МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Development of symbiotic bioproduct with functional properties as health promoting
Бүртгэлийн дугаар: P2021-4203
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2021.12.31 - 2022.12.29
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар сүүлийн 40 жилд дэлхийн хүн амын дунд жингийн илүүдэл, таргалалтын түвшин 39% хүртэл огцом нэмэгдэж 1.9 тэрбумд хүрээд байна. Үүний дийлэнх хувийг буурай болон хөгжиж буй орны хүн ам эзэлж байгаа бөгөөд энэ нь хүн амын дунд 2-р хэв шинжийн чихрийн шижин, зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, бодисын солилцооны эмгэг өөрчлөлтүүд, үрэвсэлт өвчнүүд болон зарим төрлийн хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлсээр байна. Таргалалт нь тухайн хүний генийн онцлог, амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, хэт боловсруулсан, илчлэг ихтэй хүнсний хэрэглээ зэргээс гадна гэдэсний хэвийн микрофлорын тоо цөөрч, тэнцвэр алдагдснаас үүсдэг. Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй орнуудад өдөр тутмын хоол хүнсэндээ зохицуулах үйлчилгээтэй, ашигтай бактери агуулсан пробиотик бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлагатай болсон төдийгүй пробиотикуудыг хүнсэндээ хэрэглэснээр таргалалтаас үүдэлтэй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг судлаачид нотолсоор байна. Манай орны хувьд хүн амын хүнс тэжээлийн үндэсний 5-р судалгааны тайланд: 2017 оны байдлаар нийт хүн амын таргалалтын дундаж утга насанд хүрсэн хүнд 40%-д хүрч 2010 онтой харьцуулахад 2 дахин өссөн нь хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болохыг тодорхойлсон байна. Ялангуяа бага, өсвөр насны хүүхдүүдийн дунд илүүдэл жингийн эрсдэл өндөр байгаа нь илчлэг өндөр ч тэжээллэг чанар багатай, сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр тутамдаа ихээр хэрэглэж байгаатай шууд холбоотой юм. Энэ нь манай зах зээл дээр хадгалах хугацааг уртасгасан, нөөшлөгч, тогтворжуулагч бодисууд ихээр агуулсан, боловсруулсан, өөх тос, сахарын агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнүүд зонхилж, шим тэжээлээр баялаг, тэжээллэг чанар өндөртэй, эрүүл мэндийг дэмждэг өргөн хэрэглээний органик хүнс хомс байгааг харуулж байна. Тиймээс бид энэхүү төслөөрөө эх орны уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялган авсан пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактериудыг ашиглан, байгалийн гаралтай зохицуулах үйлчилгээтэй эрүүл мэндийн биобүтээгдэхүүнийг гарган авах зорилготой. Уг бүтээгдэхүүн нь биологийн өндөр идэвхтэй сүүн хүчлийн бактериудаас гадна монгол оронд өргөн тархсан ургамлуудаас пребиотик шинж чанартай полисахаридуудыг ялган авч ашиглах ба пробиотик пребиотик хосломол шинж чанар бүхий симбиотик бүтээгдэхүүн болж байгаагаараа онцлог давуу талтай.

Abstract

According to the World Health Organization data, overweight and obesity have sharply increased to 39% of people worldwide in the last 40 years, reaching 1.9 billion who are increasingly worried in low and middle-income countries, primarily urban areas. Obesity is directly related to other complications, including increasing the risk of type 2 diabetes, hypertension, stroke, metabolic syndrome, asthma, inflammatory diseases, and some cancers. Also known that obesity is characterized by complex genetic interactions among genes, lifestyle, lack of exercise, overusing processed and high-calorie foods, and a decrease in the number and imbalance of normal intestinal microflora. In recent years, developed countries have become more consumed with probiotics in their daily diet. Researchers have proven that probiotics have numerous advantageous functions for human organisms, preventing many diseases caused by obesity. In Fifth National Nutrition Survey Report, the average obesity rate in adults surprisingly reached 40% in 2017, increasing two times compared to 2010, the leading cause of morbidity and mortality in Mongolia. The higher risk of overweight, especially among young children and adolescents, is directly related to the dosage of high-calorie as unhealthy, low-nutrient, high-sugar foods in daily diet. It indicates that the Mongolian market is dominated by processed, junk and unhealthy foods containing high sugar, fat, preservatives and stabilizers but that healthy and organic food and beverages are limited. It indicates that the Mongolian market is dominated by processed, junk, and unhealthy foods containing high sugar, fat, preservatives and stabilizers, but healthy and health-promoting organic foods are limited. Therefore, we aim to develop symbiotic bioproducts with functional properties as a health-promoting effect, using natural lactic acid bacteria with probiotic properties from Mongolian traditional fermented milk and natural polysaccharides extracted from plants widely distributed in Mongolia. It has the unique advantage of being a symbiotic product with probiotic-prebiotic combination properties.

Түлхүүр үгс:
пробиотик
пребиотик:
эрүүл-мэндийн-бүтээгдэхүүн
симбиотик-бүтээгдэхүүн
сүүн-хүчлийн-бактери




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар