөрөнгөний микрорганизмын цэвэр өсгөвөр ялган авах, таньж тодорхойлох, биологийн идэвхт нэгдлүүдийг таних, тодорхойлох, ялгах хүнсний биотехнологийн үндсэн аргуудыг эзэмших зорилготой.
Хүнсний биотехнологи хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөв, Биохими, молекул биологийн ололтыг хүнсний биотехнологид хэрэглэх нь. Орчин үеийн биохими, молекул биологийн техникүүд, Хүнсний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрэх биореакторын дизайн, ажиллах зарчим, Хүнсний биотехнологид ферментацийн процессийг хэрэглэх нь, биопроцессийн үе шатууд, Хатуу болон шингэн фазын ферментацийн процесс, Амин хүчил, органик хүчил, Хүнсний нэмэлт бодисууд Экзополисахарид, пигментүүд, витаминыг биотехнологийн аргаар үйлдвэрлэх нь, бодисын солилцооны инженерчлэл, Мах, сүүний биотехнологи, Хүнсний сенсорууд, Хүнсний биотехнологи дахь патентийн асуудлууд, Хувиргасан гентэй организмыг хүнсэнд хэрэглэх талаар судлана.
Энэхүү хичээл нь оюутнуудад хүнсний үйлдвэр дэх биотехнологийн хэрэглээ, шилжмэл гентэй организмыг хүнсэнд хэрэглэх, хүнсний нэмэлтүүдийг биотехнологийн аргаар үйлдвэрлэх, хүнсний биотехнологийн зохицуулгын талаар ойлголт өгөх зорилготой.
Хүний хоол хүнс, хүний эрүүл мэнд гэж юу болох. Хоол хүнсний сонголт, хүнсний бидний эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг, үндсэн хэсгүүд болох нүүрс ус, тос, уураг, витамин, эрдэс, тэдгээрийн задрал, шимт тэжээлийн бодисуудын боловсрох, шимэгдэх процесс, баланс. Функциональ хүнс, зөв хооллолт, энергийн баланс, биеийн жин, амьдралын явц дахь хоол хүнс. Хоол хүнс ба ундны усны аюулгүй байдал. Үүнтэй холбоотой гарах халдварт өвчнүүд. Дэлхийн хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар үндсэн ойлголт, мэдлэг олно.
Хоол хүнс болон эрүүл мэндийн хамаарлын талаархи үндсэн мэдлэг олгох
Лабораторийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, хэмжилт хийх, ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, Уураг тунадасжуулах аргууд, уургийн дээж бэлтгэх, Уургийн хэмжээг тодорхойлох, Уургийн электрофорезийн арга, Өөх тосны хэмжээ тодорхойлох, Липидийн шинж чанарыг судлах аргуудын талаар үзнэ
Энэхүү хичээлийг судалснаар биохимийн лабораторт ажиллах дадал эзэмшиж, биохимийн лабораторийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж сурах ба ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, харьцуулалт, үнэлэлт, дүгнэлт өгөх, биологийн үндсэн нэгдлүүд болох уураг липидийн шинж чнарыг таних, тодорхойлох, ялгах биохимийн үндсэн аргуудыг эзэмшинэ
Уураг, пептид амин хүчил, нуклейн хүчлүүд, өөх тос, нүүрс ус витамин, гормон, ферментийн ангилал, физик химийн шинж чанар, организмд гүйцэтгэх, тэдгээрийн солилцооны үндсэн ойлголт болон амьд бие махбодид явагдах химийн урвалуудыг судална
Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад амьд организмын химийн найрлагын молекул үндэс, биомолекулуудын бүтэц байгууламж, организмд гүйцэтгэх үүрэг ач холбогдол, эс эдийн дотор явагдах бодисын солилцооны механизмын талаарх үндсэн ойлголтуудыг өгнө.
Энэхүү хичээлээр оюутнууд биофункциональ хүнс ба шинжлэх ухааны хөгжлийн түүх уялдаа холбоо, амьтан, ургамал, микроорганизмын гаралтай биологийн идэвхт нэгдлүүдийн химийн бүтэц, шинж чанарыг биологийн идэвхт үйлчлэл, механизмтай холбон тайлбарлах, тэдгээрийг хүнсний нэмэлтээр хэрэглэх тухай асуудлуудыг судална.
Энэ хичээл нь амьд организмын амьдралын үйл ажиллагааны дүнд гадаад, дотоод орчны тааламжгүй нөхцөлд хамгаалах зохилдлогоогоор үүссэн завсрын болон хоёрдогч метаболитууд, биологийн макромолекулын задралын бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэнд нэмэлтээр хэрэглэх болон эдгээр нэгдлүүд организмыг шим тэжээлээр хангах, бодисын солилцооны алдагдлыг бууруулах, өвчлөлөөс сэргийлэх тухай ойлголтуудыг молекул хоорондын харилцан үйлчлэл, орчин үеийн технологид суурилсан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн дээр жишээгээр тайлбарлаж, биофункциональ хүнсний тухай ойлголт, суурь мэдлэгийг олгох зорилготой.
Биотехнологийн хөгжлийн түүх, үндсэн асуудал, хөгжлийн хэтийн төлөв, биотехнологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, биологийн шинжлэх ухааны орчин үеийн хөгжилд ашиглах асуудлыг судална. Биотехнологийн үндсэн материалыг шилж сонгох, ургамал, амьтны эд, эс ба микроорганизмын эсийн цэвэр өсгөвөр гарган авах зарчим, эсийн амьдралын үйл ажиллагаа болон түүний зохицуулгын механизмыг судална. Генийн ба эсийн инженер зүйн талаарх үндсэн ойлголт, эрлийз эс гарган авах зарчим, түүнийг улс ардын аж ахуйд хэрэглэх, инженерчлэлийн арга, гаргах үе шатууд. Завсарлагатай болон үргэлжилсэн ажиллагаатай биореакторын ажиллах зарчим, ферментацийн процессийн талаар үзэж судлана. Биобэлдмэлийг гарган авах технологийг судалж мэднэ. Завсарлагатай болон үргэлжилсэн ажиллагаатай биореакторын ажиллах зарчмыг мэдэж, ферментацийн процесс явуулах онолын мэдлэгтэй болно. Мөн биотехнологийн бүтээгдэх, үйлчилгээний маркетинг, Биоаюулгүй байдал, Био ёс зүйн талаар үзэж танилцана
Биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны тухай үндсэн ойлголтыг өгч, Биотехнологийн үндсэн арга зүйтэй танилцуулан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, уул уурхайд биотехнологийн шинжлэх ухааны ололтыг хэрхэн ашиглаж буй талаарх мэдлэгийг олгоход чиглэгдэнэ.
Биобүтээгдэхүүний үйлдвэрлэл, Биофармацийн үйлдвэрлэлийн түүх, Хүнс ба эмийн зориулалттай биобүтээгдэхүүнүүд, Биобүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгдэх Биохими, молекул биологийн үндсэн аргууд, Биобүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгдэх микробиологийн үндсэн аргууд, Амьтныгаралтай эмийн түүхий эд, Ургамлын гаралтай эмийн түүхий эд, Микроорганзмын гаралтай эмийн түүхий эд, Эмийн бодисыг нээж илрүүлэх, Биотехнологийн патентийн асуудлууд, Эмийн бэлдмэлийн туршилтсудалгааны үе шат, Эмийн бодис үйлдвэрлэх нөхцөл, Биофармацийн бүтээгдэхүүний эх үүсвэрүүд- трансген организмууд, Биотехнологийн эцсийн бүтээгдэхүүнүйлдвэрлэх, Биотехнологийн эцсийн бүтээгдэхүүнд тавих хяналтын талаар үзэж судлана.
Уг хичээлийг судласнаар оюутнууд биобүтээгдэхүүний тухай үндсэн ойлголт, амьтан ургамал, микроорганизмын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүний төрлүүд, тэдгээрийг үйлдвэрлэх орчин үеийн биотехнологийн аргууд, үйлдвэрлэл явуулах нөхцөл, эрх зүйн орчин, биобүтээгдэхүүнд тавих хяналтын талаар судлана